| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрийн Балжинням |
| Хэргийн индекс | 140/2024/00323/И |
| Дугаар | 140/ШШ2024/00371 |
| Огноо | 2024-09-26 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 09 сарын 26 өдөр
Дугаар 140/ШШ2024/00371
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж,
Нэхэмжлэгч: Завхан аймгийн ........ сумын 2-р баг ......... оршин суух ...........ийн нэхэмжлэлтэй,
ажиллаж байсан болохоо тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2024 оны 7 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2024 оны 7 дугаар сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Г..... нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч . шүүхэд .........гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 1969 онд төрсөн. 1985 онд 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 09 дүгээр сарын 29-ны хооронд Завхан аймгийн ............ нэгдэлд малчин, 1988 оны 09 дүгээр сарын 29-ны өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 13-ны хооронд цэргийн алба хаасан, 1990 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүртэл Завхан аймгийн ............ нэгдэлд малчнаар ажилласан.
Иймд намайг 1985 онд 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 09 дүгээр сарын 29-ны хооронд, 1990 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 26-ны хооронд Завхан аймгийн ......... малчнаар ажилласан болохоо тогтоолгох хүсэлт гаргаж байна гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ........ нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүсэж тус шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд өөрийгөө байлцуулалгүйгээр шүүх хуралдааныг хийж өгөхийг хүссэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар түүнийг байхгүйгээр хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч ........... нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч ............. нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй болно.
Нэхэмжлэгч ............ нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Тэрээр 1985 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 6 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл Завхан аймгийн ......... нэгдэлд малчнаар ажиллаж байсан гэх боловч нэхэмжлэгч нь 1978 оноос 1986 оны хооронд Завхан аймгийн ...........сумын . дунд сургуу..........льд сурагч, 1988 оноос 1990 оны хооронд ардын армийн ............ дугаар ангид цэргийн алба хааж байсан болох нь.......... архивын 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн ....... дугаартай архивын лавлагаа, Завхан аймгийн ......... сумын ........ 2024 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн ....... тоот албан бичгээр ирүүлсэн ......... сургуулийн 1983-1986 оны хичээлийн жилийн 6а, 7а, 8а ангийн сурагчийн цэс бүртгэл зэрэг баримтаар тогтоогдож байх тул түүний энэхүү шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Харин нэхэмжлэгч Г........... 1986 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс 1988 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл, 1990 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүртэл Завхан аймгийн ....... сумын .......... нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь түүний 1986 оны 6 дугаар сарын 20-ны өдөр нээлгэж бичилт хийлгэсэн хөдөлмөрийн дэвтэр, мөн 1991 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр нээлгэж бичилт хийлгэсэн хөдөлмөрийн дэвтэр, ............. 2024 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн ........... тоот лавлагаа, 1986, 1987, 1991 онуудын Завхан аймгийн ........... нэгдлийн цалингийн цэс зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Түүнчлэн нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний ажиллаж байсан талаар мэдэх нэр бүхий гэрчид үнэн зөв мэдүүлэг өгөх хуулиар хүлээсэн үүрэгтэйг тайлбарлаж хууль сануулж, шүүх хуралдаан дээр авсан гэрчийн мэдүүлгүүд болох:
гэрч ......... өгсөн мэдүүлгийн: ...........хүүхэд байхаас нь танина. Хүүхэд байхаасаа л мал маллаж байсан барилддаг залуу байгаа юм. Аав нь ......... гээд улсын сайн малчин хүн байдаг. .......... нь цэрэгт явж ирээд аав, ээжийн хамт мал малладаг байсан. 40 гаруй насандаа эхнэр авсан байх яг хэдэн он гэдгийг санахгүй байна. ....... нь Завхан аймгийн ........ сумын ......... нэгдлийн ......... багт мал малладаг байсан. Одоо хүртэл мал маллаж байгаа. Тэр үед нэгдлийн дарга ......... гэдэг хүн ажиллаж байсан. ... гэх хэсэг мэдүүлгүүдтэй нийцэж байх тул түүний тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудыг үнэн зөв гэж үнэллээ.
Хэрэгт цугларсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл журмаар авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй байх тул шүүх тэдгээрийг үнэн зөв гэж үнэлж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэстэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Г........йн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзээд
ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.1, 115.2.1, 116, 118, 119, 133 ДУГААР ЗҮЙЛИЙН 133.1.1-Д ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч ....... овогт ........ийг 1986 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс 1988 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл, 1990 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүртэл Завхан аймгийн ...........малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож,
түүний нэхэмжлэлээс 1985 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 6 дугаар сарын 09-ний өдөр хүртэл Завхан аймгийн .......... малчнаар ажиллаж байсан талаарх шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч ...........улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.6-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ