Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 184/ШШ2024/04678

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Долгорсүрэн би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *****-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, *****-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 8,773,728 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч******* ******* ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч ******* ******* нь хэрэглээний зээлийн эрхийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр 2023 оны 04 дүгээр сарын 08-нд 6000027972 тоот цахим зээлийн гэрээг байгуулж, 6,920,000 төгрөгийн зээлийг сарын 1,9 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлдэн авсан. Зээлдэгчтэй байгуулсан 6000027972 тоот цахим зээлийн гэрээний хугацаа 2025 оны 09 дүгээр сарын 30-нд дуусахаар байх бөгөөд зээлдэгч өнөөдрийн байдлаар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 6000027972 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 6,710,353 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 1,973,925 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 77,450 төгрөг, нотариатын төлбөрт 12,000, нийт 8,773,728 төгрөгийг зээлдэгч Цэцгээ *******ээс гаргуулах. Улсын тэмдэгтийн хураамжинд 155,330 төгрөг төлсөн болно гэжээ.

2. Нэхэмжлэгч******* ******* ******* нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хүлээн зөвшөөрөв гэжээ.

3. Хариуцагч Ц.******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: М ******* *******-ийн нэхэмжилсэн 8,773,728 төгрөгийг бүхэлд нь төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна. Уг төлбөрийг 2024 оны 09 дүгээр сарын 30-нд 1,462,288 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 30-нд 1,462,288 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 30-нд 1,462,288 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 30-нд 1,462,288 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 30-нд 1,462,288 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 30-нд 1,462,288 төгрөгийг тус тус төлж барагдуулах хүсэлттэй байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М ******* ******* нь хариуцагч Ц.*******эд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 8,773,728 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ц.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 8,773,728 төгрөгийг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 1,462,288 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 30-нды өдөр 1,462,288 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 1,462,288 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 1,462,288 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 1,462,288 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 30-ны өдөр 1,462,288 төгрөгөөр тус тус төлж барагдуулах хүсэлтэй байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх тайлбарыг шүүхэд ирүүлжээ.

Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэлээ.

Зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Ц.*******эд холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 8,773,728 төгрөг гаргуулах тухай, М ******* *******-ийн нэхэмжлэлтэй, иргэний хэрэгт хариуцагч нь 8,773,728 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 1,462,288 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 1,462,288 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 1,462,288 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 1,462,288 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 1,462,288 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 30-ны өдөр 1,462,288 төгрөгөөр бүрэн төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 155,330 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн данснаас 77,665 төгрөгийг, хариуцагч Ц.*******ээс 77,665 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дах хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Э.ДОЛГОРСҮРЭН