Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 103/ШШ2024/00426

 

 

 

 

 

*******0******* оны 07 сарын ************** өдөр

Дугаар 0*******/ШШ*******0*******/00*******6

Улаанбаатар хот

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа би,

Нэхэмжлэгч:******* дүүргийн ******* дугаар хороо, ******* ******* дугаар гудамжны ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч:******* дүүргийн ******* дугаар хороо, дугаар байрны тоотод оршин суух, овогт холбогдох худалдах, худалдах авах гэрээнээс татгалзаж, 57,960,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг *******0******* оны 6 дугаар сарын *******-ний өдөр хүлээн авч хянаад:

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч И. хариуцагч Г. холбогдуулан худалдах, худалдах авах гэрээнээс татгалзаж, 57,960,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч И. нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие зарын дагуу - дүгээр гудамжны тоот хашаа байшинг худалдан авсан. Худалдан авах үед зарын дагуу холбогдоход байшингийн өмчлөгчийн эхнэр нь манайх энэ байшиндаа өвөлждөг, маш дулаахан, ******* тенээр халдаг гэж хэлсэнд итгэж урьдчилгаа 0,000,000 төгрөгийг ын 50*******09*******55 тоот дансанд шилжүүлж дараа нь *******0******* оны 6 дугаар сарын *******-нд үлдэгдэл 7,000,000 төгрөгийг шилжүүлж, нотариатаар гэрээ байгуулсан.

Ингээд худалдан авсан байшиндаа очиж ******* хүүхэдтэйгээ цай чанах хооронд тень залгасан боловч халаагүй, бас тухайн өдөр бороотой хүйтэн байсан учир цонх, хаалга, хана, булангаар салхи сийгэж байсан учир би байшингийн эзэн Г. руу залгаж худалдсан байшин чинь ийм байна, наймаагаа буцаая гэхэд утсаа таслаад өнөөдрийг хүртэл эргэж холбогдоогүй, утсаа аваагүй. Би өөрийн нөхрийн амины төлөөсөөр ирсэн байрны мөнгөө алдсандаа харамсаж сэтгэл санаа тайван байсангүй. Энэ хоёр хүнд итгээд байсан бүх мөнгөө шилжүүлсэн, мөн татварын ******* хувь болох 960,000 төгрөгийг төлсөн. Ингээд 0,000,000 төгрөгөө хасчих эсвэл гадна дулаалга хийгээд өгчих гээд зөндөө мессеж бичсэн боловч хариу өгөөгүй. Худалдсан тал эд хөрөнгийн бодит байдлыг нуусан, удаа дараа залгаж ярилцая гэсэн боловч хариу өгөөгүй, зарсан байшин нь биет байдлын доголдолтой, гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжгүй байна. Иймд гэрээнээсээ татгалзаж, 57,960,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч И. миний бие Г. холбогдуулан худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж 57,960,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч Г.тай харилцан тохиролцож худалдах худалдан авах гэрээнээс татгалзах шаардлагаасаа татгалзаж, 57,960,000 төгрөг гаргуулах шаардлагаа 5*******,960,000 төгрөгөөр багасгаж үлдэгдэл 5,000,000 төгрөгийг хариуцагч Г. нь өгөхөөр болсон. Хариуцагч Г. нь миний Хаан банкны 50967*******096 тоот данс руу *******0******* оны 7 дугаар сарын 6-ны өдөр *******,000,000 төгрөгийг шилжүүлсэн.

Үлдэгдэл *******,000,000 төгрөгийг *******0******* оны 9 дүгээр сарын 0-ний дотор миний 50967*******096 тоот дансанд шилжүүлэхээр харилцан тохиролцсон гэжээ.

 

Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтууд, зохигчдын бичгээр ирүүлсэн эвлэрлийн гэрээ зэргийг уншиж танилцаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Учир нь: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч И. нь худалдах худалдан авах гэрээнээс татгалзах шаардлагаасаа татгалзаж, 57,960,000 төгрөг гаргуулах шаардлагаа 5*******,960,000 төгрөгөөр багасгаж 5,000,000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч Г. нь 50967*******096 тоот данс руу *******0******* оны 7 дугаар сарын 6-ны өдөр *******,000,000 төгрөгийг шилжүүлж, *******,000,000 төгрөгийг *******0******* оны 9 дүгээр сарын 0-ний дотор төгрөгийг төлөхөөр талууд харилцан тохиролцож эвлэрэн хэлэлцсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэв.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн татгалзсан үнийн дүнд ноогдох улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж, эвлэрсэн үнийн днд ногдох улсын тэмдэгтийн хураамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дүгээр зүйлийн 7.5-д зааснаар тал хувиар бууруулж тогтоов

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ************** дугаар зүйлийн **************., 7 дүгээр зүйлийн 7., 7.******* дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

. ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй, овогт холбогдох худалдах, худалдах авах гэрээнээс татгалзаж, 57,960,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэхэмжлэгч И. нь худалдах худалдан авах гэрээнээс татгалзах шаардлагаасаа татгалзаж, 57,960,000 төгрөг гаргуулах шаардлагаа 5*******,960,000 төгрөгөөр багасгаж үлдэгдэл 5,000,000 төгрөгийг хариуцагч Г. нь 50967*******096 тоот данс руу *******0******* оны 7 дугаар сарын 6-ны өдөр *******,000,000 төгрөгийг төлж, *******,000,000 төгрөгийг *******0******* оны 9 дүгээр сарын 0-ний дотор нэхэмжлэгчийн 50967*******096 тоот дансанд шилжүүлэхээр эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дүгээр зүйлийн 7.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 7,75 төгрөгийг улсын орлогоос, 7,75 төгрөгийг хариуцагчаас гаргуулж тус тус нэхэмжлэгчид олгосугай.

*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дүгээр зүйлийн 7. дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ П.ТУЯА