Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 103/ШШ2024/00446

 

 

 

 

 

2024 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 10*******/ШШ2024/00446

Улаанбаатар хот

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг 
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

               

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа би,

Нэхэмжлэгч:******* дүүргийн ******* дугаар хороо, ******* дугаар байранд байрлах,*******-******* СӨХ-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч:******* дүүргийн ******* дугаар хороо, ******* дугаар байрны ******* тоотод оршин суух, ******* ******* холбогдох сууц өмчлөгчдийн холбооны төлбөр 722,7******* төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 7 дугаар сарын 2*******-ны өдөр хүлээн авч хянаад:

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч *******-******* СӨХ нь Ш.******* холбогдуулан сууц өмчлөгчдийн холбооны төлбөр 722,7******* төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч *******-******* СӨХ нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: БНД-ийн *******-р хорооны нийтийн зориулалттай орон сууцны ******* дугаар байрны ******* тоотын сууц өмчлөгч ******* нь өөрийн эзэмшлийн сууцны дундын өмчлөлийн засвар, үйлчилгээ, цэвэрлэгээний материал, орц талбайн үйлчлэгчийн цалин, орцны гэрэлтүүлэг зэрэгт зарцуулагдах төлбөрийг СӨХ-ноос удаа дараа шаардаж мэдэгдэл өгөх болгонд "Чадахгүй, шорондоо өг, шүүхдээ өг" гэсэн ганцхан хариулттай байдаг ба Ш.тэй хамтран амьдарч байгаа эмэгтэйтэй хэдэн удаа утсаар ярьсаны дараа 2022 оны 10 дугаар сараас эхлэн тухайн сар сарын төлбөрөө төлсөн.

Харин 2015-2022 онуудын 722,7******* төгрөгийг төлөөгүй, нэг дээвэр дор, нэг орцонд хамт амьдарч байгаа бусад сууц өмчлөгчдийн төлбөрийн мөнгөөр үйлчилгээ авч байгаа нь СӨХ-ны санхүүгийн үйл ажиллагаанд хүндрэлтэй байна.

Ш. нь хөгжлийн бэрхшээлтэй /хараагүй/ хүн тул манай Сууц өмчлөгчдийн холбооноос төлбөрийг барагдуулах ямар боломж байгаа, СӨХ-ноос яаж дэмжих талаар харилцан ярилцах гэж олон удаа оролдсон боловч утсаа аваад СӨХ-ноос гэсэн үгийг сонсмогц дээрх үгийг хэлэх буюу шууд тасалдаг учир амжилтанд хүрэлгүй өнөөдрийг хүрлээ. Иймд Ш.гийн төлөх төлбөрийн асуудлыг зохих хууль журмын дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Тус *******-******* СӨХ нь сууц өмчлөгчдын холбооны төлбөрийн асуудлаар нэхэмжлэл гаргасан. Иргэн нь хөгжлийн бэрхшээлтэй хараагүй, ганцаараа амьдардаг хүн тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь :

Шүүх нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Учирнь: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа сайн дураар татгалзсан нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн тавин хувийг нэхэмжлэгчид буцаан олгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12******* дугаар зүйлийн 12*******.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.*******-******* СӨХ-ны нэхэмжлэлтэй, ******* ******* холбогдох Сууц Өмчлөгчдийн Холбооны төлбөр 722,7******* төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21,895 төгрөгийг тал хувиар бууруулан 10,947 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ П.ТУЯА