Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 140/ШШ2024/00372

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж,

Нэхэмжлэгч:  Завхан аймгийн ........ сумын 2-р багт оршин суух ......... овогт .......... нэхэмжлэлтэй,

бичиг баримтын жинхэнэ эзэмшигч мөн болохоо тогтоолгохыг хүссэн хүсэлтийг 2024 оны 7 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2024 оны 7 дугаар сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ........., нарийн бичгийн дарга Г.............. нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ш............. шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1987 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл цэргийн албаа хааж, цэрэгт явахад нээсэн ......... дугаартай цэргийн батлахтай цэргийн албанаасаа халагдсан. Гэтэл миний .........дугаартай цэргийн батлахад миний нэрийг ........... гэж буруу бичигдсэн зөрчилтэй болсон учир шүүхээр бичиг баримтын жинхэнэ эзэмшигч нь ........ мөн болохыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ш...........ын нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Ш.......... нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаарзүйлийн 135.2.4-д зааснаар эрх олгосон ямар нэгэн баримт бичиг нь /иргэний үнэмлэх/-д бичигдсэнтэй тохирохгүй байвал түүний жинхэнэ эзэмшигч нь мөн болохоо тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй болно.

Нэхэмжлэгч Ш..... нь 1987 оны 10 дугаар сарын 24-ний өдөр нээлгэсэн ........ дугаартай цэргийн батлахын жинхэнэ эзэмшигч мөн болохоо тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч ....... анх 1987 оны 10 дугаар сарын 05-ны өдөр нээлгэсэн ....... дугаартай цэргийн батлахыг нээхдээ түүний иргэний үнэмлэхэд бичигддэг өөрийн нэрийг ......... гэж ташаарч бичсэн болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

..........ын иргэний үнэмлэхний төрсөн он, сар, өдөр болон төрсний бүртгэлийн лавлагааны төрсөн он, сар, өдөр нь 1987 оны 10 дугаар сарын 05-ны өдөр нээлгэсэн ........ дугаартай цэргийн батлахад бичигдсэн төрсөн, он, сар, өдөртэй тохирч байх тул нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг үнэн зөв гэж үнэлж дээрх ........... дугаартай цэргийн батлахын жинхэнэ эзэмшигч нь .... мөн болохыг тогтоож шийдвэрлэх үндэстэй.

Тэрээр Ш........ нэрээр 1987 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр цэрэгт татагдаж, 1989 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн ........ дугаар тушаалаар 10 дугаар сарын 26-ны өдөр цэргийн албанаас халагдсан болох нь Т.......... архивын 2024 ны 8 дугаар сарын 21-ний өдрийн ...... тоот лавлагаагаар тогтоогдож байна.

Харин уг лавлаанд түүний нэрийг ........ гэж ташаарч бичсэн болох нь түүний шүүхэд гаргасан нэхэмжлэл болон Завхан аймгийн ........ хэлтэсээс 1987 оны 10 дугаар сарын 05-ны өдөр олгосон ...... дугаартай цэргийн батлах, ....... архивын 2024 ны 6 дугаар сарын 14-ний өдрийн ......... тоот лавлагаагаар тогтоогджээ.

Нэхэмжлэгчийг ........../ гэж дууддаг байсан болох нь Завхан аймгийн ...... хэлтсээс 2024 оны 7 дугаар сарын 24-ний өдөр ирүүлсэн төрсөний бүртгэлийн лавлагаа, нэхэмжлэгчийн анх регистрийн дугаар авч байсан ХААТР-1/Б/ маягт, уг баримтын 5-д ......, 6-д . гэх баримтуудаар нотлогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтооход мэтгэлцэх зарчим хэрэгжихгүй ба энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр болон өөрийн санаачилгаараа зарим нотлох баримтыг бүрдүүлсэн болно.

Хэрэгт авагдсан дээрх баримтууд нь бичмэл нотлох баримтын шаардлага хангасан, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримт гэж шүүх үнэлсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Ш.Доржнямын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзээд

ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.1, 115.2.1, 116, 118, 119, 133 ДУГААР ЗҮЙЛИЙН 133.1.1-Д ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4 дэх заалтыг баримтлан 1987 оны 10 дугаар сарын 05-ний өдөр нээлгэсэн ........ дугаартай цэргийн батлахын жинхэнэ эзэмшигч нь Б.......... мөн болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч .........ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.6-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ