Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 130/ШШ2024/00733

 

 

 

 

 

2024 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 130/ШШ2024/00733

Баян-Өлгий аймаг

 

 

   Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

                                             баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

 

Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек би,

Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын 11 дүгээр багт оршин суух, Т овогт Ц.Т-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б аймгийн Ө сумын 11 дүгээр багт оршин суух, Б овогт Б.Б-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хүртэлх түрээсийн төлбөр 5,600,000 төгрөг, ажлын хөлс 550,000 төгрөг, худалдан авсан материалын үнэ 322,000 төгрөг, нийт 6,472,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Ц.Т-ээс анх хариуцагч Б.Б-т холбогдуулан гаргасан нэхэмжлэлдээ ... хариуцагчаас  2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хүртэлх түрээсийн төлбөр 5,600,000 төгрөг, ажлын хөлс 550,000 төгрөг, худалдан авсан материалын үнэ 322,000 төгрөг, нийт 6,472,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

2.Нэхэмжлэгч Ц.Т хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд ирүүлсэн бичгээр ирүүлсэн хүсэлтэд: Нэхэмжлэгч Ц.Т би хариуцагч Б.Б-т холбогдуулан 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хүртэлх түрээсийн төлбөр 5,600,000 төгрөг, ажлын хөлс 550,000 төгрөг, худалдан авсан материалын үнэ 322,000 төгрөг, нийт 6,472,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч Б.Б нь надаас уучлалт гуйсан тул би хүн чанар гаргаад хариуцагч Б.Б-т холбогдуулан гаргасан “2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хүртэлх түрээсийн төлбөр 5,600,000 төгрөг, ажлын хөлс 550,000 төгрөг, худалдан авсан материалын үнэ 322,000 төгрөг, нийт 6,472,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байна. Иймд нэхэмжлэгч  нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Миний бие хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд үүсэх хууль зүйн үр дагаврыг бүрэн ойлголоо гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

4.Нэхэмжлэгч Ц.Т-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Б-т холбогдох 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хүртэлх түрээсийн төлбөр 5,600,000 төгрөг, ажлын хөлс 550,000 төгрөг, худалдан авсан материалын үнэ 322,000 төгрөг, нийт 6,472,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Ц.Т нь  уг нэхэмжлэлээсээ татгалзсан тухай шүүхэд бичгээр тайлбар ирүүлсэн тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй байна.

5.Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.Т-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 114,104  төгрөгийг улсын орлого болгох нь зүйтэй.

7.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

 

1.Нэхэмжлэгч Ц.Т нь хариуцагч Б.Б-т холбогдуулан гаргасан “2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хүртэлх түрээсийн төлбөр 5,600,000 төгрөг, ажлын хөлс 550,000 төгрөг, худалдан авсан материалын үнэ 322,000 төгрөг, нийт 6,472,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.Т-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 114,104 төгрөгийг улсын орлого болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Х.МЕЙРАМБЕК