| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Кадирбекийн Бүлдирген |
| Хэргийн индекс | 130/2024/00419/И |
| Дугаар | 130/ШШ2024/00493 |
| Огноо | 2024-05-14 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 130/ШШ2024/00493
| 2024 05 14 | 130/ШШ2024/00493 |
|
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Б би,
Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын 8 дугаар багт оршин суух, Ж овогт С
Хариуцагч: Б аймгийн Ө сумын 11 дүгээр багт оршин суух, Х Х
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлээр авсан барилгын материалын үнэ 2,207,800 /хоёр сая хоёр зуун долоон мянга найман зуун/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч С.А нь Х.Е-д холбогдуулан зээлээр авсан барилгын материалын үнэ 2,207,800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1. Миний бие Б аймгийн Ө сумын 5 дугаар багт Их орд нэртэй барилгын материалын дэлгүүр ажиллуулж, худалдаа үйлчилгээ эрхэлдэг бөгөөд хариуцагч Х.Е нь зээлээр барилгын материал авдаг байсан. Х.Е нь зээлээр авсан барааны төлбөрийн үлдэгдэл 2,207,800 төгрөгийг төлөх үүргийг биелүүлээгүй тул шүүхийн журмаар гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна. Иймд Х.Е-с зээлээр авсан барилгын материалын үнэ 2,207,800 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч Х.А хариу тайлбартаа “Миний бие Х.Е нь С.А-н надад холбогдуулан гаргасан зээлээр авсан барилгын материалын үнэ 2,207,800 /хоёр сая хоёр зуун долоон мянга найман зуун/ төгрөгийг төлж өгөхийг хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
3. Нэхэмжлэгч С.А нь Х.Е-д холбогдуулан гаргасан зээлээр авсан барилгын материалын үнэ 2,207,800 /хоёр сая хоёр зуун долоон мянга найман зуун/ төгрөг гаруулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Х.Е нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, зээлээр авсан барилгын материалын үнэ 2,207,800 /хоёр сая хоёр зуун долоон мянга найман зуун/ төгрөгийг төлж өгөхөөр болж, тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
4.Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч биелүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.
5.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.А н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 50,275 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 0000100020000941 дугаартай данснаас 25,137 төгрөг, мөн хариуцагч Х.Е-с 25,137 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч С.Ат олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
6.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч Х овогт Х н Е нь зээлээр авсан барилгын материалын үнэ 2,207,800 /хоёр сая хоёр зуун долоон мянга найман зуун/ төгрөгийг нэхэмжлэгч С.Ат төлж өгөхөөр болж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч С.А н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 50,275 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар Төрийн сан дахь улсын тэмдэгтийн хураамжийн 0000100020000941 дугаартай данснаас 25,137 төгрөг, мөн хариуцагч Х.Е-с 25,137 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч С.А-т олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ К.Б