Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 2022/ДШМ/541

 

 

 

2022           5              19                                            2022/ДШМ/541

 

Г.Өд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч Н.Батсайхан, Ерөнхий шүүгч Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Хулан,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Г, Түний өмгөөлөгч З.Цэнгэнбаяр, Л.Отгондорж, Ж.Эрдэнэбаатар, О.Сайнгэрэл,

шүүгдэгч Г.Өгийн өмгөөлөгч Ж.Оюунболд, Э.Нарангарав,

нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Халиун даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн 2022/ШЗ/102 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Г нарын гаргасан давж заалдах гомдлуудад үндэслэн Г.Өд холбогдох 201725030848 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

Т овгийн Ггийн Ө, 1964 оны 2 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 58 настай, эрэгтэй, дээд боловсролтой, зоо инженер мэргэжилтэй, “...” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:.../;

Шүүгдэгч Г.Ө нь Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт “...” ХХК-ийн 100 хувийн хувьцааг “...” ХХК-ийг шаардсан үед үл маргах журмаар саадгүй шилжүүлж өгнө гэж бичгээр 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр гэрээ байгуулж, 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр баталгаа гаргаж өгсөн атлаа “...” ХХК-аас шаардах үед компанийг шилжүүлж өгөлгүй өөрийн компани гэж бусдыг хуурч 39.031.244.160 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулан залилах гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Ш.Өгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Улсын дээд шүүхийн 71 дугаартай тогтоолд “...Уг хэргийн объект болох “..." ХХК-ийн 100 хувийн хувьцааг “...” ХХК-иас “...” ХХК-д, компаниас Г.Өд шилжүүлэх зэрэг байдлаар тус компанийн хувьцаа болон гүйцэтгэх захирлыг удаа дараагийн үйлдлээр иргэн, аж ахуй нэгжүүдэд шилжүүлж байсан шалтгаан болон төрийн худалдан авах ажиллагааны ил тод, шударга зарчмын эсрэг, татвараас нуугдах зэрэг хууль бус үйл ажиллагаатай холбоотой байсан эсэх зэрэг энэ хэргийн шалтгааныг болон хэрэгт ач холбогдол бүхий бусад нөхцөл байдлыг тодруулах тодорхой арга хэмжээг мөрдөн шалгах байгууллага өөрийн санаачилгаар авч хэрэгжүүлэх нь хэргийг шийдвэрлэхэд чухал үүрэгтэй байна. Мөн залилан мэхлэх гэмт хэргийн тухайд өмчлөгч, эзэмшигч гэмт этгээдэд хуурагдан мэхлэгдэж төөрөгдсөний улмаас эд хөрөнгөө өгөх зэргээр дээрх гэмт хэргүүдэд хохирогчийн эд хөрөнгө хууль бус аргаар гэмт этгээдэд шилждэг бол завших, ашиглах гэмт хэргийн хувьд хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдэд хууль ёсоор шилжсэний дараа уг эд хөрөнгийг шамшигдуулах, завших санаа бий болж хэрэгждэг ялгаатай тул Г.Ө нь “...” ХХК-ийн 100 хувийн хувьцааг хохирогчоос хэзээ, хэрхэн шилжүүлэн авч буй арга, санаа сэдэлтийг тогтоосноор Түний зан үйлдэлд эрх зүйн зөв дүгнэлт хийхэд ач холбогдолтой билээ. Шүүгдэгч, Түний өмгөөлөгчдийн зүгээс “...Г.Ө нь тус компанийг амжилттай удирдаж, зам засварын томоохон ажлуудыг хийж эхлэх үед хохирогч гэх талаас хууль бус аргаар эргүүлэн авах оролдлого хийсэн” гэх байдлаар шат шатны шүүхүүдэд маргаж ирсэн байх тул “...” ХХК-ийн хувьцааг Г.Өд шилжүүлэхээс өмнө тус компанид хөрөнгө, бизнесийн хөндлөнгийн үнэлгээ хийгдсэн эсэх, хэрэв үгүй бол тухайн үеийн эдийн засгийн ханшаар уг компанийн ашигт байдалд хөрөнгийн үнэлгээг санхүүгийн баримтад тулгуурлан бодитой тодорхойлох нь зүйтэй юм...” гэх зэрэг зайлшгүй шалгаж тогтоох ажиллагааг хийж гүйцэтгээгүй байна. Дээрх ажиллагааг шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул хэргийг прокурорт буцааж шийдвэрлэлээ. Дээрх ажиллагааг шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Г давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Давж заалдах гомдлоо дэмжиж байна. Манай өмгөөлөгч нар давж заалдах гомдлын талаар дэлгэрэнгүй танилцуулна. ...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Гийн өмгөөлөгч Л.Отгондорж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг 3 үндэслэлээр эс зөвшөөрч миний үйлчлүүлэгч давж заалдах гомдол гаргасан. Хэргийг прокурорт буцаасан эхний үндэслэлийн хувьд “...” ХХК-ийг ямар шалтгааны улмаас бусдад шилжүүлсэн. Өөр гэмт хэргийн санаа зорилго байгаа биш биз дээ үүнийг тодруулахаар талаар зааж өгсөн. 2002 оны Эрүүгийн хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т гэм буруутай этгээд үйлдсэн гэмт хэрэгтээ зөвхөн өөрөө эрүүгийн хариуцлага хүлээнэ", 9 дүгээр зүйлийн 9.1-т “Гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага заавал хүлээлгэнэ”, 10 дугаар зүйлийн 10.1-т “Энэ хуульд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг агуулсан хэрэг үйлдэгдсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл болно” гэж, 2015 оны Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1-т “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” тус хуулийн үндсэн зарчмуудыг тодорхойлжээ. Гэвч дээрх захирамжид дурдсан ажиллагаа нь хэргийн зүйлчлэлд ач холбогдолгүй байтал хохирогчийн буруутгасан шинжтэй, гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг тодорхойлоход нөлөөлөхгүй асуудал болно. Бизнесийн харилцааны явцад иргэн, хуулийн этгээд итгэлцэл болон гэрээний үндсэн дээр бусдад эд хөрөнгөө шилжүүлэх, Түгээр дамжуулан иргэний эрх зүйн харилцаанд оролцох тохиолдол цөөнгүй бөгөөд энэ нь аливаа байдлаар хууль тогтоомж зөрчсөн асуудал биш болно. Түнчлэн ... ХХК-ийн зүгээс өөрийн харьяа компаниа бусдад шилжүүлж буй үйлдлийн шалтгаан болон төрийн худалдан авах ажиллагааны ил тод, шударга зарчмын эсрэг, татвараас нуугдах зэрэг хууль бус үйл ажиллагаатай холбоотой байсан эсэх зэрэг нь тус гэмт хэргийн нөхцөл байдлыг тодруулахад огтоос хамааралгүй бөгөөд хэрэв хууль тогтоомж зөрчсөн үйлдэл байгаа бол тухайн үйлдэл тусдаа шалгагдах үйлдэл юм. Дээрх харилцаанд хууль бус үйлдэл байсан эсэх нь шүүгдэгчийг цагаатгах эсхүл Түнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл биш бөгөөд аливаа этгээд өөрийн үйлдэлдээ хариуцлага хүлээх нь эрүүгийн хариуцлагын гарцаагүй байх зарчимтай нийцнэ. Гэтэл дээрх тогтоолд хохирогчийн үйлдлийг гэмт хэрэг гарахад нөлөөлсөн мэтээр тайлбарлаж буй нь үндэслэлгүй бөгөөд Г.Өд холбогдох хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолгүй ажиллагаа болно. Мөн шүүгчийн захирамжид “залилан мэхлэх гэмт хэргийн тухайд өмчлөгч, эзэмшигч гэмт этгээдэд хуурагдан мэхлэгдэж төөрөгдсөний улмаас эд хөрөнгөө өгөх зэргээр дээрх гэмт хэргүүдэд хохирогчийн эд хөрөнгө хууль бус аргаар гэмт этгээдэд шилждэг бол завших, ашиглах гэмт хэргийн хувьд хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдэд хууль ёсоор шилжсэний дараа уг эд хөрөнгийг шамшигдуулах, завших санаа бий болж хэрэгждэг ялгаатай тул Г.Ө нь "..." ХХК-ийн 100 хувийн хувьцааг хохирогчоос хэзээ, хэрхэн шилжүүлэн авч буй арга, санаа сэдэлтийг тогтоосноор Түний зан үйлдэлд эрх зүйн зөв дүгнэлт хийхэд ач холбогдолтой билээ” гэжээ. Дээрх асуудал нь нэмэлт мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдох үйл баримт биш бөгөөд хууль хэрэглээ, хуулийг тайлбарлах ажиллагаа буюу тогтоогдсон үйл баримт дээр эрх зүйн дүгнэлт хийх замаар тодорхой болох ажиллагаа юм. Энэ нь нэгэнт тогтоогдсон үйл баримтыг прокурор болон шүүхийн зүгээс эрүүгийн хуульд заасан аль гэмт хэрэгт хамаарах, Түнийг хэрхэн зүйлчлэх талаарх хууль хэрэглээний ажиллагаа бөгөөд хэрэв хэргийн үйл баримт, нотлох баримттай гэмт хэргийн зүйлчлэл тохирохгүй тохиолдолд шүүхийн зүгээс хэргийн зүйлчлэлийг өөрчлөх замаар хэргийн эцэслэн шийдэх боломжтой бөгөөд ийм байдлаар шийдэж буй олон тохиолдол байгаа болно. Нөгөө талаар шүүгдэгч Г.Өгийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Залилах гэмт хэрэг мөн байх бөгөөд Залилах гэмт хэргийн урьдчилсан нөхцөл нь “Хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан бол...” хэмээн тодорхойлогджээ. Харин Хөрөнгө завших гэмт хэрэг нь хохирогчийн шүүгдэгчид итгэсэн харилцааны буюу итгэлийн үндсэн дээр эд зүйлийг нь гэмт этгээд шилжүүлэн авч эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг тэрээр эзэмшиж, ашиглаж байгаа давуу байдлаа урвуулан өөрийн өмчлөлд хариу төлбөргүйгээр, бусдад мэдэгдэлгүйгээр авч ашиглаж байгаа бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан нийгэмд аюултай гэмт үйлдэл болно. Залилах болон Хөрөнгө завших гэмт хэргийн үндсэн ялгаа нь “эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрх шилжүүлж авахын өмнө эсхүл авсны дараа гэмт хэрэг үйлдэх сэдэл төрсөн эсэхээс хамаарна” гэсэн агуулга бүхий дээрх захирамжийн үндэслэл нь буруу болжээ. Дээрх хоёр төрлийн гэмт хэргийг үйлдэх сэдэл нь эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрхийг шилжүүлж авахын өмнө эсхүл дараа нь аль альд нь үүсэж болох бөгөөд үндсэн гол ялгаа нь гагцхүү тухайн хөрөнгө эсхүл эрхийг хохирогч этгээдийг төөрөгдөлд оруулах замаар авсан эсхүл Түнд мэдэгдэлгүйгээр авсан эсэхээс хамаарах юм. (Улсын дээд шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 51 тоот тогтоол “...Харин гэрээгээр хүлээсэн үүрэг нь биелэгдэх боломжгүй болмогц Түгээр шалтаглаж бусдын эд хөрөнгө, эсхүл Түнийг өмчлөх эрхийг бүгдийг буюу заримыг шилжүүлэхгүй байх гэмт санаа зорилго төрж, үүнийгээ хэрэгжүүлэхийн тулд эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлэх замаар хуурч мэхлэх, итгэл эвдэх, тодорхой үйлдэл хийсэн нь хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагааны явцад тогтоогдвол залилан мэхлэх гэмт хэрэг гэж үзэж, эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.) Өөрөөр хэлбэл, эд хөрөнгө итгэмжлэн хариуцаж буй этгээд хохирогчийг төөрөгдөлд оруулах замаар эд хөрөнгийн эрхийг шилжүүлж авбал энэ нь залилах гэмт хэрэг, харин хохирогчид мэдэгдэлгүйгээр өөрийн эрх мэдлийг ашиглан шилжүүлэн авсан бол хөрөнгө завших гэмт хэрэг болно. Иймд шүүгдэгч Г.Өгийн үйлдлийн хувьд хөрөнгө завших бус залилах гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хангасан хэмээн үзэж байна. Хохирогчийн зүгээс иргэн Г.Өд холбогдуулж 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр байгуулсан “Хувьцаа эзэмших эрхийг буцаан авах нөхцөлөөр шилжүүлэх тухай” гэрээ болон 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр ... ХХК болон А.Ариунболдод хандан үйлдсэн “Баталгаа” гэх баримт үйлдэн шилжүүлэн авсан хөрөнгөө буцаан шилжүүлэхээс үндэслэлгүй татгалзаж байгаа буюу дээрх гэрээ, баримтыг үйлдээгүй хэмээн үзэж итгэл эвдэх замаар бусдыг залилсан үйлдэлд гомдол гаргасан болно. Шүүхийн зүгээс тодруулах шаардлагатай гэж үзсэн асуудал болох "...Г.Ө нь тус компанийг амжилттай удирдаж, зам засварын томоохон ажлуудыг хийж эхлэх үед хохирогч гэх талаас хууль бус аргаар эргүүлэн авах оролдлого хийсэн” гэх тайлбарыг захирамжийн үндэслэл болгосон нь ойлгомжгүй байна. Тухайн компани нь амжилттай ажилласан эсэхээс үл хамааран хохирогчийн зүгээс өөрийн эд хөрөнгөө буцаан шаардах эрх нь нээлттэй байх бөгөөд гэмт хэргийн зүйлчлэл болон бүрэлдэхүүнийг тодорхойлоход тухайн компани ашигтай эсхүл амжилттай ажилласан эсэх нь ач холбогдолгүй гэж үзэж байна. Харин хохирлын хэмжээг тодорхойлох зорилгоор тус компанийн үнэлгээг гаргах нь хэрэгт ач холбогдолтой бөгөөд эрүүгийн хэрэг хянан шалгах ажиллагааны явцад хөрөнгийн үнэлгээний дүгнэлтийг Хөрөнгийн Үнэлгээний тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд болох Дамно ХХК хийж гүйцэтгэсэн байна. Хөрөнгийн үнэлгээчний хувьд Хөрөнгийн үнэлгээний тухай хууль болон Хөрөнгийн үнэлгээний олон улсын стандартыг дагаж мөрдөн дүгнэлтийг гаргадаг. Хэрэв үнэлгээчин санаатайгаар үндэслэлгүй дүгнэлт гаргасан тохиолдолд хуульд заасан хариуцлага хүлээхээр хуульчлагдсан байна. Дамно ХХК-ийн гаргасан Хөрөнгийн үнэлгээний тайлангийн дүгнэлтэд ... ХХК-ийн үнэлгээг 18.126.455.060 төгрөг хэмээн гаргасан нь бодит үнэлгээ бөгөөд үндэслэлтэй гарсан дүгнэлт хэмээн үзэж байна. Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын зүгээс Хөрөнгийн үнэлгээг үндэслэлгүй гарсан хэмээн үзэх үндэслэл бүхий тайлбарыг хийгээгүй болно. Хуулийн этгээдийн нийт үнэлгээг тооцохдоо тухайн компанийн биет болон биет бус хөрөнгийн нийт үнэлгээгээр тооцдог. ... петролиум групп ХХК-ийн үүсгэн байгуулагчийн шийдвэрээр 2014 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр ... ХХК-ийн хувь нийлүүлсэн хөрөнгийг 20.904.789.082,29 төгрөг болгон нэмэгдүүлсэн байна. Уг өөрчлөлтийг улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэх ажлыг Шүүгдэгч Г.Ө нь ... ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байх хугацаандаа буюу 2014 оны 02 дугаар сарын 03-ны өдөр өөрөө албан бичгээр хүсэлт гарган, хэрэгжүүлж байсан байна. Иймд тус компанийн нийт үнэлгээг 39.031.244.160 төгрөг хэмээн тогтоосон Дамно ХХК-ийн дүгнэлт үндэслэлтэй болсон байна. Гэтэл шүүхийн зүгээс хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолгүй ажиллагаа болох тус компанийн өмнөх үнэлгээг тодруулах шаардлагатай гэж үзсэн ойлгомжгүй гадна ийм үнэлгээ байгаа эсэх, гарч болох эсэхийг тодруулалгүйгээр хэрэгт хамааралгүй дүгнэлт хийжээ. Дээрх үндэслэлээр тус хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан шүүгчийн захирамж үндэслэлгүй байх тул тус захирамжийг болгож хэргийг анхан шатны шүүхэд буцаан шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Гийн өмгөөлөгч З.Цэнгэнбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Гийн бичсэн давж заалдах гомдлыг дэмжиж байна. Шүүгчийн захирамж гаргахдаа Улсын Дээд шүүхийн 2021 оны 71 дүгээр тогтоолд заасан заалтуудыг бүрэн нотлоогүй гэх үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан. Төрийн өмчийн хорооны 2012 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн 686 дугаартай тогтоол гарсан. Үүний дагуу “Мон битекс” ХХК, ... ХХК нар худалдаж авсан. Г.Ө нь ... ХХК-ийн гүйцэтгэх захирлаар 2013 оны 5 дугаар сараас 2016 он хүртэл 3 жилийн хугацаатай ажиллаж байсан. Мөн 4 гэрээний асуудал байдаг. 2016 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн бэлэглэлийн гэрээ, эрх шилжүүлэх гэрээ, хугацаа эзэмших эрхийг буцаан авах 2015 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн гэрээнүүд хавтас хэрэгт байгаа. Мөн шинжээч дүгнэлтийн талаар анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт хангалттай яригдсан. 16 дугаар хавтас хэрэгт байгаа 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдөр 5 хүний бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гарсан. Улсын дээд шүүхийн тогтоолд гадаад улсын мэргэжилтэн тогтоох боломжтой гэж дүгнэсэн. Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн 232 дугаар шүүгчийн захирамжаар хохирлын хэмжээг бодиттой тогтоох үндэслэлээр хэргийн буцаасан. Энэхүү үндэслэлээр шинжээчийн дүгнэлт гарсан. Дамно ХХК-ийн гаргасан Хөрөнгийн үнэлгээний тайлангийн дүгнэлтэд ... ХХК-ийн үнэлгээг 18.126.455.060 төгрөг хэмээн гаргасан нь бодит үнэлгээ бөгөөд үндэслэлтэй гарсан дүгнэлт хэмээн үзэж байна. Иймд хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан шүүгчийн захирамж үндэслэлгүй байх тул тус захирамжийг болгож хэргийг анхан шатны шүүхэд буцаан шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Гийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Энэхүү хэрэг нь олон удаа хэлэлцэгдэж байгаа. Анхан, давах болон Дээд шүүхээр хэлэлцэгдсэн. Шүүхийн шүүгчийн захирамжийн агуулга нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримттай зөрчилдөж байгаа. Энэ нь хохирогч талын зүгээс гомдол гаргах үндэслэл болж байна. Эрүүгийн хэрэгт цугларсан нотлох баримтын үнэлгээ хангалттай, хангалтгүй эсэхийг шүүхийн хэлэлцүүлгийн явцад бүрэн хэлэлцэж тогтоох боломжтой байсан. Гэвч энэхүү боломжийг анхан шатны шүүхээс ашиглаагүй. Гэм буруугийн асуудлаар шүүхийн хэлэлцүүлэгт шийдвэрлэх асуудлыг энэхүү байдалтай уялдуулан хэрэгт цугларсан баримтын ач холбогдлыг үнэлэх ёстой. Үнэлгээ хийх асуудал дутагдалтай байгаа учраас гомдол гаргасан. Шүүхийн шинжээчийн дүгнэлтийн хувьд зураас нь дээрх огтлолцлыг аль нь эхнийх, аль нь сүүлийнх гэдгийг тогтоох шаардлагатай гэсэн зүйл яригддаг. Хэрэгт огт ач холбогдолгүй гэж үзэж байна. Яагаад гэвэл, гэрээ болон бусад бичиг баримтад Г.Ө гарын үсэг зурсан нь тогтоогддог. Шүүхийн хэлэлцүүлгийн явцад үнэлэх үү, эс үнэлэх үү гэдгийг шийдвэрлэх ёстой. Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Гийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх боломжтой гэж үзэж байна. ...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Гийн өмгөөлөгч О.Сайнгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...1 дүгээр сарын 6-ны өдрийн анхан шатны шүүхийн шийдвэр нь прокурорт буцаасан нь үндэслэлгүй гэж байгаа. Хэргийг буцаахдаа Г.Ө удаа дараа компанийн эрхийг шилжүүлсэн, олон бэлэглэл гэрээнүүдээр шилжсэн шалтгаан нь цаанаа татвар нуун дарагдуулсан уу, тэрийг нь шалга гэсэн. Бэлэглэлийн гэрээгээр өөрийн ойр дотны болон хамааралтай дотроо ажиллаж байгаа хүмүүст охин компаниа бэлэглэлээр өгч, буцаагаад авдаг үйл баримт хавтас хэрэгт харагддаг. Иргэний хуулиар хориглоогүй. Тусдаа гэрээ хийгээд өөрсдөө авдаг нь үйл баримт тогтоогдсон. Г.Ө бэлэглэлээр өгсөн үү өгсөн. Өмч нь 2 агуулгатай. Нэгт нь гарт баригдаж эзэндээ орлого оруулдаг материал байгаа. Хууль зүйн талаасаа өмчтэй холбоотой эрх үүрэг, эрх үүргийг Тр зуур Г.Ө шилжүүлэн авахдаа бэлэглэлийн гэрээгээр халхавчилж, цаагуураа худалдах, худалдан авах гэрээ хийж, тэгээд толгой компанид юм уу, компанийн өмнөх өмчлөгчид ямар нэгэн мөнгө, төгрөг шилжүүлсэн байвал бэлэглэлийн гэрээг халхавчилж, татвар нуун дарагдуулсан гэж шалгах нь үндэслэлтэй. Гэтэл Г.Ө болон өмчлөгч нь худалдсан, мөнгө, төгрөг шилжүүлсэн үйл баримт байхгүй. Ийм баримт байхгүй байгаа учраас татвар нуун дарагдуулсан талаар шалгах ямар ч шаардлагагүй. Шаардах эрхээрээ Тр зуур бэлэглэсэн. Шаардах эрхээрээ өмчлөгч нь нэхэж байгаа асуудал байна. Шүүхийн 1 дэх заалтыг шалгах шаардлагагүй гэж үзэж байна. Г.Ө шилжүүлэн авахаас өмнө хэчнээн төгрөгийн хөрөнгө байсан юм бэ, гэрээ хийгдэж байсан эсэхийг заавал тухайн үеийн ханшаар шалга гэсэн байдаг. Энэ талаар мөн шалгах шаардлагагүй. Яагаад гэвэл, энэ хэргийн 4 дүгээр хавтаст хэрэгт авагдсан. Г.Өгийн Түний төрсөн эгч Оюунсүрэн ерөнхий нягтлан байсан. 2014-2017 он хүртэл бүх санхүүгийн тайлангаа гаргаж өгч, тамга тэмдгээ дарсан. Татварт тайлагнадаг байсан. Мөн 9 дүгээр хавтаст хэргийн 3 дугаар талд авагдсан байгаа. Санхүүгийн байдлын тайлан гэж байгаа. Тэрхүү хүснэгтийн нэгдүгээр хэсэгт зөвхөн дансны авлага 2.000.000.000 төгрөг байгаа. Нийт хөрөнгийн дүн нь 41.000.000.000 төгрөгийн хөрөнгөтэй гэж 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс дуусгавар болгож тайлагнасан. Жил болгон тайлагнасан тайлангийнхаа урд талд нь Г.Ө болон нягтлан нар юу гэж бичдэг бэ гэхээр энэхүү бодит ажил гарсан. Үнэн зөв. Хөрөнгө байгаа. Аж ахуй үйл ажиллагааг бүрэн хамарсан. Бид үүнийхээ хариуцлагыг хүлээнэ гэсэн зүйл бичиж тамга тэмдэг дарсан. Санхүүгийн байдлын тайлан, орлогын тайлан, хөрөнгийн тайлангууд нь өөрөө энэхүү компанийн өмч, хөрөнгө, авлага бүх зүйлийг дэлгэрэнгүй гаргасан хүснэгТүд байгаа. Дээрээс нь аж ахуй нэгжийн татвар төлсөн баримтууд нь тухайн шүүгчийн захирамжийн 2 дахь заалтыг шалгах шаардлагагүй гэдгийг нотолж байна. Бэлэглэлээр авсан шударга өмчлөгч гэж Г.Ө ярьдаг. Гэхдээ Иргэний хуулийн 114 дүгээр зүйлд өмчлөх эрхийг шударгаар олж авсан этгээд гэж заасан. Эрдэнэ-Зам ХХК нь өмчлөгч нь ... юм уу, Ариунболд гэдгийг мэдэхгүйгээр авчихсан бол, мэдэх боломжгүйгээр гадны хөндлөнгийн огт компанид нь ажиллаж байгаагүй гуравдагч этгээд авсан бол энэ шударга өмчлөгч байна. Гэтэл энэ компанид 10 гаруй жил ажилласан. Захирал хийж байсан хүн ямар процессоор авч хэн мөнгийг нь төлж авсан гэдгийг мэдсээр байж өөрийн нэр дээр авсан хүн болж, буцааж өгнө гэдгээ мэдэж байгаа. Мэдсээр байж авсан субъект учраас энэ нь шударга бус өмчлөгч гэж үзэж байна. Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрхээ шилжүүлэн авсан үйлдэл нь болохоос биш, өмчид огт мөнгө төлөөгүй учраас шударга бус өмчлөгч гэж үзэж байна. Харин бусдын өмчийг Тр эзэмшиж, ашиглахдаа үүссэн санаа зорилго нь анхнаасаа өгөхгүй гэсэн байна. Тиймээс энэхүү хэргийг дахин мөрдөн байцаалт болон прокурорын шатанд нотлох шаардлагагүй. Хэрэв шүүх хуралдаанаар хэргийн зүйлчлэл боломжгүй гэж үзвэл дүгнэлтээ хийж болно. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч нарын зүгээс хохирол бүрэн тогтоогдсон, үнэлгээ бүрэн тогтоогдсон, гэмт үйлдэл, санаа зорилго нь бүрэн тогтоогдсон учраас шүүхийн шүүгчийн захирамжид дурдсан асуудлыг шалгах шаардлагагүй. Анхан шатны шүүхийн гэм буруугийн асуудлаар дахин хэлэлцүүлэх боломжтой гэж үзэж байна. ...” гэв.

Шүүгдэгч Г.Өгийн өмгөөлөгч Ж.Оюунболд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Давж заалдах гомдлоосоо татгалзсан. Анхан шатны шүүхээс 2020 оны 6 дугаар сард шийтгэх тогтоол гарч Г.Өг гэм буруутайд тооцсон. 2020 оны 10 дугаар сарын 2-ны өдөр давж заалдах шатны шүүхээс гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр магадлал гарсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугүйд тооцсон. Улсын Дээд шүүхээс 4 үндэслэл зааж шийдвэрлэсэн. Улсын Дээд шүүхийн тогтоолд заасан үндэслэлийг анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид тодорхой заасан. Дээрх 3 үндэслэлийн тухайд компанийг шилжүүлсэн байдалтай холбоотойгоор шалгаж тогтоох шаардлагагүй гэж үзсэн. Өөрөөр хэлбэл, “...” ХХК-иас “...” ХХК-д шилжүүлсэн. Түний дараа Г.Ө авсан. “...” ХХК-иас бэлэглэлийн гэрээгээр аваагүй. “...” ХХК-иас “...” ХХК-д шилжүүлсэн асуудал улсын бүртгэлт бүртгэгдэж, дахин хүчингүй болгосныг Захиргааны хэргийн шүүхээс тогтоож шийдвэрлэсэн. Энэ бол нийтэд илэрхий баримт болсон. “...” ХХК-иас шилжүүлсэн юм шиг яригдаж байна. Шүүхээс яагаад тогтоох шаардлагатай гэж үзсэн бэ гэхээр маш олон компанийг бэлэглэлийн гэрээгээ шилжүүлсэн. Нэгэнт Иргэний хуульд зааснаар буцааж авах гээд байгаа бол Иргэний хуулийн 152 дугаар зүйлд заасан гэрээний заалт байгаа. Хуульд заасан боломжийг яагаад ашиглахгүйгээр заавал нэг зүйлийг халхавчилсан байдалтайгаар шилжүүлж, буцаагаад аваад байгаа юм бэ гэдгийг тодруулах үүднээс шүүхээс энэхүү ажиллагааг хийх шаардлагатай гэж үзсэн. Өмгөөлөгчийн зүгээс энэхүү ажиллагааг шалгаж тогтоох шаардлагатай гэж үзэж байна. Хэргийн зүйлчлэлээр субьектив санаа бодлыг шалгаж тогтоох шаардлагатай гэж үзсэн. Энэ ажиллагаа зайлшгүй хийгдэх ажиллагаа байна. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэргийг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодиттой тогтоох үүднээс энэхүү ажиллагааг хийх шаардлагатай гэж үзэж байна. Үнэлгээг бодиттой тогтоох асуудал яригддаг. Үнэлгээний асуудал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зөрүүтэйгээр ирсэн. Анх үнэлгээг тогтоохдоо Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүхээс хувьцааны үнэ бодиттой юу, үгүй юу, энийг тогтоо гэж шийдвэрлэсэн. Үүнийг тогтоох нэрийдлээр Дамно гэх компанийг томилж, 19.000.000.000 орчим төгрөгийн хохирлыг тогтоосон. Хууль бусаар хийсэн. Бусдын өмчлөлд шилжсэн зүйлийн үнэлгээг оруулж ирсэн. Тухайн үед би прокурор Уранчимэгээс асууж байсан. Нөгөө 20.000.000.000 төгрөг дээрээ үнэлгээгээр тогтоосон 19.000.000.000 төгрөгийг нэмж, нийт 39.000.000.000 төгрөгийн хохирлыг гаргаж ирсэн. Энийг ойлгохгүй байна. Компанийн нийт үнэлгээг 20.000.000.000 төгрөг гэж тогтоосон байхад бодиттойгоор 19.000.000.000 төгрөг гэж үзэж, энэ хоёрыг нэгтгэж, 39.000.000.000 төгрөгийн хохирлыг гаргаж ирсэн. Энэ бол бодиттой тоо биш. Энэ дээр зайлшгүй бодиттойгоор шинжээч тогтоолгож, хэргийн бодит хохирлыг тогтоох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагаар хэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой. Гарын үсэг мөн биш талаар Г.Ө маргаагүй. Харин хоосон цаас нь дээр гарын үсэг зурж өгснийг ашиглаж дээр нь юм хэвлэсэн байдаг. Шинжээчийн дүгнэлтээр гарын үсгийн дараа хэвлэсэн үү эсхүл бичигдсэн зүйл дээр гарын үсэг зурсан уу гэдгийг тогтоох гэж байгаа. Гэтэл харамсалтай нь өнөөдрийг хүртэл тогтоож чадаагүй. 4 шинжээч томилогдсон байгаа. Хохирогч талаас гарын үсэг нь үнэн зөв, цаашид шалгах шаардлагагүй нотолгооны ач холбогдолгүй гэсэн зүйл яригдаж байна. Гэтэл хамгийн нотолгооны ач холбогдолтой зүйл гэдгийг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзнэ үү. ...” гэв.

Шүүгдэгч Г.Өгийн өмгөөлөгч Э.Нарангарав тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг үндэслэлтэй гэж үзэж байна. Улсын Дээд шүүхээс ажиллагаа хийлгэхээр буцаасан тогтоолыг анхан шатны шүүхээс мөрдөн байцаалт хийгээгүй гэж үзсэн нь дээд шатны шүүхийн шийдвэрийг биелүүлсэн байна. Мөн өнөөдрийн байдлаар мөрдөн шалгах нэмэлт ажиллагаа явуулах боломжтой гэж үзсэн учраас прокуророос эсэргүүцэл бичээгүй гэж дүгнэж байна. Эрдэнэ-Зам ХХК-ийг шилжүүлсэн асуудал дээр тодорхой ажил гүйцэтгэхээр шилжүүлсэн гэж тайлбарлаж байна. Гэвч ямар ажил гэдэг нь мөрдөн байцаалтын шатанд тогтоогдоогүй. Нөгөөтэйгүүр, Эрдэнэ-Зам ХХК-ийг Г.Ө нь Ариунболдоос аваагүй. Б.Энхжаргалаас худалдан авсан. Б.Энхжаргалаас яагаад шилжүүлсэн талаар нарийвчлан тогтоох шаардлагатай. Ариунболд нь хэнээс хэзээ шилжүүлсэн гэдгийг тогтоох нь үндэслэлтэй байна. Залилах, завших гэмт хэргийг шүүхээс нотлох баримтыг үндэслэх шийдвэрлэх бүрэн боломжтой гэж гомдол гаргасан. Гэтэл хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар залилах юм уу, завших гэмт хэрэг гэж дүгнэх боломжгүй байна гэж шүүхээс үзсэн. Дамно ХХК-ийн шинжээчийн дүгнэлтийг хууль дагуу гарсан гэж үздэг. Гэтэл Улсын Дээд шүүхээс энэ шинжээчийн дүгнэлтийг өөрсдийн гаргаж өгсөн баримтад тулгуурласан байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад нэмэлт байдлаар нотлох баримтуудыг гаргаж үнэлэлт, дүгнэлт өгөөгүй. 2 талын өгсөн баримтад тулгуурласан нь учир дутагдалтай байна гэж үзсэн. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Прокурор Ц.Хулан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Прокурорын эсэргүүцэл бичээгүй байгаа. Гэхдээ хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч нартай адилхан байр суурьтай байна. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, шүүхээр гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх бүрэн боломжтой. Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх бүрэн боломжтой байна. Шүүгч сая хоёр талаас яагаад компанийг бэлэглэлийн гэрээгээр өгөөд буцааж аваад байгаа юм бэ гэж асуусан. Би энэ асуултыг шүүхийн хэлэлцүүлгийн явцад шүүгдэгч Г.Өгээс асуусан. Яагаад хүн танд 18.000.000.000 төгрөг юм уу эсхүл 39.000.000.000 төгрөгийн эд хөрөнгөө өгөөд байгаа юм бэ гэж асуусан. Та яагаад 6.000.000.000 төгрөгийн өртэй компанийг авсан юм бэ гэж асуухад шүүгдэгч Г.Өгийн хувьд хариулж чаддаггүй. Анхан шатны шүүх хуралдаанд хариулаагүй. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс Г.Өд бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэх болсон шалтгаан нь Г.Ө өөрөө орж ирээд улс төр намтай холбоотойгоор ажил авахын тулд миний нэр дээр шилжүүлэх шаардлагатай байна. Энэ ажил үүргийг гүйцэтгэсний дараагаар компанийг шилжүүлэх боломжтой гэж ярьсан. Ийм учраас тухайн ажлыг гүйцэлдүүлэхийн тулд шилжүүлсэн гэж мөрдөн шалгаж ажиллагааны явцад хүртэл мэдүүлсэн. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт мөн адил мэдүүлсэн. Татвараас зайлсхийх гэмт хэрэг байна уу гэдэг дээр өмгөөлөгчийн гаргасан тайлбартаа санал нэг байна. Ямар нэгэн бэлэглэлийн гэрээгээр халхавчилж хоорондоо мөнгө, төгрөг өгсөн авсан зүйл мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдоогүй. Завших, залилах гэмт хэргийн аль нь бэ гэдэгт дүгнэлт шаардлагатай гэсэн. Залилах гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгө болон эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлж, анхнаасаа буцааж өгөхгүй байх зорилготойгоор шилжүүлэн авсан нь хавтас хэрэгт авагдсан баримтаар нотлогдож тогтоогдсон гэж үзэж байна. Гарын үсэг зураасны наана, цаана зурагдсан уу гэх баримтаар биш, “...” ХХК-ийн ТУЗ-ын арга хэмжээ авах тухай тогтоол байна. Г.Ө манайх энэ компанид ямар ч хамаагүй гэх мөртлөө 3 дугаар хавтаст хэргийн 7 дугаар хуудсанд байгаа. Эрдэнэ-Зам ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Өгийн 1 сарын үндсэн цалинг 3 сарын хугацаанд 20 хувиар буруулах сахилгын шийтгэл ноогдуулсан. “...” ХХК-д “Эрдэнэ-Зам” ХХК нь хамаагүй юм бол яагаад Өг дуудан ирүүлж, хурлаар оруулж сахилгын шийтгэл оногдуулсан юм бэ. Хавтас хэрэгт авагдсан “Эрдэнэ-Зам” ХХК-д хийсэн шалгалтын акт танилцуулга байдаг. “...” ХХК-ийн дотоод аудитын газраас шалгалт оруулсан байдаг. Хэрэв “...” ХХК-д “Эрдэнэ-Зам” ХХК нь хамаагүй юм бол яагаад дотоод аудит оруулсан бэ. Бусад баримтуудаар гэм буруугийн асуудлыг бүрэн шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Г.Өд холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Гийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Прокуророос Г.Өг Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт “...” ХХК-ийн 100 хувийн хувьцааг “...” ХХК-ийг шаардсан үед үл маргах журмаар саадгүй шилжүүлж өгнө гэж бичгээр 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр гэрээ байгуулж, 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр баталгаа гаргаж өгсөн атлаа “...” ХХК-аас шаардах үед компанийг шилжүүлж өгөлгүй өөрийн компани гэж бусдыг хуурч 39.031.244.160 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулан залилах гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх “...Уг хэргийн объект болох “..." ХХК-ийн 100 хувийн хувьцааг “...” ХХК-иас “...” ХХК-д, компаниас Г.Өд шилжүүлэх зэрэг байдлаар тус компанийн хувьцаа болон гүйцэтгэх захирлыг удаа дараагийн үйлдлээр иргэн, аж ахуй нэгжүүдэд шилжүүлж байсан шалтгаан болон төрийн худалдан авах ажиллагааны ил тод, шударга зарчмын эсрэг, татвараас нуугдах зэрэг хууль бус үйл ажиллагаатай холбоотой байсан эсэх зэрэг энэ хэргийн шалтгааныг болон хэрэгт ач холбогдол бүхий бусад нөхцөл байдлыг тодруулах тодорхой арга хэмжээг мөрдөн шалгах байгууллага өөрийн санаачилгаар авч хэрэгжүүлэх нь хэргийг шийдвэрлэхэд чухал үүрэгтэй байна. Мөн залилан мэхлэх гэмт хэргийн тухайд өмчлөгч, эзэмшигч гэмт этгээдэд хуурагдан мэхлэгдэж төөрөгдсөний улмаас эд хөрөнгөө өгөх зэргээр дээрх гэмт хэргүүдэд хохирогчийн эд хөрөнгө хууль бус аргаар гэмт этгээдэд шилждэг бол завших, ашиглах гэмт хэргийн хувьд хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдэд хууль ёсоор шилжсэний дараа уг эд хөрөнгийг шамшигдуулах, завших санаа бий болж хэрэгждэг ялгаатай тул Г.Ө нь “...” ХХК-ийн 100 хувийн хувьцааг хохирогчоос хэзээ, хэрхэн шилжүүлэн авч буй арга, санаа сэдэлтийг тогтоосноор Түний зан үйлдэлд эрх зүйн зөв дүгнэлт хийхэд ач холбогдолтой. Шүүгдэгч, Түний өмгөөлөгчдийн зүгээс “...Г.Ө нь тус компанийг амжилттай удирдаж, зам засварын томоохон ажлуудыг хийж эхлэх үед хохирогч гэх талаас хууль бус аргаар эргүүлэн авах оролдлого хийсэн” гэх байдлаар шат шатны шүүхүүдэд маргаж ирсэн байх тул “...” ХХК-ийн хувьцааг Г.Өд шилжүүлэхээс өмнө тус компанид хөрөнгө, бизнесийн хөндлөнгийн үнэлгээ хийгдсэн эсэх, хэрэв үгүй бол тухайн үеийн эдийн засгийн ханшаар уг компанийн ашигт байдалд хөрөнгийн үнэлгээг санхүүгийн баримтад тулгуурлан бодитой тодорхойлох нь зүйтэй. ...” гэсэн үндэслэлээр хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй байна.

Хэргийн материалыг судлахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2-т заасан нотолбол зохих байдлуудыг мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүх дүгнэлт өгч болохуйц хэмжээнд шалгаж тодруулсан байх бөгөөд анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд хэргийн оролцогчдыг бүрэн хамруулж, нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалж, хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэмжээнд бодит байдлыг тогтоон Түнийг гэм буруутай эсэхэд хууль зүйн дүгнэлт хийх боломжтой байна.

Гэмт хэрэгт холбогдсон этгээдийн үйлдэл нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан эсэхэд тухайн хэрэгт цугларсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эсэхийг хянан шалгаж, болсон үйл баримт болон хэргийн бодит байдалтай нийцүүлэн дүгнэх нь шүүгчийн хуулиар хүлээсэн үүрэг юм.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтыг шалгаж үнэлэх ажиллагааг уг хуулийн 16.15 дугаар зүйлд “...хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж заасныг баримтлан Г.Өгийн гэм буруутай эсэх асуудалд хууль зүйн дүгнэлт хийх боломжтой гэж дүгнэв.

Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Гийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн 2022/ШЗ/102 дугаартай захирамжийг хүчингүй болгож, Г.Өд холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар дахин хянан хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн 2022/ШЗ/102 дугаартай захирамжийг хүчингүй болгож, Г.Өд холбогдох эрүүгийн хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хүртэл шүүгдэгч Г.Өд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

            ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                    Б.БАТЗОРИГ

            ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Д.МЯГМАРЖАВ