| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баттогтохын Түвшинжаргал |
| Хэргийн индекс | 151/2024/00480/И |
| Дугаар | 151/ШШ2024/00529 |
| Огноо | 2024-06-05 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 151/ШШ2024/00529
2024 06 05 151/ШШ2024/00529
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Түвшинжаргал даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: байрлах “Т” ХХК,
Нэхэмжлэлийн шаардлага: Хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Бадам
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Т” ХХК нь хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
“Т” ХХК В.Бтэй 2019 оны 12 дугаар сарын 23-нд ЯБЦ-10 дугаартай “Сайжруулсан шахмал түлш худалдан борлуулах гэрээ” байгуулан сайжруулсан шахмал түлшийг өөрийн эзэмшлийн газар, агуулах, түрээсийн цэг дээрээс худалдан борлуулж, Борлуулалтын орлогын үнийн дүнгийн 10 хувийн урамшуулал, мөн сайжруулсан шахмал түлшийг 8 кг, 25 кг-р савлаж, савлагааны хөлсөнд 200-377 төгрөг олгохоор болсон.
В.Б нь гэрээний 5.1, 5.5 дахь заалтыг зөрчиж, сайжруулсан шахмал түлш Борлуулсан орлогоо цаг тухайд нь тушаахгүй явсаар компанид хохирол учруулж 5.278.602 төгрөгийн өртэй болсон бөгөөд барьцааны 2.000.000 төгрөгийг хасаж тооцсон болно. 2020 оноос хойш дүүрэг хариуцсан нярав нь өр төлбөрөө төлөхийг шаардсаар байсан ч төлөхгүй байсан тул шүүхэд хандсан. Оршин суух хаягтаа байхгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул эрэн сурвалжлуулах нэхэмжлэл гаргаж байна.
Дээрх өр төлбөрийг хариуцагч өнөөдрийг хүртэл төлөхгүй байгаа бөгөөд одоо хаана байгаа нь мэдэгдэхгүй оршин суух хаяг нь тодорхойгүй байх тул хариуцагчийг эрэн сурвалжилж өгнө үү” гэжээ.
2. Нэхэмжлэгч “Т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй, В.Бг эрэн сурвалжлуулах иргэний хэргийн шүүх хуралдааныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний эзгүйд хуралдуулж, хэргийг шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
3. Нэхэмжлэгчээс “Т” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар (хх-3), “Т” ХХК-ийн 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 01/754 дүгээр албан бичиг (хх-4), А аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 129/ШЗ2023/02795 дугаар захирамж (хх-5), 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн ЯБЦ-10 дугаартай “Сайжруулсан шахмал түлш худалдан борлуулах гэрээ” (хх-6-9), нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Бийн 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдөр шүүхэд гаргасан хүсэлт (хх-25), зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.
4. Шүүхээс А аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 428 дугаар албан бичиг, хавсралт (хх-18-19), Улаанбаатар хот, А дүүргийн 21 дүгээр хорооны Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 183 дугаар тодорхойлолт (хх-21), зэрэг баримтуудыг бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх “Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаж үзээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
“Т” ХХК В.Бтэй 2019 оны 12 дугаар сарын 23-нд ЯБЦ-10 дугаартай “Сайжруулсан шахмал түлш худалдан борлуулах гэрээ” байгуулан сайжруулсан шахмал түлшийг өөрийн эзэмшлийн газар, агуулах, түрээсийн цэг дээрээс худалдан борлуулж, Борлуулалтын орлогын үнийн дүнгийн 10 хувийн урамшуулал, мөн сайжруулсан шахмал түлшийг 8 кг, 25 кг-р савлаж, савлагааны хөлсөнд 200-377 төгрөг олгохоор болсон.
В.Б нь гэрээний 5.1, 5.5 дахь заалтыг зөрчиж, сайжруулсан шахмал түлш Борлуулсан орлогоо цаг тухайд нь тушаахгүй явсаар компанид хохирол учруулж 5.278.602 төгрөгийн өртэй болсон бөгөөд барьцааны 2.000.000 төгрөгийг хасаж тооцсон болно. 2020 оноос хойш дүүрэг хариуцсан нярав нь өр төлбөрөө төлөхийг шаардсаар байсан ч төлөхгүй байсан тул шүүхэд хандсан. Оршин суух хаягтаа байхгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул эрэн сурвалжлуулах нэхэмжлэл гаргаж байна.
Дээрх өр төлбөрийг хариуцагч өнөөдрийг хүртэл төлөхгүй байгаа бөгөөд одоо хаана байгаа нь мэдэгдэхгүй оршин суух хаяг нь тодорхойгүй байх тул хариуцагчийг эрэн сурвалжилж өгнө үү” гэв.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн:
“Т” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар (хх-3), “Т” ХХК-ийн 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 01/754 дүгээр албан бичиг (хх-4), А аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 129/ШЗ2023/02795 дугаар захирамж (хх-5), 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн ЯБЦ-10 дугаартай “Сайжруулсан шахмал түлш худалдан борлуулах гэрээ” (хх-6-9), А аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 428 дугаар албан бичиг, хавсралт (хх-18-19), Улаанбаатар хот, А дүүргийн 21 дүгээр хорооны Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 183 дугаар тодорхойлолт (хх-21), нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Бийн 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдөр шүүхэд гаргасан хүсэлт (хх-25), зэргээр хариуцагчаар оролцвол зохих этгээд В.Б нь Улаанбаатар хот, А дүүрэг, 21 дүгээр хороо, наадамчдын зам гудамж 294 дүгээр байр, 36 тоотод бүртгэлтэй, оршин суудаг болох нь нотлогдож байна.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д “хариуцагчийн оршин суугаа хаяг нь мэдэгдэхгүй байвал түүнийг эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэгч нь шүүхэд хүсэлт гаргаж болно”, мөн хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9-д “нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах хэргийг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ” гэж заажээ.
5. Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох В.Бг Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээс түүний оршин суух бүртгэлтэй хаягийг холбогдох байгууллагаас тодруулахад А аймгийн Улсын Бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн албан бичгээр Улаанбаатар хот А дүүргийн 21 дүгээр хороо, наадамчдын зам гудамжны 294 дүгээр байр 36 тоотод оршин суух хаягтай гэж ирүүлсэн байна.
Улмаар дээрх хаягаар тус шүүхийн зарлан дуудах хуудсаар түүнийг тухайн хаягтаа оршин суудаг эсэхийг шалгахад Улаанбаатар хот А дүүргийн 21 дүгээр хорооны засаг даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн тодорхойлолтоор Вийн Бг А дүүргийн 21 дүгээр хороо, наадамчдын зам гудамжны 294 дүгээр байр 36 тоотод бүртгэлтэй оршин суудаг гэж тус шүүхэд ирүүлсэн тул түүнийг эрэн сурвалжлуулах шаардлага болон оршин суух хаяг тодорхойгүй гэх шаардлага нотлогдон тогтоогдохгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар нэхэмжлэгч нь шаардах эрхгүй, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б нь 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдөр тус шүүхэд гаргасан хүсэлтдээ тус иргэний хэргийг шийдвэрлэх шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгчийн эзгүйд хянан шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ТҮВШИНЖАРГАЛ