Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 130/ШШ2024/00388

 

 

 

 

        2024           04            17     

                           130/ШШ2024/00388

 

    

 

                               Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

                               хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

                                            хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бби,

Нэхэмжлэгч: Б аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар /дарга Б.Г/

Хариуцагч: Б аймгийн Б сумын 5 дугаар багт оршин суух, Х овогт Р-ын Н

Нэхэмжлэлийн шаардлага: Нийгмийн халамжийн сангаас үндэслэлгүйгээр авсан 2,802,970 /хоёр сая найман зуун хоёр мянга есөн зуун далан/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

1.Нэхэмжлэгч Б аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар нь Р.Н-д холбогдуулан Нийгмийн халамжийн сангаас үндэслэлгүйгээр авсан 2,802,970 /хоёр сая найман зуун хоёр мянга есөн зуун далан/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Б аймгийн Б сумын 2 дугаар багийн иргэн Р.Н хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон актгүйгээр нийгмийн халамжийн сангаас үндэслэлгүйгээр халамжийн тэтгэврийн мөнгө авсан нь аймгийн Төрийн аудитын газрын шалгалтаар илэрч тухайн иргэнд акт тавигдсан.

1.2. Р.Нд тухайн асуудлаар сонсох ажиллагаа явуулахад халамжийн тэтгэврийн мөнгийг өөрийн дансаар дамжуулан авсан болохыг хүлээн зөвшөөрч уг мөнгийг төлж барагдуулахаар тохирсон боловч хууль бус авсан 2,802,970 төгрөгийг одоо хүртэл төлж барагдуулаагүй болно.

1.3. Иймд Р.Н-аас Нийгмийн халамжийн сангаас үндэслэлгүйгээр авсан 2,802,970 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч Р.Н хариу тайлбартаа “Миний бие Р.Н нь Б аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар надад холбогдуулан гаргасан  нэхэмжлэлтэй танилцлаа. Би Б аймгийн Хөдөлмөр халамжийн сангаас авсан 2,802,970 төгрөгийг төлж өгөхийг хүлээн зөвшөөрч байна” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

3. Нэхэмжлэгч Б аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар нь Р.Нд холбогдуулан гаргасан Нийгмийн халамжийн сангаас үндэслэлгүйгээр авсан 2,802,970 /хоёр сая найман зуун хоёр мянга есөн зуун далан/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Р.Н нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч Нийгмийн халамжийн сангаас үндэслэлгүйгээр авсан 2,802,970 төгрөгийг төлж өгөхөөр болж, тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

4. Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч биелүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.

5. Нэхэмжлэгч Б аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 2,802,970 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 59,797 төгрөгийн тал болох 29,898 төгрөгийг хариуцагч Р.Наас гаргуулан улсын орлого болгох нь зүйтэй байна.

6. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

 

1.Хариуцагч Р.Н нь Нийгмийн халамжийн сангаас үндэслэлгүйгээр авсан 2,802,970 /хоёр сая найман зуун хоёр мянга есөн зуун далан/ төгрөгийг төлж өгөхөөр болж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.   

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Б аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Р.Н-аас 29,898 /хорин есөн мянга найман зуун ерэн найман/ төгрөг гаргуулан улсын орлого болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                           К.Б