Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 103/ШШ2024/00427

 

 

 

 

 

*******0*******4 оны 07 сарын ************** өдөр

Дугаар 103/ШШ*******0*******4/004*******7

 

Улаанбаатар хот

 

 

                       Хариуцагч хүлээн зөвшөөрсөн                        

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа би,

Нэхэмжлэгч:******* дүүргийн 1 дүгээр хороонд байрлах, ******* дүүргийн ******* хэлтсийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:******* дүүргийн 3 дугаар хороо, ******* дугаар байрны ******* тоотод оршин суух, Боржигон овогт ******* ******* холбогдох дүрэмт хувцасны төлбөр 618,074 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг *******0*******4 оны 7 дугаар сарын 0*******-ны өдөр хүлээн авч хянаад:

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* дүүргийн ******* хэлтэс нь С.******* холбогдуулан дүрэмт хувцасны төлбөр 618,074 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч ******* дүүргийн ******* хэлтэс нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Тус цагдаагийн хэлтэст ажиллаж байгаад *******0*******3 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн Б/986 тоот тушаалаар ажлаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн С.******* нь ажиллаж байх хугацаандаа хэрэглэж байсан хувцасны эдлэгдээгүй үнэ болох 1,*******18,074 төгрөгийг нэхэмжлэх ******* Ерөнхий газрын Хангалт Үйлчилгээний төвийн *******0*******4 оны 7 дугаар сарын *******6-ны өдрийн *******83 тоот нэхэмжлэхээр ирсэн. Хувцасны үлдэгдэл 618,074 төгрөгийн төлбөрийг С.*******аас гаргуулж өгнө үү гэжээ.

.

Хариуцагч С.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие нь ******* дүүргийн ******* хэлтсийн нэхэмжилсэн 618,074 төгрөгийг төлж барагдуулна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтууд, хариуцагчийн бичгээр ирүүлсэн тайлбар зэргийг уншиж танилцаад:

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******3 дугаар зүйлийн 1*******3.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.******* дахь хэсгүүдэд заасныг удирдлага

болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.******* дүүргийн ******* хэлтсийн нэхэмжлэлтэй, Боржигон овогт ******* ******* холбогдох дүрэмт хувцасны төлбөр 618,074 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

*******.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид 19,19******* төгрөгийг урьдчилан төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч С.*******аас улсын тэмдэгтийн хураамжид төлөх 19,19******* төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож 9,596 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ П.ТУЯА