Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 140/ШШ2024/00370

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж,

Нэхэмжлэгч: Завхан аймгийн ........сумын ...... багт оршин суух ............нэхэмжлэлтэй,

ажиллаж байсан болохоо тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2024 оны 7 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2024 оны 7 дугаар сарын 24-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Г......... оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ....... нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...би 1982 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл З......................эд гагнуурчнаар, 1987 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс 1988 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр хүртэл Завхан аймгийн .................. ажилтнаар, 1988 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс 1989 оны 2 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл Завхан аймгийн .......... ........д нормчноор, 1989 оны 2 дугаар сарын 10-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 23-ны өдрийг дуустал Завхан аймгийн ............. гагнуурчнаар, 1991 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл У................ ББХК-д гагнуурчнаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон. Хөдөлмөрийн дэвтэрт холбогдох тушаал олдохгүй байгаа.

Иймд намайг 1982 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Завхан аймаг дахь .........д гагнуурчнаар, 1987 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс 1988 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр хүртэл Завхан аймгийн ................. ажилтнаар, 1988 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс 1989 оны 2 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл Завхан аймгийн .......... нормчноор, 1989 оны 2 дугаар сарын 10-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 23-ны өдрийг дуустал Завхан аймгийн ..............гагнуурчнаар, 1991 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ........ ББХК-д гагнуурчнаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ......... нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч .......... нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй болно.

Нэхэмжлэгч ........... нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Тэрээр 1982 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэл Завхан аймаг ............... гагнуурчнаар,

-1987 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс 1988 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Завхан аймгийн............. ажилчнаар,

-1988 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл завхан аймгийн ............ засварын ангид туслах ажилчнаар,

-1988 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс 1989 оны 2 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл Завхан аймгийн .......... нормчноор,

-1989 оны 2 дугаар сарын 10-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүртэл Завхан аймгийн ............. гагнуурчнаар,

-1991 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл .............нд гагнуурчнаар тус тус ажиллаж байсан болох нь түүний 1982 оны 6 дугаар сарын 22-ны өдөр нээлгэж бичилт хийлгэсэн .......... дугаартай хөдөлмөрийн дэвтэр, Завхан аймаг дахь ........... 1982 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн ......... дугаартай .......... мэргэжлийн сургууль төгссөн ажилчдыг ажилд авч, ажил хуваарилах тухай тушаал, түүний хавсралт, мөн трестийн даргын 1984 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн .......... дугаартай ........ татагдсан хүмүүсийг ажлаас чөлөөлөх тухай тушаал, Завхан аймгийн ............. ангийн даргын 1988 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн ............ дугаартай Хөдөлмөрийн гэрээ байгуулах тухай тушаал, мөн ангийн даргын 1989 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн ......... дугаартай хөдөлмөрийн гэрээ байгуулах тухай тушаал зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Түүнчлэн нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний ажиллаж байсан талаар мэдэх нэр бүхий гэрчид үнэн зөв мэдүүлэг өгөх хуулиар хүлээсэн үүрэгтэйг тайлбарлаж хууль сануулж, шүүх хуралдаан дээр авсан гэрчийн мэдүүлгүүд болох:

гэрч ........ өгсөн мэдүүлгийн: ...Би 1982 оноос Завхан аймгийн .......... ангид нормчноор ажилд орж, 1991 оны 12 сарын 23-ны өдрийг хүртэл ажиллаж байгаад тухайн байгууллага татан буугдаж 1994 оны 12 сарын 24-ний өдрөөс ........... ББХК болоход нормчноор 1993 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал тус тус ажилласан. .............1989 онд тус ангид нормчноор ажилд орж 1993 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл хамт ажилласан. ............. бид нар бригадаараа бүхий л ажлыг хийдэг байсан. Тухайлбал шавар хийх, сантехник гэх зэрэг ажил хийдэг байсан. Шагнал урамшуулал зөндөө л авдаг байсан. ... гэх хэсэг,

гэрч ........... өгсөн мэдүүлгийн: ...Би 1986 оноос авто засварын газарт үйлчлэгч хийж байсан. ...В......... Завхан аймгийн .......... ажилчин хийдэг байсан. ..тэгээд 1988 онд би жирэмсний амралтаа аваад эргээд ажилдаа ороход ........... ажлаасаа гарсан байсан. ... гэх хэсэг,

гэрч Ч..........ын өгсөн мэдүүлгийн: ...Би 1978 оноос Завхан аймаг дахь .............жолоочоор ажилд орж, 1984 он хүртэл ажиллаж байгаад Завхан аймгийн ..............ангид орж ажилласан. Тэгэхэд.......... нь 1982 оны 7 сард ........... даргыг байхад .......... гагнуур хийдэг байсан, ...тэгээд 1989 онд Завхан аймгийн ................ ангид мөн гагнуурчнаар орсон байсан. Тэгээд тус газар татан буугдаж ........... компани болоход бас гагнуурчин хийдэг байсан. ... гэх хэсэг,

гэрч Б........... өгсөн мэдүүлгийн: ...Би 1984-1989 он хүртэл Завхан аймгийн .......... хийж байсан. ........ нь 1988 оны 9 сараас 1989 оны 3 сар хүртэл ..........д нормчин хийдэг байсан. Тэгээд 1989 онд ........ ........ татан буугдсан. ... гэх хэсэг мэдүүлгүүдтэй нийцэж байх тул түүний тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудыг үнэн зөв гэж үнэллээ.

Хэрэгт цугларсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл журмаар авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй байх тул шүүх тэдгээрийг үнэн зөв гэж үнэлж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэстэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч ......... улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзээд

ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.1, 115.2.1, 116, 118, 119, 133 ДУГААР ЗҮЙЛИЙН 133.1.1-Д ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч .........ыг 1982 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэл Завхан аймаг дахь .......... гагнуурчнаар,

-1987 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс 1988 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ......... зөөвөр тээврийн ажилчнаар,

-1988 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл завхан аймгийн ............ ангид туслах ажилчнаар,

-1988 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс 1989 оны 2 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл Завхан аймгийн .........д нормчноор,

-1989 оны 2 дугаар сарын 10-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүртэл Завхан аймгийн .............. гагнуурчнаар,

-1991 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ............-нд гагнуурчнаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч ...........н улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.6-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ