| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нанзадын Дамдинсүрэн |
| Хэргийн индекс | 128/2023/0741/З |
| Дугаар | 128/ШШ2024/0216 |
| Огноо | 2024-03-11 |
| Маргааны төрөл | Тендер, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 03 сарын 11 өдөр
Дугаар 128/ШШ2024/0216
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дамдинсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “М” ХХК,
“М с” ХХК,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Б,
Хариуцагч: “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн тендерийн Үнэлгээний хороо,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Т, С.М, А.А,
Гуравдагч этгээд: “С с” ХХК,
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Т.А, Б.Б,
Маргааны төрөл: ““Эрдэнэс Тавантолгой” ХК-иас 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдөр зарласан дугаартай уурхайн өрөмдлөг, тэсэлгээний ажил гүйцэтгэгчийг сонгох тендер-т “С с” ХХК-ийг шалгаруулсан болон “М” ХХК, “М с” ХХК-ийг шалгаруулахаас татгалзсан тендерийн Үнэлгээний хорооны 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн шийдвэрийг буюу Үнэлгээний хорооны шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, үнэлгээг дахин хийлгэх” тухай шаардлага бүхий тендерийн маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.А, С.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Т, С.М, А.А, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.М нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Тус “ уурхайн өрөмдлөг, тэсэлгээ” дугаартай тендерийн баримт бичигт “*******” ХХК-иас Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт гомдол гаргасан байх ба тус газрын 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 01/850 дугаартай албан бичгээр тендер шалгаруулалтын материал авах, нээлт хийх үйл ажиллагааг түр түдгэлзүүлэх талаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-д мэдэгдсэн байна.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-иас 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 01/941 дүгээр албан бичгээр дээрх асуудлыг тусган тендерт оролцохыг сонирхогч этгээдүүдэд хүргүүлсэн байх ба тендер хүлээн авах эцсийн хугацааг 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 09 цаг 00 минутад тооцсон байна.
Тус тендерт “М” ХХК болон “М с” ХХК-иудын түншлэл болон “С с” ХХК гэсэн хоёр компани тендерийн материалыг ирүүлсэн байх ба 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн тендерийн үнэлгээний хорооны шийдвэрээр “М” ХХК болон “М с” ХХК-иудын түншлэлийн ирүүлсэн тендерээс Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай /2005 оны/ хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3.1, 27 дугаар зүйлийн 27.1.3 дахь заалт, тендерийн баримт бичгийн тендер шалгаруулалтын зааварчилгааны 16.2.1, 16.2.2, 17.6.2, 17.6.3-д заасан шаардлагад нийцээгүй гэж үзэж татгалзаж, “С с” ХХК ирүүлсэн тендерийг “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер ирүүлсэн гэж гэрээ байгуулах зөвлөмжийг захиалагчид хүргүүлэхээр тус тус шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгч болох “М” ХХК нь “Эрдэнэс Таван толгой” ХК-иас 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдөр зарласан дугаартай “ уурхайн өрөмдлөг, тэсэлгээний ажил гүйцэтгэгчийг сонгох тендер (цаашид “Тендер” гэх)-т оролцсон бөгөөд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль, Тендерийн баримт бичигт заасан үндсэн шаардлага, нөхцөлийг хангаагүй оролцогч болох “С с” ХХК-ийг шалгаруулсан Тендерийн үнэлгээний хорооны 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн шийдвэрийг дараахь үндэслэлээр хүчингүй болгуулахаар урьдчилан шийдвэрлэх ажиллагааны дагуу Сангийн яаманд 2023.07.20-ны өдөр гомдол гаргасан байдаг. Худалдан авах ажиллагааны цахим систем www.tender.gov.mn-д нийтлэгдсэний дагуу шалгарсан оролцогчийн материалыг хянан үзэхэд “С с” ХХК тендерийн баримт бичигт заасан үндсэн шаардлагуудыг огт хангаагүй зөрчилтэй боловч хариуцагч “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн тендерийн үнэлгээний хороо уг компанийг шалгаруулсан. Ийм учраас Сангийн яаманд гомдол гаргасан.
“С с” ХХК нь Харилцагч банкнаас хугацаа хэтэрсэн зээл, зээлийн хүүгийн өр төлбөртэй эсэх тодорхойлолтыг аваагүй. ТШЗ /Тендер шалгаруулалтын зааварчилгаа/ 17.2.1-д “Харилцагч банкнаас хугацаа хэтэрсэн зээл, зээлийн хүүний өр, төлбөргүй талаарх тодорхойлолтыг ирүүлнэ” гэж заасан. Шалгарсан оролцогч нь Танд тоот төгрөгийн дансыг эзэмшдэг бөгөөд Тнаас хугацаа хэтэрсэн зээл, зээлийн хүүний өр төлбөргүй талаарх тодорхойлолтыг аваагүй байгаа нь ТШЗ- ийн 17.6.5-д заасан “ТӨХ-д шаардсан материалуудын аль нэг ирүүлээгүй, эсхүл өөрөөр ирүүлсэн тохиолдолд уг тендерээс татгалзах үндэслэл болно” гэсэн заалтын дагуу “С с” ХХК-ийг үнэлэхээс татгалзах нөхцөл бүрдсэн байна. Энэ тохиолдолд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14, 15 дугаар зүйлд заасны дагуу “С с” ХХК-ийг тендерт оролцогчийн ерөнхий нөхцөл, санхүүгийн чадавхийг үнэлэх шаардлага хангаагүй байна гэж үзнэ. Харин Сангийн яамнаас уг шаардлагатай холбогдуулан гомдлыг хянан үзээд хариу өгөхдөө тендерийн баримт бичиг, ТШЗ-нд харилцагч банкнаас хугацаа хэтэрсэн зээл, зээлийн хүүгийн өр, төлбөргүй талаархи тодорхойлолт нь тендер зарласан өдрөөс хойших огноотой байх шаардлагатай нь үнэн болохыг тодорхойлсон боловч тендерт шалгарсан “С с” ХХК нь уг шаардлагыг хангаагүй талаар бидний гаргасан гомдол үндэслэлгүй гэж үзсэн. Сангийн яамнаас уг асуудалд хариу өгөхдөө 2021, 2022 онд зарласан ******* дугаартай тендер шалгаруулалтад оролцохдоо “С с” ХХК-ийн банкны тодорхойлолтыг үнэлгээнд харгалзан үзээгүй гэх “М” ХХК-иас гаргасан гомдол үндэслэлгүй байна гэсэн. Энэ нь огтоос бидний гаргасан гомдлын агуулга биш бөгөөд Сангийн яаманд гаргасан гомдлын шаардлагатай огт хамааралгүй, ойлгомжгүй, төөрөгдүүлсэн хариу өгсөн гэж үзэж байна. Бид зөвхөн “С с” ХХК нь тендерийн баримт бичиг, ТШЗ-д шаардсан харилцагч банкнаас хугацаа хэтэрсэн зээл, зээлийн хүүгийн өр, төлбөргүй талаарх тодорхойлолтыг гаргаж өгөөгүй байхад захиалагч үнэлсэн байна гэсэн агуулгаар хандсан байдаг.
“С с” ХХК нь ТШЗ 19.1-д заасан “Тэсэлгээний ажлын өртгийн задаргаа”, 19.5-д заасан “Барааны өртгийн задаргаа”-г ирүүлээгүй. ТШЗ 19.1-д “Үнийн саналын хамт тэсэлгээний ажлын өртгийн задаргааг нэгж үнээр болон, нийт үнээр ирүүлнэ. Уг задаргаанд Шүүний үнэ, тэсэлгээний хэрэгсэл ажилтны цалин хөлс, тоног төхөөрөмжийн элэгдэл, ....., хөдөлмөр хамгаалал болон магадлашгүй ажил зэрэг өртөгт нөлөөлөх бүх үзүүлэлтийг оруулсан байна.” гэж заасан. Гэтэл шалгарсан оролцогч “С с ХХК нь барааны өртгийн задаргаа (С)-г бөөн дүнгээр буюу “Түлш, хэрэгсэл, бусад” гэсэн бүлгийн дүнгээр гаргаж ирүүлсэн нь “ТӨХ-д шаардсан материалуудын аль нэг ирүүлээгүй, эсхүл өөрөөр ирүүлсэн тохиолдолд уг тендерээс татгалзах үндэслэл болно” гэж заасны дагуу уг тендерээс татгалзах нөхцөл бүрдсэн байна. Харин Сангийн яамнаас уг гомдолтой холбоотой асуудлыг хянан шийдвэрлэхдээ “С с” ХХК нь цалин хөлс, тоног төхөөрөмжийн элэгдэл, шатах тосох материал, сэлбэг, дугуй, удирдлага болон кемпийн зардал, хөдөлмөр хамгаалал, магадлашгүй ажлын нэгж үнэ 397.56 төгрөг/метр куб гэж ирүүлсэн байх тул барааны өртгийн дүнг бөөн дүнгээр ирүүлсэн гэж үзэхгүй тул захиалагч болох “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн шийдвэр үндэслэлтэй гэж үзсэн. Харин тухайн тендерт оролцогч “М” ХХК нь уг өртгийн задаргааг үе шат бүрээр нарийн задалж магадлашгүй ажлын тооцооллыг “С с” ХХК-тай харьцуулашгүй хэмжээнд нарийвчлалтай тодорхойлсон болно. Тендерт үнэлгээ хийхэд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27.1.3-д заасны дагуу Тендерийн баримт баримт бичигт заасан нөхцөл шаардлага бүрэн эсэхийг тодруулахдаа хуульд заасны дагуу бараа, ажил, үйлчилгээний хамрах хүрээг харгалзан үнэлгээ хийхээр тусгасан. Гэвч “С с” ХХК-ийн хувьд дээрх шаардлагын хувьд нарийвчилсан мэдээлэл өгөөгүй байна.
Тэсэлгээний удирдагчид санал болгосон О.М, Б.Н нар нь тендерийн баримт бичигт заасан “Тэсэлгээний чиглэлээр 3 болон түүнээс дээш жил ажилласан туршлагатай байх” гэсэн шаардлагыг хангахгүй байна. “Тэсэлгээний ажлын аюулгүй ажиллагааны нэгдсэн дүрэм”-ийн “Нэр томъёоны тодорхойлолт”-ын 14-д “Тэсэлгээчин” гэж тэсэлгээчний хөтөлбөрөөр суралцаж, шалгалт өгч “Тэсэлгээчний үнэмлэх” эзэмшсэн, тэсэлгээний ажил гүйцэтгэхээр байгууллагын тушаалаар томилогдсон ажилтныг хэлнэ” гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл “Тэсэлгээчний нэгдсэн үнэмлэх авч, байгууллагын тушаалаар томилогдсон өдрөөс эхлэн тэсэлгээний чиглэлээр ажиллах эрхтэй болдог. Гэтэл “Тэсэлгээний удирдагч”-д санал болгосон О.М нь 2022 оны 08 сарын 22-ний өдөр “Тэсэлгээчний нэгдсэн үнэмлэх”-ээ анх авсан бөгөөд тэсэлгээний чиглэлээр ажиллах эрх үүсээд 11 сар, Б.Н нь 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдөр “Тэсэлгээчний нэгдсэн үнэмлэх” авсан бөгөөд тэсэлгээний чиглэлээр ажиллах эрх үүсээд 1 жил 10 сар тус тус ажиллаж байгаа нь ТӨХ-д заасан ... тэсэлгээний чиглэлээр 3 жил ажилласан туршлагатай байх шаардлагыг хангахгүй байна. Сангийн яам уг шаардлагын хүрээнд гомдол шийдвэрлэхдээ О.М нь 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр олгосон 35/2016 дугааp үнэмлэхтэй, Мэргэжлийн комиссын 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн дугаар протоколоор 2 жил сунгагдсан тул тендерийн шаардлага хангасан гэж үзсэн нь буруу байна. Учир нь О.Мын хувьд тэсэлгээчний нэгдсэн үнэмлэх бус тэсрэх материалтай харьцах эрхийн үнэмлэхийг 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр авч 2018 онд сунгалт хийлгэсэн байдаг. Өөрөөр хэлбэл “Тэсрэх материалтай харьцах эрхийн үнэмлэх /”ҮНЭМЛЭХ” нь зөвхөн тэсрэх материалтай харьцаж ажиллах (үйлдвэрлэх, зөөх, тээвэрлэх, дээж авах, шинжлэх) эрхийг баталгаажуулдаг ба тэсэлгээний чиглэлээр ажиллах эрхгүй учир ажилласан жилийн туршлагыг нотлох эрх зүйн үндэслэлгүй байна. Сангийн яам уг гомдлын шаардлагын хүрээнд Б.Нийг 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдөр тэсэлгээчний нэгдсэн үнэмлэх авсныг дурдсан боловч 3 жил тэсэлгээчнээр ажилласан байх шаардлагыг хангасан гэж үзсэнийг бидний зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ нь Тендерийн хуулийн 16.1.1-д заасан тендерт оролцогчийн удирдах, хяналт тавих, тодорхой ажил, үйлчилгээг гүйцэтгэх ажилтан, ажилчдын боловсрол, мэргэжлийн ур чадварын талаарх шаардлагыг худал мэдээллийг үндэслэж буруу үнэлснийг баталж байна. 4. Тендер шалгарсан оролцогч нь ТШЗ-ын 16.1-д заасан шаардлагыг хангаагүй, Маягт 01-ийн 6-д заасан илт худал мэдээлэл бүхий тендер санал болгосон байна. ТШЗ 17.6.2-д “Дээрх инженер, техникийн ажилтнуудын жагсаалтыг маягтад заасны дагуу гаргаж, тэдгээрийн ажлын туршлагыг ажилтан тус бүрээр гаргаж хүчин төгөлдөр хугацаатай мэргэжлийн үнэмлэхийн хуулбарын хамт ирүүлнэ.” гэж шаардсан. Шалгарсан оролцогч “С с” ХХК-ийн инженер, техникийн ажилтанд санал болгосон 8 ажилтны ажлын туршлагыг нотлохыг оролдохдоо зөвхөн эрхэлж буй ажил албан тушаалыг албан бичгээр тодорхойлж ирүүлсэн.
Гэтэл санал болгосон инженер, техникийн ажилтнууд нь тус тодорхойлолтод заасан ажил албан тушаалыг хашдаггүй, худал мэдээлэл тендерт ирүүлсэн болох нь оролцогчийн НД-8 маягтаар нотлогдож байна. (Санал болгосон ажилтнуудын эрхэлж буй ажил албан тушаалын мэдээллийг доорх хүснэгтэд харуулав) Тендерийн баримт бичгийн Маягт 01-ийн 6-д “Тендерийн баримт бичгийн тендер шалгаруулалтын зааварчилгааны 6 дугаар зүйл, 12.4 болон 16.1-д заасныг зөрчсөн, эсхүл тендерт хуурамч баримт бичиг, мэдээллийг хүргүүлсэн бол уг тендерийг илт худал мэдээлэл бүхий тендер гэж тооцохыг хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдэгдлийн дагуу тус шалгарсан оролцогчийн тендер илт худал мэдээлэл бүхий тендерт тооцогдож байна.
Шалгарсан оролцогчийн инженер техникийн ажилтнуудыг эрхэлж буй ажил албан тушаалын байдал /НД-8 маягт/
| № | Албан тушаал | Ажилтны нэр | НДШ төлсөн сар- Ажил мэргэжлийн ангилал /код/ | ||
| 1 | Тэсэлгээний удирдагч | Овогтой М | 2146-Уул уурхайн инженер, металлургич, холбогдох бусад мэргэжилтэн | 5414-Хамгаалалтын албаны ажилтан | 5414-Хамгаалалтын албаны ажилтан |
| 2 | Тэсэлгээний удирдагч | овогтой Н | 7542-Тэсэлгээний ажилтан/тэсэлгээчин/ | 5414-Хамгаалалтын албаны ажилтан | 5414-Хамгаалалтын албаны ажилтан |
| 3 | Тэсэлгээний удирдагч | овогтой Х | 1213-Бодлого, төлөвлөлтийн менежер | 5414-Хамгаалалтын албаны ажилтан | 1213-Бодлого, төлөвлөлтийн менежер |
| 4 | Тэсэлгээний удирдагч | Ж овогтой Ч | 1322-Уурхайн менежер | 5414-Хамгаалалтын албаны ажилтан | 5414-Хамгаалалтын албаны ажилтан |
| 5 | Тэсэлгээчин | овогтой Ж | 7542-Тэсэлгээний ажилтан/тэсэлгээчин/ | 5414-Хамгаалалтын албаны ажилтан | 5414-Хамгаалалтын албаны ажилтан |
| 6 | Тэсэлгээчин | ******* овогтой Ш | 7542-Тэсэлгээний ажилтан/тэсэлгээчин/ | 5414-Хамгаалалтын албаны ажилтан | 5414-Хамгаалалтын албаны ажилтан |
| 7 | Тэсэлгээчин | овогтой Б | 4311-Нягтлан бодох, данс бүртгэлийн ажилтан | 5414-Хамгаалалтын албаны ажилтан | 5414-Хамгаалалтын албаны ажилтан |
| 8 | Тэсэлгээчин | ******* овогтой ******* | 7542-Тэсэлгээний ажилтан/тэсэлгээчин/ | 5414-Хамгаалалтын албаны ажилтан | 5414-Хамгаалалтын албаны ажилтан |
“Нийгмийн даатгалын сангийн анхан шатны бүртгэлийн маягт хөтлөх журам”-ын 2.1.3.6-д “ .....ажилд томилогдсон албан тушаалын ажил мэргэжлийн ангиллыг үндэсний ажил, мэргэжлийн ангилал ба тодорхойлолтод нийцүүлэн сонгож үнэн зөв бүртгэнэ”, 2.1.6-д “Нийгмийн даатгалын санд бүртгэгдсэн албан журмын даатгуулагчийн ургийн овог, нэр, ажил, ажил мэргэжлийн ангилал.... өөрчлөгдөх тухай бүрт мэдээллийг ажил олгогчийн хүний нөөцийн асуудал хариуцсан ажилтан, сайн дурын даатгуулагчийн хувьд нийгмийн даатгалын байгууллага тус тус шинэчилнэ.” гэж заасан байдаг. Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн НД-8 маягтад тус ажилтнуудын олон мэдээлэл нь зөрүүтэй байгаа тул ажилтан бүрийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг тулган хянаж “С с” ХХК-иас ирүүлсэн материал нь үнэн эсэхийг нягталж үзсэний үндсэнд үнэлгээг бодитой хийх ёстой байсан боловч захиалагч энэ үүргээ биелүүлээгүй бөгөөд Сангийн яамнаас энэхүү асуудал нь тендер шалгаруулалтад хамааралгүй тул захиалагчийн шийдвэр зөв байна гэж үзсэн.
Шалгарсан оролцогч “С с” ХХК нь Монгол улсад хүчин төгөлдөр мордогдож буй хуулийг зорчсон нь нотлогдож байна. Монгол Улсын “Авто тээврийн тухай хууль”, “Тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг, оношлогоо явуулах журам”-ыг зорчсон нь дараахь баримтаар нотлогдож байна. ТШЗ-ын 7.6, 17.6.3-н дагуу Ажлын даалгаврын Гүйцэтгэгчид тавигдах шаардлага 2.1.4-д заасан техникийн бэлэн байдал 85-аас дээш хувиар хангагдаагүй оролцогчийг шалгаруулсан нь үндэслэлгүй байна. Учир нь шалгарсан оролцогч “С с” ХХК-ийн санал болгосон 5 цэнэглэгч машины 4 машин нь, санал болгосон цооног бэлтгэх 5 машины 4 машин нь “Техникийн үзлэг оношлогоо”-ндоо ороогүй, хугацаа хэтэрсэн байгаа нь Авто тээврийн тухай хуулийн 17.2 дахь заалтын дагуу замын хөдөлгөөнд оролцох эрхгүй, бэлэн байдал хангагдаагүй, мөн тус тээврийн хэрэгслүүд нь стандартын шаардлага хангахуйц ажиллагаатай эсэх нь тодорхойгүй байна. Энэ асуудлыг захиалагч болон Сангийн яамнаас тендерийн үнэлгээнд хамааралгүй, хууль зөрчөөгүй гэж үзсэнийг бидний зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байна.
Цооног цэнэглэгч болон цооног бэлтгэх машины үзлэг, оношлогоонд орсон байдал
|
| Улсын дугаар | Хүчин чадал | Техникийн үзлэг оношлогоонд орсон байдал | Тайлбар |
| 1 | УБР | Эмульс/Анфо цэнэглэгч машин | Техникийн үзлэг оношлогоонд ороогүй | Тээврийн хэрэгслийн гэрчилгээний техникийн үзлэг оношлогоо хийлгэсэн тэмдэглэл болон бусад баримтаар тус зөрчил нь нотлогдож байна. |
| 2 | УНР |
|
| |
| 3 | УБО | 2023-05-04-нд техникийн үзлэг оношлогоонд орох ёстой байсан боловч хугацаа хэтэрсэн | Тээврийн хэрэгслийн гэрчилгээний техникийн үзлэг оношлогоо хийлгэсэн тэмдэглэл болон бусад баримтаар тус зөрчил нь нотлогдож байна. | |
| 4 | УНВ | 2023-05-04-нд техникийн үзлэг оношлогоонд орох ёстой байсан боловч хугацаа хэтэрсэн | Тээврийн хэрэгслийн гэрчилгээний техникийн үзлэг оношлогоо хийлгэсэн тэмдэглэл болон бусад баримтаар тус зөрчил нь нотлогдож байна. | |
| 5 | УНМ | Анфо цэнэглэгч машин | 2023-05-04-нд техникийн үзлэг оношлогоонд орох ёстой байсан боловч хугацаа хэтэрсэн | Тээврийн хэрэгслийн гэрчилгээний техникийн үзлэг оношлогоо хийлгэсэн тэмдэглэл болон бусад баримтаар тус зөрчил нь нотлогдож байна. |
| 6 | УР |
Өрмийн машин | 2019-10-23 анх худалдан авснаас хойш огт техникийн үзлэг оношлогоонд ороогүй. | Тээврийн хэрэгслийн гэрчилгээний техникийн үзлэг оношлогоо хийлгэсэн тэмдэглэл болон бусад баримтаар тус зөрчил нь нотлогдож байна. |
| 7 | УР |
|
| |
| 8 | 7 УН | 2018-05-21-ний өдрөөс хойш огт техникийн үзлэг оношлогоонд ороогүй. | Тээврийн хэрэгслийн гэрчилгээний техникийн үзлэг оношлогоо хийлгэсэн тэмдэглэл болон бусад баримтаар тус зөрчил нь нотлогдож байна. | |
| 9 | 8 УН | 2019-06-11 анх худалдан авснаас хойш огт техникийн үзлэг оношлогоонд ороогүй. | Тээврийн хэрэгслийн гэрчилгээний техникийн үзлэг оношлогоо хийлгэсэн тэмдэглэл болон бусад баримтаар тус зөрчил нь нотлогдож байна. | |
| 10 | УР | 2021-03-04 анх худалдан авснаас хойш огт техникийн үзлэг оношлогоонд ороогүй. | Тээврийн хэрэгслийн гэрчилгээний техникийн үзлэг оношлогоо хийлгэсэн тэмдэглэл болон бусад баримтаар тус зөрчил нь нотлогдож байна. |
Тендерт шалгарсан оролцогч нь Монгол Улсын “Агаарын бохирдлын тухай хууль”, “Олон улс, улсын чанартай болон тусгай зориулалтын авто зам, замын байгууламж ашигласны төлбөр авах журам”-ыг зөрсөн байхад үнэлгээнд авч үзээгүй байна.
Шалгарсан оролцогчийн санал болгосон 2 өрмийн машин нь 2022, 2023 оны автотээврийн хэрэгслийн татвар, автозам ашигласны толбор хураамж төлөгдөөгүй өртэй, 4 цэнэглэгч машин нь торгуулийн өртэй байгаа нь “Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдах авах тухай хууль”, Тендерийн баримт бичиг заасан шаардлагыг хангахгүй байхад шалгаруулсан нь үндэслэлгүй байна.
Торгууль, татварын өртэй тээврийн хэрэгсэл
|
| Улсын дугаар | Хүчин чадал | Торгуулийн өр | Автотээврийн хэрэгслийн татвар, автозам ашигласны төлбөр |
| 1 | УБР | Эмульс/Анфо цэнэглэгч машин | 20,000 ₮ |
|
| 2 | УНР | 8,000 ₮ |
| |
| 3 | УНВ | 210,000 ₮ |
| |
| 4 | УНМ | Анфо цэнэглэгч машин | 20,000 ₮ |
|
| 5 | УР | Өрмийн машин |
| 2022, 2023 оны автотээврийн хэрэгслийн татвар, автозам ашигласны төлбөр хураамж төлөгдөөгүй өртэй |
| 6 | Ур | Өрмийн машин |
| 2022, 2023 оны автотээврийн хэрэгслийн татвар, автозам ашигласны төлбөр хураамж төлөгдөөгүй өртэй |
Хариуцагч болох “Эрдэнэс Тавантолгой” ХК нь “ТШЗ 16.2.1, ТШЗ 16.2.2, ТШЗ 17.6.2, ТШЗ 17.6.3-д заасан баримт бичгийг худалдан авах ажиллагааны www.tender.gov.mn цахим системээр дамжуулан санал болгоогүй” гэсэн шалтгаанаар нэхэмжлэгчийн хүргүүлсэн тендерээс татгалзсан нь үндэслэлгүй байна. Бидний зүгээс “М” ХХК, “М с” ХХК-ийн түншлэл нь дээрх шаардлагын дагуу бүх мэдээллийг худалдан авах ажиллагааны www.tender.gov.mn цахим системээр санал болгосон болно. Хариуцагч нь бидний www.tender.gov.mn цахим системээр илгээсэн техник, боловсон хүчин, байгууллагын лавлагаа тодорхойлолтыг бүрэн хянаж шалгалгүй, хайнга хандаж үнэлсэн гэж үзэж байна.
Иймд “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдөр зарласан дугаартай “ уурхайн өрөмдлөг, тэсэлгээний ажил гүйцэтгэгчийг сонгох тендер (цаашид “Тендер” гэх)-т “С с” ХХК-ийг шалгаруулсан Тендерийн үнэлгээний хорооны 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.
Ямар шаардлагыг хангаагүй вэ? гэхээр ТШЗ 17.2.1-д заасан харилцагч банкны тодорхойлолтоо аваагүй, ТШЗ 19.1-д заасан барааны төсөвт өртгийн дэлгэрэнгүй задаргааг ирүүлээгүй, ТШЗ 17.6.2-т заасан гол ажиллах хүчин буюу боловсон хүчний туршлагыг бүрэн хангаагүй, ТШЗ 16.1 буюу маягт 1-т заасан илт худал мэдээлэл бүхий тендерийг ирүүлсэн нь тендерийн бичиг баримтаас харагдана. Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа ямар хуулийг зөрчсөн бэ? гэвэл 1 дүгээрт өрмийн 7, цэнэглэгч 5, цооног түгжигч 1 машиныг шаардсан боловч гол ажил гүйцэтгэх 10 тээврийн хэрэгслээс 8 тээврийн хэрэгсэл нь техникийн үзлэг оношилгоонд ороогүй, бэлэн байдал нь хангагдаагүй, Монгол Улсын Замын хөдөлгөөний тухай хуулийг зөрчсөн тээврийн хэрэгсэл байсан. Жил бүр тогтмол хугацаанд төлж байх ёстой зам ашигласны төлбөр, хураамжаа төлөөгүй зөрчлүүд байсан. Шалгарсан оролцогч Тендерийн хууль болон тендерийн баримт бичиг түүнчлэн Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийг хангаагүй, зөрчсөн байхад нь илэрхий шалгаруулсанд манай компанийн зүгээс үл санал нийлж Сангийн яаманд гомдол гаргасан.
Сангийн яамнаас онцгой дэглэм тогтоогоод Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга нь бүрэн эрхт төлөөлөгчөөр томилогдсон. Энэхүү тендер нь бүрэн эрхт төлөөлөгч томилогдсон хугацаанд зарлагдаж шалгарсан. Гэтэл бид хөдөлбөргүй нотлох баримтаар гомдлоо гаргаж байхад манай гомдлыг хүлээж авахгүй буцаасан. Тиймээс бид хардсан. 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан.
…Харилцагч банкнаас хугацаа хэтэрсэн өр төлбөргүй талаарх лавлагааг авч ирэх ёстой байдаг. Харилцагч банк гэдгийг хэрхэн ойлгох вэ? гэвэл Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд харилцагчаа бүртгүүлээд харилцах данс нээсэн бол тухайн банкны харилцагч гэж явна гэж заасан байдаг. “Т” ХХК-д гуравдагч этгээдийн 2114-өөр эхэлсэн данс байдаг. Хаагдсан дансыг өөр банкны аппликэйшнд оруулахад нэр нь огт гарч ирдэггүй Гуравдагч этгээд болох компанийн данс гарч ирдэг. Банкнууд хоорондоо төлбөр тооцооны нэгдсэн системийн сантай байдаг. Тус сангаар кодлогдсон мэдээллээ солилцдог. Гуравдагч этгээдийн данс нь хаагдсан гэж гарч ирдэггүй. Харин данс нууцалсан тохиолдолд яг ийм алдаа гардаг. Би банкны системд 10 гаруй жил ажилласан учраас энэ төлбөр тооцооных нь асуудлыг маш сайн мэдэж байгаа юм. “Т” ХХК-аас 2023 оны 5-7 сард ямар ч гүйлгээ хийгдээгүй, идэвхтэй дансгүй байна гэсэн тодорхойлолт гаргаж өгсөн. Үүнээс дүгнэхэд идэвхтэй дансгүй байна гэдгийн цаана идэвхгүй данс байна гэж үзэж байгаа. Иймд шинжээч томилуулах хүсэлтэй байна.
Тэсэлгээний тээврийн хэрэгслүүд нь үзлэг оношилгоонд ороогүй. Үүнийг дурдвал тендерийн баримт бичигт тэсэлгээний өрмийн машин 5-ыг шаардсан. 127мм-1, 129мм-4, 229мм-1. Гуравдагч этгээд нийт 6 өрмийн машин санал болгосон. 6 өрмийн машинаас 4 нь түрээсийн гэрээ байгуулсан. Эдгээр машинууд үзлэг оношилгоонд огт ороогүй. 2 нь орчихсон үзүүлэлттэй байгаа. УР, УР гэсэн 2 өрмийн машин байгаа. “Д” ХХК-тай түрээсийн гэрээ байгуулсан. Өмчлөгчийг нь шалгавал энэ 2 өрмийн машин “Д” ХХК-ийн эзэмшил биш. Тээвэр хөгжлийн банканд фидуцийн гэрээгээр өмчлөх эрх нь шилжчихсэн байна.
Иргэний хуульд фидуцийн гэрээнд захиран зарцуулах асуудлыг фидуцийн гэрээгээрээ зохицуулж болно гээд заачихсан байдаг. Гэтэл 1, 1 нүүр гэрээ оруулчихсан байсан. Өмчлөх эрх нь бичиг баримтынхаа хувьд Тээвэр хөгжлийн банканд байхад яагаад шаардлага хангана, “Д” ХХК-тай байгуулсан түрээсийн гэрээгээр захиран зарцуулах эрхтэй, шударга өмчлөгч нь мөн гэж үзээд тендер шалгаруулсан нь маш эргэлзээтэй байна. Шаардлага хангахгүй байна.
Тендерийн хугацаа 3 жил. Фидуцийн гэрээгээр тодорхой хугацаанд үргэлжилнэ. Үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гарсан тохиолдолд энэ өрмийн машинууд бэлэн байдлаа хангах боломжгүй. Тээвэр хөгжлийн банк ямар ч үед төлбөрийн график зөрчигдсөн тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрхтэй талаар 1 нүүр гэрээн дээр заачихсан байгаа. 3 жилийн хугацаанд энэ төсөлд ашиглана гэдэг тайлбар мэдээллийг гаргаж өгсөн. Энэ 2 хоорондоо зөрчилтэй байна гэж үзэх үндэслэл байна. Гуравдагч этгээдийн 6 өрмийн машинаас нэгийг буюу УР машиныг Цанхийн зүүн уурхайн өрөмдлөг, тэсэлгээний ажил үйлчилгээ гүйцэтгэх тоот дугаартай тендерт санал болгочихсон. Цанхийн зүүн уурхайн өрөмдлөг, тэсэлгээний тендерийн бичиг баримтад уурхайн гэрээнд олборлогч компанийн техникүүдийг шилжүүлэн оруулахгүй, шилжүүлэн ашиглахгүй гэж заасан байдаг.
Мөн албан бичгээр ямар баталгаа авсан бэ? гэхээр энэ тендерт санал болгочихсон техник, хүний нөөцийг энэ тендерт л ашиглана. Өөр тендерт ашиглахгүй гэдэг баталгааг гуравдагч талаас албан баталгаагаар захиалагч талд гаргаж өгсөн. Гэтэл давхардуулан санал болгож байхад захиалагч тал үүнийг харгалзаж үзэхгүйгээр үнэлсэн нь ашиг сонирхлын зөрчилтэй байна гэж үзэх үндэслэлтэй юм. Цооног цэнэглэх автомашин нь тэсрэх бодисыг үйлдвэрлээд цоолсон цооног руу тэсрэх бодисыг хийх, цэнэглэх зориулалттай байдаг. Устай цооног цэнэглэх 3, хуурай цооног цэнэглэх 2 машин байгаа бөгөөд эдгээр нь хоорондоо өөр зориулалттай цэнэглэгч машин юм. Хуурай эмульс үйлдвэрлэдэг бол 3, анфо үйлдвэрлэдэг бол 2, эсхүл хосолмол ажиллагаатай бол нийт 3 тээврийн хэрэгслийг санал болгож болно гэж тендерийн баримт бичигт заачихсан байсан. Гуравдагч этгээд талаас цэнэглэгч машин 5-ыг санал болгосон байдаг. Энэ 5 автомашинаас 4 автомашин нь үзлэг оношилгоонд ороогүй, хугацаа нь хэтэрчихсэн, зам тээврийн хөдөлгөөнд оролцох эрхгүй машин байсан. УБО гэсэн цэнэглэгч машиныг Цанхийн зүүн уурхайн өрөмдлөг, тэсэлгээний ажилд санал болгосон. уурхайд санал болгосон тээврийн хэрэгслийг зүүн уурхай руу, зүүнийг баруун руу шилжүүлэн ашиглаж болохгүй. Зүүн уурхайн тендер 2022 онд болсон. 2022 оны зүүн уурхайн тендерт санал болгосон машинаа зөвхөн зүүнд ашиглах ёстой байтал баруунд санал болгосон. Нийт 8 цэнэглэгч машин санал болгосноос гуравдагч этгээд яг 8 автомашин л санал болгосон. Гэтэл нэг машиныг барууны уурхайд ашиглахаар санал болгосон.
94-27 улсын дугаартай машин нь анфо эмульс 2-г цэнэглэдэг хосолмол хөдөлгүүртэй байгаа. Үүнийг барууны уурхайд ашиглах боломжгүй. Тендерийн бичиг баримтад зүүний уурхайны төхөөрөмжийг барууны уурхайд ашиглаж болохгүй гэсэн учраас барууны уурхай ашиглах ямар ч боломжгүй гэсэн үг. Тэгэхээр цаана нь УБР, УНМ, УНР, УНӨ гэсэн 4 цэнэглэгч автомашин үлдэж байгаа юм. Энэ 4 автомашины 2 нь хосолмол, 2 нь анфо эмульс гэсэн ганцхан ажиллагаатай машин байгаа юм. Үүнээс дүгнэхэд тендерийн бичиг баримтын шаардлагыг хангахгүй оролцогч болох нь нотлогдож байна. Баруун уурхайн тендерийн бичиг баримтын ажлын даалгаврын 3.15-д “тендерт гүйцэтгэгч нь тендерт ирүүлсэн машин тоног төхөөрөмж, ажиллах хүчийг зөвхөн энэ гэрээнд заасан ажлыг гүйцэтгэхэд ашиглаж бэлэн байдлыг хангана” гэж, мөн ТШЗ 17.6.5-д заасны дагуу ажлын даалгаврын шаардлага нөхцөлийг хүлээн зөвшөөрч буйгаа албан мэдэгдлээр баталж баталгаа гаргаад өгсөн. Нэг захиалагчтай баруун, зүүн уурхай дээр зарлагдсан тендерт нэг техникийг 2 тендерт санал болгосон байхад захиалагчаас үүнийг хангаж байна гэж шийдвэрлэсэн нь Тендерийн хууль болон тендерийн бичиг баримтуудыг зөрчсөн шийдвэр болсон нь үндэслэл бүхий баримтаар нотлогдож байна.
Хүний нөөцийн тухайд тайлбар хэлье. Тендерийн бичиг баримтад 4 тэсэлгээний удирдагч, 4 тэсэлгээчнийг санал болгохоор шаардсан байдаг. Тэсэлгээчнээр санал болгосон О.М, Б.Н нар нь тендерийн бичиг баримтад заасан тэсэлгээний чиглэлээр 3 болон түүнээс дээш ажилласан туршлагатай байх гэсэн шаардлагыг хангахгүй байна. Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийг үндэслэн гарсан тэсэлгээний ажлын аюулгүй ажиллагааны нэгдсэн дүрэм гэж байдаг. Энэ дүрмийн 14-т “тэсэлгээчин” гэж тэсэлгээчний хөтөлбөрөөр суралцаж, шалгалт өгч тэсэлгээчний үнэмлэх авсан, тэсэлгээний ажил гүйцэтгэхээр байгууллагын тушаалаар томилогдсон ажилтныг хэлнэ гэж заасан байдаг. Тодруулбал тэсэлгээчний үнэмлэхээ авч тэсэлгээчнээр томилогдсон тушаалтай хүн тэсэлгээний ажил гүйцэтгэх эрхтэй болдог. 2019 онд тэсэлгээчин биш ажилтнууд зориулалтын бус газар холболт хийгээд 3 хүн ноцтой гэмтсэн тохиолдол гарч байсан. 1 хүн нь нүдгүй, 2 хүн нь гар хөлөө тайруулж байсан. Тиймээс тэсэлгээчний сургалтад суусан үнэмлэхтэй байхыг хатуу шаарддаг.
О.М нь 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдөр тэсэлгээчний үнэмлэхээ авсан. Тендер 2023 оны 05 дугаар сард зарлагдсан. Тодруулбал тэсэлгээчний ажил гүйцэтгэх эрхтэй болоод нэг жил болсон ажилтан гэсэн үг. Б.Н нь 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдөр тэсэлгээчний нэгдсэн үнэмлэхээ авсан. Тендерийн бичиг баримтад тэсэлгээчнээр 3 жил ажилласан байх шаардлагыг тавьсан байхад энэ 2 ажилтны хувьд тендерийн үндсэн бичиг баримтад заасан шаардлагыг хангахгүй байна. НД-8 буюу нийгмийн даатгал төлөлтийн маягтыг Нийгмийн даатгалын тухай хууль, Нийгмийн даатгалын сангийн анхан шатны бүртгэлийн маягт хөтлөх журмаараа тухайн албан тушаалыг хашиж байгаа албан тушаалтны мэдээллийг үнэн зөвөөр бөглөж явуулах үүрэгтэй байдаг. Уурхайн хүнд хортой нөхцөлд ажиллаж байгаа ажилтнуудын хувьд ямар ажил үүрэг хийж гүйцэтгэж байгаа нь цахим мэдээллийн санд бүртгэгддэг. Гэтэл санал болгосон хүмүүс нь бүгд өөр кодоор нийгмийн даатгал төлсөн байдаг. О.Мын хувьд 2023 оны 03 дугаар сард уул уурхайн инженерээр, 4-5 сард хамгаалалтын ажилтнаар нийгмийн даатгал нь төлөгдсөн байна.
Тэсэлгээний удирдагч Р.Х нь 2023 оны 03 дугаар сард бодлого төлөвлөлтийн менежер, 04 дүгээр сард хамгаалалтын албаны ажилтан, 5 сард бодлого төлөвлөлтийн менежерээр нийгмийн даатгал төлөгдсөн байна. Эдгээр албан тушаал нь чиг үүргийн хувьд уул уурхайд ямар ч хамааралгүй юм. Нийгмийн даатгалын мэдээллийн санд илгээгдэж байгаа мэдээлэл нь тушаалаар баталгаажчихсан байх ёстой байдаг. Гуравдагч этгээд талын компанид уул уурхайн инженер, тэсэлгээчин гэдэг албан тушаалтай ажилтан байхгүй. Илт хуурамч мэдээллийг өгсөн гэдэг нь Нийгмийн даатгалын сангийн анхан шатны бүртгэлийн маягтын мэдээллээр нотлогдож байна.
“М” ХХК, “М с” ХХК-ийн хувьд яг журмынх нь дагуу тайлагнасан. Гуравдагч этгээд нь боловсон хүчний хувьд Цанхийн зүүн, баруун уурхайд бүх ажилтнаа давхардуулан санал болгосон байна. Цанхийн зүүн уурхай буюу 2022 онд гуравдагч этгээдийн шалгарсан тендерт олон боловсон хүчин шаардсан байдаг. уурхай буюу маргаан бүхий тендерийн хувьд 8 боловсон хүчин шаардсан. Энэ 8 боловсон хүчнээс тэсэлгээний удирдагч н.Х, н.Ч нар нь 2022 онд зарлагдаад шалгарсан Цанхийн зүүн уурхайд тэсэлгээний инженер юм. Тэсэлгээний удирдагчаас 2 нь Цанхийн зүүн уурхай дээр одоо ажил гүйцэтгэж байгаа 4 ажилтан дөрвүүлээ зүүн уурхай дээр санал болгогдсон. н.Ж, н.Ш нарыг тэсэлгээчнээр санал болгосон. н.Ш нь 2022 онд тэсэлгээний туслах ажилтнаар ажиллаж байсан хүн. Гэтэл тэсэлгээний чиглэлээр 3 жил ажиллаагүй хүнийг санал болгосон байна. Л.Бийг тэсэлгээчнээр санал болгосон. Энэ нь Цанхийн зүүн уурхайд тэсэлгээний туслах ажилтнаар ажиллаж байгаа. Цанхийн зүүн уурхайд санал болгосон техник, хүний нөөц, тоног төхөөрөмжөөр цаг хугацаандаа биелүүлж ажиллана, биелүүлээгүй бол гэрээг цуцлахад татгалзах зүйлгүй гэсэн мэдэгдлийг гуравдагч талаас гаргаж өгсөн байдаг.
уурхайн тендерийн бичиг баримтад гүйцэтгэгч нь тендерт ирүүлсэн машин тоног төхөөрөмж, ажиллах хүч нь зөвхөн энэ гэрээнд заасан ажлыг гүйцэтгэж бэлэн байдлыг хангаж ажиллана гэж заасан байдаг. Гэтэл 8 хүнээс 6 нь Цанхийн зүүн уурхайд ажиллаж байна. Ийм нөхцөл байдалтай байхад захиалагч тал гуравдагч этгээдийг шалгаруулах шийдвэр гаргасан нь тендерийн бичиг баримтаа өөрсдөө зөрчсөн, гэдэг нь харагдаж байна. ТШЗ 17.6.5-д ажлын даалгаврын шаардлага, нөхцөлийг бүрэн зөвшөөрч албан бичиг, мэдэгдлийг гуравдагч талаас гаргаж өгсөн байдаг. ТШЗ 19.1-д төсөвт өртгийн задаргааг дэлгэрэнгүй ирүүлнэ гэж заасан байдаг. Маргаан бүхий тендер нь төсөвт өртөгт тодотгол хийх боломжтой байхаар заасан тендер. Яагаад гэвэл дизель болон үндсэн түүхий эдийн үнэтэй уялдуулж хөвөх үнэтэй төсөвт өртөг бүхий тендер. Анх гаргаж өгсөн төсвийн задаргаа маш чухал ач холбогдолтой байдаг. Дизель түлшний үнэ, ажилтнуудын цалингийн зардлын өсөлт нь хэдэн хувиар нэмэгдсэн бэ? Улсын дундажтай харьцуулахад энэ өсөлт нь нийцэж байна уу, үгүй юү гэдгийг дараа нь төсөвт өртөгт тодотгол хийхэд ашиглах зорилготой. Гэтэл оролцогч талаас дурдсан бүх үзүүлэлтүүдийг нэгтгээд 1 дүнгээр оруулж өгсөн байдаг. Дурдсан бүх үзүүлэлтүүдийг нь дурдсан гэдэг тайлбарыг гуравдагч этгээдийн зүгээс өгдөг. Үнийн тохируулгыг хийхдээ гол зардлуудын задаргаагаар нь оруулах ёстой байдаг. Нэгдсэн бөөн дүнгээр мэдээлэл өгсөн нь тендерийн бичиг баримтад заасан төсөвт барааны өртгийн задаргааны шаардлагын хангаагүй гэж үзэх үндэслэлтэй юм.
ТШЗ 19.5-д тендерт оролцогчид санал болгож буй барааны өртгийн задаргааг ирүүлнэ гэж зааж өгсөн байдаг. “М” ХХК, “М с” ХХК-ийн түншлэлийн хувьд дараах үндэслэлээр татгалзсан байдаг. Шүүхийн тусгай архивын лавлагааг гишүүн тус бүрээр, шүүхийн шийдвэрийн өр, татваргүй тодорхойлолтыг гишүүн тус бүрээр ирүүлээгүй, түншлэгчийн шүүхийн шийдвэр, шүүхийн ерөнхий зөвлөлийн лавлагаа байхгүй, цахимаар ирүүлээгүй. Тэсэлгээний удирдагчаар 2, тэсэлгээчнээр 4 ажилтныг санал болгож ирүүлээгүй, тэдгээрийн мэдээллийг ирүүлээгүй, цооног өрөмдөгч машиныг санал болгоогүй, 5 ажилтан, 5 өрмийн машиныг санал болгоогүй гэдэг үндэслэлээр манайхаас татгалзсан байдаг. Гэтэл цахим систем рүү орж харахад хүний нөөц, техник тоног төхөөрөмж харагдаж байдаг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн лавлагааг давхардаагүй дугаараар нь хайхаар гарч ирдэг. Ерөнхий зөвлөлийн лавлагаа дахин давтагдашгүй дугааргүй учраас гарч ирдэггүй. Цахим систем рүү оруулсан лавлагаа, мэдээллүүдийг ямар үндэслэлээр байхгүй гэж дүгнээд байгааг нь ойлгохгүй байна. Тус мэдээлэл нь бидэнд харагдаж байна. Үзлэгээс энэ асуудал маш тодорхой харагдах байх. , зүүн гэдэг том хэмжээний цар хүрээтэй, жилд тэслэх уулын цулын хэмжээ маш өндөр. 2 том уурхай бий. Энэ 2 уурхайн тендерийн бичиг баримтад заасан шаардлага шалгуурууд нь өөр. Техник тоног төхөөрөмж, боловсон хүчнийг хоёуланд нь ажиллуулж болохгүй гэж заачихсан байдаг. Гэтэл шалгарсан оролцогч 2022 онд зүүн, 2023 онд баруунд оролцохдоо 1 ижил техник боловсон хүчин санал болгож шалгарсан нь илт хууль бус шийдвэр гэж үзэх үндэслэл байгааг харгалзаж үзэхийг хүсэж байна.
Нийтийн эрх ашиг хөндөгдөнө гэж тайлбарласныг шүүх дэмжээд шийдвэрлэчихлээ. Нэг боловсон хүчин нэг техниктэй байвал энэ ажил зогсохгүй юм уу, ашиг орлого нь тасалдахгүй юу? Би 2 компанид зэрэг 8 цагийн ажил хийж чадахгүй шүү дээ. Нэгийг нь болиулчихъя гэхээр төсвийн орлого тасрах нөхцөл байдал үүснэ. Нэг ажилтан өөрийгөө 2 хувилаад 2 төсөл дээр 2 зэрэг ажиллаж чадахгүй. Тэгэхээр нэг төслийнх нь гүйцэтгэл огт явахгүй гэсэн үг. Тендерийн бичиг баримтад заасан үндэслэл, шалгаруулсан шийдвэр шүүхэд гаргаж байгаа тайлбарууд нь хоорондоо зөрөөд байна. Үүнийг харгалзаж үзэхийг хүсэж байна. Манай компанийн хувьд өрмийн машин 5-ыг шаардаж байхад 7-г, цэнэглэгч машин 5-ыг шаардаж байхад 8-ыг санал болгосон. Өрмийн оптор, цэнэглэгч машины опторуудыг шаардсан хэмжээнээс давуулан санал болгосон. Яагаад гэвэл цэнэглэгч машины оптор тусгай мэргэшсэн жолоочийн үнэмлэхтэй байхыг шаарддаг.
Гэтэл Цанхийн зүүний уурхайд мэргэшсэн жолоочийн үнэмлэхтэй, аюултай ачаа тээвэрлэхэд мэргэшсэн жолоочтой байна гэж заасан мөртөө д энэ шаардлагыг бууруулсан. Жолооны үнэмлэхтэй хэн ч очоод тээврийн хэрэгслийг жолоодох боломжгүй. Манай компани өрмийн опторт 20 хүн, цэнэглэгч машины опторт 4 хүн, түгжигчийн оптор 2 хүн гэж чанарын үзүүлэлтийг илт давуу санал болгож байхад тендерийн бичиг баримт, үнэлгээгээрээ өгөх үндэслэлээр татгалзаж байгаад санал нийлэхгүй байна. Эдгээрийг шинжлэн судлуулна.” гэжээ.
Тендерийн урилгыг 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр, 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Өглөөний сонин болон Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем (www.tender.gov.mn)-ээр тус тус нийтэлж, 2 удаа Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт тендерт оролцохыг сонирхогч этгээдээс гомдол гаргасан.
Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас ирүүлсэн албан бичгийн дагуу тендерийн баримт бичигт өөрчлөлт оруулан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт заасны дагуу тендерт оролцогчдод тендер бэлтгэж ирүүлэх хангалттай хугацааг олгох зорилгоор тендер шалгаруулалтын нээлтийг 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хийхэд 2 оролцогч материал ирүүлсэн.
| Д/д | Тендерт оролцогчийн нэр | Тендерийн үнийн санал /Төгрөг/ | Тендерийн үнийн хөнгөлөлт | Тендерийн баталгааны дүн |
| 1 | “М” ХХК болон “М с” ХХК-иудын түншлэл | 198,941,810,079 | - | 1,535,534,448 |
| 2 | “С с” ХХК | 183,957,026,870 | - | 1,535,534,448 |
Үнэлгээний хороо 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хуралдан тендер шалгаруулалтын үнэлгээг хийсэн.
Хамгийн бага үнийн санал ирүүлсэн “С с” ХХК-ийн ирүүлсэн тендерийг хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэгт “Тендер нь энэ хуулийн 27.1-д заасан бүх нөхцөлийг нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ.” гэж заасны дагуу дагуу шаардлага хангаж байна гэж үзсэн.
Дараагийн үнийн санал ирүүлсэн “М” ХХК болон “М с” ХХК-иудын түншлэлийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3.1 дэх заалт, тендерийн баримт бичгийн 16.2.1, 16.2.2 дахь заалт: Түншлэлийн гишүүн “М с” ХХК-ийн Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн тусгай архивын тодорхойлолт, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын тодорхойлолтыг Төрийн худалдан авах ажиллагааны цахим системээр дамжуулан ирүүлээгүй, хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.3 дахь заалт, тендерийн баримт бичгийн 17.6.2. 17.6.3 дахь заалт: Тэсэлгээний удирдагч 2 хүн, тэсэлгээчин 4 хүн, Өрмийн 4 машины мэдээллийг худалдан авах ажиллагааны цахим систем /www.tender.gov.mn/-ээр дамжуулан санал болгож ирүүлээгүй тул хуулийн 27.4-д заасны дагуу шаардлага хангахгүй гэж үзэж, уг тендерээс татгалзсан бөгөөд Захиалагчаас 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр “С с” ХХК-д гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдэл, “М” ХХК болон “М с” ХХК-иудын түншлэлд шалгараагүй мэдэгдлийг хүргүүлэн, цахим системд нийтэлсэн.
Сангийн яамны 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 11/5434 дугаар албан бичгээр тендер шалгаруулалтад оролцогч “М” ХХК-иас Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасны дагуу гомдол гаргасан болохыг мэдэгдэж гүйцэтгэгч сонгон шалгаруулах ажиллагааг 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсэн.
Сангийн яамнаас 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 11/5671 дугаартай “Гомдол хянасан тухай” албан бичгээр захиалагчийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзсэн бөгөөд хуулийн 55 дугаар зүйлийн 55.4 дэх хэсэгт заасны дагуу захиалагчийн шийдвэр буюу үйлдлийн хэрэгжилтийг түр түдгэлзүүлсэн шийдвэрийн хугацаа дуусгавар болохыг мэдэгдэж, хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4 дэх хэсэгт заасныг үндэслэн дээрх тендер шалгаруулалтын хүчинтэй байх хугацааг 15 хоногоор сунгах зөвшөөрлийг олгосон тул Захиалагчаас 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 01/1273 тоот албан бичгээр “С с” ХХК-д өөрийн тендерийн хүчинтэй байх хугацааг сунгаж ирүүлэхийг мэдэгдсэн.
“С с” ХХК-иас 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 365/23 тоот албан бичгээр өөрийн тендерийн хүчинтэй байх хугацааг сунгаж ирүүлсэн ба 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдөр ******* банканд гүйцэтгэлийн баталгааг байршуулж, 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн дугаартай “ уурхайн тэсэлгээний ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан болно.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэлдээ дурдаж буй “С с” ХХК нь шаардлага хангаагүй гэх үндэслэлийн тухайд:
1. “... Шалгарсан оролцогч нь Танд тоот төгрөгийн дансыг эзэмшдэг бөгөөд Тнаас хугацаа хэтэрсэн зээл, зээлийн хүүгийн өр төлбөргүй талаарх тодорхойлолтыг аваагүй байгаа нь ТШЗ 17.6.5-д заасан шаардлага хангахгүй байна.” гэсэн байна. Тендерийн баримт бичгийн тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 17.2.1-д Харилцагч банкнаас хугацаа хэтэрсэн зээл, зээлийн хүүгийн өр, төлбөргүй талаарх тодорхойлолтыг ирүүлнэ. /Тендер зарласан өдрөөс хойших огноотой байх шаардлагатай/ гэж заасан.
“С с” ХХК тендерт ******* банкны 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 23/172, ******* банкны 2023 оны 05 дугаар сарын 31-ний 10-1/632, ******* банкны 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 5070/281, Худалдаа хөгжлийн банкны 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 7-406/1706 тоот албан бичгээр хугацаа хэтэрсэн зээл, хүүгийн өр төлбөргүй тодорхойлолтыг тус тус ирүүлсэн.
2. “С с” ХХК нь ТШЗ 19.1-д “Тэсэлгээний ажлын өртгийн задаргаа”, 19.5-д заасан “Барааны өртгийн задаргаа”-г ирүүлээгүй.” гэсэн байна.
“С с” ХХК нь уурхайн тэсэлгээний ажлын нэгж үнийн хуваарь болон задаргааг баталгаажуулан өөрийн тендерт ирүүлсэн ба үнийн задаргаанд суурь үнэ А 38% 455.24 төгрөг/метр куб, бусад өртөг С 62% үүнд түлшний нэгж үнэ 225.4 төгрөг/метр куб, хэрэгслийн нэгж үнэ 119.8 төгрөг/метр куб, цалин хөлс, тоног төхөөрөмжийн элэгдэл, шатах тослох материал, сэлбэг, дугуй, удирдлага болон кемпийн зардал, хөдөлмөр хамгаалал болон магадалшгүй ажлын нэгж үнэ 397.56 төгрөг/метр куб гэж ирүүлсэн.
3. “Тэсэлгээний удирдагчид санал болгосон О.М, Б.Н нар нь тендерийн баримт бичигт заасан “Тэсэлгээний чиглэлээр 3 болон түүнээс дээш жил ажилласан туршлагатай байх” гэсэн шаардлагыг хангахгүй байна.” гэсэн байна.
“С с” ХХК-ийн санал болгосон Тэсэлгээний удирдагч О.М нь 2014 онд ШУТИС-ийг Уул уурхайн ашиглалтын технологич мэргэжлээр бакалаврын зэрэгтэй эзэмшсэн, 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр олгосон 35/2016 дугаартай “Тэсэлгээний ажилд туслан гүйцэтгэх эрхтэй үнэмлэх ирүүлсэн бөгөөд уг үнэмлэхийн тэмдэглэл хэсэгт “Мэргэжлийн комиссын 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн дугаар протоколоор мэргэжил мэдлэгийн ээлжит шалгалт авч тэсэлгээ хийх эрхийг хоёр хилээр сунгав” гэж дурдсан. Мөн О.Мын 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 0 дугаартай тэсэлгээчний нэгдсэн үнэмлэхийн хүчинтэй байх хугацаа 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл байна.
Тэсэлгээний удирдагчид санал болгосон Б.Нийн хувьд 2017 онд Олон Улсын Эдийн Засаг Бизнесийн Дээд сургуулийг Уул уурхайн ашиглалтын технологич мэргэжлээр бакалаврын зэрэгтэй, 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдөр олгосон дугаартай “Тэсэлгээний ажилд туслан гүйцэтгэх эрхтэй” үнэмлэх ирүүлсэн ба 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл хүчинтэй байсан. Мөн 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн дугаартай тэсэлгээчний нэгдсэн үнэмлэхийн хүчинтэй байх хугацаа 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл байна.
Иймд тэсэлгээний удирдагчид санал болгосон О.М нь тэсэлгээний чиглэлээр 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн тендер нээсэн өдөр буюу 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар 7 жил 6 сар ажилласан, Б.Н нь 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс тендер нээсэн өдөр буюу 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар 5 жил ажилласан байгаа нь тендерийн баримт бичгийн тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 17.6.2-т заасан тэсэлгээний чиглэлээр 3 болон түүнээс дээш жил ажилласан туршлагатай байх шаардлагыг хангаж байна.
4. Тендер шалгарсан оролцогч нь ТШЗ-ын 16.1-д заасан шаардлагыг хангаагүй, маягт 01-ийн 6-д заасан илт худал мэдээлэл бүхий тендер санал болгосон байна. “...санал болгосон инженер, техникийн ажилтнууд нь тус тодорхойлолтод заасан ажил албан тушаалыг хашдаггүй, худал мэдээлэл тендерт ирүүлсэн болох нь НД-8 маягтаар нотлогдож байна.” гэсэн байна.
Тендерийн баримт бичгийн тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 17.6.2-д “Дээрх инженер, техникийн ажилтнуудын жагсаалтыг маягтад заасны дагуу гаргаж, тэдгээрийн ажлын туршлагыг ажилтан тус бүрээр гаргаж хүчин төгөлдөр хугацаатай мэргэжлийн үнэмлэхийн хуулбарын хамт ирүүлнэ, Инженер техникийн ажилтнууд нь 50 хувь нь тухайн аж ахуйн нэгжид ажилладаг даатгуулагчийн төрлийн код 01, 22, 27 төлөгдсөн үндсэн ажилчид байх бөгөөд нийгмийн даатгалын шимтгэлийг 2023 оны 03, 04, 05 дугаар сарын тендерт оролцогч тасралтгүй төлсөн болохыг “Төрийн мэдээлэл солилцооны ХУР систем”-ээр дамжуулан шалгах тул НД-8 маягтаар гаргасан тайланг ирүүлэх шаардлагагүй” гэж заасан.
“С с” ХХК нь маягтын дагуу тендерт санал болгож буй хүний нөөцийн мэдээлэл, туршлагын талаарх мэдээллийг ирүүлсэн ба ажилчдын туршлага санал болгосон тэсэлгээний удирдагч, тэсэлгээчдийн нийгмийн даатгалын тодорхойлолтыг “Төрийн мэдээлэл солилцооны ХУР систем”-ээр дамжуулан шалгасан ба “Сангийн сайд, Хөдөлмөр нийгэм хамгааллын сайдын 2020 оны 216/А/245 дугаар хамтарсан тушаалын хавсралтаар батлагдсан “Ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд бүртгэх даатгуулагчийн төрөл, код”-ын дагуу хянан үзэхэд 01 буюу аж ахуй нэгж, байгууллагын үндсэн ажилтан байсан тул дээрх баримтуудыг худал мэдээлэл гэж үзэх үндэслэлгүй.
5. Шалгарсан оролцогч “С с” ХХК нь Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулийг зөрчсөн нь нотлогдож байна. “...”С с” ХХК-ийн санал болгосон 5 цэнэглэгч машины 4 машин нь, санал болгосон цооног бэлтгэх 5 машины 4 машин нь “Техникийн үзлэг оношилгоо”-ндоо ороогүй, хугацаа хэтэрсэн байгаа.” гэжээ.
Тендерийн баримт бичгийн тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 17.6.3-д Ажил гүйцэтгэхэд ашиглагдах үндсэн тоног төхөөрөмж, техник хэрэгсэл. “Шаардана”
| № | Машин механизм нэр | Хүчин чадал | Тоо | Өөрийн эзэмшлийн байх эсэх | Улсын дугаар | Эзэмшигчийн мэдээлэл |
|
1 | Тэсэлгээний цооног цэнэглэгч машин | Устай цооног цэнэглэгч эмульс | 3 | Өөрийнх |
|
|
| Тэсэлгээний цооног цэнэглэгч машин | Хуурай цооног цэнэглэгч эмульс | 2 | Өөрийнх |
|
| |
| Эсхүл | ||||||
| Тэсэлгээний цооног цэнэглэгч машин | Устай цооног цэнэглэгч эмульс, хуурай цооног цэнэглэх анфоны хосолсон давхар хүчин чадалтай |
| Өөрийнх |
|
| |
|
2 | Тэсэлгээний цооног цэнэглэгч машин | 165 мм-ээс нэмэх, хасах 20 мм өрмийн хошуутай |
| - |
|
|
|
3 | Тэсэлгээний цооног цэнэглэгч машин | 229 мм-ээс нэмэх, хасах өрмийн хошуутай |
| - |
|
|
...(Дээрх машин механизмын эзэмшигчийн талаарх мэдээллийг Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем www.tender.gov.mn-ээр дамжуулан тендер нээсэн өдөр шалгана. Зөрсөн тохиолдолд тендерээс татгалзах үндэслэл болно.) гэж тусгасан.
Тендерийн баримт бичигт ажил гүйцэтгэхэд шаардагдах үндсэн тоног төхөөрөмж, машин механизмыг техникийн үзлэг, оношилгоонд орсон байх гэж нарийвчлан тусгаагүй бөгөөд харин тухайн машин механизм өөрийн эзэмшлийн эсэх, түрээсээр ашиглах бол түрээсийн гэрээг ирүүлэх зэрэг шаардлагатай шалгуур үзүүлэлтийг ТШЗ 17.6.3-д тодорхой заасан болно.
Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгч “М” ХХК, “М с” ХХК-иудаас “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн тендерийн Үнэлгээний хороонд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл дээр дурдсанчлан “С с” ХХК шаардлага хангаагүй гэдэг үндэслэлүүдийн тухайд тайлбар хэлье. Нэгдүгээрт харилцагч банкны лавлагаа шаардлага хангахгүй байна гэж байна. Гэтэл тендерийн баримт бичгийн тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 17.2.1-т харилцагч банкнаас хугацаа хэтэрсэн зээл, зээлийн хүүгийн өр төлбөргүй талаарх тодорхойлолтыг ирүүлнэ. Тендер зарласан өдрөөс хойш гэсэн шаардлагыг тавьсан. “С с” ХХК нь тендерт ******* банк, ******* банк, ******* банк, Худалдаа хөгжлийн банкны лавлагаануудыг ирүүлсэн. Харилцагч банкныхаа мэдээллүүдийг ирүүл гэсэн болохоос Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа бүх банкны лавлагааг ирүүл гэдэг шаардлага тавиагүй. Шүүх “Т” ХХК-аас нотлох баримт шаардсан байсан. “С с” ХХК данс эзэмшдэг үү гэхэд үгүй гэсэн лавлагаа ирсэн. Гуравдагч этгээд нь харилцдаг банкныхаа мэдээллийг тендерийн баримт бичигт заасан шаардлагын дагуу ирүүлсэн учраас нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй гэж үзэж байна.
Хоёрдугаарт: Гуравдагч этгээдийн хувьд уурхайн тэсэлгээний ажлын нэгж буюу хуваарь, задаргааг баталгаажуулан ирүүлсэн ба үнийн задаргаанд суурь үнийн А38 455,24 төгрөг м.куб, С62 түлшний нэгж үнэ 225.4 төгрөг, метр куб хэрэгслийн нэгж үнэ 119,8 төгрөг метр куб, цалин хөлс, тоног төхөөрөмжийн элэгдэл, шатах тослог материал, сэлбэг, дугуй, удирдлага болон кемпийн зардал, хөдөлмөр хамгаалал болон магадалшгүй ажлын нэгж үнэ зэрэг мэдээллүүдээ ирүүлсэн. Энэ талаарх задаргаа тендерийн материалд авагдсан. Нотлох баримт шинжлэн судлах үед баримтыг харуулах боломжтой. Тэсэлгээний удирдагчид санал болгосон О.М, Б.Н нар нь тендерийн баримт бичигт заасан тэсэлгээний чиглэлээр 3 болон түүнээс дээш жил ажилласан туршлагатай байх гэсэн шаардлагыг хангаагүй гэж тайлбарласан. О.Мын хувьд 2014 онд Шинжлэн ухаан технологийн их сургуулийн Уул уурхай ашиглалтын технологич мэргэжлээр төгссөн. Бакалаврын зэрэгтэй. 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр олгосон 35/2016 дугаартай тэсэлгээний ажилд туслан гүйцэтгэх эрхтэй хүний материалыг ирүүлсэн. Үнэмлэхийн тэмдэглэх хэсэгт нь Мэргэжлийн комиссын 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн дугаар протоколоор мэргэжил мэдлэгийн ээлжит шалгалт авч тэсэлгээ хийх эрхийг нь 2 жилээр сунгав гээд бичсэн байсан.
Хүчинтэй хугацааных нь сунгалтууд хийгдсэн байсан. О.Мын 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн дугаартай тэсэлгээчний нэгдсэн үнэмлэхийн хүчинтэй хугацаа нь 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл байсан. Б.Нийн хувьд 2017 онд Олон улсын эдийн засаг, бизнесийн дээд сургуулийг уул уурхайн ашиглалтын технологич мэргэжлээр бакалаврын зэрэгтэй төгссөн. 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдөр олгосон дугаартай тэсэлгээний ажилд туслан гүйцэтгэх эрхтэй үнэмлэх ирүүлсэн байсан. Энэ нь гуравдагч этгээдээс ирүүлсэн тендерийн баримт бичигт нь авагдсан байгаа. 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн дугаартай тэсэлгээчний нэгдсэн үнэмлэхийн хүчинтэй байх хугацаа нь 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл байсан. О.М нь 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлээд тендер нээсэн өдөр буюу 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд 7 жил 6 сар ажилласан. Б.Нийн хувьд 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс эхлээд тендер нээсэн өдрийн байдлаар 5 жил ажилласан.
Ажилласан туршлага нь тендерийн баримт бичгийн ТШЗ 17.6.2-т заасан тэсэлгээний чиглэлээр 3 болон түүнээс дээш жил ажилтан туршлагатай байх шаардлага хангаж байна гэж үзсэн. Дараагийн үндэслэл нь тендер шалгаруулалтын зааварчилгааны 16.1-д заасан шаардлагыг хангаагүй. Маягт 1.6-д заасан ил тод, мэдээлэл бүхий тендер санал болгосон байна. Санал болгосон инженер техникийн ажилтнууд нь тус тодорхойлолтод заасан ажил, албан тушаалыг хашдаг мэдээлэл тендерт ирүүлсэн болох нь НД-8 маягтаар нотлогдож байна гэж тайлбарладаг. Тендерийн баримт бичгийн өгөгдлийн төрлийн ТШЗ 17.6.2-т инженер техникийн ажилтнуудын жагсаалтыг маягтад заасны дагуу гаргаж, тэдгээрийн ажлын туршлагыг ажилтан тус бүрээр гаргаж хүчин төгөлдөр хугацаатай мэргэжлийн үнэмлэхийн хуулбарын хамт ирүүлнэ. Инженер техникийн ажилтнуудын 50% нь тухайн аж ахуйн нэгжид ажилладаг даатгуулагчийн төрлийн код нь -д төлөгдсөн үндсэн ажилчид байх бөгөөд нийгмийн даатгалын шимтгэлийг 2023 оны 3-5 дугаар сарын тендерт оролцогчид тасралтгүй төлсөн байхыг шаардсан. Бид Хур системээр дамжуулан шалгасан. Тиймээс НД-8 маягтаар гаргаж тайланг ирүүлэх шаардлагагүй гэж тендерийн баримт бичиг тусгачихсан юм. Тиймээс гуравдагч этгээд тус баримтыг ирүүлээгүй. Сангийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2020 оны 216/ 245 дугаар хамтарсан тушаалын хавсралтаар батлагдсан ажил олгогчийн нийгмийн даатгал, шимтгэлийн төлөлтийн тайланд бүртгэх даатгуулагчийн төрөл код гэж бий. Энэ кодын 01 буюу аж ахуйн нэгж байгууллагын үндсэн ажилтан гэдэг төлөвлөлттэй байсан учраас дээрх баримтуудыг худал мэдээлэл гэж үзэх үндэслэлгүй. Машины тухайд техникийн үзлэг оношилгоонд ороогүй, хугацаа хэтэрсэн байгаа гэж нэхэмжлэгч талаас тайлбарласан. Манайх тендерийн баримт бичгийн ТШЗ 17.6.3 ажил гүйцэтгэхэд ашиглагдах үндсэн тоног төхөөрөмж, техник хэрэгслийг шаардана. Хүснэгтэд тоог бичсэн. Өөрийн эзэмшлийн байх эсэх, улсын дугаар, эзэмшлийн мэдээлэл гэдэг шаардлагуудыг тавьсан. Доод талд нь дээрх машин механизмын эзэмшигчийн талаарх мэдээллийг төрийн худалдан авах ажиллагааны цахим системд www.tender.gov.mn сайтаар дамжуулан тендер нээсэн өдөр шалгана. Зөрсөн тохиолдолд тендер шалгах үндэслэл болно гэж зааснаас техник гүйцэтгэх оношилгоонд заавал орсон байх шаардлагатай эсэх талаарх мэдээллийг бид манай зүгээс тендерийн баримт бичиг дээр тусгаагүй, Тиймээс гуравдагч этгээд эдгээр баримтыг ирүүлээгүй нь буруутгах үндэслэл болохгүй. Ямар шаардлага хангасан байгааг шалгана гэж тендерийн баримт бичигт заачихсан байгаа учраас түүнд заасан шалгуур үзүүлэлтийн дагуу ирүүлсэн хэсгийг л Үнэлгээний хорооны зүгээс шалгана.
Нэхэмжлэгч компани бүх мэдээллээ худалдан авах ажиллагааны www.tender.gov.mn-ээр санал болгосон гэж тайлбарладаг. Цахим системээр илгээсэн техник, боловсон хүчин, байгууллагын лавлагаа тодорхойлолтыг бүрэн хянаж шалгаагүй хайнга үнэлсэн гэж тайлбарласан. Системд нэхэмжлэгч, түншлэлийн компаниуд санал болгох ёстой материалууд бүрэн гүйцэт харагдаж байх ёстой. Цахимд оруулах ёстой шүүхийн шийдвэр, лавлагаа мэдээллүүдийг өөрсдөө сайн шалгаарай гэдгийг бид анхааруулж мэдэгдсэн байдаг. Үнэлгээний хороо тэмдэглэлдээ ямар баримтуудыг судлан шинэчлэхэд ямар ямар баримтуудыг яаж ирүүлсэн, цахим системээр ороход аль нь харагдахгүй байсан гэдгийг баримтжуулсан. Өөрсдөө биелүүлэх ёстой үүргээ биелүүлээгүй болох нь нотлох баримтыг шинжлэн судлах явцад тодорхой харагдах байх гэж бодож байна. Үнэлгээний хороо дутуу ирүүлсэн мэдээллийг өмнөөс нь баталгаажуулаад тендерт шаардлага хангаж байна гэж үзэх үндэслэл болох ёсгүй. Энэ нь бусад тендерт оролцогч компаниуд эрхийг нь хөндөх учраас бид нар ирүүлсэн баримтад нь үндэслээд ямар шаардлага хангасан бэ гэдгийг шалгана. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
Нэхэмжлэгчийн зөрчил гэж үзсэн үндэслэл нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль (ТБОНӨХБАҮХАТХ) болон Тендерийн баримт бичиг (ТББ)-д огт заагаагүй буюу шаардаагүй байна. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 16-р зүйлийн 16.2-д “Энэ хуулийн 16.1-д заасан баримт бичгээс тухайн тендер шалгаруулалтад ирүүлэх шаардлагатай баримт Бичиг, тэдгээрт тавигдах шаардлагыг тендерийн баримт бичигт заана” гэж, ТББ 29.8-д “Захиалагч нь ТШЗ-ны 29.7-д зааснаар тендерээс татгалзахдаа тендерт оролцогч нь ТШЗ-ны 16.1, 17.4, 17.5-д тендерт оролцогчоос шаардахгүй тухай тусгайлан заасан Баримт бичгийг ирүүлээгүй, эсхүл ирүүлсэн гэж тендерээс татгалзахгүй” гэж тус тус маш тодорхой заасан боловч нэхэмжлэгч манай тендерээс хууль бусаар, төөрөгдүүлэх замаар татгалзахыг шаардах оролдлого хийж байна үзэж байна.
Оношлогоонд ороогүй, тээврийн хэрэгслийн татвар төлөгдсөн байх тухай ТШЗ 17.6.3 болон ТББ бусад хэсэгт огт заагаагүй.
ТШЗ 17.6.2-д Тэсэлгээний удирдагчид тавигдах шаардлагад Мэргэжлээрээ Ажилласан жилийн туршлага хэсэгт “Тэсэлгээний чиглэлээр 3 болон түүнээс дээш жил” гэж заасан байх бөгөөд ТШЗ 17.6.2-д “...даатгуулагчийн төрлийн код 01, 22, 27 төлөгдсөн үндсэн ажилчид байх бөгөөд нийгмийн даатгалын шимтгэлийг 2023 оны 03, 04, 05 дугаар сарын тендерт оролцогч тасралтгүй төлсөн болохыг “Төрийн мэдээлэл солилцооны ХУР систем”-ээр дамжуулан шалгах тул НД-8 маягтаар гаргасан тайланг ирүүлэх шаардлагагүй” гэж маш тодорхой заасан. Санал болгосон ажилчид нь бүгд даатгуулагчийн төрлийн код 01, 22, 27 төлөгдсөн үндсэн ажилчид болохыг... баримт, мөн Захиалагч болон Сангийн Яамнаас хянан үзэж “Төрийн мэдээлэл солилцооны ХУР систем”-ээр төрлийн код 01, 22, 27 төлөгдсөн болохыг тогтоосон байдаг.
Хэрэв нэхэмжлэгчийн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль, ТББ-ийн үндэслэлийг харгалзан үзвэл улсын хэмжээнд нэг ч тендер сонгон шалгаруулалт гэрээ байгуулах эрх болгох боломжгүй ба Мөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.”Худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална”-д зарчим алдагдана.
Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
Хоёрдугаарт: “С с” ХХК-ийн ТШЗ 19.1-д заасан тэсэлгээний ажлын өртгийн задаргаа 19.5-д заасан барааны өртгийн задаргааг ирүүлээгүй гэж хэллээ. Энэ нь нотлох баримт шинжлэн судлахад харагдана.
Гуравдугаарт Тэсэлгээний удирдагчид санал болгосон О.М, Б.Н нар нь тэсэлгээчин байх ёстой гэсэн байдлаар нэхэмжлэгч тал тайлбарлаж байна. Тендерийн баримт бичигт тэсэлгээний чиглэлээр 3 болон түүнээс дээш жил ажилласан туршлагатай байх гэж заасан болохоос бүгд тэсэлгээчин байна гэж заагаагүй шүү дээ. Тэсэлгээний хангалттай туршлагатай гэдгийг нь бид нотолсон. Тендерийн баримт бичигт шаардсан шаардлагаас өөрөөр буюу тэсэлгээний чиглэлээр явуулж байгаа хүмүүсийг ажиллуулсан гэж шаардлага хангаж байгаа хүмүүсийг хангаагүй мэтээр ярьж байгаа нь үндэслэлгүй.
Дөрөвдүгээрт ТШЗ 16.1-д заасан шаардлага хангаагүй, маягт 1.6-д заасан мэдээллийг хуурамчаар бүрдүүлсэн гэдэг нь НД-8-ын маягтаар нотлогдож байна гэж тайлбарлаж байна. Тендерийн баримт бичиг нь тендерийн өгөгдлийн ТШЗ 17.6.2-т дээрх инженер техникийн ажилтнуудын жагсаалтыг маягтад заасны дагуу гаргаж, тэдгээрийн ажлын туршлагыг ажилтан тус бүрээр гаргаж хүчин төгөлдөр хугацаатай мэргэжлийн үнэмлэхийн хуулбарыг хамт ирүүлнэ. Инженер техникийн ажилтнууд нь 50% нь тухайн аж ахуйн нэгжид ажилладаг даатгуулагчийн төрлийн код гэсэн төлөгдсөн ажилчид байх бөгөөд нийгмийн даатгалын шимтгэлийн 2023 оны 3-5 дугаар сарын тендерт оролцож тасралтгүй төлсөн байх ёстой гэсэн 2 шалгуур тавигдсан. Үүнийг гол шалгуур нь нийгмийн даатгалын төрлийн буюу үндсэн ажилтан байх ёстой гэж заасан. Үндсэн ажилтнууд нь 2023 оны 3-5 дугаар сард шимтгэл тасралтгүй төлсөн байх ёстой. Энэ шаардлагыг бүгд хангасан. Манай компанийн үндсэн ажилчид. Нэхэмжлэгч талыг хэрхэн ойлгож, тайлбарлаад байгааг ойлгохгүй байна.
Тавдугаарт автомашинуудын эзэмшигчийн талаар ярьж байна. Энэ мэдээлэл нь гол шалгуур үзүүлэлт байсан. Энэ автомашинуудын 3 тээврийн хэрэгсэл нь манай өөрийн өмчлөлийнх, 2 нь түрээсийнх. ТШЗ 17.6.3-д түрээсийн машин ашиглаж болно гэж заасан. Тендерийн баримт бичигт заасан шалгуурыг хангасан учраас манай компани тендерт шалгарсан. Нэхэмжлэгчийн тайлбар бүгд няцаагдаж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Даалгах шаардлагын тухайд нэхэмжлэгч гэрээ байгуулах эрх олгосон захиргааны акт, гэрээ байгуулсан үйл ажиллагаатай огт маргаж байгаагүй, ямар нэгэн байдлаар гомдол гаргаж байгаагүй гэдгийг дурдаж байна.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэн хэргийг хянан шийдвэрлэлээ.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай (2005 оны) хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.”Тендерт оролцогчдыг тэгш боломжоор хангаж, шударга өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор тендер шалгаруулалтад оролцохыг сонирхсон этгээдүүдийн ерөнхий, санхүүгийн, техникийн чадавхи болон туршлагыг энэ хуулийн 14-16 дугаар зүйлд заасан үзүүлэлтээр хянан үзэж магадлана.”, 12.2.”Захиалагч тухайн тендер шалгаруулалтад тавигдах чадавхийн шалгуур үзүүлэлт, шаардлагыг энэ хуулийн 14-16 дугаар зүйлд нийцүүлэн тогтоож, тендерийн баримт бичигт тусгана.”, 12.3.”Энэ хуулийн 12.2 дахь хэсэгт заасны дагуу захиалагчийн тогтоосон чадварын шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангаагүй тендерээс татгалзаж, энэ тухай тендер ирүүлсэн этгээдэд бичгээр мэдэгдэнэ.”, 12.4.”Захиалагч «хамгийн сайн» үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгохоос өмнө энэ хуулийн 12.2-т заасан чадавхын шаардлагыг хангаж байгаа эсэхийг дахин магадлаж болно.”, 14 дүгээр зүйлийн 14.3.”Энэ хуулийн 14.1-д заасан нөхцөл байдал үүссэн болохыг тендерт оролцогч Монгол Улсын, эсхүл үүсгэн байгуулагдсан улсын дараахь баримт бичгээр нотолж болно:”, 14.3.1.”шүүхийн шийдвэр болон төрийн захиргааны эрх бүхий байгууллагаас гаргасан баримт бичиг;”, 27 дугаар зүйлийн 27.1.”Тендер нээсний дараа тендер тус бүр нь дараахь шаардлагыг хангасан эсэхийг хянан үзнэ:”, 27.1.3.”тендерийн баримт бичигт заасан бусад нөхцөл, шаардлага.”, 47 дугаар зүйлийн 47.1.”Бараа, ажил, үйлчилгээний төсөвт өртөг энэ хуулийн 8.1.1-д заасан дээд хязгаараас давсан тохиолдолд захиалагч үнэлгээний хороо байгуулна.”, 47.2.”Үнэлгээний хороо байнгын бус ажиллагаатай байх бөгөөд дор дурдсан чиг үүрэгтэй байна: 47.2.1.техникийн тодорхойлолт бэлтгэх, тендерийн урилга, тендерийн баримт бичгийг боловсруулах, тендер хүлээн авах, тендер нээх ажиллагааг холбогдох зааврын дагуу гүйцэтгэх;”, 47.2.2.”тендерийг хянан үзэх, үнэлэх, үнэлгээний дүгнэлт гаргах, гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг захиалагчид өгөх. Уг шийдвэрийг энэ хуулийн 46.2-т заасан захиалагчийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан үндэслэлгүйгээр өөрчлөхийг хориглоно.” гэж заажээ.
1.1. уурхайн тэсэлгээний ажлыг гүйцэтгэгчийг сонгох тендерийн баримт бичгийн 16-д “Ерөнхий нөхцөлийг магадлахад шаардлагатай баримт бичиг”, 16.2.”Монгол Улсын хуулийн этгээд нь дараах баримт бичгийг ирүүлнэ: 16.2.1.тендерт оролцогчийн сүүлийн 3 жилийн хугацаанд оролцсон иргэний хэрэг, маргааны талаар шүүхийн архивын байгууллагаас холбогдох дүрэм, журмын хүрээнд гаргасан тодорхойлолт;”, Тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 8.2-т “Тендер оролцогч нь тендерийн баримт бичгийн салшгүй хэсэг болох тендерийн баримт бичгийн тодруулга, нэмэлт мэдээлэл, нэмэлт, өөрчлөлтийг тендер хүлээж авах эцсийн хугацаа хүртэл шалган нягталж, түүнд нийцүүлэн тендер бэлтгэх үүрэгтэй.”, ТШЗ 16.2.1-д “Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем (www.tender.gov.mn)–ээр дамжуулан Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн тусгай архивын тодорхойлолт ирүүлнэ.”, ТШЗ 16.2.1-д “Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем (www.tender.gov.mn)–ээр дамжуулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын тодорхойлолт ирүүлнэ.”, ТШЗ 17.9-д ”Түншлэлийн гишүүд дараах нэмэлт шаардлагыг хангасан байх ёстой. Үүнд: … f)түншлэлийн гишүүн бүр энэхүү ТӨХ-д заасан бүх мэдээллийг тус бүрдээ гаргаж, тендерийн хамт ирүүлнэ.“ гэж заажээ.
1.2. Хэрэгт авагдсан тендерийн цахим баримт, хариуцагч үнэлгээний хорооны тендер шалгасан цахим баримтууд болон шүүх хуралдаан шинжлэн судалсан тендерийн цахим системд авагдсан баримтуудаас үзвэл түншлэлийн гишүүн компани “М с” ХХК тендерийн баримт бичигт заасан холбогдох байгууллагын тодорхойлолтыг түншлэлийн гишүүн бүрээр, 6 ажилтны мэдээлэл, 165 мм-ээс нэмэх, хасах 20 мм өрмийн хошуутай 2 машин, 229 мм-ээс нэмэх, хасах 20 мм өрмийн хошуутай 2 машины мэдээллийг тус тус ирүүлээгүй болох нь тогтоогдож байна.
1.3. Хэдийгээр цаасан суурьтай баримтад Шүүхийн тусгай архивын тодорхойлолт хавсаргасан боловч цахимаар шалгахад тухайн баримтууд байгаагүйд хариуцагчийг буруутгах боломжгүй бөгөөд тендерийн баримт бичигт зааснаар тендер оролцогч нь тендерийн баримт бичгийн салшгүй хэсэг болох тендерийн баримт бичгийн тодруулга, нэмэлт мэдээлэл, нэмэлт, өөрчлөлтийг тендер хүлээж авах эцсийн хугацаа хүртэл шалган нягталж, түүнд нийцүүлэн тендер бэлтгэх үүрэгтэй тул нэхэмжлэгч компаниудын түншлэлийн тендерээс татгалзсан хариуцагчийн шийдвэр үндэслэлтэй гэж үзлээ.
2.1. Нэхэмжлэгч нь гуравдагч этгээдийг Танд эзэмшдэг дугаар дансны мэдээллийг ирүүлээгүй нь тендерийн баримт бичгийн шаардлага хангаагүй гэж маргаж байх бөгөөд хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл гуравдагч этгээд “С с” ХХК нь Танд идэвхтэй ашигласан данс байхгүй болох нь тогтоогдож байна.
2.2. Мөн Тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 17.2.1-д зааснаар тендерт оролцогч нь харилцагч банкнаас хугацаа хэтэрсэн зээл, зээлийн хүүгийн өр, төлбөргүй талаарх тодорхойлолтыг ирүүлэхээр заасан бөгөөд гуравдагч этгээд нь Танд данс ашигладаггүй, хугацаа хэтэрсэн зээл, зээлийн хүүгийн өр төлбөргүй тул түүнийг Тнаас тодорхойлолт аваагүй гэж буруутгах үндэслэлгүй юм.
3.1. Дээрхээс үзвэл тэсэлгээний чиглэлээр 3 болон түүнээс дээш жил, тэсэлгээчний үнэмлэхтэй байхаар заасан ба тэсэлгээчнээр ажилласан байх шаардлага тавигдаагүй байх тул гуравдагч этгээдийн тендерийн материалд хавсаргасан ажилтнуудын үнэмлэх баримт бичгүүдээс үзвэл дээрх шаардлагыг хангасан болох нь тогтоогдож байна.
3.2. Мөн тендерийн баримт бичигт өөр тендерт хүний нөөцийн хувьд давхацсан бол тендерээс татгалзах талаар зохицуулаагүй ба Б.Шын мэдээллийг татан шалгахад мэдээлэл нь “олдсонгүй” төлөвтэй гарч ирсэн байх ба уурхайн тэсэлгээний ажлыг гүйцэтгэгчийг сонгох тендерийн баримт бичгийн ТШЗ 17.6.2-д зааснаар гуравдагч этгээдийн инженер, техникийн ажилтнуудын 50 хувь нь үндсэн ажилтан байх шаардлагад Б.Шыг оруулахгүйгээр хүрч байсан учир шалгаруулсан гэх хариуцагчийн тайлбар буруутгах боломжгүй байна.
4.1. Дээрхээс үзвэл тоног төхөөрөмж өөрийн эсэх түрээслэх бол гэрээг хавсаргахаар заасан ба фидуцийн гэрээний талаар тендерийн баримт бичигт тусгагдаагүй тул машин механизм фидуцийн гэрээтэй тул тендерээс татгалзах байсан гэх нэхэмжлэгчийн үндэслэлийг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.
Мөн тендерийн баримт бичигт техник хэрэгсэл, машин механизм заавал улсын үзлэгт орсон байхыг шаардаагүй байна.
Гуравдагч этгээдийн тендерийн баримт бичигт хавсаргасан гүйцэтгэх ажлын нэгж үнийн хуваарь болон задаргаанаас үзвэл цалин хөлс, тоног төхөөрөмжийн элэгдэл, түлш шатахуун шатах тослох материал, сэлбэг, дугуй, удирдлага болон кемпийн зардал, хөдөлмөр хамгаалал болон магадалшгүй ажил зэрэг өртөгт нөлөөлөх бүх үзүүлэлтийг заасан байх тул нэхэмжлэгчийн энэ үндэслэлийг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.
Дээрх үндэслэлүүдээр хариуцагчийн нэхэмжлэгч компаниудын түншлэлийн тендерээс татгалзсан болон гуравдагч этгээдийг шалгаруулсан нь үндэслэлтэй болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай (2005 оны) хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 14 дүгээр зүйлийн 14.3.1, 27 дугаар зүйлийн 27.1.3, 47 дугаар зүйлийн 47.2.1, 47.2.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч “М” ХХК, “М с” ХХК-иас “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн тендерийн Үнэлгээний хороонд холбогдуулан гаргасан “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдөр зарласан дугаартай уурхайн өрөмдлөг, тэсэлгээний ажил гүйцэтгэгчийг сонгох тендер-т “С с” ХХК-ийг шалгаруулсан болон “М” ХХК, “М с” ХХК-ийг шалгаруулахаас татгалзсан тендерийн Үнэлгээний хорооны 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн шийдвэрийг буюу Үнэлгээний хорооны шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, үнэлгээг дахин хийхийг даалгах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн тус бүрийн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ДАМДИНСҮРЭН