| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганзоригийн Энхцэцэг |
| Хэргийн индекс | 181/2024/04816/И |
| Дугаар | 181/ШШ2024/03469 |
| Огноо | 2024-09-24 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 24 өдөр
Дугаар 181/ШШ2024/03469
2024 09 24 181/ШШ2024/03469
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг би,
Нэхэмжлэгч: А ББСБ ХХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Х.Б /РД:/-т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 715,696 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч А ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Зээлдэгч Х овогтой Б нь А ХХК-тай 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдөр 2021-06-18/100025 дугаартай зээлийн гэрээ байгуулсан. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5 дахь хэсэгт Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно. хэмээн заасны дагуу Х овогтой Бын цахимаар гаргасан хүсэлтийн дагуу зээлдэгчийн банкны данс руу 296,000 төгрөгийг шилжүүлсэн. Зээлдэгч нь эргэн төлөлтийн хугацаа болох 2023 оны 6 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн гэрээний үүргээ зөрчиж, зээлийн төлбөрийг төлөх талаар утсаар болон мессеж, фэйсбүүк ашиглан удаа дараа мэдэгдэл хүргүүлсэн боловч зээлээ хугацаандаа төлж барагдуулаагүй, гэрээний үүргээ зөрчин 435 хоног хугацаа хэтэрсэн байна.
А ББСБ ХХК нь А ХХК-д Факторингийн үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулсан учир энэхүү зээлийн эргэн төлөлтийг хуулийн дагуу шаардах эрхтэй байгууллага юм.
Х.Б нь 2024 оны 9 дүгээр сарын 03-ны байдлаар үндсэн зээл 296,000 төгрөг, үндсэн хүү 414,696 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбогдон гарсан зардал /нотариат болон бусад/ 5000 төгрөг байна.
Иймд хариуцагч Х овогтой Баас нийт 715,696 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч Х.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
Миний бие Х.Б нь А ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй танилцлаа.
Нэхэмжлэлийн шаардлага болох 715,696 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Дараах графикийн дагуу төлж барагдуулна.
- 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 239,000 төгрөг,
- 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 239,000 төгрөг,
- 2024 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 237,696 төгрөгөөр тус тус бүрэн төлж барагдуулна.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.С шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагчийн хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А ББСБ ХХК нь хариуцагч Х.Бд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 715,696 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож, хариуцагч Х.Б нь нэхэмжлэлийн шаардлага болох 715,696 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 239,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 239,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 237,696 төгрөгөөр тус тус төлөхөөр харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулжээ.
Зохигчид ийнхүү эвлэрч, гэрээ байгуулсан нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, Х.Бд холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. А ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Х.Бд холбогдох зээлийн гэрээний үүрэгт 715,696 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож, хариуцагч Х.Б нь нэхэмжлэлийн шаардлага болох 715,696 төгрөгийг 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 239,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 239,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 237,696 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, Х.Бд холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21,727 төгрөгөөс 10,863.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос буюу Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсээс 10,863.5 төгрөгийг, хариуцагч Х.Баас 10,863.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч А ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэхүү захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ