Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 181/ШШ2024/03470

 

 

 

 

 

 

 

2024 09 24 181/ШШ2024/03470

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг би,

Нэхэмжлэгч: Х ХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б.Д /РД:..../,

 

Хариуцагч: П.А /РД:.........../ нарт холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 38,569,343.91 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Х ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Зээлдэгч Б.Д, хамтран үүрэг гүйцэтгэгч П.А нар нь Хтай 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр ............ дугаартай зээлийн гэрээ байгуулан 50,000,000 төгрөгийг жилийн буюу 365 хоногт 20,4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар авсан.

Банк нь 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн ............ дугаартай зээлийн гэрээний дагуу 50,000,000 төгрөгийг зээлдэгч Б.Дгийн Х дахь .............. тоот дансанд шилжүүлэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон.

............ дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож, ............-01 дугаартай Ипотекийн гэрээ-ний дагуу Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ................ 1303 тоот хаягт байрлах 51,59 м кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг барьцаалсан.

Гэрээний хугацаанд зээлдэгч нь зээлийн үндсэн төлбөрт 14,050,077.91 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 10,419,188.59 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 12,912.12 төгрөг, нийт 24,482,178.62 төгрөгийг төлсөн.

 

Зээлдэгч нь Банктай байгуулсан ............ дугаартай зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг төлөлгүй нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 125 хоног хугацаа хэтрүүлээд байна.

Х нь зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг зээлдэгчээс шаардаж, мэдэгдэж уулзаж байсан боловч зээлдэгч гэрээний үүргээ биөлүүлээгүй байна.

Иймд Хны зүгээс зээлдэгч Б.Д, хамтран үүрэг гүйцэтгэгч П.А нарт холбогдуулан дараах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна.

1/ Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалт болон ............ дугаартай зээлийн гэрээний дагуу төлөгдөөгүй Б.Д, П.А нараас 2024 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар зээлийн үндсэн төлбөр 35,949,922.09 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 2,568,158.33 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 51,263.49 төгрөг, нийт 38,569,343.91 төгрөгийг гаргуулах,

2/ Хариуцагч нар сайн дураар дээрх төлбөрийг төлөөгүй нөхцөлд дурдсан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг ............-01 дугаартай Ипотекийн гэрээ-ний дагуу Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ............... 1303 тоот хаягт байрлах 51,59 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцаар хангуулахаар шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү гэжээ.

 

2. Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:

 

Хариуцагч Б Д, П А нар 38,569,343.91 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч, Хны нэхэмжилсэн төлбөрийн дүн болох үүрэгт 38,569,343.91 төгрөгийг эвлэрлийн гэрээний хугацаанд буюу 2024 оны 9 дүгээр сарын 25-аас 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүртэл 10 сарын хугацаанд cap бүр хэсэгчлэн төлж барагдуулахаар харилцан тохиролцов.

 

Д/д

Огноо

Төлбөр хийх дүн

Үлдэх төлбөр

38569343.91

1

9/25/2024

3,850,000

34,719,343.91

2

10/25/2024

3,850,000

30,869,343.91

3

11/25/2024

3,850,000

27,019,343.91

4

12/25/2024

3,850,000

23,169,343.91

5

1/25/2025

3,850,000

19,319,343.91

6

2/25/2025

3,850,000

15,469,343.91

7

3/25/2025

3,850,000

11,619,343.91

8

4/25/2025

3,850,000

7,769,343.91

9

5/25/2025

3,850,000

3,919,343.91

10

6/25/2025

3,919,344

0.00

 

Эвлэрлийн гэрээний төлөлт хийх заасан хугацаанд аль нэг сарын эргэн төлөлт хийгдээгүй тохиолдолд Хны зүгээс албадан гүйцэтгэх хуудас гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах болно гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Х ХК нь хариуцагч Б.Д, П.А нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 38,569,343.91 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож, хариуцагч Б.Д, П.А нар нь нэхэмжлэлийн шаардлага болох 38,569,343.91 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2024 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 3,850,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 3,850,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 3,850,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 3,850,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 3,850,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 3,850,000 төгрөг, 2025 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 3,850,000 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 3,850,000 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 3,850,000 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 3,919,344 төгрөгөөр тус тус Х ХК-д төлөхөөр, хариуцагч нар дээрх хуваарийн дагуу зээлийн төлбөрийг төлж барагдуулаагүй тохиолдолд Б.Дгийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-22....... дугаартай, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, .................1303 тоот хаягт байрлах 51.59 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулжээ.

 

Зохигчид ийнхүү эвлэрч, гэрээ байгуулсан нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, Б.Д, П.А нарт холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Х ХК-ийн нэхэмжлэлтэй, Б.Д, П.А нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 38,569,343.91 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож, хариуцагч Б.Д, П.А нар нь нэхэмжлэлийн шаардлага болох 38,569,343.91 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2024 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 3,850,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 3,850,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 3,850,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 3,850,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 3,850,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 3,850,000 төгрөг, 2025 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 3,850,000 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 3,850,000 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 3,850,000 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 3,919,344 төгрөгөөр тус тус Х ХК-д төлөхөөр, хариуцагч нар дээрх хуваарийн дагуу зээлийн төлбөрийг төлж барагдуулаагүй тохиолдолд Б.Дгийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-22....... дугаартай, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, .................1303 тоот хаягт байрлах 51.59 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, Б.Д, П.А нарт холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Х ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 420,996.72 төгрөгөөс 210,498.36 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос буюу Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсээс 210,498.36 төгрөгийг, хариуцагч Б.Д, П.А нараас 210,498.36 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Х ХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Энэхүү захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ