Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 185

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Д.Адъяасүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа

Улсын яллагчаар хяналтын прокурор А.Дүүрэнбилэг  нарыг  оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Р.Бт холбогдох эрүүгийн .... дугаартай хэргийг 2017 оны 12 сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

        Р.Б

 

Холбогдсон хэргийн талаар

 

Шүүгдэгч Р.Б нь согтуурсан үедээ Дорноговь аймгийн Сайншанд сум, 3 дугаар багийн нутаг дэвсгэрт 2017 оны 09 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө ... улсын дугаартай Тоёота Прадо маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.7.а, 9 дүгээр бүлгйин 9.1, 9.2 дахь заалтуудыг зөрчин зам тээврийн осол гаргаж, уг тээврийн хэрэгсэлд зорчин явсан Б.Аын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч талуудын шүүгдэгчийн гэм буруугийн талаар хэлэлцүүлсэн дараах нотлох баримтууд болох:

Шүүгдэгч Р.Бын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2017 оны 09 дүгээр 25-ны орой ажлын цаг дууссаны дараа А, С,  М Сайншанд сум орж 2 шил 0.75 л архи аваад кемп дээр очиж уусан. Тэгээд шөнө 00 цаг өнгөрөөгөөд  Сайншанд сумын пост орж ирэхээр ажлынхаа ... дугаартай  Прадо маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад зам тээврийн осол гаргасан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. ” гэсэн мэдүүлэг

 

Хохирогч Б.Аын мөрдөн байцаалтанд өгсөн: “...2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Т гэх залуугийн кемпийн гэрт орой 20 цагийн орчим кино үзээд байж байсан юм. Тухайн үед Т, Б 2 шанд руу явчихсан байсан ба тэгээд намайг кино үзээд байж байхад бидний ундааны саванд архи хийчихсэн 1 савтайг оруулж ирсэн. Тэгээд бид гурваас гадна Содоо гэх залуутай дөрвүүлээ хувааж ууцгаасан. Тэгээд архиа ууж дуусгачихаад дахин архи авахаар Б шандаас шүлхийний пост хүртэл хүнээр авч ирүүлэхээр болоод бид нар Бын Прадо машинтай  явсан. Би тухайн үед машины хойд талд суугаад явж байсан ба шороон зам дээр хурдтай явж байгаад огцом дараад машин онхолдсон...надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг

 

              Иргэний нэхэмжлэгч Ц.Гын мөрдөн байцаалтанд өгсөн: “...манай компаний зүгээс тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтэлд холбогдуулан нэхэмжлэх зүйл, ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-30 дугаар хуудас/

 

               Гэрч П.Мын мөрдөн байцаалтанд өгсөн:: “...тэгээд Б ... улсын дугаартай Прадо маркийн машиныг жолоодож бид дотор нь суугаад Сайншандын зүүн хойно байдаг пост руу явцгаасан. Архи ууж дуусаад Б хүнтэй утсаар яриад шүлхий өвчний пост дээр Сайншандаас архи авчруулья гэж ярьсан байсан. Тэгээд замдаа машин онхолдсон. Тэр машинд би жолоочийн ар талд Аай сууж явсан. Урд суудалд С сууж явсан. Б машиныг барьж явсан. Уг машины түлхүүр Бт байсан. Ямар хурдтай явсныг мэдэхгүй. Их л хурдан явж байх шиг байсан тэгээд онхолдсон...надад ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32-33 дугаар хуудас/

 

               Гэрч Ц.Сын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Б хүнтэй утсаар яриад шүлхий өвчний пост дээр Сайншандаас архи авчруулаад авах санаатай очиж байсан. Тэгээд замдаа машин онхолдсон. Тэр машинд би зүүн гар талын суудалд сууж явсан ба арын суудалд А, М 2 сууж явсан. Б машиныг барьж явсан...” гэсэн мэдүүлэг

           

             Шинжилгээ хийх шинжээч томилох тогтоол /хх-ийн 49,55-56,59,65-66,71-72,78-79,84-85,86,91-92,95-96,99-100/

             Шинжээчийн дүгнэлт /хх-ийн 50,57,61-62,67,73,80,93,97,101/

             Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 115/ зэргийг шинжлэн судлав.

 

             Шүүгдэгч Р.Б нь согтуурсан үедээ Дорноговь аймгийн Сайншанд сум, 3 дугаар багийн нутаг дэвсгэрт 2017 оны 09 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө ... улсын дугаартай Тоёота Прадо маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.7.а“Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/согтууруулах ундаа, мансууруулах бодис, ... хэрэглэсэн… үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 9 дүгээр бүлгийн 9.1 “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна”, 9 дүгээр бүлгийн 9.2-д “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн  заалтуудыг зөрчиж зам тээврийн осол гаргаж, уг тээврийн хэрэгсэлд зорчин явсан Б.Аын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулжээ.

 

    Иймд аймгийн прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Р.Быг   согтуурсан үедээ авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

 

      Шүүгдэгч Р.Б нь энэ гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэл журмын дагуу  олж авсан, шүүхээс хэргийг шийдвэрлэхэд хамааралтай гэж бүхэлд нь үнэлсэн нотлох баримтууд болох хохирогч  Б.Аын мөрдөн байцаалтанд өгсөн: “...2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр ...Тэгээд архиа ууж дуусгачихаад дахин архи авахаар Б Шандаас шүлхийний пост хүртэл хүнээр авчруулахаар болоод бид нар Бын Прадо машинтай  явсан. Би тухайн үед машины хойд талд суугаад явж байсан ба шороон зам дээр хурдтай явж байгаад огцом дараад машин онхолдсон...” гэсэн мэдүүлэг, гэрч П.Мын мөрдөн байцаалтанд өгсөн: “...тэгээд Б ... улсын дугаартай Прадо маркийн машиныг жолоодож бид дотор нь суугаад Сайншандын зүүн хойно байдаг пост руу явцгаасан. Архи ууж дуусаад Б хүнтэй утсаар яриад шүлхий өвчний пост дээр Сайншандаас архи авчруулья гэж ярьсан байсан. Тэгээд замдаа машин онхолдсон. ...Ямар хурдтай явсныг мэдэхгүй. Их л хурдан явж байх шиг байсан тэгээд онхолдсон...”гэсэн мэдүүлэг, гэрч Ц.Сын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Б хүнтэй утсаар яриад шүлхий өвчний пост дээр Сайншандаас архи авчруулаад авах санаатай очиж байсан. Тэгээд замдаа машин онхолдсон. Тэр машинд би зүүн гар талын суудалд сууж явсан ба арын суудалд А, М 2 сууж явсан. Б машиныг барьж явсан...” гэсэн мэдүүлэг, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, 9202 дугаартай согтолтын зэрэг тогтоосон шинжээчийн дүгнэлт, 78 дугаартай Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн эсэхийг тогтоосон шинжээчийн дүгнэлт, 318 дугаартай хохирогчийн биед гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Р.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй ба бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болно.

 

Шүүгдэгч Р.Бын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх шүүхэд хураагдан ирээгүй болно.

 

 Хохирогч Б.А нь “гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” болохоо, иргэний нэхэмжлэгч Ц.Г нь ”...Б нь ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг эзэмшигчид нь өгсөн юм билээ. Уг тээврийн хэрэгслийн эзэмшигч Бын зүгээс манай компаниас тээврийн хэрэгсэлтэй холбоотой нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохоор манай компаний зүгээс тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтэлд холбогдуулан нэхэмжлэх зүйлгүй” гэж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн байх тул шүүгдэгч Р.Быг бусдад төлөх төлбөргүй,  гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлж барагдуулсан байна гэж үзлээ.

 

     Шүүгдэгч Р.Б нь шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж оролцож байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.14 дүгээр зүйлийн 1-д  заасантай нийцэж байна.

 

Шүүгдэгч  Р.Б нь анх удаа болгоомжгүйгээр хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, хохирол төлбөргүй байдал, түүний хувийн байдал зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.