Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 103/ШШ2024/00484

 

 

 

 

 

2024 оны 09 сарын *******0 өдөр

Дугаар *******03/ШШ2024/00484

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Туяа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч:******* дүүргийн ******* дугаар хороонд байрлах, *******-******* ААТҮГ-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* дүүргийн ******* дүгээр хороонд байрлах, ******* дүүргийн ******* ******* ******* холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт *******2,4*******7,8************** төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 7 дугаар сарын *******9-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.*******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ч.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Марал-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч *******-******* ААТҮГ нь ******* дүүргийн ******* ******* ******* холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт *******2,4*******7,8************** төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* дүүргийн ******* дүгээр хороонд байрлах ******* ******* төв нь цэвэр ус түгээсэн, бохир ус татан зайлуулсан үйлчилгээний хөлс болох **************,200,*******26.03 төгрөг, тухайн төлбөрөөс бодогдсон алданги *******,2*******7,68*******.34 төгрөг нийт *******2,4*******7,8**************.377 төгрөгийн төлбөрийг төлж барагдуулахгүй хуримтлагдсан авлага үүсгэж манай байгууллагын хууль ёсны эрх, ашиг сонирхлыг удаа дараа зөрчиж байгаа тул тус аж ахуй нэгжээс дээрх төлбөрийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: ******* дүүргийн ******* ******* төв нь 2022-2024 онд төлбөрөө хэвийн төлж байгаад 2023 оны 6 дугаар сараас эхлэн өр төлбөр уг байгууллагад үүсч эхэлсэн. 2023 оны 6 дугаар сараас 2023 оны *******0 дугаар сарын 3*******-ний өдрийг хүртэл өр төлбөр гарснаас жилд 3 удаа л төлөлт хийсэн. ******* дүүргийн ******* ******* төвтэй байгуулсан гэрээний дагуу манай байгууллага нь 2 сард төлбөрөө төлөөгүй бол 3 дахь сараас эхлэн алданги тооцохоор жилийн эцэст хариуцагч байгууллагын нягтлан бодогчтой тооцоо нийлсэн акт үйлдэж гарын үсэг зуруулж баталгаажуулсан. Үүний дагуу хариуцагчаас 2023 оны 6 дугаар сараас 2023 оны *******2 дугаар сарыг дуустал хугацааны өр төлбөр *******2,4*******7,8*******2 төгрөг нэхэмжилж байна. Бүр тодруулбал 2023 оны 6 дугаар сарын төлбөр *******3,29*******,678 төгрөг үүн дээр *******9,763,678 төгрөгийг нэмээд дээр нь 6,7,8,9,*******0 сарын төлбөр төлөгдөөгүй учир алданги бодогдож нийт 87,934,000 төгрөг болсноос 38,000,000 төгрөгийг хариуцагч байгууллагаас төлөгдсөн. Шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 2024 оны 4-6 дугаар сарын төлбөрийг нэхэмжилсэн нь үнэн. Манайх нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилье, манай тооцооны нягтлан бодогч саяхан ажилд орсон болохоор буруу, зөрүүтэй тооцоолол гаргаад өгчихсөн байна лээ гэв.

Хариуцагч байгууллага шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:*******-******* ААТҮГазраас 2024 оны 7 дугаар сарын *******7-ны өдөр ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлд дурдсан 2024 оны 4,*******,6 сарын цэвэр, бохир усны үйлчилгээний хөлсийг манай байгууллага нэхэмжлэлийн дагуу тухай бүрд нь төлж барагдуулсан болно. Алданги тооцох үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.******* шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Би нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хэлсэн 2023 оны жилийн эцсийн 93,000,000 төгрөг гээд байгааг нь ойлгохгүй байна. Энэ байгууллага нэхэмжлэл гаргахдаа 2024 оны 4, *******, 6 сарын төлбөр гаргуулна гэсэн. Монгол Улсын Их Хурлын тогтоол 2023 оны ************** дүгээр сарын 23-ны өдөр батлагдсан тогтоолын 6 дугаар зүйлд Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хуулийн нэгж, түүний тухай удирдлагын тухай хуулийн дагуу 2******* дүгээр зүйлийн 2*******.*******.*******6 дахь заалт, 2******* дугаар зүйлийн *******.8 дахь заалтыг хэрэгжүүлэх арга хэмжээг орон нутгийн эрүүл ******* байгууллагуудын хэвийн үйл ажиллагааг хангах гэж зааснаар энэ хэвийн үйл ажиллагааг хангахын тулд 2024 оноос эхлээд дүүргийн Засаг даргын Тамгын газар манай ******* ******* төвийн тогтмол зардал болох ус, дулаан, гэрэл, цахилгааны төлбөрийг дүүргийн төрийн сангийн данснаас төлж эхэлж байгаа. Энэ байгууллагын дарга нь бас Дүүргийн иргэдийн төлөөлөгч хүн байж энэ бүх үйл явцыг бүгдийг нь мэдэж байгаа. Нэхэмжлэлийнхээ хугацааг тодорхой гаргаад өг.

Би 2023 оны өр, алдангийн талаар яриад байгааг нь мэдэхгүй байна, 2023 оны энэ яриад байгаа асуудал дээр няцаалт хийх баримт авч ирээгүй. Би эдний гаргасан нэхэмжлэлийн дагуу хариу тайлбар болон 2024 онд гүйлгээ хийсэн данснаас зарлага гаргасан баримтуудаа хэрэгт өгсөн. Гэтэл нэхэмжлэгчийн төлөөлөгч нь ямар хугацааны хэдэн төгрөгийг нэхэмжилж байгаагаа шүүх хуралдаан дээрээ өөрөө мэдэхгүй зогсож байна шүү дээ, ямар ч байсан манай байгууллага 4 дүгээр сарын төлбөрийг 4 дүгээр сарын 20-нд барагдуулсан, ******* дугаар сарын төлбөрийг ******* дугаар сарын 2*******-нд барагдуулсан, 6 дугаар сарын төлбөрийг 6 дугаар сарын 2*******-нд хагас жилийн тайлан баланс гарахаас өмнө барагдуулчихсан байхад үүн дээр алданги тооцоод ийм хүснэгт бэлдээд яваад байгааг л би ойлгохгүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч байгууллага хариуцлагагүй байна гэж үзэж байна. Намайг шүүхээс 2024 оны 7 дугаар сарын *******9-ний өдөр дуудсан, шүүх дээр очиход шүүгчийн туслах миний дэргэд ямар хугацааны төлбөрийг нэхэмжилж байгаагаа тодорхой болго гэж нэхэмжлэгчийн төлөөлөгчид хэлсэн шүү дээ. Гэтэл 2 сарын дараа шүүх хуралдаан дээр ийм юм яриад байж байх юм. Бид нар ч гэсэн ажилтай, өнөөдөр гэхэд яаралтай даргын зөвлөлийн хуралтай байж байгаад би чөлөө аваад шүүх хуралдаандаа ирсэн. Нэгнээрээ ингэж наадмааргүй л байна. Манайх төлбөрөө төлсөн учир нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

*******.Нэхэмжлэгч *******-******* ААТҮГ нь хариуцагч ******* дүүргийн ******* ******* ******* холбогдуулан 2024 оны 4,*******6 дугаар сарын цэвэр ус түгээсэн, бохир ус татан зайлуулсан үйлчилгээний хөлс **************,200,*******26.03 төгрөг, алданги *******,2*******7,68*******.34 төгрөг нийт *******2,4*******7,8**************.37 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

2.Хариуцагч ******* дүүргийн ******* ******* төв нь 2024 оны 4,*******,6 дугаар сарын төлбөрийг төлсөн учир алданги болон нийт төлбөрийг төлөх үндэслэлгүй гэж маргаж байна.

3.Нэхэмжлэгч *******-******* ААТҮГ нь ******* дүүргийн ******* ******* төвийг 2024 оны 4 дүгээр сарын төлбөр 6,*******90,770.03 төгрөг, алданги 477,*******23.6******* төгрөг, нийт 7,068,293.64 төгрөг, ******* дугаар сарын төлбөр 23,46*******,878 төгрөг, алданги 740,*******6******* төгрөг нийт 24,202,039 төгрөг, 6 дугаар сарын төлбөр 2*******,*******47,478 төгрөг нийт *******2,4*******7,8**************.37 төгрөгийн халуун болон цэвэр ус түгээсэн, бохир ус татан зайлуулсан үйлчилгээний хөлсийг төлөхгүй байснаас өр хуримтлагдсан гэж нэхэмжилсэн бөгөөд хариуцагч талаас 2024 оны ******* дугаар сарын 30-ны өдөр 23,46*******,878 төгрөг, 2024 оны 6 дугаар сарын 26-ны өдөр 2*******,*******47,478 төгрөг, 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 2*******,793,878 төгрөг төлсөн гэх баримтыг шүүхэд ирүүлсэн байна.

/ хавтаст хэргийн 4, *******4-22 дугаар хуудас /

4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэг эхлэхээс өмнө шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж байна, өөр шинээр гаргах санал хүсэлтгүй гэсэн атлаа шүүхийн хэлэлцүүлэгийн үе шатанд манай байгууллага 2023 оны 6 дугаар сараас 2023 оны *******2 дугаар сарыг дуустал өр төлбөрийг нэхэмжилж байна. Нягтлан маань солигдсон учраас хэрэгт 2024 оны 4-6 дугаар сарыг дуустал төлбөрийг нэхэмжилнэ гээд буруу тооцоолол бичээд өгсөн байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна гэсэн тайлбар өгснийг хүлээн авах боломжгүй байна.

*******.Нэхэмжлэгч байгууллага нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа өөрчлөх, ихэсгэх, багасгах, татгалзах эрх нээлттэй хэдий ч уг ажиллагаа шүүхийн хэлэлцүүлэг эхлэхээс өмнө хийгдэх ажиллагаа бөгөөд шүүх өөрчлөгдсөн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг хүлээн авч хариуцагч талд гардуулах, хариу тайлбар авах, нотлох баримт бүрдүүлэх, мэтгэлцэх боломжийг олгох үүрэгтэй.

6.Уг хэрэгт 2024 оны 7 дугаар сарын 2*******-ны өдөр иргэний хэрэг үүсгэж 2024 оны 7 дугаар сарын 26-ны өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид хэргийн оролцогчийн эрх үүргийн танилцуулсан бөгөөд шүүх хуралдаан зарлагдах хүртэл өөрсдийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлийг тодруулж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөх бүрэн боломжит хугацаа байсан, шүүх хуралдаан товлогдох үе шатанд шүүгчийн туслах нэхэмжлэгчийн төлөөлөгч, хариуцагчийн төлөөлөгч нартай нэг бүрчлэн холбогдож шинээр гаргаж өгөх нотлох баримт, санал хүсэлт байгааг тодруулан шүүх хуралдааныг товлон зарласан байхад Ерөнхий нябо Г.Анхзаяа, борлуулалтын нябо А.Саранзаяа гэсэн нэр бүхий нягтлан бодогч нарын хийсэн тооцоолол буруу байна гэсэн үндэслэлээр шүүхийн хэлэлцүүлэг эхлэсний дараа нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөх хүсэлт гаргаж байгааг шүүх хүлээн авах хуулийн үндэслэлгүй.

7.Иймд нэхэмжлэгчийн 2024 оны 4, *******, 6 дугаар сарын цэвэр ус түгээсэн, бохир ус татан зайлуулсан үйлчилгээний хөлс **************,200,*******26.03 төгрөг, алданги *******,2*******7,68*******.34 төгрөг нийт *******2,4*******7,8**************.37 төгрөгийг хариуцагч тал төлж барагдуулсан болох нь баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өмнөх оны өр төлбөрийг нэхэмжлэх эрх нэхэмжлэгчид нээлттэйг дурдах нь зүйтэй.

8.Нэхэмжлэгч байгууллага нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 4******* дүгээр зүйлийн 4*******.*******.3 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж 420,039 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ********************* дугаар зүйлийн *********************.2.3,

**************6, **************8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

*******.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.******* дэх хэсэгт зааснаар *******-******* ААТҮГ-ын нэхэмжлэлтэй, ******* дүүргийн ******* ******* ******* холбогдох 2024 оны 4, *******, 6 дугаар сарын цэвэр ус түгээсэн, бохир ус татан зайлуулсан үйлчилгээний хөлс **************,200,*******26.03 төгрөг, алданги *******,2*******7,68*******.34 төгрөг нийт *******2,4*******7,8**************.37 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 4******* дүгээр зүйлийн 4*******.*******.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******-******* ААТҮГ нь улсын тэмдэгтийн хураамж 420,039 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******20 дугаар зүйлийн *******20.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш *******4 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************9 дүгээр зүйлийн **************9.2, **************9.4, **************9.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш *******4 хоног өнгөрсний дараа *******4 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ТУЯА