Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 188

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Д.Адъяасүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга  Д.Золбоо

Улсын яллагчаар хяналтын прокурор Д.Дэлгэрбаяр

Хохирогч Ц.Д

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Урангоо

Шинжээч Э.А нарыг  оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж үйлдэж ирүүлсэн Б.Цд холбогдох эрүүгийн .... дугаартай хэргийг 2017 оны 12 сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Эрүүгийн 201710000194 дугаартай хэргийн шүүгдэгч:

 

Б.Ц

Шүүгдэгч Б.Ц нь 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Айраг сумын 4 дүгээр багийн нутагт иргэн Ц.Дтэй хувийн таарамжгүй байдлаас маргалдаж улмаар түүнийг зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч талуудын шүүгдэгчийн гэм буруугийн талаар хэлэлцүүлсэн дараах нотлох баримтууд болох:

 

Шүүгдэгч Б.Цийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би тэр үед Дтэй муудалцана гэж бодоогүй. 1 хүн хүргэж өгчихөөд Дийг хүргэж өгөхөөр эргээд ирэхэд намайг мотоцикльтой минь татаж унагасан. Би мотоцикльдоо даруулаад босч амжаагүй байхад чулуу бариад ирэхэд нь би түлхсэн. фудволк урж, эрх тас татсан. Би тэгэхээр нь алганы хонхорхойгоор  зүүн нүд рүү нь 1 түлхсэн. Өөрөө хөл муутай хүн болохоор газар унасан. Тэгээд би мотоциклио данхраадаж орхичихоод цаашаа айл руу явсан. Унагачихаад зодож, цохьсон зүйл байхгүй гэсэн мэдүүлэг,

 

 

           Хохирогч Ц.Дийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Цийн мэдүүлэгээс зарим зүйл нь зөрөөд байна. Би гомдолтой. Би тахир дутуу биш байсан бол Цийн түлхэлтийг даана. Цийн ярьсан чулуу барьсан гэдэг бол худлаа. Ц миний дээр суугаад цохиж байхыг би зүүн нүдээрээ харсан. Баруун нүд юу ч харахгүй тагларсан байсан. Чи боль гэж би 1 түлхсэн. Тэгээд яваад өгсөн. Тэр оройдоо би тэр газар унтаад өгсөн. Ухаан алдаад унтсан уу, согтоод унтсан уу мэдэхгүй байгаа. Хамгийн гол нь хохирлыг барагдуулмаар байна. Баримтаар өгсөн эмчилгээний зардал, хохирлоо барагдуулмаар байна. Нэхэмжилсэн 5,000,000 төгрөгнөөсөө татгалзаж байна” гэсэн мэдүүлэг,

 

           Шинжээч эмч Э.Аын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Ц.Дийн биед зүүн нүдний ухархайн доторх хана, хамар ясны хугарал, тархи доргилт, зүүн хөмсөгний шарх, баруун, зүүн нүдний дээд доод зовхи улаан хүрэн өнгийн цус хуралт, хамрын нурууны зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдсон. Учирсан гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэргийг тогтоох журмын 2.4 хэсгийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах зуур гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдангид нөлөөлөх эсэх нь  эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. гэсэн мэдүүлэг

 

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 03-07/

Шинжилгээ хийлгэх шинжээч томилох тогтоол /хх-ийн 20, 29/

Шинжээчийн дүгнэлт /хх-ийн 21, 30/

           Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-59/ зэргийг шинжлэн судлав.

 

           Шүүгдэгч Б.Ц нь 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Айраг сумын 4 дүгээр багийн нутагт иргэн Ц.Дтэй хувийн таарамжгүй харьцаанаас маргалдаж улмаар түүнийг зодож хөнгөн гэмтэл учруулсан болох нь хохирогч Ц.Дийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Ц миний дээр суугаад цохиж байхад би зүүн нүдээрээ харсан. Баруун нүд юу ч харахгүй тагларсан байсан.” гэсэн мэдүүлэг, шинжээч эмч Э.Аын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн Ц.Дийн биед зүүн нүдний ухархайн доторх хана, хамар ясны хугарал, тархи доргилт, зүүн хөмсөгний шарх, баруун, зүүн нүдний дээд доод зовхи улаан хүрэн өнгийн цус хуралт, хамрын нурууны зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдсон. Учирсан гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ...гэсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 06 сарын 19-ний өдрийн шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

 

 Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн баримт байх тул энэ хэрэгт  хамааралтай, нотолгооны ач холбогдол бүхий  үнэн зөв баримтууд гэж үзэж шүүх нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай  гэж үзэв.

 

Шүүгдэгч Б.Ц нь 2017 оны 06 сарын 14-ний өдөр гэмт хэрэг үйлдсэн  нь 2002 оны эрүүгийн хуулийн үйлчлэлд хамаарах ба 2015 оны  Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1-д заасан  “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг нь оногдуулах ялын хувьд 2002 оны Эрүүгийн хуулийн “бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах” гэмт хэргээс хөнгөрсөн байх боловч 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д заасан зохицууулалт нь    шүүгдэгчийн эрх зүйн байдлыг илүү дээрдүүлсэн байна  гэж үзлээ.

 

Иймд шүүгдэгч Б.Цд аймгийн прокурорын газраас 2015 оны  Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 болгон өөрчлөн зүйлчилж, шүүгдэгч Б.Цийг  бусдын бие махбодид  хөнгөн гэмтэл санаатай  учруулсан гэмт хэргийг үйлдсэн  гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.Цийн үйлдсэн гэмт хэрэг нь  2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д хамрагдаж байгаа тул  эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэлээ.

 

 Хохирогч Ц.Д нь шүүхийн хэлэлцүүлэгт эмчилгээний зардалд  1700000 төгрөг нэхэмжилсэн ба  нотлох баримтаар тогтоогдож байгаа  шатахууны зардал 51200 төгрөг, галт тэрэгний  замын зардал 38900 төгрөг, эм тариа авсаны 151200 төгрөг, томографаар толгойн зураг авахуулсаны 120000 төгрөг нийт 361300 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан олгох үндэслэлтэй байна.

 

Харин  хоол цайнд хэрэглэсэн 52600 төгрөг, группын зээл 1230000 болон гэмт хэргийн улмаас шууд учирсан хохиролд тооцогдохгүй 1338700 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Б.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй.