| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баттогтохын Түвшинжаргал |
| Хэргийн индекс | 151/2024/00498/И |
| Дугаар | 151/ШШ2024/00526 |
| Огноо | 2024-06-05 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 151/ШШ2024/00526
2024 06 05 151/ШШ2024/00526
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Түвшинжаргал даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Төв аймаг, Б сум, 2 дугаар баг, Илт 4 дүгээр гудамж, 5 тоотод оршин суух Боржигон овогт Дийн О,
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: Д.О,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Бадам,
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Д.О нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч Д.О нь нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
“Миний бие Д.О нь 1985 оны 9 дүгээр сарын 28-ны өдрөөс 1991 оны 8 дугаар сарын 5-ны өдөр хүртэл Төв аймгийн Б сумын "З пүүс"-д жолоочоор ажилласан. Өндөр насны тэтгэвэрт гарах гэтэл ажилласан жил хүрэхгүй, архиваас шүүлгэхэд зарим тушаал шийдвэр гарахгүй байх тул 1990 оны 01 сарын 01-ний өдрөөс 1991 оны 07 сарын 31-ний өдөр хүртэл Төв аймгийн Б сумын “З пүүс”-д жолоочоор ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү” гэжээ.
2. Нэхэмжлэгч Д.О нь шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагадаа:
“Д.О миний нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийн шүүх хуралдаанаар нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар өөрчилж байна. Үүнд:
Ардын армийн 179 дүгээр ангид 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.
3. Нэхэмжлэгчээс Д.Оын иргэний үнэмлэхийн хуулбар (хх-2), Төв аймгийн нийгмийн даатгалын газрын 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 11 дугаар зөвлөмжийн хуудас (хх-3), Д.Оын хөдөлмөрийн дэвтрийн хуулбар (хх-4-6), Төв аймгийн Б сумын сангийн аж ахуйн даргын 1990 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 96 дугаар тушаалын хуулбар (хх-7), Батлан хамгаалахын төв архивын 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 9519 дүгээр албан бичиг (хх-8), Төв аймгийн Б сумын “Цагаан эрдэнэ” пүүсийн захирлын 1991 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 92 дугаар тушаалын хуулбар (хх-9), гэрч Э.Б, Ж.Ю нарын 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдөр шүүхэд өгсөн мэдүүлгийн хуулбар (хх-10, 13), Төв аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2010 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 303 дугаар шийдвэрийн хуулбар (хх-11-12), Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 151/ШШ2023/01043 дугаар шийдвэрийн хуулбар (хх-14-17), Батлан хамгаалахын төв архивын 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 11266 дугаар Д.Оын цалингийн тодорхойлолт (хх-19), зэрэг баримтуудыг шүүхэд шүүхэд гаргаж өгсөн байна.
4. Нэхэмжлэгчийн хүсэлтээр Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 475 дугаар албан бичиг (хх-28), Д.Оын БНМАУ-ын хүн амын регистрийн 77 дугаар карт, хаягийн хуудасны хуулбар (хх-29-30), Төв аймгийн Төрийн архивын тасгийн 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 294 дүгээр албан бичиг (хх-31), Төв аймгийн Б сангийн аж ахуйн даргын 1990 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 96 дугаар тушаалын хуулбар, хавсралт (хх-32-33), Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 315, 08/159 дүгээр албан бичиг (хх-43-44), Төв аймгийн Б сангийн аж ахуйн даргын 1990 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 140 дүгээр тушаалын хуулбар, хавсралт (хх-45-46), Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 08/158 дугаар Д.Оын цалингийн тодорхойлолт (хх-47), зэрэг баримтуудыг шүүх бүрдүүлсэн байна.
5. Шүүхээс гэрч Ж.Ю, Л.М нарын иргэний үнэмлэхийн хуулбар (хх-34), гэрч Л.Мөнхтогоогийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар (хх-35-36), гэрч Ж.Ю, Л.Мөнхтогоо нарын шүүхэд өгсөн мэдүүлэг (хх-38-39), зэрэг нотлох баримтуудыг шүүх бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.:Шүүх Д.Оын нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаж үзээд нэхэмжлэлийг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч Д.О нь шүүх хуралдаанд дараах үндэслэлээр шаардах эрхээ өөрчилсөн. Үүнд:
“Д.О миний нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийн шүүх хуралдаанаар нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар өөрчилж байна.
Үүнд: Ардын армийн 179 дүгээр ангид 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэв.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн:
- Д.Оын иргэний үнэмлэхийн хуулбар (хх-2),
- Төв аймгийн нийгмийн даатгалын газрын 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 11 дугаар зөвлөмжийн хуудас (хх-3),
- Д.Оын хөдөлмөрийн дэвтрийн хуулбар (хх-4-6),
- Төв аймгийн Б сумын сангийн аж ахуйн даргын 1990 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 96 дугаар тушаалын хуулбар (хх-7),
- Батлан хамгаалахын төв архивын 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 9519 дүгээр албан бичиг (хх-8),
- Төв аймгийн Б сумын “Цагаан эрдэнэ” пүүсийн захирлын 1991 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 92 дугаар тушаалын хуулбарт “...Д.Оыг 1991 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс жолоочоор...” гэх бичилт (хх-9),
- Гэрч Э.Б, Ж.Ю нарын 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдөр шүүхэд өгсөн мэдүүлгийн хуулбар (хх-10, 13),
- Төв аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2010 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 303 дугаар шийдвэрийн хуулбар (хх-11-12),
- Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 151/ШШ2023/01043 дугаар шийдвэрийн хуулбар (хх-14-17),
- Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 475 дугаар албан бичиг (хх-28),
- Д.Оын БНМАУ-ын хүн амын регистрийн 77 дугаар карт, хаягийн хуудасны хуулбарт “...Д.О цэргийн сангийн аж ахуйд жолооч...” (хх-29-30),
- Төв аймгийн Төрийн архивын тасгийн 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 294 дүгээр албан бичиг (хх-31),
- Төв аймгийн Б сангийн аж ахуйн даргын 1990 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 96 дугаар тушаалын хуулбар, хавсралтад “...Д.О жолооч...” гэх бичилт (хх-32-33),
- Гэрч Ж.Ю, Л.М нарын иргэний үнэмлэхийн хуулбар (хх-34),
- Гэрч Л.Мөнхтогоогийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар (хх-35-36),
- Гэрч Ж.Ю, Л.Мөнхтогоо нарын шүүхэд өгсөн мэдүүлэг (хх-38-39),
- Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 315, 08/159 дүгээр албан бичиг (хх-43-44),
- Төв аймгийн Б сангийн аж ахуйн даргын 1990 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 140 дүгээр тушаалын хуулбар, хавсралт (хх-45-46),
- Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 08/158 дугаар Д.Оын цалингийн тодорхойлолтод “Д.О 1990 оны 1 сард 169 төгрөг, 2 сард 300 төгрөг, 3 сард 823 төгрөг, 4 сард 437 төгрөг, 5 сард 794 төгрөг, 6 сард 509 төгрөг, 7 сард 200 төгрөг, 8 сард 374 төгрөг, 10 сард 473 төгрөг, 11 сард 318 төгрөг” гэх бичилт (хх-47), зэрэг нотлох баримтуудаар нэхэмжлэгч Д.О нь Ардын армын 179 дүгээр ангид 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал жолоочоор ажиллаж байсан үйл баримт тогтоогдож байна.
4. Нэхэмжлэгч Д.О нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-т “Иргэн хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ” гэж, 135.2-т эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тохиолдлуудыг тодорхойлсон байх ба 135.2.6-д “хүний ажиллаж байсан байдал” тогтоолгох учир шаардах эрхтэй байна.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Боржигон овогт Дийн Оыг Ардын армийн 179 дүгээр ангид 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ТҮВШИНЖАРГАЛ