Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 103/ШШ2024/00428

 

 

 

 

 

202******* оны 07 сарын 22 өдөр

Дугаар 10*******/ШШ202*******/00*******2*******

Улаанбаатар хот

 

                       Хариуцагч хүлээн зөвшөөрсөн                        

             ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа би,

Нэхэмжлэгч:Чингэлтэй дүүргийн ******* дугаар хороо, Ялалт плаза, ******* давхар *******0******* тоотод байрлах, ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:******* дүүргийн ******* дүгээр хороо, ******* ******* дугаар гудамжны ******* тоотод оршин суух, овогт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 1,6*******0,267 төгрөг, нотариатын зардал *******,000 төгрөг нийт 1,6**************,267 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 202******* оны 7 дугаар сарын 0*******-ны өдөр хүлээн авч хянаад:

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч С.од холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 1,6*******0,267 төгрөг, нотариатын зардал *******,000 төгрөг нийт 1,6**************,267 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: С. нь ******* ББСБ ХХК-тай 202******* оны 6 дугаар сарын 2*******-ны өдрийн 11 тоот зээлийн гэрээ байгуулан 1,**************9,900 төгрөгийг жилийн *******6 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай хэрэглээний зориулалтаар авсан. Хариуцагч зээл авсан өдрөөс хойш зээлийн гэрээгээр хүлээсэн үндсэн зээл, зээлийн хүү төлөх үүргээ гэрээний нөхцөлд зааснаар биелүүлээгүй ноцтой зөрчил гаргасан тул нэхэмжлэл гаргаж байна.

Иймд үндсэн зээлийн үлдэгдэл 1,**************6,66*******.6******* төгрөг, хүү *******2*******,*******0*******.1******* төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9,19*******.1******* төгрөг, нотариатын зардал *******,000 төгрөг нийт 1,6**************,267 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч С. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие 202******* онд ******* ББСБ ХХК-иас зээл авсан. Одоо ******* ББСБ ХХК-иас нэхэмжилж байгаа нийт 1,6**************,297 төгрөгийг төлж барагдуулна, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтууд, хариуцагчийн бичгээр ирүүлсэн тайлбар зэргийг уншиж танилцаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ. Учир нь: хариуцагч 1,6**************,297 төгрөгийг төлж барагдуулна, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэсэн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.*******-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12******* дугаар зүйлийн 12*******.1, 7******* дүгээр зүйлийн 7*******.1, 7*******.2 дахь хэсгүүдэд заасныг удирдлага

болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, овогт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 1,6*******0,267 төгрөг, нотариатын зардал *******,000 төгрөг нийт 1,6**************,267 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.******* дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******1,91******* төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 20,9*******7 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 20,9*******7 төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгосугай.

*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дугаар зүйлийн 7*******.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.******* дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 



 

 

 

ШҮҮГЧ П.ТУЯА