| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Туяа |
| Хэргийн индекс | 103/2024/00520/И |
| Дугаар | 103/ШШ2024/00483 |
| Огноо | 2024-09-10 |
| Маргааны төрөл | Нас тогтоолгох, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 10 өдөр
Дугаар 103/ШШ2024/00483
| 202******* оны 09 сарын 10 өдөр | Дугаар 10*******/ШШ202*******/00*******8******* | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: ******* дүүргийн ******* дүгээр хороо, ******* ******* дугаар гудамжны ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* нас тогтоолгох тухай хүсэлтийг 202******* оны 7 дугаар сарын 2*******-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Хүсэлт гаргагч: Н*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Марал-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Н******* нь 19*******1 оны 5 дугаар сарын 15-ны өдөр төрсөн буюу нас тогтоолгох хүсэлтийг шүүхэд гаргажээ.
1.Хүсэлт гаргагч хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие 19*******7 онд Говь-Алтай аймгийн Тонхил сумын Шанд гэдэг газарт ******* 5 дугаар хүүхэд болон төрсөн. 1-10 нас хүртэл эцэг эхийн гар дээр бойжиж байгаад 19*******7 онд тус сумын бага сургуульд сурч улмаар 195******* онд 7 дугаар анги төгссөн. Ар гэрийн гачигдлаар хөдөө мал дээр гарч амьдарсан. 1956-1959 оны хооронд Худалдааны техник кумд санхүүгийн мэргэжлээр суралцаж төгссөн. Мэргэжлээрээ ************** жил ажиллаж амьдарч ирсэн. Анх иргэний үнэмлэх авах үед /гэрчилгээ/төрсөн он сар өдөр тодорхойгүй. Эцэг эхийн аман хэллэг буюу нохой жилийн хаврын сүүл сарын гэх мэтээр таамаглан төрсний гэрчилгээ авсан болно. 19************** оны хүн амын тооллогын лавлагаагаар 19*******1 онд төрсөн 1******* настай хүүхэд байсан гэсэн лавлагааг үндэслэн намайг 19*******1 оны 5 дугаар сарын 15-ны өдөр төрсөн болохыг тогтоож өгнө үү гэжээ.
2.Хүсэлт гаргагч шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Би яг төрсөн оноо сайн мэдэхгүй байна, ямар ч байсан 19*******0-аад онд төрсөн байх ёстой. Би 19*******1 онд төрсөн байх гэж боддог, миний дээд талын эгч маань надад хэлэхдээ би чамаас ******* насаар эгч гэдэг байсан. Одоо бол манай ах дүү нар байхгүй, надаас өөр хүнгүй болсон. Би 1956 онд 7 дугаар анги төгсөөд Улаанбаатар хотод ирээд Худалдааны Техникумын нягтлан бодогчийн ангид сураад төгсөж байсан. Тэгээд 1959 онд 1 дүгээр гуанзанд тооцооны нягтлан бодогчоор ажиллаж байгаад дараа нь Усны сангийн аж ахуйд бас тооцооны нягтлан бодогчоор ажиллаж байсан. Тэгээд үүний дараа миний бие жаахан таагүй байсан учраас 1972 онд Баяндэлгэр сум руу мал маллаж, үнээ саахаар ирж байсан. Тэгээд 1990 онд тэтгэвэрт гарсан. Би 10 настай сургуульд орж байсан, оныг нь сайн санахгүй байна. Хотод байдаг хүү маань таны насны зөрүүг гаргаж өгнө гээд 19************** оны хүн амын тооллогын баримтыг архиваас авсан. Би бол өөрийгөө 19*******0-аад онд төрсөн, насны зөрүүтэй гэдгээ мэдэж байсан ч гэсэн өөрөө хөөцөлдөөд явж чадахгүй болохоор урьд нь энэ асуудлаар хөөцөлдөж байгаагүй. Төрсөн жилээ үнэнээр нь тогтоолгоё гэж бодоод шүүхэд нэхэмжлэл гаргасан юм гэв.
*******.Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн лавлагаа, ******* дүүргийн ******* дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт, Үндэсний төв архивын лавлагаа, 1-р маягтын лавлагаа зэргийг нотлох баримтаар ирүүлсэн байна.
/хх-ийн 2-5-р тал/
Шүүхээс ХААТР-1 маягтын хуулбар, Үндэсний төв архивын лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа, Үндэсний төв архивын 0*******-02/****************************, 0*******-02/*********************5, 0*******-02/*********************6 тоот лавлагаа зэрэг нотлох баримтыг бүрдүүлсэн болно.
/хх-ийн 17-20-р тал/
Шүүх хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
1.Хүсэлт гаргагч Н.******* иргэний үнэмлэхэд 19*******7 оны 5 дугаар сарын 15-ны өдөр төрсөн гэж бичигдсэн боловч өөрөө 19*******1 оны 5 дугаар сарын 15-ны өдөр төрсөн гэж тухайн оныг зөвтгөж тогтоолгохоор шүүхэд ханджээ.
2.Хүсэлт гаргагч нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгохоор өөрийн оршин суугаа газрын шүүхэд хүсэлтээ гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.*******-д заасантай нийцэж байна.
*******.Хүсэлт гаргагч нь дээрх нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргах болсон зорилгоо Төрсөн оноо зөвтгөж тогтоолгох гэж тодорхойлжээ.
*******.Иймд дээрх үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******5 дугаар зүйлийн 1*******5.1-д зааснаар шүүхээр тогтоолгох шаардлага гаргах эрх нэхэмжлэгчид үүсэх бөгөөд түүний хүсэлтийг шүүхээс өөр журмаар сэргээн тогтоох боломжгүй болсон байна.
5.Хүсэлт гаргагч Н******* нь 19*******1 оны 5 дугаар сарын 15-ны өдөр төрсөн гэх боловч
-Түүний иргэний үнэмлэхэд 19*******7 оны 5 дугаар сарын 15-ны өдөр төрсөн гэж,
- ХААТР-1 маягтын лавлагаанд төрсөн аймаг хот- Говь-Алтай аймаг, Тонхил сум, 19*******7.05.15-ны өдөр төрсөн, эмэгтэй гэж,
-Төрсний гэрчилгээ орлосон 1 дүгээр маягтын лавлагаанд ******* овогт ******* , РД:НЧ*******7051501 гэж,
-19************** оны хүн амын тооллогын баримтаар овог , нэр , охин, нас 1*******, эмэгтэй,
-1956 оны хүн амын тооллогын баримтаар овог , нэр , нас 22, эмэгтэй,
-1989 оны хүн амын тооллогын баримтаар овог рай, нэр , нас 51, эмэгтэй гэж тус тус бүртгэгдсэн байна.
6.Хүсэлт гаргагч нь 19************** оны хүн амын тооллогоор 1******* настай буюу 19*******1 онд төрсөн, 1956 оны хүн амын тооллогоор ************** настай буюу 19************** онд төрсөн, 1989 оны хүн амын тооллогоор 51 настай буюу 19*******8 онд төрсөн гэж тус тус зөрүүтэй бүртгэгдсэн, хэрэгт авагдсан үйл баримтууд нь нэг нь нөгөөгөө үгүйсгэсэн, 19**************, 1956, 1989 оны хүн амын тооллогын баримтын зөвхөн 19************** оны баримтыг үнэн зөв гэж шүүх дүгнэх боломжгүй, 19*******1 онд төрсөн болохыг нотлох өөр бичгийн нотлох баримтгүй, ******* овогт ******* г 19*******1 оны 5 дугаар сарын 15-ны өдөр төрсөн гэх үйл баримт тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.*******, 116, 118, 1************** дугаар зүйлийн 1**************.1.1, 1************** дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******5 дугаар зүйлийн 1*******5.2.1******* дахь хэсэгт зааснаар нь ******* овогт ******* г 19*******1 оны 5 дугаар сарын 15-ны өдөр төрсөн буюу нас тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******0 дугаар зүйлийн *******0.2-т зааснаар зохигч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 1******* хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.*******-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 1******* хоног өнгөрснөөс хойш 1******* хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ТУЯА