Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 182/ШШ2024/03874

 

 

 

 

 

 

2024 09 23 182/ШШ2024/03874

 

 

Зохигч талуудын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Аззаяа би,

 

Нэхэмжлэгч: Ч байрлах, ******* ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Ч тоотод оршин суух ******* овогт ******* /РД:*******/ холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 2,160,795.27 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Э.******* нь ******* XXК-тай 2021 оны 11-р сарын 29-ний өдөр БЗГ21-0528 тоот зээлийн гэрээ байгуулж 1,499,900 төгрөгийг жилийн 39.6 хувийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатай хэрэглээний зориулалтаар зээлж авсан. 2024 оны 06-р сарын 05-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 1,150,608.86 төгрөг, зээлийн хүү 898,443.01 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 104,943.40 төгрөг, нотариатын зардал 6,800 төгрөг, нийт 2,160,795.27 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Зээлдэгч Э.******* нь зээлийн гэрээнд заасан хуваарийн дагуу төлөлт хийгдээгүй 641 хоног хугацаа хэтэрсэн ба зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа тул шүүхэд хандаж байна. Э.*******ээс зээлийн гэрээний үүрэг болох 2,160,795.27 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Зохигчдын хооронд байгуулагдсан эвлэрлийн гэрээнд:

Э.******* миний бие ******* ХХК-ийн нэхэмжилсэн 2,160,795.27 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна. 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 360,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 360,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 360,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 360,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 360,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 360,795.27 төгрөг тус тус төлж барагдуулна. Иймд эвлэрлийн гэрээг баталж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Э.*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,160,795.27 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ******* ХХК хариуцагч Э.******* нар нь харилцан тохиролцож, хариуцагч Э.******* нь 2,160,795.27 төгрөгийг 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 360,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 360,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 360,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 360,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 360,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 360,795.27 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар эвлэрсэн байна.

 

Зохигчийн эвлэрэл нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул тэдний эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 49,550 төгрөгийн 50 хувь болох 24,775 төгрөгийг улсын орлогоос, 24,775 төгрөгийг хариуцагч Э.*******ээс тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ХХК хариуцагч Э.******* нар нь харилцан тохиролцож, хариуцагч Э.******* нь 2,160,795.27 төгрөгийг 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 360,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 360,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 360,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 360,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 360,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 360,795.27 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар эвлэрсэн зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 49,550 төгрөгийн 50 хувь болох 24,775 төгрөгийг улсын орлогоос, 24,775 төгрөгийг хариуцагч Э.*******ээс тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ О.АЗЗАЯА