Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 103/ШШ2024/00403

 

 

 

 

 

2024 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 103/ШШ2024/00403

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* гудамжны ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* ******* оны ******* дугаар сарын 12-ны өдөр төрсөн болохыг тогтоолгох хүсэлтийг 2024 оны ******* дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Хүсэлт гаргагч: С.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Долгоржав нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч С.******* нь ******* оны ******* дугаар сарын 12-ны өдөр төрсөн болохыг тогтоолгох хүсэлтийг шүүхэд гаргажээ.

1.Хүсэлт гаргагч хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие ******* онд Говь-Алтай аймгийн сумын багт ******* ******* дугаар хүүхэд болон төрсөн бөгөөд 1-8 нас хүртэл эцэг эхийн гар дээр бойжиж байгаад 1979 онд сумын 8 жилийн сургуульд элсэн орж 1987 онд төгссөн. 198******* онд гэрт гарсан бага хэмжээний галын улмаас төрсний гэрчилгээ үрэгдсэн. Улаан паспорт авах үед ******* онд төрснийг 1972 он гэж буруу бичсэн байсан. Иймд С.******* намайг ******* оны ******* дугаар сарын 12-ны өдөр төрсөн болохыг тогтоож өгнө үү гэжээ.

2.Хүсэлт гаргагч шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Шүүхэд гаргасан хүсэлтээ дэмжиж байна. Би *******ын станцад гучаад жил ажиллаж байгаа, тэгээд сүүлдээ бие дийлэхгүй байгаа болохоор 2 жилийн өмнө ч гэсэн тэтгэвэр тогтоолгоод гарах гэсэн чинь төрсөн огноо зөрүүтэй учраас зөвтгүүлэхээр шүүхэд хандсан. Төрсөн огноо зөрүүтэй бичигдсэн гэдгийг цэргээс халагдаж ирээд мэдсэн бөгөөд 1972 онд төрсөн гэдгээр цэргийн алба хаасан. Би ******* онд төрсөн, 1979 онд 8 жилийн сургуульд орж төгсөөд, 1989 онд улаан паспорт аваад дараа нь ТМС-д 2 жил сураад шууд цэрэгт явж байсан. Улаан пастортаа 1989 онд авахад барилгын ТМС-д сурч байсан болохоор би өөрөө биечлэн байгаагүй, манай ээж миний өмнөөс паспортыг маань авахдаа төрсөн оныг буруу бичүүлж авсан байсан. Манай ах дүү нарын бичиг баримтыг мөн зөрүүтэй авчихсан байсан. Тухайн үед төрсний гэрчилгээ шатчихсан байсан болохоор паспорт олгохдоо төрсний гэрчилгээг харж олгоогүй юм шиг байна лээ. Манайх ам бүл 7, би айлын ******* дахь хүүхэд. Том ах 19*******3 онд, дараагийнх нь 19************** онд, миний дээд талын эгч 1967 онд, манай дүү 1973 онд тус тус төрсөн. Ээж, аав 2 маань малчин улсууд байсан. Иймд намайг ******* оны ******* дугаар сарын 12-ны өдөр төрсөн болохыг тогтоож өгнө үү гэв.

3.Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн лавлагаа, жолоочийн лавлагаа, мэдээлэл, ******* дүүргийн ******* дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, төрсний бүртгэлийн лавлагаа, 1-р маягтын лавлагаа, Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын лавлагаа, олон хүүхэдтэй эхийн хувийн дэвтэр зэргийг нотлох баримтаар ирүүлсэн байна.

/хх-ийн 2-6,21-23-р тал/

Шүүхээс ХААТР-1 маягтын хуулбар, төрсний бүртгэлийн лавлагаа, Үндэсний төв архивын 1989 оны хүн амын тооллогын лавлагаа, гэрч С. гэрчээр асуусан мэдүүлэг зэрэг нотлох баримтыг бүрдүүлсэн болно. /хх-ийн 13-1*******, 19-20,26-27-р тал/

Шүүх хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзэв.

1.Хүсэлт гаргагч С.******* нь ******* оны ******* дугаар сарын 12-ны өдөр төрсөн бөгөөд түүний иргэний үнэмлэхэд 1972 оны ******* дугаар сарын 12-ны өдөр төрсөн гэж зөрүүтэй бичигдсэн учраас төрсөн оныг зөвтгөж тогтоолгохоор шүүхэд ханджээ.

2.Хүсэлт гаргагч нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгохоор өөрийн оршин суугаа газрын шүүхэд хүсэлтээ гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* дугаар зүйлийн 1*******.4-д заасантай нийцэж байна.

3.Хүсэлт гаргагч нь дээрх нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргах болсон зорилгоо Төрсөн оноо зөвтгөж тогтоолгон хуульд заасан хугацаандаа тэтгэвэртээ гарах гэж тодорхойлжээ.

4. Иймд дээрх үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13******* дугаар зүйлийн 13*******.1-д зааснаар шүүхээр тогтоолгох шаардлага гаргах эрх нэхэмжлэгчид үүсэх бөгөөд түүний хүсэлтийг шүүхээс өөр журмаар сэргээн тогтоох боломжгүй болсон байна.

*******.Хүсэлт гаргагч нь нь С.******* нь ******* оны ******* дугаар сарын 12-ны өдөр Говь-Алтай аймгийн сумын багт ******* *******-р хүүхэд болон төрсөн болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

- Хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд өгсөн тайлбар,

-Төрсний бүртгэлийн лавлагаа, уг лавлагаанд эцгийн овог , нэр , эхийн овог , нэр , өөрийн нэр *******, хүйс эрэгтэй, төрсөн он, сар, өдөр *******.0*******.12 гэсэн байв,

-1-р маягтын лавлагаа уг лавлагаанд Эцэг/эх/-ийн нэр , өөрийн нэр , төрүүлсэн хүүхдийн тоо 7 гэсэн байв,

-Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын лавлагаа, уг лавлагаанд БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1972 оны 02 сарын 17-ны өдрийн 3******* дугаар зарлигаар сумын харъяат гийн г алдарт эхийн хоёрдугаар одонгоор шагнасугай /БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга Ж., БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Ц.Готов/ гээд гийн , нөхөр , хүүхдүүдэд: 1. 14 настай 2. 12 настай 3. 8 настай 4. 4 настай *******. ******* 2 настай гэж бүртгэгджээ гэсэн байв,

-Олон хүүхэдтэй эхийн хувийн дэвтэр уг дэвтрийн 8-р хуудсанд ******* нь 1972.0*******.12 гээд гэр бүлийн байдлыг бүртгэх байгууллагад бүртгүүлсэн гэх 4 дэх хэсэгт *******.0*******.30 гэж тэмдэглэгдсэн,

-Гэрч С. шүүхэд өгсөн Миний аавыг ээжийг гэдэг байсан. Энэ 2 маань гэрлэлтийн баталгаатай. Ээж маань 9 хүүхэд төрүүлсэн боловч 2 хүүхэд нь төрөөд эндсэн гэдэг. 7 хүүхэдтэй, ******* айлын ******* дахь хүүхэд. ******* оны ******* дугаар сарын 12-нд төрсөн. Харин би 1973 оны ******* дугаар сарын 22-ны өдөр төрсөн. Бид нарыг бага байхад манай гэрт жижиг хэмжээний гал гарсан гэдэг. Тухайн галд гэр бүлийн зарим нэг бичиг баримтууд өртсөн юм шиг байна лээ. Тэр цагаас хойш л ээж ахын төрсөн оныг буруу хэлээд бүртгэл хийлгэчихсэн юм болов уу даа гэж боддог. Манай гэр бүлийн 7 хүүхэд бүгд хоорондоо 2-3 насны зөрүүтэй. Манай ах надаас 3 ах. Ах ******* 9 настай сургуульд орж, би 8 настай сургуульд ороод ах 1987 онд 8-р анги төгссөн. Би 1989 онд 8-р анги төгсөж байсан. Ах маань олон жил *******ын станц ТӨХК-ийн нүүрсэн дээр ажиллаж байна. Уг нь насаа үнэн зөвөөр тогтоолгочихвол эртхэн тэтгэвэртээ гараасай гэж боддог гэх мэдүүлэг зэрэг болно.

6.Хүсэлт гаргагчийн шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтууд нь хуульд заасан нотлох баримт шүүхэд гаргаж өгөх шаардлагыг хангасан, гэрчийн өгсөн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, мөн олон хүүхэдтэй эхийн хувийн дэвтэрт хүсэлт гаргагчийн төрсөн оныг 1972 он гэж засварласан хэдий ч гэр бүлийн байдлыг бүртгэх байгууллагад бүртгүүлсэн гэх 4 дэх хэсэгт *******.0*******.30 гэж тэмдэглэгдсэн, мөн 1972 онд түүний эх г алдарт эхийн 2-р одонгоор шагнахад ******* 2 настай гэж бүртгэгдсэн бөгөөд уг нөхцөл байдал бусад нотлох баримтаар давхар нотлогдож байх тул үнэн зөв, эргэлзээгүй баримтууд гэж дүгнэн С.*******ыг ******* оны ******* дугаар сарын 12-ны өдөр төрсөн болохыг тогтоолгох хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******7 дугаар зүйлийн *******7.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* дугаар зүйлийн 11*******.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1, 134 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13******* дугаар зүйлийн 13*******.2.13 дахь хэсэгт зааснаар нь ******* овогт ******* *******ыг ******* оны ******* дугаар сарын 12-ны өдөр төрсөн болохыг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******7 дугаар зүйлийн *******7.1-д зааснаар хүсэлт гаргагчийн урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ТУЯА