Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 140/ШШ2024/00375

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж,

Нэхэмжлэгч: Завхан аймгийн.........сумын 4-р баг, ....... оршин суух ......... нэхэмжлэлтэй,

ажиллаж байсан болохоо тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2024 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, 2024 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга ........... оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч....... шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие . нь 1969 он.......д Завхан аймгийн ...........сумд төрсөн. Улмаар 1984 оны 1 дүгээр сарын 15-наас эхлэн эцэг, эхийн хамт 1990 оныг хүртэл ..........д мал малласан. Дунд нь 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдөр цэргийн албанд татагдаж, 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдөр халагдаж ирээд аав, ээжийн хамт бог голдуу мал маллаж байгаад нэгдэл 1990 онд хувьчлагдах хүртэл маллаж байсан. Энэ талаар а.......... шүүхээр гарч ирэхгүй, харин тухайн үед ажиллаж байсан хөдөлмөр хөлс аав .......... нэр дээр гарч ирээд байна. Тухайн үеийн бригадын дарга, боловсон хүчин өрхийн тэргүүний нэр дээр хөдөлмөр хөлс тооцож олгодог байснаас болж, надад хөдөлмөр хөлс тооцогдоогүй хохирч байна.

Иймд намайг 1984 оны 1 дүгээр сарын 15-ны өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл, мөн 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Завхан аймгийн ........нэгдэлд тус тус мал маллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ...........нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүсэж тус шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд өөрийгөө байлцуулалгүйгээр шүүх хуралдааныг хийж өгөхийг хүссэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар түүнийг байхгүйгээр хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч ...........гийн нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч ........нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй болно.

Нэхэмжлэгч .......... нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Тэрээр 1985 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл, мөн 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Завхан аймгийн .......... нэгдэлд мал маллаж байсан болох нь Аймгийн архивын тасгийн 2023 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн ...........тоот лавлагаа, 1986, 1987, 1989, 1990 онуудын .......... сумын . нэ...........гдлийн цалингийн карт зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Аймгийн ...... 2023 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн .........тоот лавлагаанд 1986-1987, 1989-1990 онуудын баримтад нэхэмжлэгчийн нэр дээр тооцогдсон хөлс байхгүй, харин түүний эцэг .......... нэр дээр хөлс тооцсон байх боловч гэрчүүдийн мэдүүлгээр тухайн үед аав, ээжтэйгээ хамт мал маллаж өрхийн тэргүүлэгчийн нэр дээр хөдөлмөрийн хөлс нь тооцогддог байсан нь нотлогдож байгаа бөгөөд дээрх лавлагааг ....... ажиллаж байсныг нотолсон баримт гэж үзсэн болно.

Түүнчлэн ...........хэлтсээс 2024 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр ирүүлсэн нэхэмжлэгчийн анх регистрийн дугаар авч байсан ХААТР-1/А/ маягт, уг баримтын 14-т ........ нэгдэлд малчин, 1985 он гэх бичилттэй таарч тохирч байх тул нэхэмжлэгчийг 1985 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Завхан аймгийн ......... нэгдэлд малчнаар ажиллаж байсан гэж үзэх үндэслэлтэй.

Нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний ажиллаж байсан талаар мэдэх нэр бүхий гэрчид үнэн зөв мэдүүлэг өгөх хуулиар хүлээсэн үүрэгтэйг тайлбарлаж хууль сануулж, шүүх хуралдаан дээр авсан гэрчийн мэдүүлгүүд болох:

гэрч Б.......... өгсөн мэдүүлгийн: ............ нь сургуулаа төгсөөд .......... нэгдэлд аав, ээжийн хамт мал маллаж байгаад цэрэгт явсан оныг сайн санахгүй байна. Цэргээс ирээд л мөн нэгдэлдээ мал маллаж байсан тасралтгүй мал малласан хүн, 1993 байна уу 1994 онд нэгдэл тарсан нэгдэл тартал нэгдэлд мал маллаж байсан. ... би мөн нэгдэлд мал малладаг байсан... гэх хэсэг,

гэрч ......... өгсөн мэдүүлгийн: ........... нь ........... сумын . н..........эгдэлд аав, ээжийн хамт мал маллаж байгаад 2 жилийн цэргийн алба хааж ирээд тасралтгүй мал маллаж ирсэн. Нэгдэл таран тартал нэгдэлд мал маллаж байгаад одоо хувиараа мал маллаж байгаа. Манайх аав, ээжтэй нь ойр айл байдаг болохоор ............г сайн мэднэ... гэх мэдүүлгүүдтэй нийцэж байх тул түүний тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудыг үнэн зөв гэж үнэллээ.

Иймд нэхэмжлэгч ............ийн дээрх ажиллаж байсан талаар ажилд томилсон болон чөлөөлсөн тушаалууд өөрт болон архивд хадгалагдаагүйгээс түүний эрх ашиг зөрчигдсөн гэж үзэж ажиллаж байсан байдлыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтооход мэтгэлцэх зарчим хэрэгжихгүй ба энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр болон өөрийн санаачилгаараа зарим нотлох баримтыг бүрдүүлсэн болно.

Хэрэгт цугларсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл журмаар авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй байх тул шүүх тэдгээрийг үнэн зөв гэж үнэлж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэстэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч ...........гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзээд

ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.1, 115.2.1, 116, 118, 119, 133 ДУГААР ЗҮЙЛИЙН 133.1.1-Д ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч ....... овогт ..........гийн 1985 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл, мөн 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Завхан аймгийн ..... нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч ....... улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.6-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ