Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 134/ШШ2024/00177

 

 

2024 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 134/ШШ2024/00177

Говьсүмбэр аймаг

 

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 115.2.3., 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 ТОГТООХ НЬ:

. Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.3., 108 дугаар зүйлийн 108.1., 520 дугаар зүйлийн 520.1.1., 523 дугаар зүйлийн 523.3., Нотариатын тухай хуулийн 5, 40 дүгээр зүйлд заасныг баримтлан Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар баг,,,,3 м.кв талбай бүхий орон сууц /Ү-0713004862/-ны үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ,

Дорноговь аймгийн Сайншанд сумын, ******* гүний ус 2000 м.кв өвөлжөө гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн дугаар /000616737/ гэрчилгээ,

9942 ДГА улсын дугаартай Тоёота, Хайлюкс маркийн хөх ягаан өнгийн суудлын 2002 онд үйлдвэрлэгдсэн авто машины тээврийн хэрэгслийн гэрчилгээ,

6709 ДГА улсын дугаартай Мазда бонго трак маркийн цагаан өнгийн 1990 онд үйлдвэрлэгдсэн ачааны машины тээврийн хэрэгслийн гэрчилгээний эх хувийг тус тус хариуцагч гаргуулан нэхэмжлэгчидд олгож,

30,000,000 төгрөгийн үнэтэй дунд гарын шүрэн толгойтой, оюу нуухтай, халтар манан хөөрөг, 3,000,000 төгрөгийн үнэтэй алтан бөгж, 1,000,000 төгрөгийн үнэтэй мөнгөн аяга зэрэг хөрөнгүүдийг хариуцагч гаргуулж, нэхэмжлэгчд тус тус олгож,

 

Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар баг,,,,3 м.кв талбай бүхий орон сууц, Дорноговь аймгийн Сайншанд сумын, ******* гүний ус 2000 м.кв өвөлжөө, Тоёота, Хайлюкс маркийн хөх ягаан өнгийн суудлын автомашин зэргийг талийгаач, нарын хамтран өмчлөх дундын эд хөрөнгө мөн болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5.-д зааснаар хариуцагч нь эмчилгээний зардал 120,124,824 төгрөг гаргуулах тухай шаардлагаас татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 398,150 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч улсын тэмдэгтийн хураамжид 398,150 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагчын сөрөг нэхэмжлэлийн шаардлагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 828,774 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  П.ЦОГЗОЛМАА