| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхбат Долгорсүрэн |
| Хэргийн индекс | 184/2024/06032/И |
| Дугаар | 184/ШШ2024/04350 |
| Огноо | 2024-09-06 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 06 өдөр
Дугаар 184/ШШ2024/04350
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Долгорсүрэн би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *****-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, *****-д хол*******ох,
Зээлийн гэрээний үүрэгт 4,047,263.74 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Зээлдэгч ******* нь ******* Богд Финанс ******* *******-иас хэрэглээний зориулалтаар зээл авах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 1101587 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ, 2021 оны 10 дугаар сарын 27- ны өдрийн 1101587-01 дугаартай Цахим зээлийн дэд гэрээ байгуулан, 3,199,900 төгрөгийг 2.4 хувийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатай буюу 2023 оны 10 дугаар сарын 22-ны өдөр дуусгавар болох нөхцөлтэйгөөр зээлсэн. Зээлдэгч ******* нь анх зээл авсан өдрөөс хойш 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар зээлийн үндсэн төлбөрт 840,000.00 төгрөг, хүүний төлбөрт 560,634.03 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 39,365.97 төгрөг, нийт 1,440,000 төгрөгийн төлөлт хийсэн. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл төлөлт хийгээгүй байна. Зээлдэгчийг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2023/04339 дугаар шийдвэрийн дагуу Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 1-р хэлтэс эрэн сурвалжлах ажиллагааг явуулж, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 6-р хороо, Тоосгоны 23-17 тоотод оршин сууж буйг олж тогтоосон. Зээлдэгч ******* нь 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар 756 хоногийн хугацаа хэтэрч, зээлийн гэрээнд заасан эргэн төлөх хуваарийг ноцтой зөрчиж байна. Тодруулбал: Үндсэн зээлийн үлдэгдэл 2,269,900.00 төгрөг, зээлийн хүү 1,453,688.29 төгрөг, нэмэгдүүлсэн хүү-234,475.45 төгрөг, нийт 3,958,063.74 төгрөг төлөхөөр байна. "******* Богд Финанс ******* *******-ийн зүгээс зээлдэгч *******д гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа сануулж, утсаар хол*******ож байсан. Зээлдэгч ******* нь одоог хүртэл зээлийн төлбөрөө зохих ёсоор төлөхгүй байх тул Цахим зээлийн эрх нээх гэрээний 7.3-т заасны дагуу гэрээг нэг талын санаачлагаар цуцалж, дараах шаардлагыг гаргаж байна. Талуудын хооронд байгуулсан 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 1101587 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ, 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 1101587-01 дугаартай Цахим зээлийн дэд гэрээнүүдийг тус тус цуцалж, гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлийн үндсэн төлбөр 2,269,900 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 1,453,688.29 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 234,475.45 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 19,000 төгрөг, эрэн сурвалжлуулах ажиллагааны зардал 70,200 төгрөг, нийт 4,047,263.74 төгрөгийн зээлийн төлбөрийг зээлдэгч *******оос гаргуулж, манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
2. Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:
Зээлдэгч ******* нь ******* ******* ******* ******* *******-с зээл авсан нь үнэн гээд нэхэмжилж байгаа 4,047,263.74 төгрөгийг:
- 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 300,000 төгрөг,
- 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 300,000 төгрөг,
- 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 300,000 төгрөг,
- 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 300,000 төгрөг,
- 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 1,400,000 төгрөг,
- 2025 оны 02 дугаар сарын 30-ны өдөр 1,447,263.74 төгрөгийг тус тус төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөн тул энэхүү эвлэрлийн гэрээг байгуулж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* нь хариуцагч *******д хол*******уулан зээлийн гэрээний үүрэгт 4,047,263.74 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлага болох 4,047,263.74 төгрөгийн хүрээнд зохигч нар эвлэрч, хариуцагч ******* нь уг төлбөрийг
- 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 300,000 төгрөг,
- 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 300,000 төгрөг,
- 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 300,000 төгрөг,
- 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 300,000 төгрөг,
- 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 1,400,000 төгрөг,
- 2025 оны 02 дугаар сарын 30-ны өдөр 1,447,263.74 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар талууд харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулан шүүхэд ирүүлжээ.
Зохигчийн эвлэрэл нь гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэлээ.
Зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* ******* ******* ******* *******-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *******д хол*******ох, зээлийн гэрээний үүрэгт 4,047,263.74 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь уг төлбөрийг 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 300,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 300,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 300,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 300,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 1,400,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 30-ны өдөр 1,447,263.74 төгрөгөөр тус тус бүрэн төлж барагдуулахаар тохиролцсон, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн урьдчилан 79,706.22 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч *******оос улсын тэмдэгтийн хураамжид 39,853.11 төгрөгийг, улсын төсвөөс 39,853.11 төгрөгийг буцаан гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ******* ******* *******-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дах хэсэгт зааснаар хариуцагч ******* нь шүүгчийн захирамжийг биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Э.ДОЛГОРСҮРЭН