| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гаанжуурын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 188/2017/0511/Э |
| Дугаар | 440 |
| Огноо | 2017-11-14 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Дэлгэрдалай |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 11 сарын 14 өдөр
Дугаар 440
| МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС |
| Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж, нарийн бичгийн дарга Х.Д, улсын яллагч Б.Дэлгэрдалай, шүүгдэгч Ю.П нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар: Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Юрагийн Пид холбогдох 1708002190090 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн байцаалт Монгол улсын иргэн, 1988 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлж, цайны газар ажиллуулдаг, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хорооны Баганарангийн .. дүгээр гудамжны .... тоотод оршин суух, урьд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2005 оны 05 дугаар сарны 16-ны өдрийн 207 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ял оногдуулсан тогтоол биелүүлэхийг 6 сарын хугацаагаар хойшлуулсан, Боржигон овогт Юрагийн П /РД:........../ Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/: Шүүгдэгч Ю.П нь 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 17 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр 20 дугаар байрны баруун талд байрлах "Аз лото” тоглоомын газарт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ "бусдыг өдөж, цохиж байхаар нь чи боль” гэж О.Пүрэвбаярыг хэлснээс болж шилний хагархайгаар түүний гэдсэн тус газар нь зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан доорх нотлох баримтуудаар Ю.П нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь тогтоогдсон байна. Тодруулбал, шүүгдэгч Ю.П нь 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 17:00 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр, 20 дугаар байрны баруун талд байрлах "Аз лото” тоглоомын газарт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн |
| үедээ иргэн О.Пүрэвбаярыг шилний хагархайгаар гэдсэн тус газар нь зүсэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь: Хохирогч О.Пын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "...2017 оны 06 дугаар сарын 19-ний өдөр манай ээжийн ажиллуулдаг Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны 20 дугаар байрны баруун талд байдаг "Аз лото” тоглоомын газрыг би ажиллуулаад сууж байХ гаднаас 17:00 цагийн үед багаасаа таньдаг П гэх залуу 2 залуугийн хамт халамцуу орж ирсэн. Тэгээд би тэр залуучуудыг одоо яв гэхэд явлаа гээд гараад явсан. Тухайн үед манай тоглоомын газарт нэг их хүн байхгүй 2-3 хүн л байсан. Тэгээд П эргээд ганцаараа орж ирээд тэнд тоглож байсан өндөр нуруутай шар царайтай залууг өдөж, цохиж аваад байхаар нь би " чи боль, гар” гэхэд над руу дайраад гараад ир зодолдъё гээд өдөөд байсан. Тэгэхээр нь би гаргах гээд тэвэрч аваад өргөсөн чинь хойш налаад гарахгүй гээд газар хэвтсэн. Би гаргах гэж оролдож байХ гаднаас хамт явж байсан 2 залуу нь орж ирээд нэг залуу нь чи найзыг маань яаж байгаа юм, би шоронгоос гарсан чамайг яаж ч чадна гэж хэлээд тоглоомын газраас гарсан. Гадаа шил хагарч байгаа сонсогдсон ба эргэж орж ирэхдээ хагархай шил бариад орж ирээд намайг ална, энэ тэр гээд зогсож байсан. Тэгтэл хажуунаас нь П нөгөө залуугийн гараас шилийг нь булааж аваад миний гэдэс рүү чичих шиг болоход миний фудболк шилэнд зүсэгдсэн, хэвлийн хэсэгт зүсэгдсэн байсан. ... П надад 260.000 төгрөгийн өртэй байсан ба уг мөнгийг өгснөөс гадна, эмчилгээний төлбөр гэж 140.000 төгрөг өгсөн. Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-19х/ Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №8099 дүгнэлтэд: "1/Пүрэвбаярын биед хэвлийн өмнөд ханын зүсэгдсэн шарх үүсчээ. 2/Дээрхи гэмтэл хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3/Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4/Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэжээ /хх-ийн 27х/ Гэрч С.Валягийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "...Тухайн өдөр би уг тоглоомын газарт ороод сууж байсан юм. Тэгтэл гаднаас Лхагваа гэж хочилдог залуу согтуу орж ирээд агсам тавиад байхаар нь тоглоомын газрын залуу "битгий агсам тавиад бай, эндээс гар” гэхэд нөгөө Лхагваа гэдэг залуу гараад шил хагалж орж ирээд уг тоглоомын газрын залуугийн гэдэсний орчимд зүсчихсэн юм. Тэгтэл гэдэснээс цус гарсан чинь Лхагваад гараад зугтаачихсан. Тэр Лхагваа гэж залууг П гэдэг нэртэйг сүүлд мэдсэн...” гэсэн мэдүүлэг / хх-ийн 21х/ Гэрч З.Энхсайханы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "...Би тухайн өдөр Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны "Аз лото” тоглоомын газарт ах Пүрэвбаярын хамт тоглоомын газарт сууж байХ өдөр Лхагваа гэж дууддаг залуу, Наранхүү ах, бас нэг залуугийн хамтаар согтуу орж ирээд тоглож байсан хүмүүсээс мөнгө нэхээд байхаар нь боль гар гээд хөөсөн чинь Лхагваа манай ахтай хэрэлдээд байсан. Тэгтэл нөгөө нэрийг нь мэдэхгүй ах гараад явчихсан. Тэгтэл манай ах Лхагваа гэх ахыг түлхээд гаргах гээд тэврээд авсан чинь Лхагваа ах доош газар уначихсан юм. Тэгсэн чинь гаднаас нөгөө нэрийг нь мэдэхгүй хар царайтай эрэгтэй орж ирээд эргээд гарсан. Тэгснээ эргэж орж ирэхдээ архины шилний амсар хэсгийн хагархайг барьсан орж ирээд манай ах руу дайрч байХ нь Лхагваа уг шилийг нь гарнаас нь булааж аваад ахын гэдсэнд нь 1 удаа хатгачихсан юм. Тэгээд нөгөө хүмүүс тоглоомын газраас |
| гараад явахаар нь манай ах араас нь гараад Лхагваатай барьцалдаж авсан. Удалгүй цагдаа нар ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22 х/ Гэрч Г.Сугарбатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "...Би 2017 оны 06 сарын 19- ний өдөр найз Лхагваа хочтой П, Наранхүү нарын хамт Хархорины Тайхар нэртэй паабад 0,5 литрийн Хараа нэртэй 2 шил архийг хувааж уучихаад 20 дугаар байрны арын Аз лото тоглоомын газарт ороход барилддаг гэх залуу сууж байсан. Тэгээд орчихоод би эргэж гараад тамхи татчихаад эргээд ороход дотор хэрүүл маргаан болчихсон Пийг барилддаг залуу доороо оруулаад дээрээс дараад газар суучихсан байсан. Тэгээд би салгаад Пийг аваад гарсан ба араас Наранхүү гараад ирсэн. Тэгээд гадаа тамхи татаж байХ П, Наранхүү нар буцаад яваад орсон. Тэгээд дахин эргээд ортол нөгөө барилддаг залуу Наранхүү, П нарыг хүзүүдээд зогсож байхаар нь би салгаад одоо эндээс явъя гээд цуг гарсан. Тэгсэн чинь манай эхнэр залгахаар нь би утсаар ярьчихаад хартал нөгөө П нөгөө барилддаг залуутай маргалдаад гадаа зогсож байсан. Тэгээд яваад очоод дотогш лото тоглоомын газар луу ороход дотор талд цус дуссан байсан ба уг барилддаг залуугийн дүү гэх залуу нь П манай ахыг шилээр зүсчих шиг боллоо гэсэн. Тэгээд би П нь нөгөө барилддаг бололтой залууг тоглоомын газарт зүссэн байх гэж бодсон. Би уг тоглоомын газраас гараад нөгөө барилддаг бололтой залуу дээр очиж хаана нь зүсэгдсэнийг хараХ гэдсэн дээр нь жаахан зүсэгдсэн байсан. Тэгээд Пийг нөгөө залуу барьж аваад газар унагаагаад цохиж аваад байхаар салгаад аваад явах гэж байХ цагдаа нар ирээд бид хоёрыг барьж саатуулсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23х/ Шүүгдэгч Ю.Пийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: "...Би 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Хархорины Тайхар нэртэй паабад найз Сугарбат, Наранхүү нарын хамт 0,75 литрийн Хараа нэртэй архийг хувааж уучихаад тэндээс гараад 17:00 цагийн үед 20 дугаар байрны баруун хойд талд Аз лото автомат тоглоомын газарт тоглох гээд орсон. Тэгээд ортол уг тоглоомын газрыг ажиллуулдаг Пүрэвбаяр нь согтуу байна, гар гэхээр гарах гэж байна гээд маргалдсан. Тэгтэл намайг гаргах гээд үүд рүү түлхэхээр нь би зууралдсан. Тэгтэл намайг үүрч газар унагаагаад дараад байсан. Тэгэхэд Наранхүү, Сугарбат нар салгасан байх. Тэгээд гадагш Пүрэвбаяр бид хоёр гарч тоглоомын газрын хажуу талд ертөнцийн зүгээр хойд талд байх модны хажууд очоод зогссон. Харин Сугарбат тоглоомын газрын үүдэнд зогсож байсан. Тэгтэл Пүрэвбаяр намайг түлхээд цээж рүү 2 гараараа 2-3 удаа цохьсон. Тэгээд би халтирч хойш унаад газарт байсан архины шилний хагархай байхаар нь авч айлгах санаатай босч ирэхэд чи чадах уу гээд байхаар нь би гэдэс орчимд нь 1 удаа зүссэн. Тэгээд гэдэснээс нь цус гарсан ба хажуу талаас цагдаагийн машин ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 36х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон болно. Шүүгдэгч Ю.П нь гэм буруугийн талаар маргаагүй, шүүгдэгчийн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн 8099 тоот дүгнэлт зэргээр давхар нотлогдсон тул түүний мэдүүлгийг үнэн зөв гэж үнэлсэн болно. Иймд шүүгдэгч Ю.Пийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй байна. |
| Ю.Пийн хувийн байдлын талаар: Гэрч О.Анужингийн мэдүүлэг /хх-ийн 25х/ Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 42-44х/ Ю.П нь урьд 2005 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 207 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэгдэж, шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 6 сарын хугацаагаар хойшлуулсон болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх- ийн 45х/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 52-54х/ зэргээр тогтоогдлоо. Хохирол төлбөрийн тухайд: Шүүгдэгч Ю.П нь хохирогч О.Пт 400.000 төгрөгийг төлсөн болох нь хохирогчийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 8-9х/, шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/, шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн гаргаж өгсөн хохирол төлсөн тухай 1 хуудас баримт зэргээр тогтоогдсон бөгөөд хохирогч нь "гомдол санал нэхэмжлэх зүйлгүй” гэх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. Шүүгдэгч Ю.Пийн бусдад учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Шүүгдэгч Ю.Пийн үйлдсэн хэрэг нь хөнгөн хэргийн ангилалд хамаарагдсан, түүний хувийн байдал, үйлдсэн хэргийн шинж, мөн тодорхой орлогын эх үүсвэртэй бөгөөд хувиараа цайны газар ажиллуулдаг гэж мэдүүлж /шүүх хуралдааны тэмдэглэл/ байх тул түүнд 500 нэгж буюу 500.000 төгрөгийн торгох ялыг оногдуулж, оногдуулсан торгох ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн болно. |
| Шүүгдэгч Ю.Пийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, мөн шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
|
| тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
|
| ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ |
| Г.АЛТАНЦЭЦЭГ |