Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 2022/ДШМ/790

 

 

Ж.Нхолбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ч.Энхжаргал,

хохирогч Д.Мөмгөөлөгч Л.Жавзмаа,

шүүгдэгч Ж.Н, түүний өмгөөлөгч Н.Одонтуяа,

нарийн бичгийн дарга Ө.Бишрэлт нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Доржсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 2022/ШЦТ/421 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ж.Нгийн өмгөөлөгч Н.Одонтуяагийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Ж.Нхолбогдох эрүүгийн 2103002609 дугаартай хэргийг 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Ж.Н, 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2000 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 322 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлийн 138.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан.

Шүүгдэгч Ж.Н нь Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Цагдаагийн 2 дугаар хэлтсийн урд замд 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр 14 цаг 40 минутын орчим “Subaru Forestor” загварын 7-8улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ...согтууруулах ундаа ...хэрэглэсэн ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох;”, 10.9-т заасан “Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас Ц.Бжолоочтой “Т” загварын 68-39 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж “Т” загварын 68-39 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийн зорчигч Д.Мэрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Ж.Нгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч .Нг “Согтуурсан үедээ авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ж.Нгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Ноногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Нгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолж, шүүгдэгчид оногдуулсан эрх хасах ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, иргэний хариуцагч С.Э нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Нгээс 6.889.752 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Мт олгож, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Ж.Навсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх хорих ялыг 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ж.Нгийн өмгөөлөгч Н.Одонтуяа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Ж.Нгийн өмгөөлөгчийн хувьд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 2022/ШЦТ/421 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараахь үндэслэлээр гомдол гаргаж байна. Үүнд:

Нэг. Болсон хэргийн талаар:

1. Хохирогч Д.М“...2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр нөхөртэйгээ хамт хүүхдээ сургуульд нь өгчихөөд Мишээл экспогоос Сонсголонгын замаар ажил руугаа очих гээд Яармагийн замд 14 цаг өнгөрч байхад явж байсан. Тухайн үед манай нөхөр машин жолоодож зорчих хэсгийн 3 дугаар эгнээд явж байтал эсрэг талын урсгалаас нэг машин гэнэт урдуур эргэж орж ирээд 3 дугаар эгнээнд зогсоод байсан. Манай нөхөр тоормос гишгэсэн боловч зогсож амжилгүй нөгөө машины хойд талаас нь мөргөсөн.”, /хх 15/,  гэрч Б.Бат-Оргилын “...бензин колонк орж бензин авна гэж машинаа бариад надтай хамт шатахуун түгээх станц руу явсан, колонк дээр очтол бензин байхгүй гэсэн. Тэгэхээр нь бид 2 буцаад гэр рүү нь явж байсан. Ж.Н ах машинаа жолоодож яваад буцаж эргэдэг газраар буцаж эргэх үед нь хойноос нь машин ирээд мөргөсөн.” /хх 25/, гэрч Ж.Нгийн “...машин бензингүй болсон байсан тул би өөрөө “Subaru Forestor” загварын 7-8дугаарын машинаа жолоодон Бат-Оргил ард суугаад нисэхийн тойргийн урд талын “Петровис” ортол бензин өгөөгүй юм. Буцаад гэртээ харих гээд яармагийн замаар баруунаас зүүн тийш явж цагдаагийн 2 дугаар хэлтсийн урд замд буцаж эргэх уулзвараар зүүн гар тийш эргэхдээ зүүн тийш хартал машин нилээн хол 500 орчим метрийн зайтай харагдахаар нь би дохио өгөөд ороод эгнээгээ эзлэх гэж байтал машин араас маш хүчтэй мөргөсөн. Юу болов гээд буугаад хартал араас “Т” загварын машин мөргөчихсөн хамаг юм тарчихсан байсан. Унаж явсан машиныг би 2020 онд найзаасаа өөр машинаар сольж авсан. Нэрээ шилжүүлж амжаагүй байгаа юм.” /хх 28/, гэрч Ц.Б “...Сонсголон орохоор зүүнээс баруун тийш чиглэлд зорчих хэсгийн 3 дугаар эгнээгээр явж байсан. Гэтэл Хан-Уул дүүргийн 2 дугаар цагдаагийн хэлтсийн урд замд явж байтал баруунаас зүүн тийш чиглэлд явж байсан “Subaru Forestor” загварын автомашин зорчих хэсгийн буцаж эргэх уулзвараар надад зам тавьж өгөлгүйгээр буцаж эргэх үйлдэл хийсэн. Би хараад тормос гишгэсэн боловч зогсож амжилгүй очоод нөгөө машины баруун хойд булан руу мөргөж осол гаргасан.” /хх 30/ гэж мэдүүлсэн байна. Мөрдөн байцаалтын шатанд эдгээр хүмүүсээс болсон асуудлын талаар нэг удаа л мэдүүлэг авснаас өөрөөр тодруулж асуугаагүй. Анхан шатны шүүх хуралдаанд Ц.Бнь гэрчээр мэдүүлэг өгөхдөө “зам чөлөөтэй байсан тул хурдаа нэмж, хурдтай явсан. 500 метрийн зайнаас нэг машин буцаж эргэх үйлдэл хийснийг хараад тормос гишгээд зогс ч чадалгүй араас нь мөргөсөн гэж мэдүүлэг өгсөн. Болсон асуудал нь Ж.Н буцаж эргэх үйлдэл хийхдээ дохио өгч эргэн тойронд нь автомашин байхгүй байсан тул эгнээндээ ороход хойноос нь 103.8 км/цагийн асар их хурдтай “Т” загварын автомашины жолооч Ц.Б/тоормосны мөр 61 метр/ нь 500 метрийн холоос Ж.Нг буцаж эргэх үйлдэл хийхийг харсан ч хурдаа хасч, саадыг тойрох арга хэмжээ авалгүй, тормос гишгээд зогсч чадалгүй мөргөсөн байна. Ж.Нг Замын хөдөлгөөний дүрмийн 10.9, 3.7 дугаар заалт, Ц.Бнь Замын хөдөлгөөний дүрмийн 12.4 дүгээр заалтыг зөрчсөн гэсэн мөрдөгчийн магадлагаа гарсан тул Ж.НЭрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол үйлдсэн. /хх 97/ Ц.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол үйлдсэн. /хх 107/

Болсон асуудлын талаар тухайн газар төв зам дагуу, шатахуун түгээх станцын ойролцоо гарсан байхад хэргийн газраас камерын бичлэг огт авалгүй дутуу шалгасан тул камерын бичлэггүйгээс болж бодит байдлыг тогтоох боломжгүй байна. Иймд камерын бичлэгийг Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс сэргээлгэж зайлшгүй авч шалгуулах хүсэлтэй байна. Мөн харсан, үзсэн хөндлөнгийн гэрчүүдээс мэдүүлэг авч хангалттай нотлох ажиллагаа явуулаагүй нь учир дутагдалтай нэг талыг барьсан байгааг анхаарч үзнэ үү. 

Хоёр. Хэрэгт авагдсан нотлох баримтанд дүн шинжилгээ хийх нь:

1. 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлийн 2 дахь хэсэгт үзлэгийн явцад ашигласан техник хэрэгслийн нэр төрөл гэсэн хэсэгт бичлэг хийсэн гэж гараар бичсэн байдаг. Гэтэл уг сиди бичлэгийг хэрэгт хавсаргаагүй тул үүнийг нягтлан шалгаж хэрэгт нотлох баримтаар хавсаргах шаардлагатай юм. /хх 4/

2. “Subaru Forestor”, “Т” загварын автомашины мөргөлдсөн фото зургууд
байдаг. Зурагт Ж.Нгийн
“Subaru Forestor” загварын машины хойд тал нилэнхүйдээ мөргүүлснээс их гэмтэж, Ц.Б “Т” загварын машин мөргөснөөс урд тал нилэнхүйдээ их гэмтэлтэй байна. Болсон асуудал нь Ж.Нгийн “Subaru Forestor” загварын машины чанх хойноос “Т” загварын жолооч Ц.Бхүчтэй ирж мөргөсөн нь харагдаж байна. /хх 8-9/

3. 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн иргэний нэхэмжлэгчээр тогтоох тогтоолд “Subaru Forestor” загварын 7-8улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч Саранчулуун овогтой С.Эг иргэний нэхэмжлэгчээр тогтоосон. /хх 17/

4. Иргэний нэхэмжлэгч С.Эмэдүүлэг авсан тэмдэглэлд “...Би “Subaru Forestor” загварын 7-8улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2019 онд Чимэддулам гэх хүнээс 2.500.000 төгрөгөөр худалдаж авсан. Миний өөрийн эзэмшлийн машин байгаа юм. Тухайн нэрээ шилжүүлж авч амжаагүй. Чимэддулам гэх хүн Япон улсад ажиллаж амьдардаг гэж хэлсэн. Одоо хаана байгаа талаар сайн мэдэхгүй. Тэгээд 2020 оны 10 сард Ж.Н гэх хүнтэй машинаар сольж авсан. Мөн одоог хүртэл нэрээ шилжүүлж амжаагүй байгаа. Би “Subaru Forestor” загварын машинд үнэлгээ хийлгэхгүй. Уг машиныг Ж.Н гэх хүнтэй машинаа сольж авсан тул нэхэмжлэх хохирол гомдол байхгүй. /хх 19/

5. 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн иргэний хариуцагчаар татах тогтоолд “... “Subaru Forestor” загварын 7-8улсын дугаартай авто машины эзэмшигч Саранчулуун овогтой С.Эг иргэний хариуцагчаар татсугай гэсэн. /хх 20/

6. 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн иргэний хариуцагч С.Эмэдүүлэг авсан тэмдэглэлд “...Би “Subaru Forestor” загварын 7-8улсын дугаартай автомашиныг Ж.Н гэх хүнтэй машинаар сольж авсан учир тухайн машин нь миний эзэмшлийн машин биш болсон. Иймд бусдад учирсан хохирлыг төлж барагдуулах боломжгүй гэсэн. /хх 22/

7. 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн гэрч С.Жанжинбатын “... “Subaru Forestor” загварын 7-8улсын дугаартай автомашин нь манай хүргэн С.Эы эзэмшлийн машин. Манай хүргэн уг машиныг хүнээс худалдаж авсан байсан. Би Ж.Нг таньдаг юм. Тухайн үед манай хүргэн С.Э машинаа сольдог юмуу гэж байсан. Тэгэхээр нь би Ж.Нд хэлээд манай хүргэн, Ж.Н хоёр хоорондоо ярилцаад машинаа сольсон юм. Уг машин нь миний эзэмшлийн машин биш юм.” гэх мэдүүлэг /хх 38/

8. “Subaru Forestor” загварын 7-8улсын дугаартай автомашины гэрчилгээний хуулбарт Н.Чимэддулам гэх хүний нэр байдаг. /хх 139/

Ж.Нгийн унаж явсан “Subaru Forestor” загварын 7-8улсын дугаартай автомашиныг С.Эмашинаар сольж авсан, нэрээ шилжүүлж амжаагүй, С.Эы эзэмшлээс гарсан гэсэн байхад С.Эыг иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагчаар тогтоож мөрдөн шалгах ажиллагааг дуустал нь түүнийг хэргийн оролцогч гэж яваад байгаа нь ойлгомжгүй байна. Хэрвээ С.Эыг иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч гэж тогтоосон нь зөв юм бол “Subaru Forestor” загварын 7-8улсын дугаартай автомашиныг С.Эы эзэмшлийн машин мөн эсэх, өөрөөр хэлбэл Чимэддулам гэх хүнээс худалдаж авсан эсэхийг нь тодруулахын тулд автомашин эзэмшигчийн дэлгэрэнгүй лавлагааг гаргуулж авсны үндсэнд С.Эг хэргийн оролцогч болох иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч гэж тогтоох нь үнэн зөв болно. Уг машинд ямар ч хамааралгүй хүнийг иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагчаар тогтоосон байхыг үгүйсгэхгүй. Ингэх шаардлагагүй гэвэл С.Э нь иргэний нэхэжлэгч, иргэний хариуцагчаар өгсөн мэдүүлэгт “...“Subaru Forestor” загварын 7-8улсын дугаартай автомашин миний эзэмшлээс гарч Ж.Нд очсон тул хохирол нэхэмжлэхгүй, хохирол төлөхгүй” гэснийг юу гэж ойлгоод шийдвэрлээд байна гэсэн асуулт гарч байна. Хэрвээ С.Эг иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагчаар тогтоосон нь хууль зүйн хувьд үндэслэлтэй гэвэл С.Эыг иргэний хариуцагчийн хувьд хохирогч Д.Мавтомашины болон эрүүл мэндийн хохирлын 6.889.752 төгрөгийг Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4 дэх хэсэгт зааснаар төлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү.

9. 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн шинжээчийн дүгнэлтэнд “...“Т” загварын 68-39 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийн удаашралт-6,8, тоормосны хамгийн урт мөр-61 м, тогтмол тоо-26, хурд нь 103,8 км/цаг гэсэн нь суурин газарт асар их хурдтай явсан байна. Ийм их хурдтай явсан нь зам тээврийн осол гарах шалтгаан болсон байна. /хх 60/

10. 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 320 дугаартай мөрдөгчийн магадлагаанд “...“Subaru Forestor” загварын 7-8улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Ж.Н нь Замын хөдөлгөөний дүрмийн 10.9, 3.7 гэсэн заалыг зөрчсөн. “Т” загварын 68-39 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Ц.Бнь Замын хөдөлгөөний дүрмийн 12.4 дүгээр зүйлд заасан тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт 60 км/цагаас хэтрүүлэхийг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна.” гэсэн. /хх 81/

11. 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолд “...Ж.Н нь Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Цагдаагийн 2 дугаар хэлтсийн урд замд 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 14 цаг 40 минутын орчим  “Subaru Forestor” загварын 7-8улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэх нөхцөл байдал тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсугай.” гэх /хх 97/,

Энэ тогтоолыг 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021/ШЗ/2182 дугаартай хэргийг прокурорт буцаах тухай шүүгчийн захирамжинд “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.17 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг зөрчсөн, яллагдагч нар Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчихдөө хэнд хүндэвтэр хохирол учруулсан талаар тусгаагүй, нөгөө талаас нэг цаг хугацаанд хохирогч Д.Мэрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэж байгаа бол яагаад тус тусад нь яллагдагчаар татах тогтоол үйлдсэн нь ойлгомжгүй, мөн тогтоолд Ц.Б, Ж.Н нарын үйлдэл холбогдлыг хэрхэн ямар хамааралтай талаар тусгаагүй зэрэг нь тодорхойгүй байна. Мөн Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолууд нь яллагдагч нарыг нэг хүний эсхүл өөр, өөр хүний эрүүл мэндэд хохирол учруулсан гэж байгаа эсэхийг тодорхой тусгаагүй, улмаар яллагдагчаар татсан тогтоол, яллах дүгнэлт хоорондоо зөрүүтэй өөр байгаа. Тодруулбал, Ц.Быг Ж.Нгийн жолоодож явсан, Ж.Нг Ц.Б жолоодож явсан тээврийн хэрэгсэлтэй тус тус мөргөлдсөн гэж яллагдагчаар татах тогтоолд тусгаагүй, мөн тэднийг Д.Мэрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэж тусгаагүй атлаа яллах дүгнэлтэд дээрхи байдлаар тусгаж бичсэн нь яллагдагчаар татах тогтоолд тусгаагүй агуулгаар нь яллах дүгнэлт үйлдэж, шүүгдэгч нарын ямар хэрэгт яллагдаж байгааг мэдэх хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн гэж үзсэнг прокурор зөвтгөж, өөрчлөлт оруулалгүй оруулж ирсэн. Хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан. Харин 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 172 дугаартай прокурорын яллах дүгнэлтэнд “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчилсэн нь хуулинд зааснаар Эрүүгийн хуулийн зүйлчлэлийг бичээгүй, өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэж бичээгүй, хууль буруу хэрэглэж байгааг зөвтгүүлэх шаардлагатай байна. Яллагдагч, шүүгдэгч нар нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх эрхийг хэрэгжүүлээгүй. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан “яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт дараах зүйлийг тусгана. 4.1-д яллагдагчийн үйлдсэн хэргийн шинж нь Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг, заалтаар зүйлчлэгдэх гэснийг зөрчсөн байна.

12. 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 121 дүгээр прокурорын тогтоол “... Ц.Бад холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр тогтоол үйлдэж, 1 хэргийн 2 холбогдогчийн үйлдлийн Ц.Б холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, Ж.Нхолбогдох хэргийг ердийн журмаар шийдвэрлэж, 1 хэргийн 2 холбогдогчид тус тусад нь яллах дүгнэлт үйлдэж хууль зөрчсөнийг анхан шатны шүүхээс хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн. Уг захирамжийг эс зөвшөөрч прокурор эсэргүүцэл бичсэнийг Давж заалдах шатны шүүх хүлээн аваагүй, мөн шүүгдэгч Ж.Н шүүгчийн захирамжинд хэргийг үнэн зөвөөр шалгуулах хүсэлтийг хүлээн аваагүй тул мөн гомдол гаргасанг Давж заалдах шатны шүүх бүхэлд нь хүлээн авч шийдвэрлэсэнг мөрдөн байцаалтын ажиллагаа дахин явуулахдаа огт үнэн зөвөөр нь шийдвэрлээгүйд гомдолтой байна. Тэр ч байтугай уг хэрэгт холбогдогч Ц.Бад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 02 дугаартай прокурорын тогтоолд “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу яллагдагч Ж.Н, хохирогч Д.М тэдгээрийн өмгөөлөгч нарт 7 хоногийн дотор гардуулсугай. Уг шийдвэрийг Ж.Н, хохирогч Д.М тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу тогтоолыг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор Тээврийн прокурорын газрын ерөнхий прокурорт гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. Энэ тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 7 хоногийн дотор гардан авахыг яллагдагч Ж.Н, хохирогч Д.М, тэдгээрийн өмгөөлөгч нарт мэдэгдсүгэй.” гэсэн ч яллагдагч Ж.Н болон надад огт мэдэгдээгүй, уг тогтоолыг огт танилцуулаагүй тул анхан шатны шүүхэд хэрэг ирсний дараа хэргийн материалтай танилцаж мэдээд маш их гайхаж хоцорсон. 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хэргийн материалтай танилцуулахдаа уг тогтоолыг Ж.Ногт танилцуулаагүй, танилцуулсан гэж гарын үсэг зуруулаагүй, Ц.Б үйлдлийг хэрэгсэхгүй болгосон гэж тайлбарлаж өгөөгүйд Ж.Н болон өмгөөлөгчийн зүгээс мөн гомдолтой байна. /хх 176/,

13. Ц.Б шийтгэлийн хуудас гэх канондсон баримт нь нотлох баримтын шаардлага хангаагүй, үндэслэлгүй байна. /2хх 25/,

14. Ц.Б үйлдлийг хэрэгсэхгүй болгосон тогтоолыг талуудад гардуулж, танилцуулан, гомдол гаргах 14 хоногийн хугацаа болоогүй байхад 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдөр мөрдөгчөөс хэргийг прокурор хүлээн аваад 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдөр прокурорын яллах дүгнэлт үйлдэж, 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хэргийг шүүхэд шилжүүлсэн. Прокурор хэргийг ийм хурдан шуурхай шийдвэрлэж хүлээн аваад 1 хоногт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүх рүү шилжүүлдэг болсон юм уу, аль эсвэл Ц.Быг хэтэрхий хаацаалаад өөгшүүлээд байна уу гэх хардлага төрж байна.

Иймд эдгээр үндэслэлүүдээр хэргийг үнэн зөвөөр хууль зүйн дагуу шийдвэрлээгүйд гомдолтой байгаа тул анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулж Ц.Б үйлдлийг дахин шалгаж, хариуцах ёстой хариуцлага, хохирлыг нь зохих журмаар адил хэмжээгээр төлүүлэх үндэслэлтэй, хэргийг шударгаар шийдвэрлэж, холбогдох хариуцлагыг нь хүлээлгэж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Ж.Н тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хоёр талын буруутай үйлдлээс үүдэн энэ хэрэг гарсан гэж үзэж байна. Миний хоёр гар мэдээгүй болсон. Нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх шаардлагатай байгаа. Иймд эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэж, мөн хэргийг үнэн зөвөөр шалгуулах хүсэлтэй байх тул хэргийг прокурорт буцааж өгнө үү.” гэв.

Хохирогч Д.Мөмгөөлөгч Л.Жавзмаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсонтой холбогдуулан Нийслэлийн давж заалдах шатны шүүх хэргийг буцаах боломжгүй болсон гэдгийг ойлгож байна. Хохирогч гарандаа төмөр хадаас хадуулчихсан бөгөөд өөрөө төмрийн харшилтай учраас одоо эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа. Тиймээс өнөөдрийн шүүх хуралдаанд хохирогч ирж чадсангүй. 9 сар болж байж тухайн хадаасыг авахуулах юм байна лээ. Шүүгдэгч шүүх хуралдааны үеэр хохирол төлбөр төлж барагдуулна гэж ярьсан. Давж заалдах шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч 2 удаа өнөөдрийн гаргаж буй үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан. Өмгөөлөгчийнхөө хувьд хэлэхэд шүүгдэгчийн өмгөөлөгч өөрийн үйлчлүүлэгчийнхээ эрх зүйн байдлыг дордуулаад байна гэж харж байна. Хохирогчийн зүгээс Би эмнэлэгт хэвтлээ. Маргаанаа болъё гэсэн байдлаар шүүгдэгчид зөндөө хандсан байдаг. Гэтэл Ж.Н хохирогчийн хүсэлтийг огт хүлээж аваагүй. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар Ж.Нгийн буруутай үйлдэл бүрэн нотлогдон тогтоогддог. Анхан шатны шүүх шүүгдэгчид хөнгөн ял шийтгэл оногдуулсан гэж хохирогч хэлдэг. Эмнэлэгт хадаастай хэвтэж байхад эмнэлгийн төлбөрөөс ганц ч төгрөг төлөөгүй учраас гомдолтой байна гэж хохирогч хэлдэг. Мөн С.Э гэх хүнээс тээврийн хэрэгсэл авсан гэх асуудал ярьдаг. Ж.Н өөрөө Би С.Э гэдэг хүнээс машин авсан. Тухайн машин минийх болсонгэж хэлдэг. Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдагдсан ажиллагааг хийж, хэргийг дахин шалгах ямар ч үндэслэлгүй. Нэгэнт илэрхий үйл баримт хавтаст хэрэгт авагдсан учраас давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

Прокурор Ч.Энхжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт орж хэргийг анхан шатны шүүх болон прокурорт буцаах заалт хүчингүй болсон. Тийм учраас шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулгыг давж заалдах шатны шүүх хүлээн авах боломжгүй байна. Гэхдээ Нийслэлийн давж заалдах шатны шүүх хэргийг зөвхөн давж заалдах гомдлоор хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж болох зохицуулалттай. Шүүгдэгчийн өмгөөлөгч нь Ц.Б буруутай үйлдэл байгаа хэмээн маргаж байна. Тухайн ослын нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогддог. Ц.Бнь тээврийн хэрэгслийг тогтоосон хурдны хязгаараас давуулсан гэх зөрчил гаргасан. Осол гарах болсон шалтгааныг шинжээч томилж тодруулсан бөгөөд анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд шинжээчийг оролцуулж, түүнээс асуулт асууж талууд хариултаа авсан байдаг. Талуудын мэтгэлцээнд тулгуурлан анхан шатны шүүх бүрэн дүүрэн дүгнэлт хийсэн. Шүүгдэгч Ж.Н нь Замын хөдөлгөөний дүрмийн 19 буюу зүүн гар тийш эргэхдээ өөдөөс чигээрээ явж буй тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчсөн нөхцөл байдал тогтоогдсон. Шүүгдэгч Ж.Н зүүн тийш эргэхдээ өөдөөс нь ирж буй тээврийн хэрэгслийг харсан байдаг ба өөдөөс нь ирж буй тээврийн хэрэгслийг хүлээж, өнгөрүүлэх дүрмийг зөрчсөн. Энэ нь ослын газарт хийсэн тэмдэглэлээр тогтоогддог. Давуу эрхийн зарчмыг зөрчсөний улмаас энэ осол гарсан гэж дүгнэгдсэн. Ц.Б хувьд хурд хэтрүүлсэн нөхцөл байдал нь гэм хорын хэмжээг ихэсгэсэн байж болзошгүй гэдэг нь тогтоогдсон. Хэргийн газарт үзлэг хийсэн талаар ямар нэгэн маргаан үүсээгүй. Бичлэгийг хэрэгт хавсаргах нөхцөл, шаардлага үүсээгүй. Иргэний нэхэмжлэгч, хариуцагчийн талаарх асуудлын хувьд тээврийн хэрэгслийг худалдаж авахдаа өөрийн нэр дээр шилжүүлснээр худалдан авах процесс явагддаг. Гэтэл Ж.Н нь бичиг баримтын зөрчилтэй тээврийн хэрэгсэл худалдаж авсан. С.Э гэдэг хүн бичиг баримтаа шилжүүлээгүй тээврийн хэрэгслээ бусдад худалдсан нь тогтоогддог. Тээврийн хэрэгслийн эзэмшигч нь тухайн хохирлыг барагдуулах үүрэгтэй гэж Иргэний хуульд заасан боловч Ж.Нгийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл болох нь тогтоогдсон. Иймд анхан шатны шүүх өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг унаж яваад бусдад хохирол учруулсан учраас хохирлыг өөрөөр нь төлүүлэх шийдвэр гаргасан ба тухайн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзэж байна. Шүүгдэгч нь тээврийн хэрэгсэл согтуугаар жолоодсон бөгөөд хүний биед хүндэвтэр хохирол учруулсан нь тогтоогдсон. Шүүгдэгч Ж.Нанхан шатны шүүхээс оногдуулсан шийтгэл нь тохирсон гэж үзэж байгаа учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Ж.Нгийн өмгөөлөгч Н.Одонтуяагийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Ж.Н нь Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Цагдаагийн 2 дугаар хэлтсийн урд замд 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр 14 цаг 40 минутын орчим “Subaru Forestor” загварын 7-8улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ...согтууруулах ундаа ...хэрэглэсэн ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох;”, 10.9-т заасан “Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас Ц.Бжолоочтой “Т” загварын 68-39 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж “Т” загварын 68-39 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийн зорчигч Д.Мэрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Д.Мийн: “...Би 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр нөхөртэйгөө хамт хүүхдээ сургуульд нь өгчихөөд Мишээл экспогоос Сонсголонгийн замаар ажил руугаа очих гээд яармагийн замд 14 цаг өнгөрч байхад явж байсан. Тухайн үед нөхөр машин жолоодоод зорчих хэсгийн 3 дугаар эгнээнд явж байтал эсрэг талын урсгалаас нэг машин гэнэт урдуур эргэж орж ирээд 3 дугаар эгнээнд зогсоод байсан. Манай нөхөр
тоормос гишгэсэн боловч зогсож амжилгүй нөгөө машины хойд талаас нь мөргөсөн. Зүүн гараа даахаа больчихсон, мөн толгой хэсгээр урд салхины шилийг мөргөсөн
тухайн үед би хөдөлж чадахгүй байсан. Нөхөр 103 болон 102 руу дуудлага өгсөн.
Эмнэлэг цагдаа ирэхээс өмнө нөгөө машин дотор явсан хоёр хүн машинаасаа бууж
ирээд согтуу гуйваад бохь зажлаад зогсоод байсан. Хэсэг хугацааны дараа эмнэлгийн
машинтай эмч ирээд намайг үзээд гэмтлийн эмнэлэг рүү авч явсан. Эмнэлэг дээр
очиж үзүүлэхэд миний зүүн гарыг 2 хугарсан, өвдөг хэсгээр зөөлөн эдийн гэмтэлтэй
байна гэж хэлсэн. Намайг шууд гэмтлийн эмнэлэгт хэвтүүлсэн. Ослоос хойш 2 дахь
өдөр нь хагалгаанд орсон...” /1хх 15/,

гэрч Б.Бат-Оргилын: “...2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Ж.Н ах гэрт
ирээд ор өргөлцөөд өгөөч гэж дуудсан. Би 11 цагийн үед гэрт нь очиж ор өргөлцөж
өгөөд Ж.Н ахтай хамт гэрт нь очиж 0.33 литрийн хараа гэдэг нэртэй архи хувааж
уусан. Тэгээд бензин клонк орж бензин авна гээд машинаа бариад надтай хамт
шатахуун түгээх станц руу явсан. Клонк дээр очтол бензин байхгүй гэсэн. Тэгэхээр нь
бид хоёр буцаад гэр рүү нь явж байсан. Ж.Н ах машинаа жолоодож яваад буцаж
эргэдэг газраар буцаж эргэх үед хойноос нь машин ирээд мөргөсөн. Удалгүй
цагдаагийн газраас хүмүүс ирээд хэмжилт хийсэн. Араас нь эмнэлгийн машинтай эмч ирээд нөгөө машинд сууж явсан зорчигчийг үзээд гэмтлийн эмнэлэг рүү аваад явсан
...” /1хх 25/,

гэрч Ц.Б: “...Би 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр эхнэрийн нэр дээр
байдаг
“Т” загварын 68-39 УНЯ улсын дугаартай автомашиныг жолоодон эхнэр
Д.М хажууд суугаад заводын буудал дээр очиж хүнээс юм аваад Сонсголон
орохоор зүүнээс баруун тийш чиглэлд зорчих хэсгийн 3 дугаар эгнээгээр явж байсан
уулзвараар надад зам тавьж өгөлгүйгээр гэнэт урдуур буцаж эргэх үйлдэл хийсэн. Би хараад тоормос гишгэсэн боловч зогсож амжилгүй очоод нөгөө автомашины баруун хойд булан руу мөргөж осол гарсан. Түргэн, цагдаа руу өөрийнхөө утсаар дуудлага өгсөн. ...” /1хх 30/,

иргэний хариуцагч, нэхэмжлэгч С.Эгийн:  “...“Subaru Forestor” загварын 7-8улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2019 онд Чимэддулам гэх нэртэй хүнээс 2.500.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Миний өөрийн эзэмшлийн автомашин байгаа юм. Тухайн нэрээ шилжүүлж авч амжаагүй. Чимэддулам гэдэг хүн нь Япон улсад ажиллаж
амьдардаг гэж хэлсэн. 2020 оны 10 дугаар сард Ж.Н гэх нэртэй хүнтэй машинаа сольж
авсан, одоог хүртэл нэрээ шилжүүлж амжаагүй байна. Уг автомашиныг Ж.Н гэх хүнтэй сольж авсан тул надад нэхэмжлэх хохирол гомдол байхгүй. Иймд бусдад учирсан хохирлыг төлж барагдуулах боломжгүй. ...” /1хх 19-22/,

яллагдагч Ж.Нгийн: “...би Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллагдагчаар татсан зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би өмнө нь өгсөн мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл байхгүй, өмнө нь өгсөн мэдүүлэгтээ бүгдийг үнэн зөв хэлсэн. Надад нэмж ярих зүйл байхгүй....” /1хх 103/ гэх мэдүүлгүүд,

Шүүх Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн №8903 дугаартай: “...Д.Мбиед зүүн атгаал ясны далд хугарал, зүүн өвдөгний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун өвдөгний цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /1хх 41-42/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын Авто техникийн лабораторийн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн №3002 дугаартай: “...Шинжилгээнд ирүүлсэн зам тээврийн осол хэргийн материалд тэмдэглэсэн “Т” загварын 68-39 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийн тоормосны мөрөөр хурдыг тогтоох боломжтой. “Т” загварын 68-39 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийн тоормосны мөрөөр хурдыг тогтооход 103,8 км/цаг гарч байна.” гэх дүгнэлт /1хх 59-62/,

мөрдөгчийн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн №320 дугаартай: “... “Subaru Forestor” загварын 7-8улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Ж.Н нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.9. “Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө”. 3.7. “Жолоочид дараах зүйлийг хориглоно”: а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. “Т” загварын 68-39 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явсан жолооч Цог-Очир овогтой Ц.Бнь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.4. “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Зорчигч Даваасүрэн овогтой Д.М нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.” гэх магадалгаа /1хх 81-82/,

Техникийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн: “... “Subaru Forestor” загварын 7-8улсын дугаартай автомашины жолооч Ж.Н нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “а” заалт буюу.. “Жолоочид ...согтууруулах ундаа... хэрэглэсэн... үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно, 10.9 дүгээр заалт буюу “Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэснийг тус тус зөрчсөн гэж үзэж байна. . “Т” загварын 68-39 УНЯ улсын дугаартай автомашины хамгийн бага хурдыг тогтооход тухайн осол болох үед автомашин нь 99.29км/цаг-аас их хурдтай явж байсан байна. “Т” загварын 68-39 УНЯ улсын дугаартай автомашины жолооч Ц.Бнь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.4-р заалт буюу “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60км...-ээс хэтрүүлэхийг хориглоно” гэснийг зөрчсөн гэж үзэж байна. “Subaru Forestor” загварын 7-8улсын дугаартай автомашины жолооч Ж.Н нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7 болон 10.9 дүгээр заалтуудыг тус тус зөрчсөн нь зам тээврийн ослын шалтгаан болсон байна. Зам тээврийн осол гарахад замын тэмдэг, тэмдэглэл нөлөөлөөгүй гэж үзэж байна.. ” гэх дүгнэлт /2хх 5-6/,

гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх 3/, тээврийн цагдаагийн албанд 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр ирсэн дуудлага лавлагааны хуудас /1хх 12/, Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 4-9/, Ц.Бад 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Зөрчлийн тухай хуулиар 50.000 төгрөгөөр торгож, 6 сарын хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан тухай шийтгэлийн хуудасны хуулбар /2хх 25/, “Сүлд үнэлгээ” ХХК-ийн 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн үнэлгээний тайлан /1хх 74-78/, “Ашид билгүүн” ХХК-ийн 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн үнэлгээний тайлан /2хх 13-14/, 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /1хх 10/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.  

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасны дагуу шүүх хуралдаанд оролцогчдын тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Ж.Нг авто тээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалд нийцжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Ж.Нг согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.    

Шүүгдэгчид оногдуулах ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж заасан Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцэхээс гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байх ёстой. 

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ж.НЭрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон байна. 

Шүүгдэгч Ж.Нгийн өмгөөлөгч Н.Одонтуяа “...хэргийг прокурорт буцааж, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулж Ц.Б үйлдлийг дахин шалгаж, хариуцах ёстой хариуцлага, хохирлыг нь зохих журмаар адил хэмжээгээр төлүүлэх үндэслэлтэй, хэргийг шударгаар шийдвэрлэж, холбогдох хариуцлагыг нь хүлээлгэж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй...”, 2 дахь хэсэгт “... Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно...” гэж хэргийн бодит байдлыг тогтоох зарчимыг тодорхойлжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад бэхжүүлсэн нотлох баримтуудаар өмгөөлөгчийн гомдолд дурдсанчлан “... гэрч Ц.Быг “Т” загварын 68-39 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.4-р заалт буюу “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км...-ээс хэтрүүлэхийг хориглоно” гэснийг зөрчсөн нь зам тээврийн осол гарахад нөлөөлсөн.” гэх боловч хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ж.Н нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, улмаар уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.” гэсэн заалтыг зөрчсөн нь зам тээврийн осол хэрэг гарах үед нөлөөлсөн гэж бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, Ц.Б дүрэм зөрчсөн үйлдэл нь зам тээврийн осол гарахад нөлөөлсөн гэж тусгай мэдлэгийн хүрээнд шинжээч дүгнээгүй болно, түүнийг Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдэл нь гэмт хэргийн шинжийг агуулаагүй тул түүний үйлдэлд Зөрчлийн тухай хуульд зааснаар хариуцлага тооцсон шийтгэлийн хуудас авагдсан бөгөөд дээрх дүгнэлт, бусад баримтыг үгүйсгэх, няцаах үндэслэл тогтоогдоогүй болно.

Хэдийгээр өмгөөлөгч Н.Одонтуяа хэргийн талаар эсрэг байр суурьтай, гэм буруугийн талаар маргаж шүүх хуралдаанд оролцсон бөгөөд хохирол нөхөн төлөх үндэслэлээр анхан шатны шүүх хуралдаанд завсарлага авсан боловч хохирол төлбөрөө төлөөгүй тул шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх хуулийн зохицуулалтыг хэрэглэх шаардлага нөхцөл хангагдаагүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэл тогтоогдоогүй болно.

          Иймд шүүгдэгч Ж.Нгийн өмгөөлөгч Н.Одонтуяагийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

Шүүгдэгч Ж.Н нь Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 2022/ШЦТ/421 дугаартай шийтгэх тогтоол гарснаас хойш буюу давж заалдах шатны шүүхээр хэргийг хянан хэлэлцсэн 2022 оны 8 дугаар сарын 09-ний өдрийг хүртэлх хугацаанд нийт 71 /далан нэг/ хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялын хугацаанд оруулж тооцох нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 2022/ШЦТ/421 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ж.Нгийн өмгөөлөгч Н.Одонтуяагийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Нгийн 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөс 2022 оны 8 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 71 /далан нэг/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ж.ЭРДЭНЭЧИМЭГ              

           

 

                        ШҮҮГЧ                                                            Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

 

                        ШҮҮГЧ                                                            Б.АРИУНХИШИГ