Шүүх | Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Чирчинийн Одсүрэн |
Хэргийн индекс | 123/2022/0032/З |
Дугаар | 123/ШШ2023/0050 |
Огноо | 2023-11-29 |
Маргааны төрөл | Газар, |
Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 11 сарын 29 өдөр
Дугаар 123/ШШ2023/0050
2023 11 29 123/ШШ2023/0050
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Одсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Горхи ******* ******* ******* газрын хамгаалалтын захиргаа,
Хариуцагч: Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг дарга,
Гуравдагч этгээд: , , , , , , , , нарын хоорондын газрын маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, гуравдагч этгээд, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Нармандахын өмгөөлөгч П.Ганпүрэв, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болорцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1. Нэхэмжлэгч Горхи-Тэрэлжийн ******* ******* газрын хамгаалалтын захиргаанаас Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргад холбогдуулан тус сумын Засаг даргын 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн А/176, А/177, А/178 дугаартай захирамжууд, 2020 оны 02 дугаар сарын 20-ний өдрийн А/99, А/100, А/101 дугаартай захирамжуудыг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа “Эрдэнэ сумын Засаг даргын 2019 оны 06 сарын 18-ны өдрийн А/149 дугаар захирамжийн , 2019 оны 07 сарын 02-ны өдрийн А/172 дугаар захирамжийн , нарт холбогдох хэсгийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3 дах хэсэгт зааснаар илт хууль бус болохыг тогтоолгох”-оор нэмэгдүүлсэн.
Хоёр. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын нэхэмжлэлийн шаардлага, хариу тайлбар, түүний үндэслэлүүдийн талаар:
2.1. Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Горхи-Тэрэлжийн ******* ******* *******т Улаанбаатар хотын Налайх дүүрэг, Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дэвсгэр болох нийт 292905,5 га ******* хамрагддаг. Эрдэнэ сумын засаг дарга 2006 оноос эхлэн 2012 оны хооронд нийтдээ 49 захирамжаар нийт 103 иргэнд өвөлжөө, хаваржааны гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар болон жимс, жимсгэнэ чацаргана тариалах, үйлчилгээний зориулалтаар, мөн аж ахуйн нэгжид аялал жуулчлалын зориулалт зэргээр эзэмшүүлсэн. Мөн А/149 захирамжаар нийт 2804 иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар Баянтуул, Дуганцагаан, Аржанчивлан, Өвөржанчивлан, Баянхангай, Нуурийн хороолол, Харзтай гэх газруудад өмчлүүлсэн байна.
Эрдэнэ сумын Засаг даргын Горхи-Тэрэлжийн ******* ******* *******т ******* эзэмших, ашиглах, өмчлөх эрх олгоод байгаа захирамжууд нь: Тусгай хамгаалалттай ******* нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт "Дархан цаазат газрын болон ******* ******* газрын хязгаарлалтын бүс, ******* нөөц *******, дурсгалт газраас Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болно" гэж, 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт заасан "Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт заасан журмыг баримтлан ******* ашиглах тухай хүсэлтээ хамгаалалтын захиргаа буюу хамгаалалтын захиргаа байгуулаагүй тусгай хамгаалалттай ******* нутагт сум, дүүргийн Засаг даргад гаргана" гэж, 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэгт заасан "Төрийн захиргааны ******* байгууллага нь дархан цаазат газрын болон ******* ******* газрын хязгаарлалтын бүс, ******* нөөц *******, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад ******* ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргана" гэснийг зөрчиж гарсан илт хууль бус захирамж юм.
Дээрхи ******* ******* газрын нутаг дэвсгэрийг улсын тусгай хамгаалалтанд авсан үндэслэл нь Улаанбаатар хотын иргэдийг эрүүл аюулгуй орчинд амьдруулах, нийтийн эрх ашгийг хамгаалах зорилгоор Туул гол, Тэрэлжийн гол, ундны усны эх үүсвэрийг хамгаалах нь чухал юм. Тусгай хамгаалалттай ******* нутгийн тухай хуулийн хэрэгжилтийг хангуулж ажиллах нь төрийн байгууллагийн зорилт чиг үүрэг тул хууль зөрчсөн үйл ажиллагааг зогсоох шаардлагатай байна. Эрдэнэ сумын Засаг даргад цаашид тусгай хамгаалалттай ******* нутагт хууль зөрчиж ******* олголт хийхгүй байх, хилийн цэс дотор олгосон хууль бус захирамжтай ******* дээр хашаа, барилга байгууламж, өргөтгөл хөрөнгө оруулалт хийхгүй байхыг хууль бусаар ******* эзэмшиж байгаа, иргэн аж ахуйн нэгжид анхааруулах, хууль зөрчиж гаргасан захирамжуудаа хүчингүй болгох, дахин хууль бус захирамж гаргахгүй байх талаар удаа дараа мэдэгдсэн, холбогдох тайлбар, мэдээллийг ирүүлэхийг удаа дараа шаардаж албан тоот хүргүүлсэн боловч өнөөг хүртэл ямар нэгэн хариу ирүүлээгүй. 2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр Тусгай хамгаалалттай ******* нутаг дэвсгэр болох Шар булгын тохойд байрлалтай ******* дээр манай компанийн *******, хашаална барилга байгууламж барина гэж хүмүүс ирж ******* хашаалах, барилгын ажлаа эхлүүлээд байна. Хашаа бариулахгүй гэж хууль ёсны шаардлага тавьсан. Тусгай хамгаалалттай газрын захиргааны байгаль хамгаалагч, ажилтнуудын шаардлагыг биелүүлэхгүй, албан шаардлагыг хүлээж авахгүй, бид ******* эзэмших зөвшөөрөлтэй гэж компанийн хуулийн зөвлөх, захирал гэх хүмүүс утсаар холбогдож ярьж, Эрдэнэ сумын Засаг даргын 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн А/178 захирамжтай О. Нандинцэцэг, 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн А/100 захирамжтай , 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/176 захирамжтай Б. Ариунбаясгалан, 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/177 захирамжтай Г. Бадамсүрэн, 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн А/99 захирамжтай Ц. Пүрэвхүү нарын зургаан хүний захирамжтай газрыг хашаална, үйл ажиллагаа явуулна гэх тайлбарыг хэлж ******* дээр ажил гүйцэтгэж буй хүмүүс нь гэр бүл, зуслангийн зориулалтаар олгосон зургаан газрын гэрчилгээг үзүүлсэн. Захирамжуудийг бидэнд гаргаж өгөөгүй бөгөөд захирамжуудаар нийт хэдэн иргэнд ******* олгосон нь тодорхойгүй байна. Засаг даргын энэхүү илт хууль шийдвэрээс болж тус байгууллага хуулиар хүлээсэн бүрэн эрх, чиг үүргээ хэрэгжүүлэх боломжгүй байдалд хүрээд байна. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд энэхүү асуудлаар нэхэмжлэл гаргасан тус шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 169 дүгээр захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, дээд шатны Засаг даргад гомдол гаргаж шийдвэрлүүлэх нь зүйтэй гэсэн. Хамгаалалтын захиргаанаас Эрдэнэ сумын Засаг даргад 2022 оны 4 дүгээр сарын 14 өдрийн 22/155 тоот шаардлага хүргүүлж, Төв аймгийн Засаг даргад 2022 оны 5 дугаар сарын 06-ны едрийн 22/228 тоот "Хуулийн хэрэгжилтийг хангуулах захирамж хүчингүй болгуулах тухай" албан тоотуудыг тус тус хүргүүлсэн, илт хууль бус шийдвэрээ хүчингүй болгох талаар удаа дараа мэдэгдэж, албан тоот хүргүүлж байсан, өнөөдрийг хүртэл ямар нэгэн хариу ирүүлээгүй, мөн хууль бус захирамжаа үргэлжүүлэн гаргасаар байгаа. 6 иргэн хашаа барихаас өмнө бид шаардлага тавьсан боловч шаардлагыг хүлээн авалгүйгээр хашаагаа барьсан. Бид нар яаж ч чадаагүй учраас хашаа бариулсан. Тусгай хамгаалалттай ******* нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т тусгай хамгаалалттай ******* нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны ******* байгууллага нь дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 1-т тусгай хамгаалалттай ******* нутгийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах гэж заасан. Засгийн газрын 2013 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн тусгай хамгаалалттай ******* нутагт авах арга хэмжээний тухай 259 дүгээр тогтоолоор Горхи ******* ******* ******* газрын хамгаалалтын захиргааг бие даасан удирдлага, бүтэцтэй шинэчлэн батлахыг Байгаль орчин Ногоон хөгжлийн сайдад даалгаж шийдвэрлэсэн. Байгаль орчин Ногоон хөгжлийн сайдын 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн А213 дугаартай тушаалаар Горхи ******* ******* ******* газрын хамгаалалтын захиргаа бие даасан бүтэцтэйгээр байгуулсан. Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2013 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хуулийн этгээдийн улсын бүртгэлийн 907004066 дугаарт бүртгээд, 0053050 дугаартай гэрчилгээ олгосон. Мөн улсын бүртгэлийн гэрчилгээ дээр байгаа байгууллагын чиг үүргийг үндсэн эрхлэх үйл ажиллагааны чиглэлд заагаад өгсөн. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т нийтийн ашиг сонирхлыг илэрхийлэн захирамжилсан шийдвэр гаргадаг дараах нийтийн эрх зүйн этгээдийг захиргааны байгууллага гэж ойлнон, 5.1.3-т захиргааны чиг үүргийг хууль болон нийтийн эрх зүйн гэрээний үндсэн дээр шилжүүлэн авсан этгээд гэж заасан. Горхи ******* ******* ******* газрын хамгаалалтын захиргаа нь Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрх бүхий захиргааны чиг үүргийг хуульд зааснаар шилжүүлэн авсан нийтийн эрх зүйн этгээд буюу захиргааны байгууллага мөн. Ийм учраас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2-т зааснаар Горхи ******* ******* ******* ******* бол Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т дараах тохиолдолд захиргааны акт хууль бус болно, 47.1.3-т тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан гэж заасан. Эрдэнэ сумын Засаг дарга өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан. Иймд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т заасан үндэслэлээр Эрдэнэ сумын Засаг даргын 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн А/176, А/177, А/178 дугаартай захирамжууд, 2020 оны 02 дугаар сарын 20-ний өдрийн А/99, А/100, А/101 дугаартай захирамжууд, сумын Засаг даргын 2019 оны 06 сарын 18-ны өдрийн А/149 дугаар захирамжийн , 2019 оны 07 сарын 02-ны өдрийн А/172 дугаар захирамжийн , нарт холбогдох хэсгийг тус тус Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3 дах хэсэгт зааснаар илт хууль бус болохыг тогтоолголгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэжээ.
2.2. Хариуцагч, Эрдэнэ сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь Эрдэнэ сумын Засаг дарга нь хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд сумын тухайн жилийн ******* зохион байгуулалтын төлөвлөгөөг үндэслэн ******* эзэмшүүлсэн. Нэхэмжлэгч нийтийн ашиг сонирхол, ундны усыг хамгаалах зорилгоор нэхэмжлэл гаргасан гэдэг. Тусгай хамгаалалттай ******* нутгийн тухай хуулийн 7 дугаар бүлэгт, 36 дугаар зүйлийн 36.1-т ******* ашиглах шийдвэр гаргах эрх бүхий этгээд нь төрийн захиргааны ******* байгууллага байна гээд заасан. Газар эзэмшүүлэх шийдвэр гаргах, тусгай хамгаалалттай ******* нутагт ашиглуулах шийдвэр гаргах нь төрийн захиргааны ******* байгууллагын эрх хэмжээний асуудал байна. Горхи ******* тусгай хамгаалалттай ******* ******* газрын хамгаалалтын захиргаа нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэх тайлбарыг өмнө ч өгсөн. Өнөөдөр ч өгнө. Яагаад гэхээр мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т төрийн захиргааны ******* байгууллагын бүрэн эрх нь тусгай хамгаалалттай ******* нутагт явуулах судалгаа, шинжилгээний ажлын журам, үйл ажиллагааны төлөвлөгөөг батлах, зөвшөөрөл олгох байдаг. Аймаг, сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 28 дугаар зүйлийн 28.1-т зааснаар нутаг дэвсгэрийнхээ тодорхой хэсгийг орон нутгийн хамгаалалтад авах тухай шийдвэр гаргуулах биелэлтийг хангуулах эрхтэй гэж заасан байгууллага. Хамгаалалтын захиргааны хувьд мөн хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-т заасан эрх, үүргийг заасан. Үүнээс ямар дүгнэлт гаргаж байна вэ гэхээр ******* ашиглах шийдвэр гаргах, түүнтэй холбоотой асуудал нь төрийн захиргааны ******* байгууллагын бүрэн эрхэд хамаарч байна. Горхи ******* тусгай хамгаалалттай ******* нутгийн захиргаа нэхэмжлэл гаргах үндэслэл байхгүй. Төрийн захиргааны ******* байгууллагын шийдвэр гаргах эрх хэмжээ нь сумын Засаг дарга илт хууль бус шийдвэр гаргасан бол түүнийг цуцлуулах түүнтэй холбоотой нэхэмжлэл гаргах эрх нь төрийн захиргааны ******* байгууллагад байгаа. Тэдний шийдвэр гаргах эрх хэмжээнд нь сумын Засаг дарга халдаад байна гэх агуулгаар нэхэмжлэл гаргаж байгаа бол төрийн захиргааны ******* байгууллага гаргах ёстой. Хоёрдугаарт, шинжээч томилж, дүгнэлт гаргасан. 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 23/38 дугаартай. Энэ дүгнэлтээр хязгаарлалтын бүсэд 59 айл байна гэх. Өнөөдөр нэхэмжлэлийн шаардлагын хувьд харахаар 6 иргэнтэй холбоотой асуудлыг Горхи ******* хамгаалалтын захиргаа оруулж ирээд хөндөөд байгаа. Бусад 50 гаруй иргэд яах юм бэ. Яагаад энэ асуудлыг хөндөхгүй байна вэ гэдэг асуудал. Монголд улсын Үндсэн хуульд хүнийг үндэс угсаа зэргээр ялгаварлан гадуурхаж болохгүй. Тухайлбал, А149 дугаартай маргаан бүхий захирамжийг 25 иргэнд гаргасан. Гэтэл нэг иргэнтэй холбоотой асуудал илт хууль бус гэсэн. Зөвхөн нэг хүнд холбоотой захирамж гараагүй. Яагаад А149 дугаартай захирамжийн ганцхан н.Энхтайванд холбогдох хэсгийг илт хууль бус гэж тооцуулах гээд байгаа юм бэ. Энэ нь хүний эрхтэй холбоотой. Монгол улсын Үндсэн хуульд заасан эрхийг ноцтой зөрчиж байна. А149-с 23 иргэн нь бүртгэгдсэн гэх шинжээчийн дүгнэлт байгаа. А.Чингүүн гэх хүн бүртгэгдээгүй байна. 12 нь бүртгэгдсэн байна. Гэтэл яагаад н.Энхтайваныг илт хууль бус гэж үзээд байгаа юм бэ. Бусад нь хүчин төгөлдөр юм уу эсхүл бусад нь илт хууль бус биш юм уу гэдэг асуудал үүсээд байгаа. Мөн 31 иргэнтэй холбоотой асуудал үүсээд байгаа. 2019 оны А172 дугаартай 31 иргэнд ******* олгосон захирамж байхад , хоёрынх илт хууль бус гэх нэхэмжлэлийн шаардлага гаргаад байгаа. Бусад 29 иргэн илт хууль бус биш. Хууль ёсоор эзэмшиж байгаа юм уу гэх асуудал үүсээд байна. Яагаад энэ захирамжийг бүхэлд нь эсхүл илт хууль бусад тооцуулах гээд байгаа юм бол. Яагаад бусад иргэдийн асуудлыг хөндөхгүй байна вэ. Энд ямар нэгэн ялгаварлан гадуурхалт, эсхүл юу байгаа юм бэ гэдэг асуудал үүсэж байна. Шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий байх ёстой. 2 захирамж үнэхээр илт хууль бус гэж үзээд байгаа юм бол бүхэлд нь илт хууль бус болох ёстой. Дотроос нь хэн нэгэн хавсралтын 31, 25 иргэнд заасан байхад 1 иргэнийг, 2 иргэнийг тасдаад энэ хоёр бол илт хууль бус гэж үзэх юм бол хууль бус шийдвэр гарна. Нэхэмжлэлийн шаардлага асуудалтай байгаа. Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэх боломжгүй гэж үзэж байна. Тийм учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх тайлбарыг гаргаж байна. 2 захирамжтай холбоотой 25, 31 иргэнийг шүүх дээр мэдсэн гэх тайлбарыг ярьж байна. Гэтэл энэ захирамжууд өмнө нь авагдсан. Маргаан бүхий 2 захирамж бол анхнаасаа хавтаст хэрэгт авагдсан. Тухайлбал, 1хх-ийн 80 тал, 75 талд А177, А149 гээд авагдсан. Сая мэдсэн гэдэг нь үндэслэлгүй байна. Захиргааны ерөнхий хуулиар өөрсдийнх нь хүсээд байгаа 47 дугаар зүйлийн 47.1.3-т тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд актыг хүчингүй болгох асуудал яригдаад байгаа. Энэ 2 маргаан бүхий акт хэвээрээ хүчинтэй үлдээд байгаа. Зөвхөн холбогдох хэсгийг хүчингүй болгох асуудал яригдаад байна. Тэгэхээр хууль зөрчсөн асуудал болно. Актыг бүхэлд нь хүчингүй болгох, илт хууль бус болгох. Түүнээс дотроос нь хэн нэгнийг салгаад, энэ хоёр хүн илт хууль бус бусад нь хүчин төгөлдөр гээд салгах ойлголт байхгүй, боломжгүй. Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нэхэмжлэлийн шаардлагыг хянан шийдвэрлэх боломжгүй, хэрэгсэхгүй болгох үндэслэл байна. Нэхэмжлэл гаргах эрхтэй, эрхгүй асуудлаар шүүгчийн захирамжийг дурдаад явсан. Шүүгчийн захирамж дээр Захиргааны ерөнхий хууль, Тусгай хамгаалалттай ******* нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 5 дугаар зүйлийн 5.1, 18 дугаар зүйл, 3.1.3 гээд бүгд тусгагдсан байдаг. Энэ хуулийн зохицуулалтын хүрээнд энэ асуудлаа дахин хөндөж тавьж байгаа. Тухайн үед шийдэгдсэн байж болно. манайх нэхэмжлэл гаргах эрхтэй гэсэн асуудал. Тэгвэл хамгийн гол асуудал нь эрхгүй байж шийдвэр гаргасан гэж 47 дугаар зүйлийн 47.1.3-т зааснаар нэхэмжлэл гаргаад байгаа. Өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар Засаг дарга гаргасан гэж байгаа. Тэгвэл энэ асуудлыг хэн хөндөх ёстой юм бэ гэх асуудал. Сумын Засаг дарга бол тусгай хамгаалалттай ******* нутагт ******* эзэмшүүлэх эрхгүй гэх асуудлыг хөнддөг. Хуулийн заалтыг тодорхой хэлж чаддаггүй. Тусгай хамгаалалттай ******* нутгийн тухай хуулийн 33, 35 дугаар зүйлд ашиглуулах, эзэмшүүлэх асуудал байхгүй. Тусгай хамгаалалтын ******* нутагт сумын Засаг дарга газрыг эзэмшүүлж болохгүй гэсэн хуулийн заалт байхгүй. Газрын тухай хууль дээр ч байхгүй, тусгай хамгаалалттай ******* нутгийн тухай хууль дээр ч байхгүй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад тогтоогдвол хүлээн авахаас татгалзана гэж заасан. нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1.14-т зааснаар бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
2.3 Гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Нармандах шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Горхи-Тэрэлжийн ******* ******* газрын хамгаалалтын захиргааны нэхэмжлэлтэй Эрдэнэ сумын Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт гуравдагч этгээд , , , Б.Сүрэнчимэг, , нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Нэхэмжлэгчийн гаргаж буй үндсэн болон нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч хариу тайлбар гаргаж байна. Дээрх 6 иргэн ямар нэгэн хууль зөрчөөгүй хуульд заасан үндэслэл журмын дагуу газраа гэр бүл, зуслангийн зориулалтаар 3 иргэн нь гэрчилгээтэй ******* худалдаж авсан. 3 иргэн нь журмын дагуу газраа шинээр эзэмших гэрчилгээ гаргуулж авсан байдаг. Бид нэхэмжлэлд дурьдаж байгаа шиг тусгай хамгаалалттай байгаль хамгаалагч, ажилтнуудын шаардлагыг биелүүлэхгүй байсан зүйл байхгүй. Зохих журмын дагуу гэрчилгээг хуулбарлан Горхи-Тэрэлжийн ******* ******* газрын хамгаалалтын захиргаанд өгсөн. Тухайн *******таа барилга байшин бариагүй зургаан айл нийлж байгаад хашаа барьсан, био нойл хийсэн ямар ч байгаль орчинд болон нэхэмжлэгч талд хохирол саад учруулсан зүйл байхгүй гэжээ.
2.4. Гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Нармандахын өмгөөлөгч П.Ганпүрэв шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гуравдагч этгээд , , , , , нарын 6 иргэний өмгөөлөгчөөр оролцож байна. Үйл баримтын тухайд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэлснээр А/172, А/149 дугаартай захирамжаар ******* эзэмших эрх авсан 50 гаруй иргэний асуудал байгаа. Үүнээс нэгж талбарын дугаарын сүүлийн 4 оронгоор хэлье. ийнх 4104058163, ийнх 8162, гийнх 8024, ийнх 8794, гийх 8796, гынх 8795 гэх 6 нэгж талбарын дугаар бүхий газрыг миний үйлчлүүлэгч нар ******* эзэмших эрхийг олгож авсан. Газар эзэмших эрх олж авахдаа , , нар 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Эрдэнэ сумын Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/176, А/177 А/178, дугаартай 3 захирамжаар шинээр ******* эзэмших эрх олж авсан. , , нар Эрдэнэ сумын Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн А99, А100, А101 дугаартай захирамжаар , , нараас шилжүүлэн эзэмшсэн үйл баримт байгаа. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлд хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино гэж заасан. Хавтаст хэрэгт авагдсан баримтаар Горхи ******* ******* ******* газрын хамгаалалтын захиргаа бол Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны ******* байгууллагын харъяа бие даасан захиргааны байгууллага гэх нөхцөл байдал тогтоогддог. Өөрөөр хэлбэл, гэрчилгээтэй, үүсгэн байгуулагдсан, тусгай хамгаалалттай ******* нутгийн тухай хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлдэг бие даасан захиргааны байгууллага. Яамны харъяа. Гэхдээ бие даасан захиргааны байгууллага. Яамны хувьд бүтцийн нэгж биш. Бие даасан захиргааны байгууллага гэдэг нь тогтоогдсон. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т нэхэмжлэл гэж юуг хэлэх талаар тодорхой дурдсан. Үүнээс харахад Горхи ******* ******* ******* газрын хамгаалалтын захиргаа гэх захиргааны байгууллагаас Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргахын тулд салбарын хууль тогтоомжоор тусгайлан нэхэмжлэл гаргах эрхийг хуульчилж олгосон байхыг шаарддаг. Газрын тухай хууль болон Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Тусгай хамгаалалттай ******* нутгийн тухай хуулийг харахаар Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа гэх захиргааны байгууллага, нийтийн эрх зүйн чиг үүргээ хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг Захиргааны хэргийн шүүхэд гаргаж, маргаантай холбоотой асуудлаар Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг огт тусгайлан олгоогүй. Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 3.1.3-т заасан зохицуулалтуудын агуулгыг харахаар 3 төрлийн нэхэмжлэл байхаар Захиргааны ерөнхий хуульд хуульчилсан. Нэгдүгээрт, хүн хуулийн этгээдээс нийтийн эрх зүйн хүрээнд захиргааны байгууллагын үйл ажиллагаанаас өөрийн зөрчигдсөн хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар гаргаж байгаа нэхэмжлэл. Субъектив эрхийн маргааны тухайд. Хоёрдугаарт, нийтийн эрх ашгийг төлөөлж, нэхэмжлэл гаргах эрх хуулиар олгогдсон этгээд нэхэмжлэл гаргах эрхтэй. Хоёр дахь субъект. Гуравдугаарт, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргээ хэрэгжүүлэхтэй холбогдсон маргаантай асуудлыг шийдвэрлүүлэхээр гаргасан нэхэмжлэл гэх 3 төрлийн нэхэмжлэл байгаа. Нэхэмжлэгч хуульд заасан үүргийнхээ хүрээнд нэхэмжлэлийн шаардлага болон түүний үндэслэлийг өөрөө тодорхойлох, түүнийг нотлох, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ сонгох эрх нь нээлттэй. Хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн хүрээнд зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлын асуудал огт яригддаггүй. Захиргааны ерөнхий хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-т заасан нэхэмжлэлийн үндэслэлээ нэхэмжлэгч өөрөө тодорхойлно. Хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн тухайд нийтийн эрх зүйн ямар чиг үүргээ хэрэгжүүлэх боломжгүйд хүрсэн гэх асуудал яригдана. Субъектив эрхийн асуудал огт яригддаггүй. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийн агуулгын харахаар энэ бол төрийн захиргааны байгууллагаас ******* ашиглах эрхийг олгодог *******. Гэтэл сумын Засаг дарга газрыг эзэмших эрх олгосон бол хуульд нийцэхгүй байна гэх. Хэрвээ тусгай хамгаалалттай ******* нутгийн хязгаарын бүсэд хамаарах *******т Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас ******* ашиглах эрх олгох чиг үүргийг хэрэгжүүлэх боломжгүй болоод байна гэж маргавал энэ бол хамгаалалтын захиргааны эрх хэмжээний асуудал огт биш. Хамгаалалтын захиргаа бол зөвхөн иргэн, хуулийн этгээдийн ******* эзэмших Байгаль орчны сайдаас ******* ашиглах эрх олгоход зөвхөн санал өгөх чиг үүрэгтэй байгууллага. Тусгай хамгаалалттай ******* нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-т заасан. Тусгай хамгаалалттай ******* нутагт ******* ашиглах эрх олгохдоо төрийн захиргааны ******* байгууллага тухайн ******* орших хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргаас санал авна гэж байгаа. Гэтэл нэхэмжлэлийн шаардлагыг харахаар ямар нэгэн ******* ашиглах эрх олгох чиг үүрэг байхгүй байгууллага яамнаас ******* ашиглах чиг үүргээ хэрэгжүүлэх боломжгүй болсон гэх агуулгаар маргаж байгаа мэт харагдаад, нэхэмжлэлийг цааш уншихаар бид яамны харъяа байгууллага учраас яамны өмнөөс нэхэмжлэл гаргаж байгаа мэт яриад байна. Гэтэл анхан шат болон давж заалдах журмаар хянагдсан нөхцөл байдал бол нэхэмжлэгч бол бие даасан хуулийн этгээд. Нийтийн эрх зүйн. Яамны бүтцэд байхгүй, яамны харъяа боловч бие даасан хуулийн этгээд байна гэх. Тусгай хамгаалалттай ******* нутгийн тухай хуулиар яамны чиг үүрэг болон хамгаалалтын захиргааны чиг үүргийг тусад нь ялгаад зааглаад зааж өгсөн. Тийм учраас нэхэмжлэгч бол өөрөө нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд. Хоёрдугаарт, нэхэмжлэгчийн тодорхойлоод байгаа нэхэмжлэлийн шаардлага нь хуульд зааснаар захиргааны байгууллагаас гаргах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд огт хамаарагүй асуудлаар нэхэмжлэл гаргаж байна. Ийм учраас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т зааснаар хүлээн авахаас татгалзах үндэслэл бүрдэж байна. Шүүх хуралдаанаар хэлэлцсэн учраас шүүх хуралдаанаар хэлэлцээд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлд заасан зохицуулалтыг хэрэглэх бүрэн боломжтой. Гуравдугаарт, шинжээчийн дүгнэлттэй холбоотой асуудал. Гуравдагч этгээдийн байр суурь нийтийн эрх зүйн ямар нэгэн чиг үүргийг хэрэгжүүлэх боломжгүйд хүрэх нөхцөл байдал байхгүй, мөн нэхэмжлэгч Горхи ******* хамгаалалтын захиргаа өөрөө шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэсэн тайлбар байгаа учраас бусад үндэслэлүүдийг тайлбарлах шаардлагагүй. Илүүц. Нэхэмжлэгч өөрөө тайлбар гаргасан учраас шинжээчийн дүгнэлттэй холбоотой хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 50 гаруй иргэн байгаа гэж хэлсэн. Бодит байдал үзлэгээр ч гэсэн иргэд, аж ахуйн нэгжүүд, Горхи ******* ******* ******* газрын хязгаарлалтын бүсэд хамаарах *******т бүгд нийтэд илэрхий үйл ажиллагаа явуулаад, амралтын *******, жуулчны бааз байгаа. Байгаль хамгаалах үйл ажиллагаа, чиг үүргээ хэрэгжүүлэхэд саад учраад байна гэвэл бусад ******* нь байгаа жуулчны бааз бол жинхэнэ байгаль орчныг бохирдуулж байгаа тэр үйл ажиллагаануудыг цэгцлэх хэрэгтэй. Зөвхөн 6 иргэний зуслангийн зориулалтаар авсан хашаалснаас өөр ямар ч үйл ажиллагаа хийгээгүй, зуслангийн зориулалттай байдаг био, зөөврийн нойл байршуулсан, түр сууцанд үйл ажиллагаа хэрэгжихээ болиод тэгвэл тэр Горхи тэрэлжээр байгаа амралтын газрууд байгаль орчныг бохирдуулж байхад тэр газруудыг байлгаад, байгаль орчныг бохирдуулаад байшин барилга бариад, Тусгай хамгаалалттай ******* нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийг зөрчсөн хориглох үйл ажиллагаа явуулаад байхад яагаад тусгай хамгаалалтын захиргаа нийтийн эрх зүйн чиг үүргийг зүгээр хэрэгжүүлж болоод 6 иргэнд түр сууц бариад зуны улиралд хүүхдээ агаар салхинд гаргахаар танай чиг үүрэг яагаад хэрэгжихээ больчихдог юм бэ. Тусгай хамгаалалттай ******* нутгийн тухай хуулийн 10, 11 дүгээр зүйлд тусгай хамгаалалттай ******* нутагт хориглох үйл ажиллагаа гээд маш тодорхой заасан. Тусгай хамгаалалттай ******* нутагт жуулчид түр сууц байхаас өөр барилга байгууламж барихыг хориглосон. Гэтэл Тэрэлжээр дүүрэн ******* ухаад, хундаам цутгаад, *******тай салшгүй бэхэлсэн үл хөдлөх хөрөнгө бүхий байшин барьсан байхад тэдгээрийг цэгцлэх нь танай чиг үүргийн асуудал биш юм уу. Миний үйлчлүүлэгч нар түр сууц байрлуулсан. Түр сууц гэдэг нь тодорхой тохиолдолд байгаль орчныг эвдэж, сүйтгэхгүй, *******, ус ухахгүй хөндөхгүй, ямар нэгэн цемент бетон цутгахгүй, шаардлагатай бол нүүлгээд шилжүүлээд аваад явах боломжтой, гэр майхантай адил зүйл. Шударга ёсны үүднээс байж болохгүй асуудал. Тусгай хамгаалалтын ******* нутагт баримтлах эрх зүйн дэглэм байгаа. Онцгой хамгаалалтын бүс, энгийн хамгаалалтын бүс, хязгаарлалтын бүс гэж 3 бүс бий. Хавтаст хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтээр н.Сүрэнцэцэг, н.Банзрагч, н.Пүрэвхүү гурвын ******* давхцаж байгаа мэт шинжээчийн дүгнэлтээр харагдаад, н.Нандинцэцэг, н.Бадамсүрэн, н.Ариунбаясгалангийн ******* хязгаарлалтын бүсэд орж байгаа эсэх нь тодорхойгүй байна. Хязгаарлалтын бүсийн дэглэм, онцгой хамгаалалтын бүсийн дэглэм, энгийн хамгаалалтын бүсийн эрх зүйн дэглэм өөр. Ямар чиг үүргийг хэрэгжүүлж болохгүй байгаад байгаа юм бэ. Хязгаарлалтын бүстэй холбоотой юм уу эсхүл онцгой хамгаалалтын бүстэй холбоотой юм уу. Энгийн хамгаалалтын бүстэй хамааралтай юм уу. Эсхүл Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын гаргасан захирамжуудыг бүгдийг нь хүчингүй болгож, энэ газрыг чөлөөлж байгаад та нар өөрсдийнхөө таалалд нийцсэн хүмүүст ******* ашиглах эрх олгоод, тэр дээрээ Тусгай хамгаалалттай ******* нутгийн тухай хуулийг зөрчиж, үл хөдлөх хөрөнгө бариулж, хууль зөрчих ******* эзэмших эрх олгосон эрхийг хааж боогдуулсан гэж нэхэмжлэл гаргаад. Үүнийг ялгах хэрэгтэй. Та бол яам ******* ашиглах эрх олгосон чинь Эрдэнэ сумын Засаг дарга урдуур орж ирээд ******* олгочихлоо. Үүнийг хүчингүй болгож, бид нар оронд нь яамны сайдын тушаал гаргаж ******* ашиглах эрх өөр этгээдэд олгоно гэсэн агуулгаар нэхэмжлэл гаргаад байгаа учраас би мэтгэлцээний хүрээнд үүнийг тодруулаач аль нь вэ гэж тайлбар хэлж байгаа. Тийм учраас , н.Сүрэнхүү, , , , н.Ариунбаясгалан нарт ******* эзэмшүүлсэн эсэх, энэ ******* давхцалтай эсэх, эдгээр ******* эзэмшигч нар ******* эзэмших эрх, үүргээ хуульд заасны дагуу хэрэгжүүлсэн эсэх гээд энэ нөхцөл байдлаар мэтгэлцэх шаардлагагүй гэж үзэж байна. Гэвч нэхэмжлэгч өөрөө Газрын тухай хуулиар маргаж эхэлбэл мөн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлж тайлбар хэлнэ. Ийм учраас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах өгөөч гэж хүсэж байна. Үндэслэл нь хуулиар Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрх тусгайлан олгогдоогүй этгээд гэсэн саналтай байна. Нэхэмжлэгч гэх хуулийн этгээдийн хувьд яамны бүтцийн байгууллага биш бие даасан агентлагийн ямар статустай байдаг юм төрийн захиргааны байгууллага бол эрх хэмжээг хэрэгжүүлдэг субъект мөн гэдгийг захирамжаар тогтоосон. Давж заалдах шатны шүүхийн магадлалаар. Нэхэмжлэл гаргах эрхийн тухай захирамж дээр нэг ч өгүүлбэр байхгүй. Давж заалдах шатны шүүхийн магадлал дээр ч байхгүй. Би 2 өөр зүйл яриад байна. Хамгаалалтын захиргаа бол тусдаа гэрчилгээтэй, хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан, хуулиар яамнаас гадна өөрт олгогдсон эрх, үүргээ хэрэгжүүлдэг захиргааны байгууллага нийтийн эрх зүйн субъект болох хуулийн этгээд гэх таны эрх зүйн байдлыг захирамж, магадлал, тогтоолд дурдаж байгаа. Түүнтэй маргахгүй. Танайх яамны бүтцийн ******* нэгж биш. Бие даасан төрийн захиргааны байгууллага. Иргэний хуульд заасан хуулийн этгээдийн нийтлэг шинжүүдийг агуулсан байгууллага. Манайх захиргааны байгууллага гээд яриад байна. Өрсөлдөөний тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.7-т заасан эрх олгосон хуулийн зохицуулалт байгаа юу гэж жишээ болгож хэлээд байна. Өрсөлдөөний тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.7-т өрсөлдөөний тухай хууль тогтоомжийг зөрчиж гаргасан төрийн захиргааны байгууллага, нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллагын шийдвэрийг хүчингүй болгуулах саналыг холбогдох дээд байгууллага, албан тушаалтан, захиргааны хэргийн шүүхэд гаргаж шийдвэрлүүлэх гээд нөгөө миний яриад байгаа хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас гаргах нэхэмжлэл гэдэг нь жишээ нь тус хуулийн 15.1.7-т заасан шиг энэ салбарын хуулиар тусгайлан эрх олгосон тохиолдолд захиргааны байгууллага захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргахаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зохицуулсан. Ийм хуульд тусгайлан заасан эрх танай байгууллагад олгогдсон ямар хуулийн эрх байгаа вэ гэж эрх л асуугаад байгаа. Нэхэмжлэгчийн өөрийнх нь эрх зүйн байдлыг асуугаад байна. Бие даасан чиг үүргийг хэрэгжүүлдэг төрийн захиргааны байгууллага гэдэгтэй бол маргахгүй байгаа. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлээр яам нь шүүхэд тусгайлан нэхэмжлэл гаргах, захиргааны байгууллагын үйл ажиллагаатай холбоотой нэхэмжлэл гаргах эрхийг тухайлан олгоогүй байна. Тусгай хамгаалалттай ******* нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйл байна. Мөн яамны эрх үүргийг тусгай хамгаалалттай ******* нутагтай холбоотой яамны эрх, үүрэг бүрэн эрхийг тогтоосон зохицуулалт байна. 27 дугаар зүйлд мөн яам нь гэрээнд дурдсан Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг олгоогүй. Тусгай хамгаалалттай ******* нутгийн тухай хуулийн 37 дугаар зүйлд хамгаалалтын захиргааны нийтлэг бүрэн эрхийг тогтоосон хуулийн зохицуулалт ганцхан 30 дугаар зүйл байгаа. 30 дугаар зүйлд мөн тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа, Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг тусгайлан хуулиар олгоогүй байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1, 3.1.3 бол хуульд тусгайлан гэж байгаа. Үүнийг тодруулахгүй бол нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлтэй холбоотой процессын алдаа гарах байх. Бид нар ялгасан зүйл байхгүй, төлөвлөж байгаа цаашид гэдэгтэй нь холбогдуулан тайлбар хэлье. Шинжээчийн дүгнэлт гарахаар нь 56 иргэн давхцалтай гээд нэхэмжлэл гаргаж маргана гээд яриад байгаа нь үндэслэлгүй. Өмнөх шүүх хуралдаанд буу, шийдэм гаргаад Цагдаад хандаад мөнгө төгрөг нэхээд өгөхгүй гэхээр нь ийм зүйл болсон гэх асуудал ярьдаг. Тийм зүйл болсон юм уу. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ хангалттай тодорхойлж чадсангүй. Эрдэнэ сумын Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А149 дугаартай захирамж, 07 дугаар сарын 02-ны өдрийн 172 дугаартай захирамжаар маргаан бүхий 81638024, 8162 гэсэн нэгж талбарын дугаар бүхий газрыг н.Энхбаяр, н.Уламбаяр, н.Энхтайван нарт олгоод ******* шилжүүлэн эзэмшүүлсэн. н.Банзрагч, н.Сүрэнцэцэг, н.Пүрэвхүү нарт. 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн А100 дугаартай захирамжаар шилжүүлэн эзэмшүүлсэн байдаг. н.Нандинцэцэг, н.Бадамсүрэн, н.Ариун, н.Баясгалан нарын 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А176, А177, А178 дугаар захирамжаар ******* эзэмших эрх шинээр олгосон үйл баримт тогтоогдсон. Хавтаст хэрэгт авагдсан шүүхээс томилогдсон тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан шинжээчийн дүгнэлтээр дээрх маргаж буй 6 нэгж талбараас 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн А99 дугаар захирамжтай н.Пүрэвхүүгийн эзэмшлийн 4104058024 нэгж талбарын дугаартай газраас бусад ******* шинжээчийн дүгнэлтийн хавсралтаар ирүүлсэн зурган мэдээллээр Горхи ******* ******* ******* газрын хамгаалалтын захиргааны хязгаарлалтын бүстэй давхцалгүй харагдаж байгаа. Ийм үйл баримт тогтоогдсон. Давхцалгүй байгаа үйл баримттай нэхэмжлэгч маргаагүй. Талуудын маргаагүй асуудлаар шийдвэр гаргах, дүгнэлт гаргахгүй учраас нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан иргэн н.Банзрагч, н.Сүрэнцэцэг, н.Нандинцэцэг, н.Бадамсүрэн, н.Ариун, н.Баясгалан нарын ******* давхцалгүй байна. н.Пүрэвхүүгийн газрын тухайд давхцалтай байгаа. Энэ үйл баримт нэгдүгээрт хэрэгт хамааралтай нөхцөл баримт тогтоогдож байна. Хоёрдугаарт, давхцалгүй газрын тухайд нэхэмжлэгчийн яриад байгаа нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл эрх үгүйсгэгдэнэ. Захиргааны байгууллагаас захиргааны хэргийн шүүхэд нийтийн эрх зүйн чиг үүргээ хэрэгжүүлэхтэй холбогдсон маргаантай асуудлыг шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрх бол гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд энэ эрхийг захиргааны байгууллага эдлэхээр хуульчилсан. Энэхүү захиргааны байгууллагаас захиргааны хэргийн шүүхэд гаргах нэхэмжлэл гаргах эрх бол зөвхөн нийтийн эрх зүйн чиг үүргээ хэрэгжүүлэхтэй холбогдсон асуудлаар нэхэмжлэл гаргах эрхийг хуульд тусгайлан заасан тохиолдолд захиргааны байгууллага эдлэхээр хуульчилсан. Түүнээс өөр бусад асуудлаар захиргааны байгууллага нийтийн эрх зүйн хуулийн этгээд болохын хувьд нэхэмжлэл гаргах энэ эрхтэй хамааралгүй. Нэхэмжлэгч нь өөрийнхөө нэхэмжлэл гаргах эрхийг зөвхөн өөрийнхөө Горхи ******* ******* ******* газрын хамгаалалтын захиргаа гэх нийтийн эрх зүйн хуулийн этгээдийн эрх зүйн байдалтай учраас нэхэмжлэл гаргаж байгаа гэх ганцхан тайлбар хэлдэг. Гэтэл хуулийн зохицуулалт бол нийтийн эрх зүйн хуулийн этгээд буюу захиргааны байгууллага байхаас гадна тухайн салбарын хууль тогтоомжоор тухайн байгууллагад нийтийн эрх зүйн чиг үүрэгтэй холбоотой асуудлаар тусгайлан хуульчилсан тохиолдолд захиргааны байгууллага маргах ёстой. Энэ нь хязгаарлагдмал байдлаар олгогдсон эрх юм. Шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.4-т заасан үндэслэлээр тодруулсан. 5.4-тэй холбоотой үндэслэл байгаа. Ийм учраас нэхэмжлэгч нэхэмжлэл гаргах эрхгүй байна. Хуулиар тусгайлан эрх олгогдоогүй байна. Ийм учраас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т заасан нөхцөл байдал үүсэж байгаа гэх нэгдүгээр санал. Хоёрдугаар асуудал, Монгол улсын нутаг дэвсгэр салшгүй бүтэн байна. Монгол улсын нутаг дэвсгэр Засаг захиргааны нэгжид хуваагдана. Аймаг, нийслэл, сум, дүүрэг гэсэн үндсэн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжээс бүрддэг. Газрын нэгдмэл сан ч салшгүй байна. Нэхэмжлэгч нь энэ зохицуулалтуудыг хараахан хууль зүйн утгаар нь өөр утгаар магадгүй нэхэмжлэлээ хэрхэн тайлбарлах нь нэхэмжлэгчийн эрх. Нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаа шиг хууль зүйн үндэслэлээ тайлбарлаж болохгүй. Тусгай хамгаалалттай ******* нутаг гэдэг газрын нэгдмэл сангийн ангилал болохоос биш засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж биш. Газрын нэгдмэл сангийн ангилал уг газрыг хамгаалах, ашиглахтай холбоотой эрх зүйн дэглэмийн асуудал болохоос биш нутаг дэвсгэрийн нэгж шиг салгаад аваад явсан зүйл биш. Газрын тухай хуулийн 32-34 дүгээр зүйлд зааснаар иргэнд ******* эзэмшүүлэх харилцааг зохицуулсан. Сумын Засаг дарга бол нутаг дэвсгэртээ иргэдэд ******* эзэмшүүлэх эрхтэй. Тухайн жилийн ******* зохион байгуулалтын төлөвлөгөөнд дурдсан газраас ******* эзэмшүүлэх эрхтэй. Газрын тухай хуулиар олгогдсон Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал ******* зохион байгуулалтын төлөвлөгөөгөө батлаад түүнд хамаарсан газраас Засаг дарга ******* эзэмшүүлэх эрх олгосон нь ямар нэгэн гуравдагч этгээд бусад этгээдүүдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн зүйл байхгүй. Мөн миний үйлчлүүлэгч 6 иргэн ******* эзэмших эрхээ хэрэгжүүлсэнтэй холбоотойгоор байгаль орчинд сөрөг нөлөөлсөн, ******* унаган төрхийг алдагдуулсан, байгаль орчныг хамгаалаох талаар ямар нэгэн хууль тогтоомж, эрх зүйн зохицуулалтыг зөрчсөн үйл баримт хавтаст хэрэгт тогтоогдоогүй. Харин эсрэгээрээ зуслангийн зориулалтаар түр сууц байрлуулан, зөөврийн нойл ашиглан зуны цагт зуслангийн зориулалтаар газраа ашиглаж байгаа үйл баримт хавтаст хэрэгт авагдсан шүүхийн үзлэг болон бусад нотлох баримт, талуудын тайлбараар тогтоогддог. Эсрэгээрээ хажууд нь нийтэд илэрхий үйл баримтаар Туул голын урсгалыг бохирдуулаад Тусгай хамгаалалттай ******* нутгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийг ноцтой зөрчиж, байшин барилга, байгууламж бариад үйл ажиллагаа явуулаад байгаа нийтэд илэрхий үйл баримтууд байгаа. Гэтэл энэ дээр Нохой чаргад сайд нь хүртэл очиж үзчихээд нэхэмжлэл гаргахгүй байгаад байгаа. Нэхэмжлэл гаргахгүй байгаа нь хүлээн зөвшөөрч байна гэсэн үг. Эдгээр нөхцөл байдлуудыг шүүх харгалзаж үзэж, 109 дүгээр зүйлд заасан 109.2-т заасан зохицуулалт байгаа. Хэрэв шаардлагатай гэвэл 106 дугаар зүйлд зааснаар шийдвэрлэх боломжтой. Хэрэв 106 дугаар зүйлээр шийдвэрлэвэл 106.3.14-т зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөөч гэсэн саналтай байна гэв.
2.5. Гуравдагч этгээд, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эрдэнэ сумын нутаг дэвсгэр болох Шар булгийн тохой хэмээх *******т гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар зуслан барихаар 2015 оноос хойш жил бүр суманд хүсэлт хүргүүлж байсан нь 2019 оны сумын ******* зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөөнд суугдан сумын Засаг даргын 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн А/172 тоот захирамж хавсралтын 22 дахь мөрөнд тусгагдсанаар ******* эзэмших эрх баталгаажсан. Хувийн шалтгааны улмаас тухайн газраа ашиглаж чадахгүй болсон тул ******* эзэмших эрх шилжүүлэх хүсэлтийг Эрдэнэ суманд гарган эрхээ шилжүүлсэн болно. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
2.6 Гуравдагч этгээд шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа Эрдэнэ сумын нутаг, Шар булгийн тохой хэмээх *******т гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар зуслан барихаар 2015 оноос хойш жил бүр Эрдэнэ суманд хүсэлт хүргүүлж байсан нь 2019 оны сумын ******* зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөөнд суугдан сумын Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/149 тоот захирамж хавсралтын 11 дэх мөрөнд тусгагдсанаар ******* эзэмших эрх баталгаажсан. Хувийн шалтгааны улмаас тухайн газраа ашиглаж чадахгүй болсон тул ******* эзэмших эрх шилжүүлэх хүсэлтийг Эрдэнэ суманд гарган эрхээ шилжүүлсэн. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
2.7 Гуравдагч этгээд шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Эрдэнэ сумын Шар булгийн тохой хэмээх *******т гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар зуслан барихаар 2015 оноос хойш жил бүр Эрдэнэ суманд хүсэлт хүргүүлж байсан нь 2019 оны сумын ******* зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөөнд суугдан сумын Засаг даргын 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн А/172 тоот захирамж хавсралтын 21 дэх мөрөнд тусгагдсанаар ******* эзэмших эрх баталгаажсан. Хувийн шалтгааны улмаас тухайн газраа ашиглаж чадахгүй болсон тул ******* эзэмших эрх шилжүүлэх хүсэлтийг Эрдэнэ суманд гарган эрхээ шилжүүлсэн Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд болон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбарыг шинжлэн судлаад дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Хоёр. Маргааны үйл баримтууд:
2.1. Монгол Улсын Их хурлын 1993 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Зарим ******* нутгийг тусгай хамгаалалтад авахыг зөвшөөрөх тухай тогтоолоор Туул голын эх, Хэнтийн нурууны өвөр хэсгийг хамарсан Горхи-Тэрэлжийн ******* ******* газрыг улсын тусгай хамгаалалтад авахыг Засгийн *******т зөвшөөрч, улсын тусгай хамгаалалтад авахыг зөвшөөрсөн газрын хилийн зааг, тэдгээрийн хамгаалалтын горимыг батлахыг Засгийн *******т даалгаснаар Засгийн газрын 1994 оны 9 дүгээр тогтоолоор Горхи-Тэрэлжийн ******* ******* ******* ангиллаар нийт 292905,5 га газрыг улсын тусгай хамгаалалтад авсан.
Улсын бүртгэлийн газраас Горхи ******* ******* ******* газрын хамгаалалтын захиргаанд “Нагалхан уулын ******* нөөц *******, Горхи ******* ******* ******* газрын хилийн зааг дотор багтаж буй ******* нутгийн ******* унаган төрхийг хадгалах, шинжлэн судлах, хамгаалах, зүй зохистой ашиглахтай холбогдсон үйл ажиллагааг төлөвлөн хэрэгжүүлэх үндсэн чиг үүрэг бүхий хуулийн этгээд болохыг баталгаажуулан 2013 оны 03 дугаар сарын 29-ний өдөр улсын бүртгэлийн 9070004066 дугаарт бүртгэн, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгосон байна.
2.2. Маргаан бүхий захиргааны акт:
1/ Эрдэнэ сумын Засаг даргын 2019 оны 06 сарын 18-ны өдрийн А/149 дугаар захирамжаар 25 иргэнд тус сумын нутагт ******* эзэмшүүлэхдээ иргэн Дашзэвэгийн Энхтайванд сумын 3 дугаар багийн нутаг, Шар булгийн тохой нэртэй *******т 700 м2 газрыг зуслангийн зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлж, Газрын мэдээллийн санд нэгж талбарын 4104058024 дугаарт бүртгэн, ******* эзэмших эрхийн гэрчилгээ олгосон.
Газар эзэмшигч нь тэй ******* эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулан Эрдэнэ сумын Засаг даргад хүсэлт гаргаснаар, Эрдэнэ сумын Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн А/99 дугаар захирамжаар нэгж талбарын 4104058024 дугаар бүхий ******* эзэмших эрхийн гэрчилгээг Цэдэнсодномын Пүрэвхүүд шилжүүлэн эзэмшүүлж, ******* эзэмших эрхийн гэрчилгээ олгосон.
2/ Эрдэнэ сумын Засаг даргын 2019 оны 07 сарын 02-ны өдрийн А/172 дугаар захирамжаар 31 иргэнд ******* эзэмшүүлэхдээ иргэн Цэрэндоржийн Энхбаяр, Цэрэндоржийн Уламбаяр нарт тус сумын 3 дугаар багийн нутаг, Шар булгийн тохой нэртэй *******т тус бүр 700 м2 газрыг зуслангийн зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн, Газрын мэдээллийн санд ын эзэмшлийн газрыг нэгж талбарын 4104058163 дугаарт, ын эзэмшлийн газрыг нэгж талбарын 4104058162 дугаарт бүртгэн, ******* эзэмших эрхийн гэрчилгээг тус тус олгосон.
Газар эзэмшигч нь тай ******* эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулан Эрдэнэ сумын Засаг даргад хүсэлт гаргаснаар, Эрдэнэ сумын Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн А/100 дугаар захирамжаар нэгж талбарын 4104058163 дугаар бүхий ******* эзэмших эрхийн гэрчилгээг Саранцэцэгийн Банзрагчид шилжүүлэн эзэмшүүлж, ******* эзэмших эрхийн гэрчилгээ олгосон.
Газар эзэмшигч нь Баатарын Сүрэнцэцэгтэй ******* эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулан Эрдэнэ сумын Засаг даргад хүсэлт гаргаснаар, Эрдэнэ сумын Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн А/101 дүгээр захирамжаар нэгж талбарын 4104058163 дугаар бүхий ******* эзэмших эрхийн гэрчилгээг Саранцэцэгийн Банзрагчид шилжүүлэн эзэмшүүлж, ******* эзэмших эрхийн гэрчилгээ олгосон.
3/ Эрдэнэ сумын Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/176 дугаар захирамжаар тус сумын 3 дугаар багийн нутаг, Шар булгийн тохой нэртэй *******т байршилтай 700 м2 газрыг Бат-Оршихын Ариунбаясгаланд зуслангийн зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлж, Газрын мэдээллийн сангийн нэгж талбарын 4104058795 дугаарт бүртгэн, ******* эзэмших эрхийн гэрчилгээ олгосон.
4/ Эрдэнэ сумын Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/177 дугаар захирамжаар тус сумын 3 дугаар багийн нутагт Шар булгийн тохой нэртэй *******т 700 м2 газрыг Ганболдын Бадамсүрэнд зуслангийн зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлж, Газрын мэдээллийн сангийн нэгж талбарын 4104058796 дугаарт бүртгэн, ******* эзэмших эрхийн гэрчилгээ олгосон.
5/ Эрдэнэ сумын Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/178 дугаар захирамжаар тус сумын 3 дугаар багийн нутагт Шар булгийн тохой нэртэй *******т 700 м2 газрыг Очирхуягын Нандинцэцэгт зуслангийн зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлж, Газрын мэдээллийн сангийн нэгж талбарын 4104058794 дугаарт бүртгэн, ******* эзэмших эрхийн гэрчилгээ олгосон.
2.3. Газар зохион байгуулалт геодези зураг зүйн газрын 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 2023/37 дугаартай шинжээчийн дүгнэлтэд, Газрын кадастрын мэдээллийн сангаас хайлт хийж үзэхэд, ...захирамжаар ...нэгж талбар бүхий ******* , , , , , гийн нэр дээр ******* эзэмших эрхээр бүртгэгдсэн байна....Газрын мэдээллийн санд бүртгэлтэй дээрх нэгж талбаруудыг Тусгай хэрэгцээний газрын мэдээлэлтай давхцуулан үзэхэд Горхи ******* ******* ******* газрын мэдээлэлтэй бүхэлдээ давхцаж байна, ...мэдээллийн санд бүртгэлтэй нэгж талбарууд нь хязгаарлалтын бүстэй давхцалтай байна...гэжээ.
Тухайн шинжээчийн дүгнэлтэд , , нарт эзэмшүүлсэн нэгж талбар бүхий газрууд Горхи ******* ******* ******* газрын мэдээлэлтэй давхцалтай эсэх, мөн давхцаж буй бол тусгай хамгаалалтай газрын ямар бүстэй давхцалтай талаар дүгнэлт гаргаагүй байх боловч Эрдэнэ сумын Засаг даргын2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/176, А/177, А/178 дугаартай захирамжуудаар тус сумын 3 дугаар багийн нутаг, Шар булгийн тохой нэртэй *******т байршилтай 700 м2 газрыг Бат-Оршихын Ариунбаясгалан, Ганболдын Бадамсүрэн, Очирхуягын Нандинцэцэг нарт эзэмшүүлсэн бөгөөд , , , , , нар нь өөрсдийн эзэмшлийн 6 нэгж талбар бүхий газрыг тойруулан хашаа барьсан нь шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэл, гуравдагч этгээд нарын тайлбараар тогтоогдож байна. Иймд, Оршихын Ариунбаясгалан, Ганболдын Бадамсүрэн, Очирхуягын Нандинцэцэг нарын эзэмшлийн эзэмшлийн тус бүр 700 мкв газрыг Горхи ******* ******* ******* газрын хязгаарлалтын бүстэй давхцалтай гэж дүгнэх үндэслэлтэй байна.
2.4. Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-т “Монгол Улс тусгай хэрэгцээний *******тай байна. Улсын тусгай хэрэгцээний *******т дараахь ******* хамаарна: 16.1.1.улсын тусгай хамгаалалттай *******” гэж, хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “Хүсэлт гаргасан ******* нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа *******тай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна.”, 33 дугаар зүйлийн 33.1-т “Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж байгууллагад ******* эзэмшүүлэх асуудлыг дараахь журмыг баримтлан шийдвэрлэнэ: 33.1.1.энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан ******* зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана” гэж заасан.
Тусгай хамгаалалттай ******* нутгийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т Улсын тусгай хамгаалалттай ******* нутгийг дараахь байдлаар ангилна: 1/ дархан цаазат *******, 2/ ******* ******* *******, 3/ ******* нөөц *******, 4/ дурсгалт *******” гэж, хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-т “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт заасан журмыг баримтлан ******* ашиглах тухай хүсэлтээ хамгаалалтын захиргаа буюу хамгаалалтын захиргаа байгуулаагүй тусгай хамгаалалттай ******* нутагт сум, дүүргийн Засаг даргад гаргана”, 2-т “Хамгаалалтын захиргаа буюу Засаг дарга нь ******* ашиглах тухай иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлт болон түүний талаарх саналаа төрийн захиргааны ******* байгууллагад уламжилна”, 36 дугаар зүйлийн 1-д “Төрийн захиргааны ******* байгууллага нь дархан цаазат газрын болон ******* ******* газрын хязгаарлалтын бүс, ******* нөөц *******, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад ******* ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргана” гэж тус тус зааснаар тусгай хамгаалалттай ******* нутагт байршилтай газрыг иргэн, хуулийн этгээдэд эзэмшүүлэх эрх хэмжээг Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргад олгоогүй байна.
2.5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “сумын ******* зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан газрыг иргэдэд эзэмшүүлсэн” хэмээн тайлбарлан маргаж байх боловч, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 20.2.1-т тус тус зааснаар Эрдэнэ сумын Иргэдийн төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга нар нь Газрын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан Тусгай хамгаалалттай ******* нутгийн тухай хууль,тогтоомж, төрөөс явуулж байгаа нэгдсэн бодлогыг хэрэгжүүлэх, биелэлтэд хяналт тавих үүрэгтэй байх тул түүний тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй болно.
2.6. Дээр дурдсан нөхцөл байдлуудаар Эрдэнэ сумын Засаг дарга нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-т “захиргааны үйл ажиллагаанд хуульд үндэслэх тусгай зарчим баримтална” гэж заасныг зөрчиж, өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гарган, Засгийн газрын 1994 оны 9 дүгээр тогтоолоор улсын тусгай хамгаалалтад авсан Горхи-Тэрэлжийн ******* ******* *******тай давхцуулан иргэдэд ******* эзэмшүүлсэн болох нь тогтоогдож байх тул Эрдэнэ сумын Засаг даргын 2019 оны 06 сарын 18-ны өдрийн А/149 дугаар захирамжийн д холбогдох хэсэг, 2019 оны 07 сарын 02-ны өдрийн А/172 дугаар захирамжийн , нарт холбогдох хэсэг, 2020 оны 02 дугаар сарын 20-ний өдрийн А/99, А/100, А/101 дугаартай захирамжууд, 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн А/176, А/177, А/178 дугаартай захирамжуудыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т “Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно: 47.1.3. тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан” гэж заасны дагуу тус тус илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
2.7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн өмгөөлөгч нараас “Горхи-Тэрэлжийн ******* ******* газрын хамгаалалтын захиргаа нэхэмжлэл гаргах эрхгүй” хэмээн маргасан байна.
Тус шүүхийн шүүгчийн 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 123/ШЗ2021/0318 дугаар захирамжаар Горхи-Тэрэлжийн ******* ******* газрын хамгаалалтын захиргаанаас Tөв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг “...нэхэмжлэл гаргах эрхийг хуулиар тусгайлан олгоогүй, төрийн захиргааны байгууллагыг төлөөлөх эрхгүй...” гэсэн үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн[1].
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 654 дүгээр тогтоолоор “...тусгай хамгаалалын захиргаа ямар чиг үүрэгтэй оролцдог болох нь хуулиар тодорхой зохицуулагдсан...” гэсэн үндэслэлээр тус шүүхийн шүүгчийн 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 123/ШЗ2021/0318 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.
Тодруулбал, Горхи-Тэрэлжийн ******* ******* газрын хамгаалалтын захиргаа нь захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд болохыг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 654 дүгээр тогтоолоор тогтоосон тул хуулийн хүчин төгөлдөр шүүхийн тогтоолоор тогтоогдсон үйл баримтын талаар тус шүүхээр дахин дүгнэлт хийх хууль зүйн үндэслэлгүй болно. Иймд, хариуцагчийн төлөөлөгч, гуравдагч этгээдийн өмгөөлөгч нарын тайлбарыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.
2.8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн өмгөөлөгч нараас “сумын Засаг даргын А/149 дугаар захирамжаар 25 иргэнд ******* эзэмшүүлсэн байхад зөвхөн д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгохоор, 2019 оны А/172 дугаар захирамжаар 31 иргэнд ******* олгосон байхад , хоёрт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргаж байгаа нь Монгол улсын Үндсэн хуульд заасан эрхийг ноцтой зөрчиж, иргэдийг ялгаварлан гадуурхаж байна ...”хэмээн маргасан.
Горхи ******* ******* ******* газрын хамгаалалтын захиргаанаас 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 20/329 тоот албан бичгээр Төв аймгийн Засаг даргад хандан “Эрдэнэ сумын Засаг дарга нь 2006 оноос эхлэн...тусгай хамгаалалттай ******* нутагт ******* эзэмшүүлж, өмчлүүлэх эрх олгосон хууль бус шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэх гомдол гаргасан. Мөн, Горхи ******* ******* ******* газрын хамгаалалтын захиргаанаанаас тус шүүхэд хандан Эрдэнэ сумын Засаг даргын 2016 оны А/704 дүгээр захирамж, 2018 оны А/104 тоот захирамж, 2017 оны А/179 тоот захирамж, 2020 оны А/01 дугаар захирамжийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох, мөн 2017 оны А/48, А/86 дугаартай захирамжийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргаж, тус шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа[2] тул “иргэдийг ялгаварлан нэхэмжлэл гаргасан” гэх хариуцагчийн төлөөлөгч, гуравдагч этгээд нарын өмгөөлөгч нарын тайлбарыг хүлээн авах үндэслэлгүйг дурдаж байна.
2.9. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т зааснаар шинжээчийн зардал болох 502.188 /таван зуун хоёр мянга, нэг зуун наян найман/ төгрөгийг Төв аймаг дахь шүүхийн Тамгын газраас урьдчилан төлсөн тул уг зардлыг Төв аймаг дахь шүүхийн Тамгын газрын Төрийн сан дахь 100140005001 тоот дансанд шилжүүлэхийг Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын Тамгын *******т даалгаж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т зааснаар Төв аймаг дахь шүүхийн Тамгын газраас урьдчилан төлсөн шинжээчийн зардал болох 502.188 /таван зуун хоёр мянга, нэг зуун наян найман/ төгрөгийг Төв аймаг дахь шүүхийн Тамгын газрын Төрийн сан дахь 100140005001 тоот дансанд шилжүүлэхийг Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын Тамгын *******т даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч Горхи ******* ******* ******* газрын хамгаалалтын захиргаа нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйл, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ОДСҮРЭН