| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрийн Балжинням |
| Хэргийн индекс | 140/2024/00377/И |
| Дугаар | 140/ШШ2024/00373 |
| Огноо | 2024-09-26 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 09 сарын 26 өдөр
Дугаар 140/ШШ2024/00373
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж,
Нэхэмжлэгч: Завхан аймгийн ........ сумын ........ багт оршин суух ...........ийн нэхэмжлэлтэй,
ажиллаж байсан болохоо тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2024 оны 8 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, 2024 оны 8 дугаар сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ........., нарийн бичгийн дарга Г.......... нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Би 1984 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Завхан аймаг .........ажилд орсон. 1984 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс .......... ажилтан мөн ......... ажиллаж байгаад 1991 онд ажлаас чөлөөлөгдсөн. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох болсон учир 1991 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн ........ ажлаас чөлөөлсөн тушаал олдохгүй байна.
Иймд намайг 1984 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 1991 оны 05 дугаар сарын 01-н хүртэл .......т ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ........... нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч .........нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй болно.
Нэхэмжлэгч ........ нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
-1989 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс 1991 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Улиастай хот дахь ......... тус тус ажиллаж байсан болох нь Хөнгөн ба хүнсний үйлдвэрийн яамны харьяа .......... 1984 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн .......... дугаартай Ажилд томилох тухай тушаал, мөн үйлдвэрийн даргын 1989 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн ....... дугаартай Ажилд томилох, ажлаас чөлөөлөх, нэг удаагийн буцалтгүй тэтгэмж шагнал олгох тухай тушаал, мөн үйлдвэрийн даргын 1991 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн ......... дугаартай 1991 оны I, II сарын үр дүнгийн шагнал олгох тухай тушаал, түүний хавсралтаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
Түүнчлэн нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний ажиллаж байсан талаар мэдэх нэр бүхий гэрчид үнэн зөв мэдүүлэг өгөх хуулиар хүлээсэн үүрэгтэйг тайлбарлаж хууль сануулж, шүүх хуралдаан дээр авсан гэрчийн мэдүүлгүүд болох:
Гэрч Ө.........н өгсөн мэдүүлгийн: ......... нь намайг 1984-1994 он хүртэл ..........ажиллаж байхад тэнд ........... цехэд ажиллаж байсан. 1984 оноос эхлэн ажилласан байх намайг анх ......... ажилд ороход тэнд ажиллаж байсан. Бид хоёр ...........хамт ажиллаж байсан... гэх хэсэг,
гэрч .өгсөн мэдүү..........лгийн: ...............1987 онд намайг анх ......... ороход тэнд ажиллаж байсан. Намайг орохоос өмнө 1984 онд ажилд орсон гэдэг. ....... нь ........... ачигч хийж байсан. .......... хаагдтал буюу 2000 он хүртэл бид хоёр хамт ажиллаж байсан... гэх мэдүүлгүүдтэй нийцэж байх тул түүний тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудыг үнэн зөв гэж үнэллээ.
Хэрэгт цугларсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл журмаар авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй байх тул шүүх тэдгээрийг үнэн зөв гэж үнэлж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэстэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч .............н улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзээд
ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.1, 115.2.1, 116, 118, 119, 133 ДУГААР ЗҮЙЛИЙН 133.1.1-Д ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч ........... 1984 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл ............ буулгагчаар,
-1989 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс 1991 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ........... тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч ............. улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.6-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ