| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Заяндүүгийн Ганчимэг |
| Хэргийн индекс | 104/2024/00517/И |
| Дугаар | 104/ШШ2024/00465 |
| Огноо | 2024-09-12 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 12 өдөр
Дугаар 104/ШШ2024/00465
| 2024 09 12 | 104/ШШ2024/00465 |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ганчимэг би,
Нэхэмжлэгч: Налайх дүүрэг,*******,*******,******* /РД:*******/-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч:*******,*******,******* тоот хаягт оршин суух, *******н /РД:/-т холбогдох
Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол 747,859 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 5 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Налайх,******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохиролд 747,859 төгрөгийг буруутай этгээд болох С.ээс гаргуулж өгнө үү... гэжээ.
Хариуцагч С. нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газрын нэхэмжилсэн эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол 747,859 төгрөгийг төлж барагдуулахыг зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд гарах үр дагаврыг ойлголоо гэжээ.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Налайх,******* нь хариуцагч С.т холбогдуулан эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол 747,859 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С. нь нэхэмжлэлийн шаардлага эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол 747,859 төгрөгийг бүрэн төлж барагдуулахыг зөвшөөрсөн байна.
Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбар нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Нийслэлийн Налайх,******* нь төсвийн байгууллага тул улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх бөгөөд хариуцагч С.ээс 747,859 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 22,499 төгрөгийн 50 хувь болох 11,249.5 төгрөгийг гаргуулж улсын орлогод төлүүлэхээр шийдвэрлэв.
Зохигч тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, захирамжид давж заалдах хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг, хариуцагч нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг тайлбарлах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газрын нэхэмжлэлтэй, С.т холбогдох эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол 747,859 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч С. нэхэмжлэлийн шаардлага 747,859 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч төрийн байгууллага тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч С.ээс 747,859 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 22,499 төгрөгийн 50 хувь болох 11,249.5 төгрөгийг гаргуулж улсын орлогод олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч С. нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ З.ГАНЧИМЭГ