Шүүх | Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лхагвасүрэнгийн Нарангэрэл |
Хэргийн индекс | 189/2024/00041/И |
Дугаар | 189/ШШ2024/00039 |
Огноо | 2024-09-12 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 12 өдөр
Дугаар 189/ШШ2024/00039
2024 оны 09 сарын12 өдөр | Дугаар 189/ШШ2024/00039 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Нарангэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******, *******, *******, *******д оршин суух, ******* овогт ******* ******* /РД:/,
Нэхэмжлэгч: *******, *******, *******, *******д оршин суух, ******* овогт ******* /РД:/ нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.гийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: ,,,од байрлах, “” ХХК-д холбогдох
Нийлүүлсэн махны үнэ 5,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.,
Хариуцагчийн төлөөлөгч Ө.,
Хариуцагчийн өмгөөлөгч Ө.,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Батзориг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х. хариуцагч “” ХХК-д холбогдуулан нийлүүлсэн махны үнэ 5,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Х.******* нь 2022 оны 02 дугаар сард “” ХХК-д ямаа, сэрхний 70 ширхэг гулууз буюу 1000 кг махыг 1 кг-ийн үнийг 6,500 төгрөгөөр тооцож, нийт 6,500,000 төгрөгийн махыг нийлүүлж, үүнээс 1,500,000 төгрөгийг өгсөн. Одоо үлдэх 5,000,000 төгрөгийг нэхэмжилсэн. Хэрэг хэлэлцэх шатанд тооцоо нийлэхэд 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 1,200,000 төгрөг, мөн 22-ны өдөр 950,000 төгрөг, 1.000.000 төгрөг нийт 3,150,000 төгрөгийг шилжүүлсэн.
Иймд нэхэмжлэлийн шаардлагаа төлөгдсөн үнийг дүнгээр багасгаж 3,350,000 төгрөг болгож байна гэв.
Хариуцагч “” ХХК хариу тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө., өмгөөлөгч Ө. нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талууд мах өгсөн, авсанд маргаагүй. Х.******* нэг тонн махыг өгсөн гэдэг. “” ХХК нь 56 ширхэг гулууз буюу 750 кг мах өгсөн гэдэг. Гэтэл гэрчийн мэдүүлэг болон нотлох баримтуудаас харахад 1 ширхэг ямаа сэрхний махыг 13.4 кг-аар тооцож авсан. Манай компаниас махны төлбөрт 5 удаагийн шилжүүлгээр нийт 4,650,000 төгрөг шилжүүлсэн. Анх нэхэмжилж байсан 5,625,000 төгрөгөөс 4,625,000 төгрөгийг хасаад 975,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна, энэ хүмүүс өөрсдөө ажил хаяад алга болсон, компани одоо үйл ажиллагаа явуулаагүй байна гэв.
Нэхэмжлэгч тал улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-3/, Баянгол дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 30ё2-3/1211 дугаар албан бичиг /хх-4/, итгэмжлэл /хх-5-6/, хөдөлмөрийн гэрээ /хх-9-23/, Х.гийн тайлбар /хх-34, 94/, хүсэлт /хх-41, 59,99/, нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлага /хх-50-52/, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-71-72/, зэрэг баримтуудыг,
Хариуцагч тайлбар, татгалзалтай холбогдуулан улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-28-29/, 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 01/04 албан бичиг /хх-33/, тайлбар /хх-46, 81 хүсэлт /хх-60, 87/, хүнсний тооцоо /хх-88/, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-89-93/, Х.*******д гаргасан тодорхойлолт /х-53/, шүүх хуралдааны явцад цалингийн тооцоо /хх-104-105/, цагийн бүртгэл /хх-106-118/, хөдөлмөрийн гэрээ /хх-119-121,125-127, 130-133/, ажилтны анкет /хх-123,129/, төв цэвэрлэх байгууламжийн дотоод журам /хх-122/, өмгөөлөгчийн хүсэлт /хх-133/ зэрэг баримтуудыг,
Нэхэмжлэгч талын хүсэлтээр тус шүүхийн 2024.06.27-ны өдрийн 189/ШЗ2024/00133 дугаартай шүүгчийн захирамжийн дагуу гэрч М.оос авсан мэдүүлэг /хх-87-88/, гэрч Д. /хх-108/-ийн мэдүүлэг, Х.*******, О. нарын Хаан банкны дансны хуулгууд зэрэг баримтуудыг шүүхийн журмаар бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х. хариуцагч “” ХХК-д холбогдуулан нийт 44.150.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шүүх нийлүүлсэн махны үнэ 5,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг тусгаарласан, нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгч тал 3,350,000 төгрөг болгон багасгаж байна.
Шүүх хариуцагч “” ХХК-д холбогдох нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 1,850,000 төгрөгийг хангаж, 1,500,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч нь хариуцагч “” ХХК-ийн захирал Ц.тай амаар тохиролцож, тус компанийн ажилчдын хүнсэнд 2022 оны 02 дугаар сард 70 ширхэг ямаа сэрхний 1 тонн буюу 1000кг махыг 1кг-ийг 6500 төгрөгөөр тооцож, нийт 6,500,000 төгрөгийн мах нийлүүлж, үлдэх 5,000,000 төгрөгийг нэхэмжилнэ гэж шаардах эрхээ тодорхойлж байна.
Нэхэмжлэгч тал шүүх хуралдааны явцад хэрэгт цугларсан баримтуудыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, “” ХХК-иас нийт 3,350,000 төгрөгийг нэхэмжилсэн.
Зохигч талууд 2022 оны 2 дугаар сард мах авсан, өгсөн үйл баримтад маргаагүй, харин нийлүүлсэн гулууз махны тоог нэхэмжлэгч 70 ширхэг, хариуцагч 56 ширхэг, хэмжээний хувьд 1000кг, хариуцагч 750кг мах нийлүүлсэн гэж үнийн талаар ч зөрүүтэй маргаж байна.
Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтууд, талуудын тайлбарууд зэргээр дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч тал хариуцагч “” ХХК-д 2022 оны 2 дугаар сард нийт 70 ширхэг, ямаа, сэрхний гулууз махыг 1кг-ийг 6,500 төгрөгөөр тооцож зарахаар талууд хэлэлцэн тохиролцсон тул Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д заасан хэлцэл хийсэн гэж үзлээ.
Дээрх хэлцлээр нэхэмжлэгч тал мах нийлүүлэх, хариуцагч нь үнийг төлөхөөр тохиролцсон байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан “Худалдах-худалдан авах гэрээ”-ний харилцаа үүссэн байна.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан.
Нэхэмжлэгч тал “” ХХК-д хүнсний зориулалтаар 1000 кг буюу 6,500,000 төгрөгийн үнэ бүхий мах нийлүүлсэн гэж тайлбарлан 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Х.*******д гаргасан тодорхойлолт гэх гар бичмэл /хх-75/, Баян-Өлгий аймгийн тойргийн нотариатч Б.Гын гэрчилсэн М.ын тодорхойлолт /хх-43/ зэрэг баримтыг, хариуцагч нь Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-76-79/ өгсөн, шүүх хуралдааны явцад Д.ыг гэрчээр оролцуулан мэдүүлэг авхуулсан байна.
Нэхэмжлэгч талын ...1000 кг, 70 ширхэг ямаа сэрхний махыг 1кг нь 6500 төгрөгийн үнэтэй компанид өгсөн гэсэн тайлбар нь гэрч М.ын ... Х.*******ы өгсөн ямаа сэрхний 70 ширхэг гулууз махыг ачиж, тухайн компанид очиход Х.******* 2 хүүхдийн хамт байсан /хх-87-88/, гэрч Д.гийн ... компанид нярваар ажиллаж байхад Х.*******аас ямааны гулууз махыг кемпийн дарга н., захирал нар авсан. Би бараа материал хариуцдаг байсан. Өөр мэдэх зүйлгүй гэх мэдүүлэг /хх-108/-үүд зэргээр нотлогдоно.
Мөн хэрэгт цугларсан нотлох баримтуудыг харьцуулан дүгнэхэд: Хаан банкны 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн т махны зардалд шилжүүлсэн 1,200,000 төгрөг, 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн т махны зардалд шилжүүлсэн 950,000 төгрөг, Х.*******ы эхнэрт 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр шилжүүлсэн 1,000,000 төгрөг, 2022 оны 03 дугаар 08-ны өдөр аас Х.*******д шилжүүлсэн 1,000,000 төгрөг, 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Х.*******д махны үнэ 500,000 төгрөг нийт 4,650,000 төгрөгийг махны үнэд шилжүүлжээ.
Нэхэмжлэгч талын хариуцагч ХХК-д нийлүүлсэн махны үнэ нийт 6,500,000 төгрөгөөс нийт 4,650,000 төгрөгийг шилжүүлсэн байх тул хариуцагчаас 1,850,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч талд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,500,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.
Шүүх хариуцагчийн...750 кг, 56 ширхэг гулууз мах байсан гэх тайлбар, хүнсний тооцоо гэх тэмдэглэлийн дэвтрийн 1 хуудас бичвэрт хийсэн үзлэгийн тэмдэглэл /хх-103/-ийг хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв талаас дүгнэх боломжгүй байна.
Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 6.5, 25 дугаар зүйлийн 25.2.2, 107 дугаар зүйлийн 107.2, 107.3-т тус тус зааснаар зохигч хэргийн үйл баримт, гэм буруу болон шаардлага ба татгалзлаа нотлох үүрэгтэй болохыг хуульчилсан байна.
Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн учраас Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 378,700 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 44,550 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч талд олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.‑д зааснаар хариуцагч “” ХХК-иас 1,850,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч талд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,500,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1., 56 дугаар зүйлийн 56.2.-т зааснаар нэхэмжлэгч нарын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 378,700 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч “” ХХК-иас 44,550 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч талд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4.-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.НАРАНГЭРЭЛ