Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 2022/ДШМ/791

 

 

Д.Б, Г.Гнарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Эрдэнэзаяа,

шүүгдэгч Г.Гөмгөөлөгч Б.Энх-Амгалан,

нарийн бичгийн дарга Ө.Бишрэлт нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Дарьсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 2022/ШЦТ/455 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Гөмгөөлөгч Б.Энх-Амгалангийн гаргасан давж гомдлыг үндэслэн Д.Б, Г.Гнарт холбогдох эрүүгийн 1906057082 дугаартай хэргийг 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Д.Б

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2010 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 136 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

2. Г.Г, 

Шүүгдэгч Д.Б, Г.Гнар нь бүлэглэн 2019 оны 4 дүгээр сарын 19-нөөс 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч М.Нхөрөнгө оруулалтын төсөлд хамруулна гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 21.200.000 төгрөгийн,

мөн 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Г.М“Олон улсын төслийн зээлд хамруулж өгнө, зээлд хамрагдах хүсэлт гаргасан олон иргэд байгаа, энэ хүмүүсийн урдуур нь оруулаад төсөл барьцаалсан 3-5 жилийн хугацаатай, жилийн 1.2 хувийн хүүтэй зээлд хамруулж өгнө.” гэж хуурч бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 10.500.000 төгрөгийн хохирол учруулж залилах гэмт хэрэгт тус тус холбогджээ.  

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Д.Б, Г.Гнарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Д.Б, Г.Гнарыг бүлэглэн “хөрөнгө оруулалтын төсөлд хамруулж өгнө” гэж бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бт 2 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ганчимэгт 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 2 жилийн хорих ялыг 2 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар болох Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоож, шүүгдэгч нь эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээ авах, төрийн байгууллагаас үйлчилгээ авахаас бусад үед эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр шүүхээс тогтоосон нутаг дэвсгэрээс гадагш зорчихыг хязгаарлаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулж, шүүгдэгч Д.Бт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг харьяалах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Д.Бт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн ял оногдуулахыг анхааруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5, 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б нь үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд гэмт хэрэг үйлдвэл шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ганчимэгт оногдуулсан 1.000.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гнь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Бээс нийт 22.200.000 төгрөгийг гаргуулж, хохирогч М.Над 11.700.00 төгрөгийг, хохирогч Г.Мтад 10.500.000 төгрөгийг тус тус гаргуулж, шүүгдэгч Г.Гнь хохирогч М.Над 7.500.000 төгрөг, шүүгдэгч Б.Д.Б нь хохирогч М.Над 2.000.000 төгрөгийг тус тус төлсөн болохыг дурдаж, шүүгдэгч Г.Гнь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Г.Ганчимэг, Д.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Г.Гөмгөөлөгч Б.Энх-Амгалан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 2022/ШЦТ/455 дугаар шийтгэх тогтоолын Г.Ганчимэгт холбогдох хэсгийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Миний үйлчлүүлэгч Хүгдүүд овогт Гантөмөрийн Ганчимэгийг “...бүлэглэн “хөрөнгө оруулалтын төсөлд хамруулж өгнө” гэж бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн.  Анхан шатны шүүхээс шийдвэр гаргахдаа “...Залилах гэмт хэрэг нь хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах шинжтэй үйлдэгддэг бөгөөд шүүгдэгчдийн хувьд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй, хагасыг нь хийнэ гэсэн санаа зорилго, сэдэлтээр дээрх шинжүүдийн аль нэгээр нь хохирогчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авснаараа энэхүү гэмт хэргийн шинж хангагддаг. Шүүгдэгч Г.Гхувьд өөрөө шүүгдэгч Д.Бт хууртан залилуулсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба харин Д.Бийг олон улсын зээл хариуцсан төслийн ажилтан болон зээл гаргах эрх бүхий этгээд биш гэдгийг мэдэж байсан /эсхүл зээл гаргах эрхтэй гэдгийг баттай мэдээгүй/ атлаа хохирогч нарт олон улсын зээл хариуцсан монгол талын захирал гэж Б.Д.Бийг танилцуулан, барьцаагүй зээл олгож байна, зарим компаниуд 5 тэрбум төгрөгийн зээл гаргасан байна гэх зэргээр хуурч, шүүгдэгч Д.Бтэй уулзуулах байдлаар эд хөрөнгийг нь шилжүүлэн авч, захиран зарцуулж байгаа идэвхтэй үйлдлээр хамтран оролцсон болох нь эргэлзээгүй нотлогдон тогтоогдсон байна.” гэсэн хууль зүйн дүгнэлтийг үндэслэл болгосон. Харин үйлчлүүлэгч болон түүний өмгөөлөгчийн хувьд анхан шатны шүүх дээрх хууль зүйн дүгнэлтийг хийн шийдвэр гаргахдаа “Залилах” гэмт хэрэг үйлдэгдэж буй дээрх шинжүүд нь уг гэмт үйлдлийг үйлдэж байгаа аливаа этгээдийн хувьд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй, хагасыг нь хийнэ гэсэн санаа зорилго, сэдэлтээр үйлдэгдэж байж энэ гэмт хэргийн шинжийг бүрэн хангана гэдгийг анхааран үзсэнгүй гэж үзэж байна. Түүнчлэн гэмт хэргийн сэдэлт, зорилго нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан нотолбол зохих байдал мөн болохыг онцлон тэмдэглэе. Г.Гхувьд гэрч Д.Цэвэгсүрэнгээр дамжуулан Д.Бтэй танилцсан, “хөрөнгө оруулалтын төсөлд хамруулж өгнө” гэсэн түүний яриа, саналд өөрөө маш их итгэж урьдын танил С.Уранцэцэг, А.Нэржигдулам нараар дамжуулан хохирогч нарыг Д.Бтэй танилцуулсан, хөрөнгө оруулалтын зээлд зуучилж өгсөн гэж хохирогч М.Наас 7.500.000 төгрөг авсан үйл баримт хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогддог. Гэвч Д.Бийн ярьж хэлж байгаа зүйл нь худал бөгөөд бусдыг хуурч, залилж байж болзошгүй юм байна гэдгийг мэдэнгүүтээ хохирогч М.Наас авсан 7.500.000 төгрөгийг буцаан төлсөн, анхнаасаа хохирогч нарыг залилах санаа зорилго байгаагүй гэх үйл баримт хавтаст хэрэгт авагдсан. Хохирогч М.Нын “...харин Г.Гнь намайг Д.Бтэй зуучилж өгсөн гэж 7.500.000 төгрөг авсан, 2.500.000 төгрөгийг буцааж өгсөн, үлдэгдэл мөнгөө 2020 оны 5 дугаар сард шилжүүлсэн. ...одоо Ганчимэгт гомдол санал байхгүй.” гэх мэдүүлэг /1хх 18-21/, хохирогч Г.Мтын “...Д.Б нь утсаар яриад “танай төслийн зээл гарах боломжтой юм байна, яаралтай авна гэх юм бол бусад дарааллын өмнүүр оруулаад яаравчлахад 10.000.000 төгрөг шаардлагатай байна, та орчуулгын 500.000 төгрөг шилжүүлчих гэж хэлэхээр нь маргааш өдөр нь Ганчимэгээс манай эхнэр Нэржигдулам түр 500.000 төгрөгийг өгч байгаач гэж хэлээд Ганчимэгээс дансаар 500.000 төгрөг шилжүүлж аваад 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Д.Бийн Хаан банкны 5085224823 дугаар дансанд шилжүүлсэн”, “...Ганчимэгийн хувьд бас над шиг залилуулчихаад байгаа” гэсэн мэдүүлэг /1хх 154-158, 162-163/, гэрч А.Нэржигдуламын “...орой нь Д.Б залгаад танай төсөл дэмжигдэх юм байна, орчуулгын төлбөр 500.000 төгрөг шилжүүлчих гэхээр нь бэлэн мөнгө байхгүй байсан учраас Ганчимэгээс 500.000 төгрөг зээлж өөрийн Хаан банкны 5124032640 тоот данс руу шилжүүлж аваад, Д.Бийн 5085224823 дугаар данс руу 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдөр шилжүүлсэн” гэсэн мэдүүлэг /1хх 159-161/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна.

Түүнчлэн Г.Гболон хохирогч Г.Мт, түүний эхнэр А.Нэржигдулам нарын хооронд урьд нь өглөг, авлага байсан гэдгийг нотлох “хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн” тухай  мөрдөгчийн тогтоол /3хх 69/, хохирогч Г.Мт, гэрч А.Нэржигдулам нарын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтууд авагдсаныг дурдах нь зүйтэй. Дээр дурдсан үндэслэлүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтуудад тус тус заасан нөхцөл байдалд хамаарч байна. Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 2022/ШЦТ/455 дугаартай шийтгэх тогтоолын Г.Ганчимэгт холбогдох хэсгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан үндэслэлээр, мөн хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасны дагуу хүчингүй болгож, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

Прокурор М.Эрдэнэзаяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Д.Б, Г.Гнар нь үйлдэл оролцоогоороо хамтран гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон. Уг хэрэг өмнө нь шүүхээс “Г.Гүйлдэл оролцоо байгаа эсэхийг шалгах нь зүйтэй” хэмээн прокурорт буцааж байсан. Үүнтэй холбогдуулан хийх ёстой ажиллагааг хийж, нотолбол зохих ажиллагааг хийж гүйцэтгэсний дагуу Г.Гнь Д.Бтэй хамтран залилан мэхлэх гэмт хэргийг үйлдсэн гэж үзээд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэргийг шилжүүлсэн. Төслийн зээлд хамрагдуулъя гээд явж байхад Г.Гнь А.Нэржигдулам, Г.Мт зэрэг хүмүүсийг Д.Бтэй холбож өгсөн. Эхний мөнгө Г.Гдансаар дамжиж Д.Бийн дансанд орсон байдаг. Үйлдэл оролцоогоороо залилан мэхлэх гэмт хэрэг хамтран үйлдсэн гэдэг нь хангалттай тогтоогддог. Тухайн гэмт хэрэг гарснаас хойш удаан хугацаа өнгөрсөн боловч хохирол нөхөн төлөгдөөгүй асуудал гарсан бөгөөд цагдаагийн байгууллагад залилан мэхлэх гэмт хэрэг үйлдэгдсэн гэж хохирогч нар өргөдөл, гомдол гаргасны дагуу Г.Г7.500.000 төгрөг төлсөн байдаг. Урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанд Д.Б, Г.Гнарт холбогдох хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанд шилжүүлэх боломжтой гэж үзсэн бөгөөд шүүгдэгч нарт гэм буруугийн шүүх хуралдаанаар эрүүгийн хариуцлага оногдуулсан. Иймд  анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гэж үзэж байна. Шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Г.Гөмгөөлөгч Б.Энх-Амгалангийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Д.Б, Г.Гнар нь бүлэглэн 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдрөөс 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч М.Нхөрөнгө оруулалтын төсөлд хамруулна гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 21.200.000 төгрөгийн,

мөн 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Г.М“Олон улсын төслийн зээлд хамруулж өгнө, зээлд хамрагдах хүсэлт гаргасан олон иргэд байгаа, энэ хүмүүсийн урдуур нь оруулаад төсөл барьцаалсан 3-5 жилийн хугацаатай, жилийн 1.2 хувийн хүүтэй зээлд хамруулж өгнө.” гэж хуурч бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 10.500.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

            хохирогч М.Нын “...2019 оны 4 дүгээр сард би Уранцэцэг гэх эгчийн хамт Д.Б, Г.Гнартай танилцаж байсан бөгөөд тухайн үед барилгын чиглэл бүхий Хятадын хөрөнгө оруулалттай төсөл явагдаж байсан гэсэн ба тухайн үед Төв номын сангийн хажууд байрлах Гурван гал дэлгүүрийн хойд талд байрлах япон хоолны газар уулзахад Гантөмөрийн Ганчимэг, Дашбямбын Д.Б нар нь “Нууцлалын зэрэглэлтэй төсөл байгаа юм, төсөлд найдвартай хамруулж өгнө” гэсэн юм. Тэгээд тухайн үед танилцаад Дашбямбын Д.Б нь нэг төсөл өгсөн бөгөөд тэр төгслийг нь засаж янзлаад ажиллаж байсан юм. Тэгээд Ганчимэг, Ганболд гэх хүний хамт Говь-Алтай аймгийн төвд байрлах миний үйл ажиллагаа явуулж байгаа дэлгүүр болон барилга барих газар зэрэгтэй танилцсан юм. Тэгээд мөнгө өгөхөөр амаар тохирч өөрийн 5315555542, 5336101036 гэсэн данснаас Д.Г.Гболон Д.Б нарын данс руу нийт 21.200.000 төгрөг мобайл банк ашиглан шилжүүлсэн, Д.Б, Г.Гнар нь ярихдаа төслийн нэр нь нууц, хэрэгжүүлж байгаа компани нь нууц гэж хэлсэн. Хятадын хөрөнгө оруулалттай төсөл байгаа бөгөөд миний төсөл дэмжигдэх юм бол бол хятадаас хөрөнгө оруулалт орж ирнэ гэж хэлж байсан.” /1хх 18-21/,

            хохирогч Г.Мтын “...Д.Б нь утсаар яриад “танай төслийн зээл гарах боломжтой юм байна, яаралтай авна гэх юм бол бусад оочир дарааллыг нь өмнүүр оруулаад яаравчлаад 10.000.000 төгрөг шаардлагатай байна та орчуулгын 500.000 төгрөг шилжүүлчих гэж хэлэхээр нь маргааш өдөр нь Ганчимэгээс манай эхнэр А.Нэржигдулам түр 500.000 төгрөгийг нь өгч байгаач гэж хэлээд Ганчимэгээс дансаар 500.000 төгрөг шилжүүлж аваад 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Д.Бийн ХААН банкны 5085224823 дугаарын дансанд шилжүүлсэн. Эхнэр бид 2 Д.Бт өгөх ёстой 10.000.000 төгрөгийг бүрдүүлж өгөхийн тулд Налайх дүүрэгт байрлах 4 өрөө орон сууцыг Налайх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг “Транскапитал” ББСБ-д 1 жилийн хугацаатайгаар сарын 4 хувийн хүүтэйгээр 10 сая төгрөгийг 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдөр аваад тухайн өдрөө шууд Д.Бийн ХААН банкны 5085224823 дугаарын дансанд 9.950.000 төгрөгийг шилжүүлсэн. Тэрнээс хойш Д.Бтэй холбоотой байсан, Д.Б хэлэхдээ Санхүүгийн зохицуулах хороо, Монгол банк, Тагнуулын ерөнхий газар, Мөрдөн байцаах албаны эрх бүхий дарга нарт амаар нь гартал мөнгө цутгаж байж энэ эрхийг олж авлаа гэх мэтээр хэлдэг байсан. Төсөл юу болж байгаа талаар удаа дараа асуухад маргааш өгнө, нөгөөдөр өгнө гэх мэтээр маш их хугацаа хойшлуулсаар өнөөдрийг хүрсэн юм. Д.Бт өгсөн 10.500.000 төгрөгийг гаргуулан авах хүсэлтэй байна. Одоо миний хувьд Д.Б буруутай үйлдлийн улмаас үндсэн төлбөр 10.500.000 төгрөг, үүн дээр сар бүр банк бус санхүүгийн байгууллагад төлж байгаа сарын 4 хувийн хүү 6.800.000 төгрөг болсон байгаа. Энэ хүүгийн мөнгийг давхар нэхэмжилж байна.” /1хх 155-158/,

гэрч А.Нэржигдуламын “...Г.Голон улсын төслийн зээл байна. Энэ төслийг хариуцаж байгаа монгол талын захирлыг дүү нь таньдаг юм. Энэ хүнтэй уулзаад үзээч гэж санал тавьсан. Үүнээс хойш Г.Гдахиад нэг зээлийг өгч эхлэх гээд байх шиг байна. Манай Дорнодын хамрагдсан компаниудыг дуудсан өгөх гээд байна, та уулзаад үзэх үү гэхээр нь энэ талаар нөхөртөө хэлсэн. 2019 оны 5 дугаар сарын 12-ны орчим байх Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах хоолны газар нөхөр Мөнхбат, Г.Гнарын хамт Д.Б гэж хүнтэй анх уулзаж хоолонд орсон юм. Тухайн үед энэ хүнтэй уулзахад Олон улсын төслийн зээлд хамруулж өгнө. Зээлэнд хамрагдах хүсэлт гаргасан олон иргэд байгаа. Энэ хүмүүсийн урдуур нь оруулаад төсөл барьцаалсан 3-5 жилийн хугацаатай жилийн 1.2 хувийн хүүтэй зээлд хамруулж өгнө гэсэн Д.Б нь манай төсөл хэрэгжүүлж байгаа гэж байгаа газартай танилцаад зургийг нь аваад явсан. Орой нь Д.Б залгаад танай төсөл дэмжигдэх юм байна орчуулгын төлбөр 500.000 төгрөг шилжүүлчих гэхээр нь бэлэн мөнгө байхгүй байсан учраас Ганчимэгээс 500.000 төгрөг зээлж өөрийн Хаан банкны 5124032640 тоот данс руу шилжүүлж аваад Д.Бийн 5085224823 тоот данс руу 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдөр шилжүүлсэн. Д.Б дарааллын урдуур оруулж өгнө гэхээр нь түүнд итгээд одоо амьдарч байгаа Налайх дүүргийн 5 дугаар хороо 72-05 тоот орон сууцаа “Транс Капитал” ББСБ-д 13.000.000 төгрөгийн барьцаанд тавиад 9.950.000 төгрөгийг нь өөрийн Хаан банкны 5064154597 тоот данснаас Д.Бийн данс руу шилжүүлсэн. Мөн энэ өдрөө үлдэгдэл 50.000 төгрөгийг эхнэрийн данснаас шилжүүлсэн. Ингээд нийт 10.500.000 төгрөгийг Д.Бийн дансанд шилжүүлсэн...” /1хх 160-161/,

            гэрч М.Наранцэцэгийн “...Миний дүү М.Н нь 2019 оны 4 дүгээр сарын 17-нд Улаанбаатар хотод ирээд, төсөлд хамрагдах зорилгоор Д.Б, Г.Ггэх хүмүүст 21.200.000 төгрөгийг өгсөн байсан. Би энэ талаар 2019 оны 5 дугаар сард мэдсэн. М.Н нь тухайн үед манай гэрт хэд хоног байрласан ба Д.Бтэй уулзахад нь би хамт явсан. 2019 оны 5 дугаар сард Д.Бтэй уулзахаар тэнгис кино театрын хойно байрлах хөлсөлж байсан байранд нь очиход охин нь гарч ирээд ээж байхгүй гэж хэлсэн ба хувцасны шкафанд бүх эд зүйлс нь газар байж байхаар нь шкафны хаалгыг онгойлгоход Д.Б нуугдсан байсан. Д.Бтэй уулзахад “мөнгийг чинь удахгүй өгнө, төсөл үнэн шүү дээ, би худлаа хэлэхгүй, гэрт ирж намайг дарамталлаа гэсэн.” /1хх 38/,

гэрч Д.Цэвэгсүрэнгийн “...Би Д.Бтэй 2018 оны 12 дугаар сард Скай их дэлгүүрийн баруун хойно байрлах ресторанд байгууллагын шинэ жилийн арга хэмжээнд оролцож байхдаа танилцсан. Тухайн үед Д.Б нь “Бүтээн байгуулалтын төсөл зохион байгуулж байгаа, зөвхөн хувийн хэвшлийн байгууллагатай хамтарч ажиллана, автозамын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагатай хамтарч ажиллахгүй, төсөлд хамрагдахаар зуучлах хүн байна уу” гэхэд нь асууж тодруулъя” гээд өнгөрч байсан. Тэгээд 2018 оны 12 дугаар сард UBN төвийн 1 давхарт Ганчимэгтэй “Д.Б гэх хүн бүтээн байгуулалтын төсөл зохион байгуулж байна, хамрагдах хүн байна уу” гэхэд надад зуучлах хэдэн хүн байгаа гэж хэлсэн. ...” /1хх 36-37/ гэх мэдүүлгүүд,

хохирогч Г.Мтын “Транскапитал” ББСБ-тай хийсэн зээлийн гэрээ /1хх 181-183/, А.Нэржигдуламын ХААН банкны 5124032640 дугаартай дансны хуулга /1хх 223-225/, хохирогч М.Нын Хаан банкны 5315555542, 5336101036, 5337066666, 5336101036 дугаартай дансны хуулга /1хх 42, 43-47, 48-51, 52-55/, Г.Мтын Хаан банкны 5064154597 дугаартай дансны хуулга /1хх 226-228/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгч оролцогч нарыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Д.Б, Г.Гнарыг бүлэглэн “бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах” гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, тэдгээрийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ. 

Шүүгдэгчид оногдуулах ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцэхээс гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байх ёстой.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.Ганчимэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар,

шүүгдэгч Д.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг 2 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж шийдвэрлэсэн нь тэдгээрийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон, Өршөөл үзүүлэх тухай хуулийг зөв хэрэглэсэн байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Шүүгдэгч Г.Гөмгөөлөгч Б.Энх-Амгалангийн гаргасан “...Г.Гнь шүүгдэгч Д.Бтэй нийлж зориуд зохиомол байдлыг бий болгож залилах гэмт хэрэгт хамтран оролцсон зүйл байхгүй. Иймд Г.Ганчимэгт холбогдох хэсгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан үндэслэлээр, мөн хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасны дагуу хүчингүй болгож, түүний холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Залилах гэмт хэрэг нь хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах шинжтэй үйлдэгддэг бөгөөд шүүгдэгчийн хувьд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй, хагасыг нь хийнэ гэсэн санаа зорилго, сэдэлтээр дээрх шинжүүдийн аль нэгээр нь хохирогчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авснаараа энэхүү гэмт хэргийн шинж хангагддаг.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Г.Гнь Д.Бийг зээл хариуцсан төслийн ажилтан гэдгийг баттай мэдээгүй атлаа 2019 оны 5 дугаар сард хохирогч Г.Мтын эхнэр А.Нэржигдуламтай утсаар холбогдон, урьдын танил харилцаатай байдлаа ашиглан улмаар олон улсын төслийн зээл гэж жилийн 1, 2 хувийн хүүтэй барьцаагүй зээл байна, Монгол талыг хариуцсан захирал нь миний таньдаг Д.Б гэх хүн байна, Дорнодын зарим нэг компаниудыг дуудаж зээл өгөх гэж байна, би уулзуулж өгье гэх зэргээр бусдыг төөрөгдүүлж, удаа дараа холбогдож ятгасаар Д.Бтэй уулзуулан, улмаар Д.Б нь танай төслийн зээл гарах боломжтой юм байна, яаралтай оруулахын тулд 10.000.000 төгрөг, орчуулгын мөнгө 500.000 төгрөг өгөх шаардлагатай байна гэх зэргээр бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 10.500.000 төгрөг шилжүүлэн авах үйлдэлд хамтран оролцсон, уг үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан залилах гэмт хэргийн шинж болох “хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө...”-ийг шилжүүлэн авсан гэх шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгчийн дээрх хууль бус үйлдлийг “Залилах” гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй.  

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Гөмгөөлөгч Б.Энх-Амгалангийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 2022/ШЦТ/455 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Гөмгөөлөгч Б.Энх-Амгалангийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.  

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ж.ЭРДЭНЭЧИМЭГ              

           

 

                        ШҮҮГЧ                                                            Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

 

                        ШҮҮГЧ                                                            Б.АРИУНХИШИГ