| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвдоржийн Цогзолмаа |
| Хэргийн индекс | 134/2021/00133/И |
| Дугаар | 134/ШШ2024/00198 |
| Огноо | 2024-09-12 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 09 сарын 12 өдөр
Дугаар 134/ШШ2024/00198
| 2024 оны 09 сарын 12 өдөр | Дугаар 134/ШШ2024/00198 | Говьсүмбэр аймаг |
Зохигч талуудын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Цогзолмаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Говьсүмбэр аймаг,,*******, *******,*******,*******,*******
Хариуцагч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг,*******,*******,*******,*******
Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: Говьсүмбэр аймаг,,*******,,,,
Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: Говьсүмбэр аймаг,,*******,,,,
Нэхэмжлэлийн шаардлага: Говьсүмбэр аймаг,,*******,,, 1263 м2 газрын шударга эзэмшигчээр тогтоолгох үндсэн
хувийн орон сууцыг засан сайжруулахад буюу барилгын материал, засварын ажлын хөлс, техникийн түрээсийн төлбөрт зарцуулсан нийт 56,963,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага,
76 000 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй,
Говьсүмбэр аймаг,,*******, Хувийн байр 20-01 тоот орон сууцнаас нүүлгэн гаргуулах,
үндэслэлгүй хөрөнгөжсөн нийт 17,400,000 төгрөг гаргуулах тухай бие даасан шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч
Түүний өмгөөлөгч
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч
Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч нь хариуцагч холбогдуулан Говьсүмбэр аймаг,,*******,,, 1263 м2 газрын шударга эзэмшигчээр тогтоолгох үндсэн
хувийн орон сууцыг засан сайжруулахад буюу барилгын материал, засварын ажлын хөлс, техникийн түрээсийн төлбөрт зарцуулсан нийт 56,963,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага,
76 000 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй,
Говьсүмбэр аймаг,,*******, Хувийн байр 20-01 тоот орон сууцнаас нүүлгэн гаргуулах,
үндэслэлгүй хөрөнгөжсөн нийт 17,400,000 төгрөг гаргуулах тухай бие даасан шаардлагыг гуравдагч этгээд нар гаргасан байна.
2. Зохигч шүүх хуралдаанд гаргасан эвлэрлийн гэрээндээ:
3.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд, нар дараах эвлэрлийн гэрээг байгуулав. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлага болох 18,188,130 төгрөгийг 8,000,000 төгрөг болгож багасгаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох 76,000,000 төгрөгнөөс, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд, нар 17,400,000 төгрөгнөөс тус тус татгалзаж,
Харин нэхэмжлэлийн шаардлага болох 8,000,000 төгрөгөнд 2000 ширхэг блок, нам даралтын зуух, ашиглаж байсан 2 ширхэг бүргэд хаалгыг бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд, нар 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн дотор нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчд өгөх, нэхэмжлэгч тал нь 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн дотор орон сууцыг суллаж өгөхөөр харилцан тохиролцож талууд бичгээр гэрээг байгуулав гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгч нь хариуцагч холбогдуулан Говьсүмбэр аймаг,,*******,,, 1263 м2 газрын шударга эзэмшигчээр тогтоолгох үндсэн
хувийн орон сууцыг засан сайжруулахад буюу барилгын материал, засварын ажлын хөлс, техникийн түрээсийн төлбөрт зарцуулсан нийт 56,963,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага,
76 000 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй,
Говьсүмбэр аймаг,,*******, Хувийн байр 20-01 тоот орон сууцнаас нүүлгэн гаргуулах,
үндэслэлгүй хөрөнгөжсөн нийт 17,400,000 төгрөг гаргуулах тухай бие даасан шаардлагыг гуравдагч этгээд нар гаргажээ.
3. Зохигчид эвлэрлийн гэрээг бичгээр байгуулж, гэрээгээ шүүхэд гаргаж өгсөн.
3.1. Үүнд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд, нар дараах эвлэрлийн гэрээг байгуулав. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлага болох 18,188,130 төгрөгийг 8,000,000 төгрөг болгож багасгаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох 76,000,000 төгрөгнөөс, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд, нар 17,400,000 төгрөгнөөс тус тус татгалзаж,
Харин нэхэмжлэлийн шаардлага болох 8,000,000 төгрөгөнд 2000 ширхэг блок, нам даралтын зуух, ашиглаж байсан 2 ширхэг бүргэд хаалгыг бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд, нар 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн дотор нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчд өгөх, нэхэмжлэгч тал нь 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн дотор орон сууцыг суллаж өгөхөөр харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээг бичгээр байгуулжээ.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4.-т Хариуцагч шүүхийн шийдвэр гарах хүртэл нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь буюу зарим хэсгийг хүлээн зөвшөөрөх буюу зохигч эвлэрч болно.,
106.5.-д Энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар ... зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх ...зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана. Эдгээр тогтоол, захирамжид энэ хуулийн 74.4-т заасан зохицуулалт нэгэн адил хамаарна. гэснийг баримтлан эвлэрлийн гэрээг үндэслэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
4.1. Учир нь, шүүх нэхэмжлэгч, хариуцагч, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нар сайн дурын үндсэн дээр харилцан тохиролцож, гэрээ байгуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй гэж үзлээ.
5. Хуульд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 553,912 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 537,950 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 345,500 төгрөгийг тус тус орон нутгийн төвсийн орлогод хэвээр үлдээж, зохигчид 8,000,000 төгрөгт эвлэрсэн тул үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 142,950 төгрөгийн тавин хувь болох 71,475 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5., 75, 123 дугаар зүйлийн 123.1.-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлага болох 18,188,130 төгрөгийг 8,000,000 төгрөг болгож багасгаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох 76,000,000 төгрөгнөөс, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд, нар 17,400,000 төгрөгнөөс тус тус татгалзаж,
Харин нэхэмжлэлийн шаардлага болох 8,000,000 төгрөгөнд 2000 ширхэг блок, нам даралтын зуух, ашиглаж байсан 2 ширхэг бүргэд хаалгыг бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд, нар 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн дотор нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчд өгөх, нэхэмжлэгч тал нь 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн дотор орон сууцыг суллаж өгөхөөр харилцан тохиролцсон зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 553,912 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 537,950 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 345,500 төгрөгийг тус тус орон нутгийн төвсийн орлогод хэвээр үлдээж, зохигчид 8,000,000 төгрөгт эвлэрсэн тул үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 142,950 төгрөгийн тавин хувь болох 71,475 төгрөгийг хариуцагчээс гаргуулж, нэхэмжлэгчт олгосугай.
3. Хариуцагч нь эвлэрлийн гэрээнд заасан үүргээ эс биелүүлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.1.1.-д зааснаар нэхэмжлэгч нь уг захирамжийг албадан гүйцэтгүүлэх хүсэлтээ шүүхэд гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ЦОГЗОЛМАА