Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 155/ШШ2024/00922

 

 

 

 

 

2024 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 155/ШШ2024/00922

Х аймаг

 

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

155/2024/00890/И

Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа би,

Нэхэмжлэгч: Х аймгийн М сумын 8 дугаар багт байрлах Т худалдаа үйлчилгээний төвийн 2 давхарт байрлах, Э хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х аймгийн Т сумын Гахайн хонхор 3-6 тоотод оршин суугч, Ж.Б-д холбогдох зээлээр худалдсан барааны үнэ 1,560,790 (нэг сая таван зуун жаран мянга долоон зуу ер) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 8 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2024 оны 8 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э хязгаарлагдмал хариуцлагатай компани шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Э ХХК нь Т сум Х А ХК-тай хамтран ажиллах гэрээний дагуу БҮГ-0408/22 дугаартай А/23 маркийн гар утсыг Ж.Б-д 1,254,000 (нэг сая хоёр зуун тавин дөрвөн мянга) төгрөгийг 12 сарын хугацаатай зээлдүүлсэн юм.

А/23 загварын гар утас, төхөөрөмжийг дугаарын үйлчилгээтэй багцлан 1 жилийн хугацаанд сар бүр 104,500 төгрөгөөр эргэн төлөх нөхцөлтэйгөөр зээлээр авсан. Төлсөн төлбөр 244,500 төлөөд одоог хүртэл төлбөрөө бүрэн төлж барагдуулаагүй. Гэрээ дуусаад 6 сарын хугацаа өнгөрч, удаа дараа ярихад мөнгө өгөх боломжгүй эсвэл утас руу залгахад холбогдохгүй зарим үед утас нь дуудаад авахгүй өдий хүрсэн.

Ж.Б зөвхөн гар утасны төлбөр болох 1,009,500 төгрөгний хугацаа хэтэрсэн зээлтэй байна. Энэ хугацааны алданги 545,040, гэрээ нотариатчаар батлуулсаны зардал 6,250, нийт 1,560,790 төгрөгийн өр, авлага үүсгээд байна.

Иймд Ж.Б гаас нийт 1,560,790 (нэг сая таван зуун жаран мянга долоон зуун ер) төгрөгийг гаргуулж, манай компанийг хохиролгүй болгож өгнө үү. гэжээ.

Хариуцагч Ж.Б 2024 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр: Ж.Б би Э ХХК-иас гар утас зээлээр авсан нь үнэн бөгөөд төлбөр болох 1,560,790 (нэг сая таван зуун жаран мянга долоон зуун ер) төгрөгийг бүрэн төлж барагдуулна.

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэх хариу тайлбарыг ирүүлжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Э хязгаарлагдмал хариуцлагатай компани нь хариуцагч Ж.Б д холбогдуулан зээлээр худалдсан барааны үнэ 1,560,790 (нэг сая таван зуун жаран мянга долоон зуу ер) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хариуцагч Ж.Б нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч буй тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн ба хариуцагчийн энэхүү тайлбар нь бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д: Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна. гэж заасан тул нэхэмжлэлийн шаардлагад тохирох улсын тэмдэгтийн хураамж 39,924 төгрөгийн 50 хувь болох 19,961.5 төгрөгийг хариуцагч Ж.Б гаас, 50 хувь болох 19,961.5 төгрөгийг улсын орлогоос буцаан тус тус гаргуулж, нэхэмжлэгч Э хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Э хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ж.Б д холбогдох зээлээр худалдсан барааны үнэ 1,560,790 (нэг сая таван зуун жаран мянга долоон зуу ер) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Ж.Б гаас 19,961.5 (арван есөн мянга есөн зуун жаран нэгэн төгрөг таван мөнгө) төгрөгийг, улсын орлогоос 19,961.5 (арван есөн мянга есөн зуун жаран нэгэн төгрөг таван мөнгө) төгрөгийг буцаан тус тус гаргуулж, нэхэмжлэгч Э хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Р.САРАНТУЯА