Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 151/ШШ2024/00527

 

 

 

 

 2024       06        05                                          151/ШШ2024/00527                                                             

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Түвшинжаргал даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн  шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Төв аймаг, Сэргэлэн сум, 1 дүгээр баг, Баян уулын баруун талд байрлах “Т” ХХК,

Нэхэмжлэлийн шаардлага: Хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид: 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Бадам

                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Т” ХХК нь хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Т” ХХК нь Ч.Ттай 2019 оны 05 дугаар сарын 10-нд байгуулсан ТТТ/2019/605 дугаартай “Хамтран ажиллах гэрээ”-ний дагуу У-Өмнөговь аймаг Ухаа худаг-У чиглэлд мидлинг тээвэрлэх ажил гүйцэтгэсэн. Гэрээний 3 дугаар зүйлд заасны дагуу холбогдох зардлыг Б талд шилжүүлэх нь А талын үүрэг.

Гэтэл жолооч нь тээвэрлэлт хийх явцдаа шатахууныг 108 ойл ХХК-с нэр тээврийн хэрэгслийн бүртгэлээ хийлгэн зээл авч яваад дараа нь тооцоо нийлэхдээ уг зээлсэн шатахууны зардлаа хасуулахгүйгээр давхар зардал гаргуулж авсан. Тиймээс тус зардлыг жолоочоос нэхэмжилж, шүүхэд хандсан.

Жолооч Ч.Т нь 385 л түлш авсан нь шатахуун тослох материалын зарлагын падаанаар нотлогдож байх тул 800.800 төгрөгийг нэхэмжилсэн ч тухайн хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул эрэн сурвалжлуулах нэхэмжлэл гаргаж байна” гэж тайлбарласан.

2. Нэхэмжлэгч “Т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ч.Тыг эрэн сурвалжлуулах иргэний хэргийн шүүх хуралдааныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний эзгүйд хуралдуулж, хэргийг шийдвэрлэж өгнө үү”  гэжээ.

3. Нэхэмжлэгчээс “Т” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар (хх-3), “Т” ХХК-ийн 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 01/628 дугаар итгэмжлэл (хх-4), Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 184/ШЗ2024/03516 дугаар захирамжийн хуулбар (хх-5), 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн ТТТ/2019/605 дугаар “Хамтран ажиллах гэрээ”-ний хуулбар (хх-6-8), нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Бийн 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдөр шүүхэд гаргасан хүсэлт (хх-24), зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

4. Шүүхээс Б дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 394 дүгээр албан бичиг, хавсралт (хх-17-18), У хот, Хан-Уул дүүрэг, 20 дугаар хорооны Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 139 дүгээр тодорхойлолт (хх-20), зэрэг баримтуудыг бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх “Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаж үзээд нэхэмжлэлийг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

“Т” ХХК нь Ч.Ттай 2019 оны 05 дугаар сарын 10-нд байгуулсан ТТТ/2019/605 дугаартай “Хамтран ажиллах гэрээ”-ний дагуу У-Өмнөговь аймаг Ухаа худаг-У чиглэлд мидлинг тээвэрлэх ажил гүйцэтгэсэн. Гэрээний 3 дугаар зүйлд заасны дагуу холбогдох зардлыг Б талд шилжүүлэх нь А талын үүрэг.

Гэтэл жолооч нь тээвэрлэлт хийх явцдаа шатахууныг 108 ойл ХХК-с нэр тээврийн хэрэгслийн бүртгэлээ хийлгэн зээл авч яваад дараа нь тооцоо нийлэхдээ уг зээлсэн шатахууны зардлаа хасуулахгүйгээр давхар зардал гаргуулж авсан. Тиймээс тус зардлыг жолоочоос нэхэмжилж, шүүхэд хандсан.

Жолооч Ч.Т нь 385 л түлш авсан нь шатахуун тослох материалын зарлагын падаанаар нотлогдож байх тул 800.800 төгрөгийг нэхэмжилсэн ч тухайн хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул эрэн сурвалжлуулах нэхэмжлэл гаргаж байна” гэв.

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн:

“Т” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар (хх-3), “Т” ХХК-ийн 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 01/628 дугаар итгэмжлэл (хх-4), Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 184/ШЗ2024/03516 дугаар захирамжийн хуулбар (хх-5), 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн ТТТ/2019/605 дугаар “Хамтран ажиллах гэрээ”-ний хуулбар (хх-6-8), Б дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 394 дүгээр албан бичиг, хавсралт (хх-17-18), У хот, Хан-Уул дүүрэг, 20 дугаар хорооны Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 139 дүгээр тодорхойлолт (хх-20), нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Бийн 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдөр шүүхэд гаргасан хүсэлт (хх-24), зэргээр хариуцагчаар оролцвол зохих этгээд Ч.Т нь У хот, Хан-Уул дүүрэг, 20 дугаар хороо, үйлдвэр чингисийн өргөн чөлөө гудамж, 107 дугаар байрны 56 тоотод бүртгэлтэй боловч хаягтаа оршин суудаггүй болох нь нотлогдож байна.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн   14.4-д “хариуцагчийн оршин суугаа хаяг нь мэдэгдэхгүй байвал түүнийг эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэгч нь шүүхэд хүсэлт гаргаж болно”, мөн хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9-д “нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах хэргийг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ” гэж заажээ.

5. Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ч.Тын хаана байгааг нэхэмжлэгч өөрөө олж тогтоох боломжгүй, оршин суугаа газар нь тодорхойгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар нэхэмжлэгч нь шаардах эрхтэй гэж шүүх үзлээ.

6. Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ч.Тыг Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээс түүний оршин суух бүртгэлтэй хаягийг холбогдох байгууллагаас тодруулахад У хот Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны засаг даргын Чын Т нь 20 дугаар хорооны 107-5 тоотод бүртгэлгүй, оршин суудаггүй гэсэн тодорхойлолтоор тогтоогдож байх тул эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Цагдаагийн байгууллагад даалгах нь зүйтэй байна.

7. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б нь 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдөр тус шүүхэд гаргасан хүсэлтдээ тус иргэний хэргийг шийдвэрлэх шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгчийн эзгүйд хянан шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.  

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд Боржигон В овогт Чын Т /ИЭ7803078/-ыг эрэн сурвалжилсугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд Боржигон В овогт Чын Тыг эрэн сурвалжлах, оршин суух газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Төв аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4,  119.5, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Б.ТҮВШИНЖАРГАЛ