Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 151/ШШ2024/00532

 

 

 

 

 

 2024       06        05                                          151/ШШ2024/00532                                                             

 

С УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Түвшинжаргал даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн  шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:  оршин суух Боржигин овогт Сийн ,

Нэхэмжлэлийн шаардлага: Цэргийн алба хаасан болохыг тогтоолгох болон ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид: 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.чимэг

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Б. нь цэргийн алба хаасан болохыг тогтоолгох болон ажиллаж байсан байдал тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц. нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

“С овогтой  нь Төв аймгийн  сумын Сын зам нэгдэлд 1981 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл зарлагаар, 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1984 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл үхэрчнээр, мөн цэргээс ирээд 1988 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл малчнаар тус тус ажилласан юм байна. Гэтэл 1981, 1982, 1984 онуудын тушаалууд нь С гэж дуудаж байсан нэрээр гарч, 1990 онд ажлаас чөлөөлсөн тушаал нь архиваас гарахгүй хөдөлмөрийн дэвтэртэй боловч 1991 онд нээгдсэн, дэвтэр нь баталгаажихгүй байгаа учир тэтгэврээ тогтоолгож чадахгүйд хүрээд байгаа юм байна. Иймд Б.ын Төв аймаг  сумын Сын зам нэгдэлд 1981 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл зарлагаар, 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1984 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл үхэрчнээр, 1988 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү.

 

Б. нь цэргийн алба хаахдаа 1984 оноос 1987 онд Б.С нэрээр хаасан учир цэргийн алба хаасан байдлыг хамтатган тогтоож өгнө үү” гэжээ.

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц. шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагадаа:

“Б.ын нэхэмжлэлтэй цэргийн алба хаасан болохыг тогтоолгох болон ажиллаж байсан байдал тогтоолгох иргэний хэргийн шүүх хуралдаанаар нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар өөрчлөн шийдвэрлэж өгнө үү. Үүнд:

-  сумын Сын зам нэгдэлд зарлагаар 1981 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал, мөн 1987 оны 09 дүгээр  сарын 02-ны өдрөөс 1990 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг дуустал малчнаар,

- Цэргийн албыг барилгын цэргийн 012 дугаар ангид 1984 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс 1987 оны 08 дугаар сарын 20-ны өдрийг дуустал албан хаасан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.  

3. Нэхэмжлэгчээс  Төв аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 24/04 дүгээр зөвлөмжийн хуудас (хх-3), Төв аймгийн  сумын С Сын найрамдалт “Сын зам” нэгдлийн даргын 1981 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 168 дугаар тушаалын хуулбар (хх-4), Төв аймгийн  сумын С Сын найрамдалт “Сын зам” нэгдлийн даргын 1982 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 6 дугаар тушаалын хуулбар (хх-5), Төв аймгийн  сумын С Сын найрамдалт “Сын зам” нэгдлийн даргын 1988 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 23 дугаар тушаалын хуулбар (хх-6), Б.ын хөдөлмөрийн дэвтрийн хуулбар (хх-7), Б.Сгийн 545923 дугаар цэргийн батлахын хуулбар (хх-8-9), Б.ын нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар (хх-10), 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 0178 дугаар итгэмжлэл (хх-11), нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.ы 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдөр шүүхэд гаргасан хүсэлт (хх-17), нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.ы 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн шүүхэд гаргасан хүсэлт (хх-48) зэрэг баримтуудыг шүүхэд шүүхэд гаргаж өгсөн байна.   

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 476 дугаар албан бичиг (хх-22), Б.ын БНМАУ-ын хүн амын регистрийн карт, хаягийн хуудас (хх-23-24), Төв аймгийн Төрийн архивын тасгийн 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 295 дугаар албан бичиг (хх-25), Б.ын цалингийн түүвэр (хх-26), Төв аймгийн  сумын С Сын найрамдалт “Сын зам” нэгдлийн даргын 1984  оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 41 дүгээр тушаалын хуулбар (хх-27), Төв аймгийн  сумын С Сын найрамдалт “Сын зам” нэгдлийн даргын 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 111 дүгээр тушаалын хуулбар (хх-28), Төв аймгийн  сумын С Сын найрамдалт “Сын зам” нэгдлийн даргын 1988 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 23 дугаар тушаалын хуулбар (хх-29), Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 313 дугаар албан бичиг (хх-41), Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 06/1989 дугаар албан бичиг, хавсралт (хх-42-43), Б.ын төрөл садангийн лавлагаа (хх-44), зэрэг баримтуудыг шүүх бүрдүүлсэн байна.

5. Шүүхээс гэрч Б.С, Д.С нарын иргэний үнэмлэхийн хуулбар (хх-31), гэрч Д.Сийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар (хх-32-34), Төв аймаг дахь улсын архивын 1995 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 154 дүгээр албан бичиг (хх-35), гэрч Д.С, Б.С нарын шүүхэд өгсөн мэдүүлэг (хх-36-37), зэрэг баримтуудыг шүүх бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх Б.ын нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад нэхэмжлэлийг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц. нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

Б.ын нэхэмжлэлтэй цэргийн алба хаасан болохыг тогтоолгох болон ажиллаж байсан байдал тогтоолгох иргэний хэргийн шүүх хуралдаанаар нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар өөрчлөн шийдвэрлэж өгнө үү. Үүнд:

-  сумын Сын зам нэгдэлд зарлагаар 1981 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал, мөн 1987 оны 09 дүгээр  сарын 02-ны өдрөөс 1990 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг дуустал малчнаар,

- Цэргийн албыг барилгын цэргийн 012 дугаар ангид 1984 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс 1987 оны 08 дугаар сарын 20-ны өдрийг дуустал албан хаасан байдлыг тогтоож өгнө үү” гэв.

3. Ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

- Төв аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 24/04 дүгээр зөвлөмжийн хуудас (хх-3),

- Төв аймгийн  сумын С Сын найрамдалт “Сын зам” нэгдлийн даргын 1981 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 168 дугаар тушаалын хуулбарт “...Сийн Сг 1981 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн зарлагаар...” гэх бичилт (хх-4),

- Төв аймгийн  сумын С Сын найрамдалт “Сын зам” нэгдлийн даргын 1982 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 6 дугаар тушаалын хуулбарт “...Сийн Сг 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн ажиллуулсугай...” гэх бичилт (хх-5), дээрхи хэрэгт цугларсан нолох баримтыг Сийн  гэж үзэх үндэслэл нь түүнийг нутгийн иргэд болон гэр гишүүд нь С гэж авгайлан дууддаг байсантай холбоотой гэж тайлбарлсан бөгөөд энэхүү тайлбар нь гэрчүүдийн шүүхэд өгсөн мэдүүлэгүүдээр давхар нотлогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ гэж зааснаар үнэлж шийдвэрлэсэн болно.

- Б.ын хөдөлмөрийн дэвтрийн хуулбарт “Нэгдлийн даргын 1981 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 168 дугаар тушаалаар зарлагаар, 1982 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 6 дугаар тушаалаар зарлагын үүрэгт ажлаас чөлөөлж, 1988 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 23 дугаар тушаалаар “С зам” нэгдэлд малчнаар ажиллуулав” гэх бичилт (хх-7),

- Б.ын нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар (хх-10),

- 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 0178 дугаар итгэмжлэл (хх-11),

- Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.ы 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдөр шүүхэд гаргасан хүсэлт (хх-17),

- Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 476 дугаар албан бичиг (хх-22),

- Төв аймгийн Төрийн архивын тасгийн 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 295 дугаар албан бичиг (хх-25),

- Б.ын цалингийн түүвэрт “1984 оны 05 сард 165 төгрөг, 6 сард 145 төгрөг, нийт 43 хоног, 1989 оны 1 сард 540 төгрөг, 2 сад 540 төгрөг, 3 сард 536 төгрөг, 4 сард 311 төгрөг, 5 сард 1168 төгрөг, 6 сард 227 төгрөг, 9 сард 987 төгрөг, 10 сард 200 төгрөг, 11 сард 193 төгрөг, 12 сард 852 төгрөг, нийт 30 хоног, 1990 оны 1 сард 429 төгрөг, 2 сард 430 төгрөг, 3 сард 377 төгрөг, 4 сард 350 төгрөг, 5 сард 250 төгрөг, нийт 150 хоног” гэх бичилт (хх-26),

- Төв аймгийн  сумын С Сын найрамдалт “Сын зам” нэгдлийн даргын 1984  оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 41 дүгээр тушаалын хуулбарт “...Сийн ыг 5 дугаар сарын 07-ны өдрөөс томилсугай...” гэх бичилт (хх-27),

- Төв аймгийн  сумын С Сын найрамдалт “Сын зам” нэгдлийн даргын 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 111 дүгээр тушаалын хуулбарт “...С овогтой ыг 1987 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн малчнаар...” гэх бичилт (хх-28),

- Төв аймгийн  сумын С Сын найрамдалт “Сын зам” нэгдлийн даргын 1988 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 23 дугаар тушаалын хуулбарт “...Сийн ыг тус нэгдэлд малчнаар томилон ажиллуулсугай...” гэх бичилт (хх-29),

- Гэрч Б.С, Д.С нарын иргэний үнэмлэхийн хуулбар (хх-31),

- Гэрч Д.Сийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар (хх-32-34),

- Төв аймаг дахь улсын архивын 1995 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 154 дүгээр албан бичиг (хх-35),

- Гэрч Д.С, Б.С нарын шүүхэд өгсөн мэдүүлэг (хх-36-37),

- Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.ы 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн шүүхэд гаргасан хүсэлт (хх-48), зэрэг нотлох баримтуудаар нэхэмжлэгч Б. нь Төв аймгийн  сумын “Сын зам” нэгдэлд 1981 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал зарлагаар, Төв аймгийн  сумын “Сын зам” нэгдэлд 1987 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 1990 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг дуустал малчнаар тус тус ажиллаж байсан үйл баримт тогтоогдож байна.

4. Цэргийн албан хаасан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

- Б.Сгийн 545923 дугаар цэргийн батлахын хуулбар (хх-8-9),

- Б.ын БНМАУ-ын хүн амын регистрийн карт, хаягийн хуудас (хх-23-24),

- Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 313 дугаар албан бичиг (хх-41),

- Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 06/1989 дугаар албан бичиг, хавсралтад “Сийн С (Болд) Батлан хамгаалах яамны сайдын 1984 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн н/216 дугаар тушаалаар Төв аймгаас 1984 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Барилгын цэргийн 012 дугаар ангид алба хааж, мөн Барилгын цэргийн ерөнхий газрын даргын 1987 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 367 тушаалаар 1987 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 545923 дугаарын цэргийн батлахтай халагдсан” гэх бичилт (хх-42-43),

--Б.ын төрөл садангийн лавлагаа (хх-44), зэрэг нотлох баримтуудаар нэхэмжлэгч Б. нь Барилгын цэргийн 012 дугаар ангид 1984 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс 1987 оны 08 дугаар сарын 20-ны өдрийг дуустал хугацаанд Сингийн С нэрээр 545923 дугаартай цэргийн батлахаар цэргийн алба хаасан үйл баримт тогтоогдож байна.

5. Нэхэмжлэгч Б. нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-т “Иргэн хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ” гэж, 135.2-т эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тохиолдлуудыг тодорхойлсон байх ба 135.2.6-д “хүний ажиллаж байсан байдал”, 135.2.14-т “тогтоох журмыг нь хуульд заагаагүй эрх зүйн ач холбогдол бүхий бусад үйл явдал” тогтоолгох учир шаардах эрхтэй байна.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Боржигин овогт Сийн ыг Төв аймгийн  сумын “Сын зам” нэгдэлд 1981 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал зарлагаар, Төв аймгийн  сумын “Сын зам” нэгдэлд 1987 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 1990 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг дуустал малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар Боржигин овогт Сийн ыг Барилгын цэргийн 012 дугаар ангид 1984 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс 1987 оны 08 дугаар сарын 20-ны өдрийг дуустал хугацаанд Сингийн С нэрээр 545923 дугаартай цэргийн батлахтай цэргийн алба хаасан болохыг тогтоосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор  Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Б.ТҮВШИНЖАРГАЛ