Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 179

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Д.Адъяасүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга Д.Золбоо

Улсын яллагчаар хяналтын прокурор  Ө.Мөнхнавч

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Урангоо нарыг  оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Дорноговь  аймгийн Цагдаагийн газраас хялбаршуулсан журмаар мөрдөн байцаалт явуулж,  аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Бд холбогдох эрүүгийн .... дугаартай хэргийг 2017 оны 11 сарын 29-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

          Ж.Б

 

Холбогдсон хэргийн талаар

 

Шүүгдэгч Ж.Бнь 2017 оны 09 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн нутагт иргэн М.Оийн эзэмшлийн ... улсын дугаартай Хонда пит маркийн тээврийн хэрэгслээс эд зүйл, бэлэн мөнгө хулгайлж иргэн М.Оэд 1,654,073 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч талуудын шүүгдэгчийн гэм буруугийн талаар хэлэлцүүлсэн дараах нотлох баримтууд болох:

 

Шүүгдэгч Ж.Бийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Ийм хэрэг хийсэндээ маш их гэмшиж байна. Тухайн үед архи уусан байсан болохоор ийм хэрэг хийсэн. Дахин хэрэг зөрчилд холбогдохгүй гэсэн мэдүүлэг

 

           Гэрч Б.Бын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Тухайн үед миний цүнхэнд бэлнээр 800,000 төгрөг Редми маркийн гар утас 1 ширхэг, самсунг эс 4 маркийн гар утас 1 ширхэг, самсунг жи 7 маркийн гар утас 1 ширхэг, машины МР тоглуулагч 1 ширхэг, плаш 1 ширхэг, юань 100 дэвсгэрт 1 ширхэг, 1 юань 4 ширхэг тус тус байсан... “ гэсэн мэдүүлэг,

 

           Ашид билгүүн ХХК-ний 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 686 дугаартай: “...Рэдми 4 маркийн гар утас 300,000 төгрөг, Самсунг Эс-4 маркийн гар утас 130,000 төгрөг, Жи-7 маркийн гар утас 350,000 төгрөг, МР-4 тоглуулагч 25,000 төгрөг, Плаш 1ш 10,000 төгрөг...” гэсэн үнэлгээ,

      

             Шинжилгээ хийх шинжээч томилох тогтоол /хх-ийн 30-31/

             Ашид билгүүн ХХК-ний дүгнэлт /хх-ийн 32/

             Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 57/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзэв.

 

Шүүгдэгч  Ж.Бнь 2017 оны 09 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн нутагт иргэн М.Оийн эзэмшлийн ... улсын дугаартай Хонда пит маркийн тээврийн хэрэгслээс эд зүйл, бэлэн мөнгө хулгайлж иргэн М.Оэд 1,654,073 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хохирогч М.Оэ,гэрч Б.Б нарын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг, Ашид билгүүн ХХК-ний дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүгдэгч Ж.Бэд аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

 

Шүүгдэгч Ж.Бэд холбогдох хэргийг прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд  шүүгдэгч  нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн  байх тул шүүгдэгч Ж.Бийг  иргэн М.Оийн эзэмшлийн ... улсын дугаартай Хонда пит маркийн тээврийн хэрэгслээс эд зүйл, бэлэн мөнгө хулгайлж иргэн М.Оэд 1,654,073 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ. 

 

Хохирогч М.Оэ нь шүүгдэгч Ж.Бээс хохиролд нийт 1654073 төгрөгийг авсан талаараа шүүхэд тайлбар ирүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Ж.Бнь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт болон  иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг  дурдах нь зүйтэй гэж үзлээ.

 

            Шүүгдэгч Ж.Бий үйлдсэн энэ гэмт хэрэг нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд багтах бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан байдлыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан үзлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Ж.Бийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Бд 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4.Шүүгдэгч Ж.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжилсэн зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг дурдсугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ж.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч,өмгөөлөгч,хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч,дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                    Д.АДЪЯАСҮРЭН