| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвдоржийн Цогзолмаа |
| Хэргийн индекс | 134/2024/00155/И |
| Дугаар | 134/ШШ2024/00197 |
| Огноо | 2024-09-11 |
| Маргааны төрөл | Сэтгэцийн өвчний улмаас хүнийг эрх зүйн чадамжгүй болон хязгаарлагдмал чадамжтой гэж тооцох, |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 09 сарын 11 өдөр
Дугаар 134/ШШ2024/00197
| 2024 оны 09 сарын 11 өдөр | Дугаар 134/ШШ2024/00197 | Говьсүмбэр аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Цогзолмаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 4 дүгээр баг, *******,*******,*******
Нэхэмжлэлийн шаардлага:******* иргэний эрх зүйн чадамжгүйд тооцуулах тухай хүсэлтийг 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
1.1. Миний охин******* нь 2000 оны 12 дугаар сарын 14-ний өдөр төрсөн. Одоо 23 настай,******* нь хөгжлийн бэрхшээлтэй төрсөн бөгөөд энэ өвчин нь хүндэрсээр оюуны хомсдол шинж тэмдэгийн уналт таталт, сэтгэгийн эмгэг өвчтэй оншоор 70 хувийн хөдөлмөрийн чадваргүй тогтоогдсон бөгөөд эдгэрэх хугацаагүй, эмчилгээгүй юм. Бид охин*******ийн эзэмшлийн газар дээр үл хөдлөх хөрөнгө болох байшин барьсан. Тэр үл хөдлөхөө барьцаалаад банкнаас зээл авах гэсэн чинь эзэмшлийн газар охины нэр дээр байгаа учраас гарын үсэг зурах ёстой гэсэн. Үл хөдлөх болон газар нэг хүний эзэмшил, өмчлөлд байх ёстой гэсэн шаардлага тавиад аав дээр нь шилжүүлье гэсэн чинь заавал газар эзэмшиж байгаа хүний гарын үсэг байх ёстой гэсэн. Охин өөрөө гарын үсэг зурах чадамжгүй учраас эрх зүйн чадамжгүйг нь тогтоолгож ир гэж хэлсэн. Иймд******* иргэний эрх зүйн чадамжгүйд тооцож өгнө үү гэв.
2. Хүсэлт гаргагчаас: Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Сансар багийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 243, 244 дүгээр тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа,*******ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, амбулторийн карт,*******ийн төрсний гэрчилгээний хуулбар, Хөдөлмөр магадлах комиссын 2017, 2018, 2019, 2020, 2021, 2022, 2023 онуудын шийдвэр зэргийг шүүхэд гаргаж өгсөн.
3. Хүсэлт гаргагчийн хүсэлтээр: Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлтийг шүүх бүрдүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй.
2. Хүсэлт гаргагч******* нь дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон. Үүнд:
2.1. Миний охин******* нь 2000 оны 12 дугаар сарын 14-ний өдөр төрсөн. Одоо 23 настай,******* нь хөгжлийн бэрхшээлтэй төрсөн бөгөөд энэ өвчин нь хүндэрсээр оюуны хомсдол шинж тэмдэгийн уналт таталт, сэтгэгийн эмгэг өвчтэй оншоор 70 хувийн хөдөлмөрийн чадваргүй тогтоогдсон бөгөөд эдгэрэх хугацаагүй, эмчилгээгүй билээ. Бид охин*******ийн эзэмшлийн газар дээр үл хөдлөх хөрөнгө болох байшин барьсан. Тэр үл хөдлөхөө барьцаалаад банкнаас зээл авах гэсэн чинь эзэмшлийн газар охины нэр дээр байгаа учраас гарын үсэг зурах ёстой гэсэн. Үл хөдлөх болон газар нэг хүний эзэмшил, өмчлөлд байх ёстой гэсэн шаардлага тавиад аав дээр нь шилжүүлье гэсэн чинь заавал газар эзэмшиж байгаа хүний гарын үсэг байх ёстой гэсэн. Охин өөрөө гарын үсэг зурах чадамжгүй учраас эрх зүйн чадамжгүйг нь тогтоолгож ир гэж хэлсэн. Иймд******* иргэний эрх зүйн чадамжгүйд тооцуулна гэжээ.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 141 дүгээр зүйлийн 141.1-т зааснаар сэтгэцийн өвчний улмаас иргэний эрх зүйн чадамжгүй гэж тооцуулах тухай хүсэлтийг уг иргэний гэр бүлийн гишүүн шүүхэд гаргах эрхтэй бөгөөд******* нь*******ийн эх болох нь түүний төрсний гэрчилгээний хуулбараар нотлогдож байна.
Иймд******* нь******* эрх зүйн чадамжгүйд тооцуулах тухай хүсэлт гаргах эрхтэй байна.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Сансар багийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 243, 244 дүгээр тодорхойлолт,*******ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, амбулторийн карт, төрсний гэрчилгээний хуулбар, Хөдөлмөр магадлах комиссын 2017, 2018, 2019, 2020, 2021, 2022, 2023 онуудын шийдвэр, Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт, зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт зэргээр, нь сэтгэцийн өвчний улмаас өөрийн үйл ажиллагааны учир холбогдлыг ойлгох чадваргүй, өөрийгөө зөв удирдах чадваргүй, оюуны хүндэвтэр хомсдол, төрх үйлийн мэдэгдэхүйц өөрчлөлт эмгэгтэй, хөдөлмөрийн чадвараа 70 хувь алдсан болох нь тогтоогдож байна.
5. Хуульд зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 133 дугаар зүйлийн 133.1.1.-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1-т заасныг баримтлан,-г иргэний эрх зүйн чадамжгүйд тооцож, түүний асран хамгаалагчаар овогт тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар хүсэлт гаргагч*******ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2.-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц нэхэмжлэгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ЦОГЗОЛМАА