Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 130/ШШ2024/00492

 

 

 

   2024            05           14     

                             130/ШШ2024/00492

 

    

 

Гэрлэгчдийн эвлэрлийг баталж,

 хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Б би, 

Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын 6 дугаар багт оршин суух, Ш  овогт А

Хариуцагч: Б аймгийн Ө сумын 6 дугаар багт оршин суух, С овогт Т

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлтээ цуцлуулж, охин Н, хүү Д М нарыг өөрийн асрамжид үлдээж, эхээр нь тэжээн тэтгүүлэх тухай нэхэмжлэлийг 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянаад,

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

1.Нэхэмжлэгч А.О хариуцагч Т.Ж нар эвлэрүүлэн зуучлагчийн тусламжтайгаар байгуулсан 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 274 дугаартай эвлэрлийн гэрээнд: Эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд оролцсон хариуцагч Т.Ж, нэхэмжлэгч А.О нар нэг нэгнийгээ уучилж, А. Т.Ж нар нь дахиж асуудал гаргахгүй, гэр бүл хүүхдээ бодож сайн сайхан амьдрахаа илэрхийлж гэрлэгчид гэрлэлтээ үргэлжлүүлэхээр тохиролцов гэжээ.

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

2. Нэхэмжлэгч А.О-н нэхэмжлэлтэй, хариуцагч Т.Ж-д холбогдох Гэрлэлтээ цуцлуулж, охин Н, хүү Д М нарыг өөрийн асрамжид үлдээж, эхээр нь тэжээн тэтгүүлэх тухай иргэний хэргийг 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд тус шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 130/ШЗ2024/00624 дугаартай Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж, гэрлэгчдэд эвлэрүүлэх арга хэмжээ авах тухай шүүгчийн захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж, гэрлэгч нарт 3 сарын хугацаагаар эвлэрүүлэх арга хэмжээ авч хэргийг тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид шилжүүлсэн.

3.Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдөр болсон уулзалтаар гэрлэгчид болох А.О, Т.Ж нар нь хоорондоо сайн дураараа эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулан гэрлэлтээ үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

4.Иймд нэхэмжлэгч А.О, хариуцагч Т.Ж нар өөрсдийн хүсэл зоригийг аливаа дарамт, шахалтгүйгээр чөлөөтэй илэрхийлэн, харилцан тэгш эрх, сайн дурын үндсэн дээр, хөндлөнгийн хүчин зүйл, шахалт дарамт нөлөөгүй эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр байгуулсан 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 274 дугаартай Эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

5.Мөн гэрлэгчид Эвлэрлийн гэрээ байгуулан эвлэрсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч А.О-н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, тус аймгийн Төрийн сан дахь улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 100020000941 дугаартай данснаас 35,100 төгрөг, мөн хариуцагч Т.Ж-с 35,100 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч А.О-д олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

 

1. 1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч А.О хариуцагч Т.Ж нар гэрлэлтээ үргэлжлүүлэхээр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулан эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч А.О-н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, тус аймгийн төрийн сан дахь улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 100020000941 дугаартай данснаас 35,100 /гучин таван мянга нэг зуун/ төгрөг, хариуцагч Т.Ж-с 35,100 /гучин таван мянга нэг зуун/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч А.О-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                           К.Б