| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Данзангийн Адъяасүрэн |
| Хэргийн индекс | 167/2017/0166/э |
| Дугаар | 173 |
| Огноо | 2017-11-24 |
| Зүйл хэсэг | 18.5.1., |
| Улсын яллагч | Д.Дэлгэрбаяр |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 11 сарын 24 өдөр
Дугаар 173
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж,
Нарийн бичгийн дарга Д.Золбоо
Улсын яллагчаар хяналтын прокурор Д.Дэлгэрбаяр
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөр өмгөөлөгч Э.Эрдэнэбаатар
Шүүгдэгч А.А, С.Мнарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.М, А.А нарт холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2017 оны 11 сарын 14-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
С.М
А.А
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
Шүүгдэгч С.М, А.А нар нь урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутагт буюу "Ханги мандал" боомтоор Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг
хязгаарласан бараа болох 95 кг 165 гр зэсийг ... улсын дугаартай фургон машины тусгайлан бэлтгэсэн машины доод эд ангид суурилуулсан хайрцагт нууж, гаалийн бүсээр буюу улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч талуудын шүүгдэгчийн гэм буруугийн талаар хэлэлцүүлсэн дараах нотлох баримтууд болох:
Шүүгдэгч С.Мийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн : “Би тухайн зэсийг өөрөө цохиж хэлбэрт оруулаад 2017 оны 06 сарын 30-ны өдөр өөрийн унаж байсан машин болох ... улсын дугаартай фургон машины тусгайлан бэлтгэсэн доод эд ангид суурилуулсан хайрцагт хийж Хятад улсруу гаргах гэж байгаад баригдсан. Энэ машин бол манай дүү Мын машин байгаа юм, би худалдаж аваагүй, гуйж унаж байгаа юм. Гэм буруугаа ойлгож байна ” гэсэн мэдүүлэг,
Шүүгдэгч А.Аын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би өөрийн зэсийг овор хэмжээг нь бага болгохын тулд хэвэнд цохиж оруулсан нь үнэн. Гэм буруугаа ойлгож байна” гэсэн мэдүүлэг,
Яллагдагч Д.Бгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Мэгч А ах хоёр 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр намайг БНХАУ-ын Мандал орчихоод ирэхэд надтай ирж уулзаад ах, эгч 2 нь зэстэй явж байгаад баригдчихсан энэ зэсээ 3 хуваачихвал захиргааны арга хэмжээ авахуулаад гайгүй өнгөрчих юм шиг байна, чи цагдаад миний 30 кг зэс байсан гээд мэдүүлэг өгчих гэж гуйгаад байсан болохоор нь би худал мэдүүлэг өгсөн. Тухайн зэс нь М, А 2-ын зэс байсан” гэсэн мэдүүлэг,
Гэрч С.Мын мөрдөн байцаалтанд өгсөн: ...улсын дугаатай тээврийн хэрэгсэл миний нэр дээр байдаг. 2010 онд би өөрийн эгч болох Мт УАЗ-469 маркийн машинаар сольж дээр нь хэдэн төгрөг нэмж аваад зарж байсан юм гэсэн мэдүүлэг,
Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-ийн 43/
Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай /хх-ийн 75, 80/
Ашид билгүүн ХХК-ний үнэлгээ /хх-ийн 76, 92/
Хөрөнгө Эстимэйт ХХК-ний үнэлгээ /хх-ийн 81/
Шинжилгээг шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэх тухай /хх-ийн 85,91, 175-176/
Шинжилгээний дүн /хх-ийн 86-87, 177/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 123-124, 130/
зэрэг болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч С.М, А.А нар нь урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутагт буюу "Ханги мандал" боомтоор Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон бараа болох 95 кг 165 гр зэсийг ... улсын дугаартай фургон машины тусгайлан бэлтгэсэн машины доод эд ангид суурьлуулсан хайрцагт нууж, гаалийн бүсээр буюу улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхээс хэргийг шийдвэрлэхэд хамааралтай гэж бүхэлд нь үнэлсэн нотлох баримтууд болох шүүгдэгч А.А, С.Мнарын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, гэрч А.Ууганбаярын мөрдөн байцаалтанд
өгсөн “...тухайн зэс нь 13 ширхэг дөрвөлжин хэлбэрт оруулж гадна хэсгээрээ хар өнгийн уутаар ороож, битүү скочидсон байсан” гэсэн мэдүүлэг, Эд зүйл хураан авч, үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Геологийн төв лаборатори төрийн
өмчит үйлдвэрийн газрын шинжилгээний дүн “Ашид Билгүүн” ХХК-ний эд зүйлсийн үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлт болон хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч А.А, С.Мнарт холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс шүүгдэгч нарыг хууль, Монгол Улс олон улсын гэрээнд заасны дагуу хориглосон, хязгаарлалт тогтоосон барааг Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзэв.
Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглох, тарифын бусад хязгаарлалт тогтоох бүлэг барааны жагсаалт батлах тухай Монгол Улсын Их Хурлын 1998 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 05 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтад зааснаар зэсийг хилээр гаргахыг хориглосон байна.
Энэ хэрэгт шүүгдэгч нарын бичиг баримт ирээгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 95 кг 5 гр зэсийг улсын орлого болгохоор шийдвэрлэлээ.
Эд мөрийн баримтаар 95 кг 165 гр зэсийг хураан авсан ба уг зэснээс 160 гр зэсийг шинжилгээнд шилжүүлсэн байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг ...албадан гаргуулахаар заасан байх тул уг тээврийн хэрэгслийн үнэ болох 2500000 төгрөгийг шүүгдэгч нараас гаргуулан улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
“Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого” гэдэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2-т зааснаар ...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгслийг ойлгоно гэжээ.
Иймд шүүгдэгч нар нь ... улсын дугаартай фургон маркийн тээврийн хэрэгслийг ашиглан тусгайлан бэлтгэсэн машины доод эд ангид суурьлуулсан хайрцагт нууж Монгол улсын хилээр хууль бусаар хориглосон эд зүйл болох зэсийг бага бус хэмжээгээр нэвтрүүлсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэдэгт хамаарч байна гэж шүүхээс үзлээ.
Гэрч С.М нь мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ “...улсын дугаартай тээврийн хэрэгсэл миний нэр дээр байдаг. 2010 онд би өөрийн эгч болох Мт УАЗ-469 маркийн машинаар сольж дээр нь хэдэн төгрөг нэмж аваад зарж байсан” гэж мэдүүлсэн боловч шүүгдэгч С.Мийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...уг фургон маркийн автомашин бол миний дүү С.Мынх” гэсэн мэдүүлэг болон хавтаст хэргийн 45 дугаар талд авагдсан тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр С.Мын эзэмшлийнх болох нь тогтоогдож байх тул эзэмшигчид нь олгохоор шийдвэрлэлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь;
1.Шүүгдэгч С.М, А.А нарыг хууль, Монгол Улс олон улсын гэрээнд заасны дагуу хориглосон барааг Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.М, А.А нарыг тус бүр 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.М, А.А нарт шүүхээс оногдуулсан тус бүрийн 450000 төгрөгийн торгох ялыг тогтоол хүчин төгөлдөр босноос хойш 60 хоногийн хугацаанд төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Шүүгдэгч С.М, А.А нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.3, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 95 кг 5 гр зэсийг улсын орлого болгохоор Дорноговь аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.
7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2,3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 2500000 төгрөгийг шүүгдэгч нарт хуваан шүүгдэгч С.Мээс 1250000 төгрөгийг, шүүгдэгч А.Ааас 1250000 төгрөгийг гаргуулан улсын орлого болгосугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгийн 1.8-д зааснаар мөрдөгчийн .... улсын дугаартай фургон маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, тээврийн хэрэгслийг жинхэнэ эзэмшигч С.Мт олгосугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч С.М, А.А нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АДЪЯАСҮРЭН