Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 130/ШШ2024/00429

 

 

 

       2024             04            26     

                            130/ШШ2024/00429

 

    

 

Хариуцагч нэхэмжлэлийн

шаардлагыг биелүүлснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген би,

Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын 1 дүгээр багт оршин суух, Ш овогт О.К

Хариуцагч: Б аймгийн Ө сумын 1 дүгээр багт оршин суух, Т овогт А.Б

Нэхэмжлэлийн шаардлага: 50,000 /тавин мянган/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

1.Нэхэмжлэгч О.К нь А.Б-д холбогдуулан 50,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Б аймгийн Ө сумын 1 дүгээр багийн иргэн А.Б 2022 оны 08 дугаар сард надад утсаар залгаж дансны дугаарыг хэлж Улаанбаатараас буцах зардал хүрэлцэхгүй байна надад 50,000 төгрөг шилжүүлж өгөөч би очоод өгнө гэж хэлсэн. Би уг 50,000 төгрөгийг А.Б-ны дансанд шилжүүлж өгсөн ба надад буцааж өгөхгүй намайг хохироож байна. Иймд А.Б-аас 50,000 төгрөгийг гаргуулж өгч намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

2.Нэхэмжлэгч О.К шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ “А.Б 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 50,000 төгрөгийг надад бэлнээр авчирч өгсөн тул би А.Б-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

3.Нэхэмжлэгч О.К нь хариуцагч А.Б-д холбогдуулан 50,000 төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

4.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч А.Б нь нэхэмжлэгч О.К-ын нэхэмжилсэн 50,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлж өгч, нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн болох нь нэхэмжлэгч О.К-ын 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн шүүхэд бичгээр гаргасан хүсэлтээр нотлогдож байна.

5.Иймд нэхэмжлэгч О.К-ын 50,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч А.Б биелүүлснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

6. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч О.К-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,550 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 0000100020000941 дугаартай данснаас 2,275 төгрөг, мөн хариуцагч А.Б-аас улсын тэмдэгтийн хураамжид 2,275 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч О.К-д олгож шийдвэрлэх нь зүйтэй.

7. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

 

1. Хариуцагч Т овогт А.Б нь О.К-д 50,000 /тавин мянган/ төгрөгийг төлж өгч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч О.К-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар Төрийн сан дахь улсын тэмдэгтийн хураамжийн 0000100020000941 дугаартай данснаас 2,275 төгрөг, мөн хариуцагч А.Б-аас 2,275 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч О.К-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                           К.БҮЛДИРГЕН