Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 2017/ШЦТ/159

 

 

                                 

 

 

                                   

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

              Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж, нарийн бичгийн дарга А.Золзаяа, улсын яллагч Ш.Сувд-Эрдэнэ, хохирогч Ц.Нанжид, шүүгдэгч М.Батжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч М.Батжаргалд холбогдох эрүүгийн 1736000690092 дугаартай, 178/2017/0160/Э/ индекстэй хэргийг 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1980 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Ховд аймгийн Ховд суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, яс үндэс тува, ам бүл 2,  Ховд аймгийн Буянт сумын Норжинхайрхан багт  оршин суух, ПВ80121437 регистрийн дугаартай, Жагдбай овогт Мөнхөөгийн Батжаргал / Цагаанаа хочтой/

      Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд  дурдсанаар/

Шүүгдэгч М.Батжаргал нь 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Ховд аймгийн Жаргалант  сумын Рашаант багийн  нутаг дэвсгэрт иргэн Ц.Нанжидыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд:

Хохирогч Ц.Нанжид мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 20 цагийн үед найз Д.Жанчивдоржийн төрсөн өдөр болоод Веннерс зоогийн газарт хоолонд орчихоод Рашаант багийн нутаг дэвсгэрт байрлах тэдний гэрт ирсэн. Тэднийд ороход нэг танихгүй залуу сууж байснаа Д.Жанчивдоржтой маргаад байхаар нь “ ах аа та одоо харьчих” гээд дагуулаад гадагш гараад хашааны үүдэнд хүргэчихээд буцаад эргэтэл миний цамцны захаас татаж унагаад нүүр лүү гараараа цохисон. Би урдаас нь босоод барилцаж авсан чинь миний нүүр лүү гараараа дахиж цохиод би тэрнээс хойш болсон үйл явдлыг мэдэхгүй байна.Тэгээд би гэрт ирээд толгой дээр жин тавьж байхад ухаан орсон. Миний хамарнаас цус гоожиж байсан.Хохирлоо гаргуулж авмаар байна  гэжээ./хх 9-10-р хуудас/  

Гэрч А.Тунгалагцэцэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: 2017 оны 09 дүгээр сарын 06-ны орой манай нөхөр Ц.Нанжид найз Д.Жанчивдоржийн төрсөн өдөрт очихоор явсан. Орой 23 цагийн үед над руу утасдаад “намайг Д.Жанчивдоржийн гэрээс ирээд ав “ гэхээр нь би машин асаагаад Д.Жанчивдоржийнд очсон. Хашаагаар нь ортол үүдэнд нь нэг хүн хэвтэж байхаар нь харсан чинь танихгүй хүн байхаар хажуугаар нь гараад байшин луу орсон. Тэгтэл манай нөхрийн хамраас цус гарчихсан тэд нар цэвэрлээд байж байсан. Юу болсон талаар асуухад Д.Жанчивдоржийн авгай Нямцоож “ Цагаанаа гэдэг хүн Д.Жанчивдорж, Б.Ганбаатар хоёртой муудалцаад байхаар нь Ц.Нанжид аргалаад гэрээс аваад гарсан. Би 10-аад минутын дараа дээд давхраас буугаад гарсан чинь Цагаанаа хашаан дээр гарчихсан Ц.Нанжидыг зодож байсан. Тэгээд би эд нарт хэлж оруулж ирсэн” гэж хэлсэн. Тэгээд би Нямцоожийн яриаг сонсчихоод цагдаа руу дуудлага өгсөн. Үүдэнд хэвтэж байсан хүнийг удалгүй босоод явсны дараа би нөхрөө аваад гэрлүүгээ явсан. Маргааш нь Ач заяа эмнэлэг дээр очиж үзүүлээд шинжилгээ өгсөн  гэжээ. /хх 13-14-р хуудас/

Гэрч С.Цэрэннадмид мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр найз Д.Жанчивдоржийн төрсөн өдрийг Веннерс зоогийн газар тэмдэглэж байгаад  22 цаг өнгөрч байхад бид нар Д.Жанчивдоржийн гэрт ирсэн. Бид нарыг ирэхэд тэднийд Цагаанаа гэдэг хүн байсан ба Д.Жанчивдоржтой маргалдаад байсан. Тэгэхээр нь Ц.Нанжид тэр хүнийг “ одоо явчих хө, би гаргаад өгье” гээд дагуулаад гараад явсан. Бид нар юм яриад сууж байтал Д.Жанчивдоржийн эхнэр нь гаднаас орж ирээд гадаа Цагаанаа Ц.Нанжидыг зодож байна гэхээр нь бид нар гарсан. Цагаанаа Ц.Нанжидын дээр нь гараад суучихсан Ц.Нанжид ямар ч эсэргүүцэх чадваргүй байсан. Б.Ганбаатар очоод “ чи яагаад хүн зодож байгаа юм бэ “ гээд дээрээс нь татаж босож Ц.Нанжидыг салгасан.Тэгээд Ц.Нанжидыг гэр лүү оруулаад ирсэн чинь нүүр нүд нь нил цус болчихсон байсан. Бид нарыг нүүр амыг нь цэвэрлээд байж байтал Ц.Нанжидын эхнэр ирсэн. Б.Ганбаатар бид хоёр Д.Жанчивдоржийн гэрээс гараад явсан. Маргааш нь Ц.Нанжидыг дагуулж эмнэлэгт үзүүлсэн гэжээ. /хх 15-16-р хуудас/

Гэрч Б.Ганбаатар мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: 2017 оны 09 дүгээр сарын 06-ны орой найз Д.Жанчивдоржийн төрсөн өдрийн Веннерс зоогийн газар тэмдэглэж байгаад 22 цаг өнгөрч байхад Д.Жанчивдорж гэр лүүгээ түрүүлж яваад С.Цэрэннадмид, Ц.Нанжид бид нар араас нь гэрт нь очсон. Биднийг очиход Д.Жанчивдорж эхнэр нь Цагаанаа гэдэг залуу байсан. тэгтэл тэр Цагаанаа гэх залуу Д.Жанчивдоржтой үг сөргөлдөх янз ороод байхаар нь Ц.Нанжид “одоо явчих хө, би гаргаад өгье” гээд дагуулаад гарсан. Бид нар юм яриад сууж байтал гаднаас Д.Жанчивдоржийн эхнэр орж ирээд гадаа нөгөө залуу чинь Ц.Нанжидыг зодож байна гэхээр нь бид нар гарсан. Тэгтэл Цагаанаа Ц.Нанжидын дээр гараад суучихсан, Ц.Нанжид ямар ч эсэргүүцэх чадваргүй байж байсан. Би очоод чи яагаад хүн зодож байгаа юм бэ гээд Цагаанааг хуу татаж босгоод салгасан. Тэгээд Ц.Нанжидыг гэрт оруулаад нүүр нүд нь нил цус болсон байсныг цэвэрлэсэн.Ц.Нанжидын эхнэрийг Д.Жанчивдоржийн эхнэр дуудсан юм шиг байна лээ . Бид нарыг Ц.Нанжидыг цусыг цэвэрлээд байж байтал д.Жанчивдоржийн эхнэр орж ирсэн. Бид нарыг бужигнаж байтал нөгөө Цагаанаа гэдэг залуу алга болсон байсан гэжээ. /хх 17-18-р хуудас/

Гэрч Б.Нямцоож мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:2017 оны 09 дүгээр сарын 06-нд манай нөхөр Д.Жанчивдоржийн төрсөн өдөр болоод Веннерс зоогийн газарт найзуудтайгаа тэмдэглэж байгаад түрүүлээд гэртээ ирээд байж байтал Цагаанаа / Батжаргал/ орж ирсэн. Удалгүй араас нь Ц.Нанжид, Б.Ганбаатар, С.Цэрэннадмид нар орж ирсэн. Цагаанаа орж ирсэн хүмүүстэй жаахан үг сөргөлцөөд Д.Жанчивдоржтой маргах гээд байхаар нь Ц.Нанжид “ одоо явчих хө, би гаргаад өгье “гээд дагуулаад гарсан. тэр хоёр гараад 15 минут орчим  болохоор нь би гарсан чинь манай хашааны харанхуй буланд Цагаанаа Ц.Нанжидын дээр гараад суучихсан байсан. Би гэр лүүгээ ороод нөгөө хэдэд хэлсэн чинь Б.Ганбаатар очоод “яагаад хүн зодож байгаа юм бэ” гээд Цагаанааг Ц.Нанжидын дээрээс хуу татаж босгож салгасан.Тэгээд Ц.Нанжидыг гэрт дагуулж орж ирээд нүүр нүд цус болчихсон байсныг арчиж цэвэрлэсэн.Ц.Нанжид эхнэр лүүгээ ярьж дуудсан. Удалгүй эхнэр нь ирээд аваад явсан гэжээ. /хх -19-20-р хуудас/

Гэрч Д.Жанчивдорж мөрдөн шалгах аижллагаанд мэдүүлэхдээ: 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн өдрөө тэмдэглээд найзуудтайгаа байж байгаад гэртээ иртэл Цагаанаа манайд орж ирээд надтай болон манай найзуудтай үг сөргөөд байсан. Тэгээд Ц.Нанжид Цагаанааг аваад гарсан. Удалгүй манай эхнэр гарчихаад буцаж орж ирээд Цагаанаа Ц.Нанжидыг зодож байна гэхээр нь бид нар гараад Б.Ганбаатар очоод Нажнжидыг салгаад бид нарт гэрт орж ирээд Ц.Нанжидыг нүүр ам цус болсон байсныг цэвэрлэсэн. Ц.Нанжидыг эхнэр ирээд Б.Ганбаатар, С.Цэрэннадмид нар гэрээс явсан. Тэр хооронд Цагаанаа алга болсон байсан гэжээ. / хх 21-22-р хуудас/

2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 460 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: 1. Ц.Нанжидын  биед зүүн талын ухархай ясны доод ханын цууралт, / хугарал/ хамар ясны зүүн талын хугарал, зүүн нармайн хөндийд цусархаг агууламж, 11-21-р шүдний сулрал, баруун нүдний дээд зовхинд шарх, хамар, 2 шанаа, 2 нүдэнд хаван хавдар, цус хуралт, 2 нүдний салстад цус хуралт, зүүн чамархайн хуйханд хаван хавдар, духны баруун, баруун шанаа, баруун хацарт тус бүр зулгаралтууд, дээд уруулын дотор салстад зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.3. Ц.Нанжидын биед учирсан гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр цохигдох, мөргөлдөх, унахад үүссэн байх боломжтой. 4.Ц.Нанжидын биед үүссэн дээрх гэмтлүүд нь Хууль зүйн сайд,Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д... гэмтэл,түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош / түр/  хугацаагаар сарниулсан гэх шалгуур тогтоогдсон тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дүгнэлт гаргасан,шинжээч Б.Цэндхүү гэжээ./хх -19-р хуудас/

Шүүгдэгч М.Батжаргал шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Өөрийн бурууг ойлгож, гэмшиж байна  гэх мэдүүлэг зэрэг баримт болно. 

Шүүгдэгч М.Батжаргал нь  Ц.Нанжидыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч Ц.Нанжидын мэдүүлэг, гэрч А.Тунгалагцэцэг, С.Цэрэннадмид, Б.Ганбаатар, Б.Нямцоож, Д.Жанчивдорж нарын мэдүүлэг, 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 460 дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт ач холбогдолтой, хуулийн дагуу цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч М.Батжаргалыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч М.Батжаргал нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас” /хх-35-р /-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч  нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, улсын яллагчийн саналыг эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлээ болгов.

            Шүүгдэгч М.Батжаргал нь хохирогчид учруулсан 116700 төгрөгний хохирлыг төлөөгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дах хэсэг, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Жагдбай овогт Мөнхөөгийн Батжаргалыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Жагдбай овогт Мөнхөөгийн Батжаргалыг 450 нэгж буюу 450000 / дөрвөн зуун тавин мянга /   төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч М.Батжаргал нь 450000  төгрөгний торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд  биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг тайлбарласугай.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Батжаргалаас 116700 төгрөг гаргуулж хохирогч Ц.Нанжидад олгуулсугай.

5.Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг, шүүгдэгч хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч М.Батжаргалд  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчинтэй болтол хэвээр хэрэглэсүгэй.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  шүүгдэгч ,  хохирогч  гомдол,  улсын яллагч дээд шатны прокурор  эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гаргах эрхтэй  ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Б.ГАНТӨГС

Top of Form