Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 130/ШШ2024/00551

 

 

 

    2024              05           31     

                            130/ШШ2024/00551

 

    

 

Зохигчид эвлэрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген би,

Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын ** дугаар багт оршин суух, Н овогт С.С

Хариуцагч: Б аймгийн Ерөнхий боловсролын лаборатори * дугаар сургууль /захирал Б.А/

Нэхэмжлэлийн шаардлага: Ажилгүй байсан хугацааны цалин хөлс олговорт 6,097,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

1. Нэхэмжлэгч С.С шүүхэд анх гаргасан нэхэмжлэлдээ: ... Ажилгүй байсан хугацааны цалин хөлс олговорт 12,025,680 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч С.С, хариуцагч Б аймгийн Ерөнхий боловсролын лаборатори 3 дугаар сургуулийн захирал Б.А нар харилцан тохиролцож байгуулсан эвлэрлийн гэрээндээ: ... Ажил олгогч бөгөөд хариуцагч Б аймгийн Ерөнхий боловсролын лаборатори 3 дугаар сургуулийн захирал Б.А нь С.С-ийн ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд 1,400,000 төгрөгийг 5 дугаар сарын цалин хөлст нэмж олгосон, бэлнээр 3,000,000 төгрөг өгсөн, 2024 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс хойш 1,697,000 төгрөгийг 6 дугаар сарын цалин хөлст нэмж олгохоор болсон.

Харин нэхэмжлэгч С.С нь  12,025,680 төгрөгийг багасгаж, 6,097,000 төгрөг болгож, үлдэгдэл 5,928,680 төгрөгийг нэхэмжлэхгүй байхаар болж харилцсан тохиролцов. Иймд эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

3.Нэхэмжлэгч С.С-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б аймгийн Ерөнхий боловсролын лаборатори 3 дугаар сургууль /захирал Б.А/-д холбогдуулан гаргасан ажилгүй байсан хугацааны цалин хөлс олговорт 6,097,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа ажилгүй байсан хугацааны цалин хөлс олговорт 6,097,000 төгрөг гаргуулах тухай гэж багасгаж, хариуцагч Б аймгийн Ерөнхий боловсролын лаборатори 3 дугаар сургуулийн захирал Б.А нь С.С-ийн ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд 1,400,000 төгрөгийг 5 дугаар сарын цалин хөлст нэмж олгосон, бэлнээр 3,000,000 төгрөг өгсөн, 2024 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс хойш 1,697,000 төгрөгийг 6 дугаар сарын цалин хөлст нэмж олгохоор болж, харилцан тохиролцож эвлэрсэн тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

4.Зохигчийн сайн дурын үндсэн дээр эвлэрсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

5. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.С-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 207,360 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 0000100020000941 дугаартай данснаас 103,680 төгрөг, мөн хариуцагч Б аймгийн Ерөнхий боловсролын лаборатори 3 дугаар сургуулиас 103,680 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч С.С-д олгож шийдвэрлэх нь зүйтэй.

7.Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

 

1.Хариуцагч Б аймгийн Ерөнхий боловсролын лаборатори 3 дугаар сургууль /захирал Б.А/ нь нэхэмжлэгч С.С-ийн ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд 1,400,000 төгрөгийг 5 дугаар сарын цалин хөлст нэмж олгосон, бэлнээр 3,000,000 төгрөг өгсөн, 2024 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс хойш 1,697,000 төгрөгийг 6 дугаар сарын цалин хөлст нэмж олгохоор болж, харилцан тохиролцож эвлэрсэн тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч С.С-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 207,360 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар Төрийн сан дахь улсын тэмдэгтийн хураамжийн 0000100020000941 дугаартай данснаас 103,680 мөн хариуцагч Б аймгийн Ерөнхий боловсролын лаборатори 3 дугаар сургуулиас 103,680 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч С.С-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Б аймгийн Ерөнхий боловсролын лаборатори 3 дугаар сургууль сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                           К.БҮЛДИРГЕН