| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднасэнгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 155/2024/00955/И |
| Дугаар | 155/ШШ2024/00902 |
| Огноо | 2024-09-19 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 09 сарын 19 өдөр
Дугаар 155/ШШ2024/00902
| 2024 оны 09 сарын 19 өдөр | Дугаар 155/ШШ2024/00902 | Х аймаг |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
155/2024/00955/И
Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн *** С барьцаалан зээлдүүлэх газар хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид: М.С
Хариуцагч: Х аймгийн Т сумын 2 дугаар багт оршин суух, Э.Д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,514,635.39 (нэг сая таван зуун арван дөрвөн мянга зургаан зуун гучин таван төгрөг гучин есөн мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 8 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2024 оны 8 дугаар сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С барьцаалан зээлдүүлэх газар хязгаарлагдмал хариуцлагатай компани шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Б.Д нь С барьцаалан зээлдүүлэх газар ХХК-тай 2022 оны 6 дугаар сарын 04-ний өдөр БЗГ22-1672 тоот Зээлийн гэрээ байгуулж, 1,699,900 төгрөгийг жилийн 39,6%-ийн хүүтэй, 24 сарын хугацаатай, хэрэглээний зориулалтаар зээлэн авсан болно.
2024 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар зээлийн үлдэгдэл дараах хэмжээтэй байна.
Үндсэн зээлийн үлдэгдэл 971,602.46 төгрөг, төлөх ёстой хүү 481,215.57 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 52,516.36 төгрөг, нотариатын зардал 9,300 төгрөг, нийт 1,514,635.39 (нэг сая таван зуун арван дөрвөн мянга зургаан зуун гучин таван төгрөг гучин есөн мөнгө) төгрөгийн үлдэгдэлтэй байна.
Зээлдэгч Б.Д нь зээлийн гэрээнд заасан хуваарийн дагуу төлөлт хийгээгүй 422 хоногийн хугацаа хэтэрсэн ба зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа тул шүүхэд хандаж байна.
Иймд Б.Д-ээс зээлийн гэрээний үүрэгт 1,514,635.39 (нэг сая таван зуун арван дөрвөн мянга зургаан зуун гучин таван төгрөг гучин есөн мөнгө) төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.
Хариуцагч Б.Д 2024 оны 8 дугаар сарын 30-ны өдөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Б.Д нь С барьцаалан зээлдүүлэх газраас 1,699,900 төгрөгийн зээлийг жилийн 39,6%-ийн хүүтэй 24 сарын хугацаатай хэрэглээний зориулалтаар авсан болно.
Зээлийн гэрээнд заасан хуваарийн дагуу төлөлт 422 хоног хугацаа хэтэрсэн тул зээлийн үлдэгдэл болох 1,514,635.39 төгрөгийг төлж барагдуулна.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С барьцаалан зээлдүүлэх газар хязгаарлагдмал хариуцлагатай компани нь хариуцагч Б.Д т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,514,635.39 (нэг сая таван зуун арван дөрвөн мянга зургаан зуун гучин таван төгрөг гучин есөн мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хариуцагч Б.Д нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч буй тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн ба хариуцагчийн энэхүү тайлбар нь бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д: Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна. гэж, мөн хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д: ...урьд илүү төлөгдсөн бол зөрүүг буцаан олгоно. гэж тус тус заасан тул нэхэмжлэлийн шаардлагад тохирох улсын тэмдэгтийн хураамж 39,184 төгрөгийн 50 хувь болох 19,592 төгрөгийг хариуцагч Б.Д-ээс , 50 хувь болох 19,592 төгрөг, илүү төлөгдсөн 6 төгрөг, нийт 19,598 төгрөгийг улсын орлогоос буцаан тус тус гаргуулж, нэхэмжлэгч С барьцаалан зээлдүүлэх газар хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч С барьцаалан зээлдүүлэх газар хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Д т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,514,635.39 (нэг сая таван зуун арван дөрвөн мянга зургаан зуун гучин таван төгрөг гучин есөн мөнгө) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Б.Д-ээс 19,592 (арван есөн мянга таван зуун ерэн хоёр) төгрөгийг, улсын орлогоос 19,598 (арван есөн мянга таван зуун ерэн найм) төгрөгийг буцаан тус тус гаргуулж, нэхэмжлэгч С барьцаалан зээлдүүлэх газар хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Р.САРАНТУЯА