Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 103/ШШ2024/00404

 

 

 

 

 

2024 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 103/ШШ2024/00404

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* Амины орон сууц ******* дүгээр гудамжны ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Хүсэлт гаргагч: С.*******

Гэрч:М.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Долгоржав нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч С.******* нь 1*******88 оны ******* дүгээр сарын 13-ны өдрөөс 1**************0 оны 3 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл дүүргийн Зөвлөлтийн барилгын байгууллага КПП-1-д бетон зуурагчийн машинчаар ажиллаж байсныг тогтоолгох хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Хүсэлт гаргагч нь хүсэлтийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Би 1*******88.0*******.13-ны өдрөөс 1**************0.03.26-ны өдрийг хүртэл дүүргийн Зөвлөлтийн барилгын байгууллага КПП-1-д бетон зуурагчийн машинчаар ажиллаж байсан. Хөдөлмөрийн дэвтэрт орсон тушаал бичигдсэн хэдий ч гарсан тушаал бичигдээгүй. Ажлаас гарсан тушаалыг Үндэсний төв архив болон дүүргийн Архиваас шүүлгэсэн боловч гарч ирээгүй. Тухайн үед би 1*******86.06.26-нд цэргээс халагдаж ирээд уурхайд засварчнаар ажиллаж байгаад Монгол ажилчдын захиргаа буюу МАЗ-д бетон зуурагчийн машинчаар ажилд орж байсан юм. Ажлаас халагдсан хугацааг яагаад маш сайн санаад байна вэ гэвэл би 1**************0.03.26-нд ажлаасаа гараад 1**************0.04.01-нд Багахангай дүүргийн Материал Техникийн Хангамж гээд Оросын байгууллага байсан, тэр байгууллагад машин барихаар явж байсан юм. Тэнд манай найзууд ажиллаж байсан бөгөөд энд их дажгүй байнаа, намайг ирж ажилла гэж дуудаад би ажилд орохоор явж байсан. Энэ хугацаанд тасралтгүй бетон зуурагчийн машинчаар ажилласан, ажлын байр өөрчлөгдөөгүй. Иймд намайг дээрх хугацаанд ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.

Хүсэлт гаргагчаас нотлох баримтаар иргэний үнэмлэхийн хуулбар, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Үндэсний төв Архивын лавлагаа, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Архивын газрын тодорхойлолт, дүүргийн Засаг даргын Тамгын газрын Архивын лавлагаа зэргийг нотлох баримтаар ирүүлсэн байна.

/хх-ийн 3-8-р дугаар тал/

Шүүхээс дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс хүн амын регистрийн карт, паспорт авах өргөдөл, гэрч М. нарын мэдүүлгийг нотлох баримтаар бүрдүүлсэн байна.

Шүүх хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

 

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагчийн хүсэлтийг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзэв.

1.С.******* нь 1*******64 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн бөгөөд 60 настай, тэтгэвэрт гарахад ажлаас гарсан тушаал олдохгүй шалтгаанаар ажиллаж байсан үйл баримтаа тогтоолгохоор шүүхэд ханджээ.

2.Хүсэлт гаргагч С.******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор тухайн үйл явдал болсон газрын шүүхэд нэхэмжлэлээ гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4-д заасантай нийцэж байна.

3.Хүсэлт гаргагч С.*******ыг Зөвлөлтийн барилгын байгууллага КПП-1-д бетон зуурагчийн машинчаар ажилд авсан талаар хөдөлмөрийн дэвтэрт бичилт хийгдсэн боловч ажлаас чөлөөлсөн бичилт хийгдээгүй, мөн ажлаас чөлөөлсөн тушаал олдохгүй байгаа болох нь Үндэсний төв архивын 2024.04.2*******-ний өдрийн 2422 тоот лавлагаа, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Архивын газрын 2024.04.2*******-ний өдрийн 400 тоот тодорхойлолт, дүүргийн Засаг даргын Тамгын газрын Архивын 10/50******* дугаартай албан бичиг зэргээр тогтоогдож байна.

Иймд дээрх үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шүүхээр тогтоолгох шаардлага гаргах эрх хүсэлт гаргагчид үүсэх бөгөөд түүний ажиллаж байсныг шүүхээс өөр журмаар сэргээн тогтоох боломжгүй болсон байна.

4.Хүсэлт гаргагч С.******* нь 1*******88 оны ******* дүгээр сарын 13-ны өдрөөс 1**************0 оны 3 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл дүүргийн Зөвлөлтийн барилгын байгууллага КПП-1-д бетон зуурагчийн машинчаар ажиллаж байсан болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 

-Хүсэлт гаргагчийн шүүхэд болон шүүх хуралдаанд өгсөн тайлбар,

-1*******82.06.25-ны өдөр нээгдсэн 005222 дугаартай хөдөлмөрийн дэвтэр, уг хөдөлмөрийн дэвтрийн хуулбарт: 1*******88.0*******.13-ны өдөр Зөвлөлтийн барилгын байгууллага КПП-д бетон зуурагчийн машинчаар ажиллуулав, МАЗ-ын даргын 1*******88.0*******.21-ний өдрийн 213 тоот тушаал гэсэн байв,

-Гэрч М.ын шүүх хуралдаанд өгсөн: Би 1*******7*******-1**************0 он хүртэл Монгол ажилчдын захиргаанд үйлчлэгчээр ажиллаж байсан. Харин ******* 1*******88-1**************0 он хүртэл Монгол ажилчдын захиргаанд надтай хамт бетон зуурагчийн машинчаар ажиллаж байсан. Манай дарга Бат-Очир, орчуулагч Сэдбазар гэж хүн байсан. Монгол ажилчдын захиргаа нь нэг удирлагатай мөртлөө дотроо хэсгүүд хуваагддаг тийм байгууллага байсан. Би С.*******ыг дээрх хугацаанд тасралтгүй ажилласныг шүүхийн өмнө гэрчилж байна гэх мэдүүлэг зэрэг болно.

5.Хүсэлт гаргагч С.******* нь 1*******88 оны ******* дүгээр сарын 13-ны өдрөөс 1**************0 оны 3 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл дүүргийн Зөвлөлтийн барилгын байгууллага КПП-1-д бетон зуурагчийн машинчаар ажиллаж байсан болох нь дээрх баримтуудаар тус тус тогтоогдож байх тул улсад ажиллаж байсан үйл баримтыг тогтоон шийдвэрлэв.

6.Хүсэлт гаргагчийн шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтууд нь хуульд заасан нотлох баримт шүүхэд гаргаж өгөх шаардлагыг хангасан хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв баримтууд гэж дүгнэсэн болно.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1, 134 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар ******* овогт ******* *******ыг 1*******88 оны ******* дүгээр сарын 13-ны өдрөөс 1**************0 оны 3 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл ын Зөвлөлтийн барилгын байгууллага КПП-1-д бетон зуурагчийн машинчаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш ******* хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* дүгээр зүйлийн 11*******.2, 11*******.4-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч ******* хоног өнгөрснөөс хойш ******* хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба 11******* дүгээр зүйлийн 11*******.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ТУЯА