Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Батдэлгэрийн Хэрлэн |
Хэргийн индекс | 149/2024/00038/И |
Дугаар | 149/ШШ2024/00247 |
Огноо | 2024-05-30 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 149/ШШ2024/00247
2024 оны 05 сарын 30 өдөр | Дугаар 149/ШШ2024/00247 | Сэлэнгэ аймаг |
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК-ийн 906,631 төгрөг гаргуулах тухай хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч О.******* биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 26310 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч О.*******өөс 13,155 төгрөг, төрийн сангийн 100130400941 тоот данснаас 13,155 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК-д буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ХЭРЛЭН