| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батбайн Мангилик |
| Хэргийн индекс | 130/2024/00491/И |
| Дугаар | 130/ШШ2024/00591 |
| Огноо | 2024-06-11 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 06 сарын 11 өдөр
Дугаар 130/ШШ2024/00591
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын **** дүгээр багт оршин суудаг, утас *****, С овогт А А,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын *** дугаар багт үйл ажиллагаа явуулдаг, регистрийн **** дугаартай, Баян-Өлгий Нийгмийн даатгалын газрын (дарга М.А, утас *****)
Хүсэлтийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Бугат сумын ахуйн үйлчилгээний төвд хатгамалчаар 1989 оны 3 дугаар сарын 09-ний өдрөөс 1990 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл, Баян-Өлгий аймгийн Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээг удирдах газар хатгамалчаар 1990 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, мөн Баян-Өлгий аймгийн Асем хоршоонд хатгамалчаар 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал ажилласан байдлаа тус тус тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Хүсэлт гаргагч А.А,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ердос.
(Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тус газарт Нийгмийн хамгааллын хяналтын улсын байцаагч ажилтай А.А-д Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.3-д зааснаар шүүх хуралдааны товыг мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар хүсэлт гаргагчийн хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.)
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч А.А анх шүүхэд гаргасан хүсэлтэд Баян-Өлгий аймгийн Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээг удирдах газар хатгамалчаар 1989 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ажилласан байдлаа тогтоолгохыг хүссэн.
Хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүсэлт гаргагч А.А хүсэлтийн шаардлагаа өөрчлөн дахин тодорхойлж Баян-Өлгий аймгийн Бугат сумын ахуйн үйлчилгээний төвд хатгамалчаар 1989 оны 3 дугаар сарын 09-ний өдрөөс 1990 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл, Баян-Өлгий аймгийн Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээг удирдах газар хатгамалчаар 1990 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, мөн Баян-Өлгий аймгийн Асем хоршоонд хатгамалчаар 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал ажилласан байдлаа тус тус тогтоолгохыг хүссэн байна. Хүсэлт гаргагч А.А хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд:
1.1.Миний бие анх Баян-Өлгий аймгийн Бугат сумын ахуйн үйлчилгээний төвд хатгамалчаар 1989 оны 3 дугаар сарын 09-ний өдрөөс ажилд ороод тэндхийн эмэгтэйчүүдэд хатгамал зааж сургаж 1990 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл ажилласан. Энэ талаар тушаал архиваас гараагүй, тухайн үед тушаалын нэг хувийг аваагүй байна. Харин Хөдөлмөрийн дэвтэрт маань тодорхой бичигдсэн болно.
1.2.Тэгээд Баян-Өлгий аймгийн Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээг удирдах газар хатгамалчаар 1990 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс шууд шилжин ажилласан. Энэ талаар тушаал архиваас олдсон. Миний бие 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажиллаж байгаад тус Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээг удирдах газар нь хувьчлагдаж татан буугдахад өөрийн хатгамал хийдэг оёдлын машинаа хувьд авч Асем хоршоонд хатгамалчаар 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал ажилласан.
1.3.Миний бие тэтгэвэр тогтоолгох насанд хүрч нийгмийн даатгалын байгууллагад материалаа өгөхөд миний дээрх ажилласан байдалтай холбоотой буюу анх ажилд орсон болон ажлаас чөлөөлөгдсөн тушаалуудыг шаардахад 1990 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн тушаалаас бусад нь аймгийн архивд байхгүй байсан. Харин Хөдөлмөрийн дэвтэрт тодорхой бичигдсэн байна.
1.4.Иймд холбогдох нотлох баримтуудыг үндэслэн миний Баян-Өлгий аймгийн Бугат сумын ахуйн үйлчилгээний төвд хатгамалчаар 1989 оны 3 дугаар сарын 09-ний өдрөөс 1990 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл, Баян-Өлгий аймгийн Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээг удирдах газар хатгамалчаар 1990 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, мөн Баян-Өлгий аймгийн Асем хоршоонд хатгамалчаар 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал ажилласан байдлаа тус тус тогтоож өгнө үү гэсэн байна.
2.Хүсэлт гаргагчаас Монгол Улсын Иргэний үнэмлэхийн хуулбар, Баян-Өлгий аймгийн архивын тасгийн 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн №68 дугаартай архивын лавлагаа, мөн Баян-Өлгий аймгийн архивын тасгийн 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн №69 дугаартай архивын лавлагаа, Баян-Өлгий аймгийн архивын тасгаас хуулбарлан өгсөн Баян-Өлгий аймгийн Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээг удирдах газрын даргын 1990 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн №39 дугаартай Ажилд авах тухай тушаал, №302401 дугаартай Хөдөлмөрийн дэвтэр-ийн хуулбар, хамт ажилласан Х.Майра, Ж.Нарау, С.Тамар нарын нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт, Баян-Өлгий аймгийн Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээг удирдах газрын оёдолчин хатгамалч нарын ажлын байрны гэрэл зураг, Асем хоршооны дарга Т.Мийн тодорхойлолт, Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 210 дугаартай Архивын лавлагаа зэрэг бичгийн нотлох баримтуудыг гаргаж өгсөн.
3.Шүүхийн санаачилгаар Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 630 дугаар албан бичгээр А.А болон түүний нөхөр хүүхдүүдийн ХААТР маягтуудыг хүргүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
4.Шүүхээс хүсэлт гаргагчийн хүсэлт хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд хүсэлт гаргагч А.Агийн хүсэлтийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
5.Хүсэлт гаргагч А.А дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Миний бие тэтгэвэр тогтоолгох насанд хүрч нийгмийн даатгалын байгууллагад материалаа өгөхөд миний дээрх ажилласан байдалтай холбоотой буюу анх ажилд орсон болон ажлаас чөлөөлөгдсөн тушаалуудыг шаардахад 1990 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр ажилд орсон тушаалаас бусад нь аймгийн архивд байхгүй ба Хөдөлмөрийн дэвтэрт тодорхой бичигдсэн байна. Иймээс бусад нотлох баримтуудыг үндэслэн Баян-Өлгий аймгийн Бугат сумын ахуйн үйлчилгээний төвд хатгамалчаар 1989 оны 3 дугаар сарын 09-ний өдрөөс 1990 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл, Баян-Өлгий аймгийн Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээг удирдах газар хатгамалчаар 1990 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, мөн Баян-Өлгий аймгийн Асем хоршоонд хатгамалчаар 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал ажилласан байдлыг тус тус тогтоолгохыг хүссэн байна.
6.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
6.1.Баян-Өлгий аймгийн архивын тасгийн 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн №68 дугаартай Архивын лавлагаа-нд: Баян-Өлгий аймгийн Ахуй үйлчилгээний удирдах газрын даргын 1990 оны тушаалыг шүүн үзэхэд А.Аг ажлаас чөлөөлсөн тушаал гараагүй гэсэн байна.
6.2.Мөн Баян-Өлгий аймгийн архивын тасгийн 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн №69 дугаартай Архивын лавлагаа-нд Бугат сумын Ахуй үйлчилгээний төвийн даргын 1989 оны тушаал болон Асем хоршооны 1992-1996 онуудын тушаалуудыг архивд шилжүүлээгүй тул иргэн А.Ад холбогдох баримт гараагүй гэсэн байна.
6.3.Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 210 дугаартай Архивын лавлагаа-аар тус газрын архивд Өлгий сумын Ахуй үйлчилгээний удирдах газар шимтгэл төлөлтийн тайлан (НД-16)-аар 1991 онд тус газарт нийгмийн даатгалын шимтгэлийг тэтгэврийн санд төлж байсан гэсэн байна.
6.4.Баян-Өлгий аймгийн архивын тасгаас хуулбарлан өгсөн Баян-Өлгий аймгийн Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээг удирдах газрын даргын 1990 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн №39 дугаартай Ажилд авах тухай тушаалаар А.Аг 1990 оны 09 дүгээр сарын 20-аас эхлэн хатгамалчнаар түр томилон ажиллуулсан байна.
6.5.Хүсэлт гаргагч А.Агийн №302401 дугаартай Хөдөлмөрийн дэвтэр-ийн 4-5 дугаар хуудасны Ажлын тухай мэдээ-нд Бугат сумын Ахуй үйлчилгээний төвийн даргын 1989 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 12 тоот тушаалаар 1989 оны 3 дугаар сарын 09-ний өдрөөс оёдлын тасагт хатгамалчаар авч ажиллуулав, мөн Ахуй үйлчилгээний төвийн даргын 1990 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 37 тоот тушаалаар 1995 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн өөр газар шилжих болсон тул уг ажлаас чөлөөлөв гэж бичиж Бугат сумын Ниийтийн аж ахуй, ахуй үйлчилгээний төвийн тамгыг тус тус дарж баталгаажуулсан байна.
Энэхүү №302401 дугаартай Хөдөлмөрийн дэвтэр-ийн 4-5 дугаар хуудасны Ажлын тухай мэдээ-ний бичилт нь хүсэлт гаргагчийн тайлбартай тохирч байна.
6.6.Хүсэлт гаргагч А.А-тай хамт ажилласан Х.М, Ж.Н, С.Т нарын нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолтод: Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний оёдлын тасагт 1989 оноос эхлэн 1995 он хүртэл хамт ажилласан гэсэн байна.
6.7.Баян-Өлгий аймгийн Асем хоршооны дарга Т.Мийн нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолтод: Миний бие 1992 оноос 1996 он хүртэл аймгийн Асем хоршооны даргаар ажиллаж байсан Энэ хугацаанд Авилхайр овогтой Алтантуяа нь манай хоршооны хатгамлын цехэд ажиллаж байсан нь үнэн гэсэн байна.
6.8.Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 630 дугаар албан бичгээр хүргүүлсэн 1992 оны 02 дугаар сарын 20-ны өдөр төрсөн О К-ын Төрснийг бүртгэх анкет №157 буюу ХААТР-11 (А) маягтын 18. Төрүүлсэн эх А овогтой А, ажилладаг байгууллага гэдэгт: Ахуй үйлчилгээ; эрхэлдэг ажил гэдэгт: оёдолчин гэж бүртгэсэн байна.
6.9.Баян-Өлгий аймгийн Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээг удирдах газрын оёдолчин хатгамалч нарын ажлын байрны гэрэл зураг хэрэгт авагдсан боловч хэдэн оны зураг гэдэг нь тодорхой бус тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болж чадахгүй болно.
7.Хүсэлт гаргагч А.А нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал буюу ажилласан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна.
Иймд дээрх №302401 дугаартай Хөдөлмөрийн дэвтэр-ийн бичилт, Баян-Өлгий аймгийн Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээг удирдах газрын даргын 1990 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн №39 дугаартай Ажилд авах тухай тушаал, хамт ажилласан хүмүүсийн тодорхойлолт зэрэг хууль ёсны нотлох баримтуудыг үндэслэн хүсэлт гаргагч А.Агийн Баян-Өлгий аймгийн Бугат сумын ахуйн үйлчилгээний төвд хатгамалчаар 1989 оны 3 дугаар сарын 09-ний өдрөөс 1990 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл, Баян-Өлгий аймгийн Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээг удирдах газар хатгамалчаар 1990 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, мөн Баян-Өлгий аймгийн Асем хоршоонд хатгамалчаар 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал ажилласан болгохыг тус тус тогтоох нь зүйтэй байна.
8.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-г баримтлан хүсэлт гаргагч С овогт А А Баян-Өлгий аймгийн Бугат сумын ахуйн үйлчилгээний төвд хатгамалчаар 1989 оны 3 дугаар сарын 09-ний өдрөөс 1990 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл, Баян-Өлгий аймгийн Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээг удирдах газар хатгамалчаар 1990 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, мөн Баян-Өлгий аймгийн Асем хоршоонд хатгамалчаар 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал ажилласан байдлыг тус тус тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд зааснаар хүсэлт гаргагч А.А-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцогч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4.Энэ шийдвэрийг хүсэлт гаргагч, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНГИЛИК