Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 133/ШШ2024/00393

 

 

 

 

 

2024 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 133/ШШ2024/00393

Есөнбулаг сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

*** аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: *** аймгийн *** сумын *** багт оршин суух, *** овогтой ***ийн ***н хүсэлттэй,

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь оролцов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно гэжээ.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *** нь өөрийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар бичгээр хүсэлт гаргасан тул хуулийн дээрх заалтын дагуу түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай

2. Хүсэлт гаргагч *** шүүхэд гаргасан хүсэлтдээ: *** овогтой ***ийн *** миний бие 1969 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн. Одоо 55 настай. Би 1990 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүртэл тасралтгүй, 1992 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл *** аймгийн *** сумын Ерөнхий боловсролын 10 жилийн сургуульд байрын хүмүүжүүлэгч багшаар ажилласан. Гэтэл тухайн үеийн бичилттэй баталгаажсан хөдөлмөрийн дэвтэргүй, зарим оны ажилд орсон тушаал, цалингийн тооцооны хүснэгт дутуу байгууллагын болон аймгийн архиваас олдохгүй байна. Мөн миний нэрийг 2000 онд шинэ иргэний үнэмлэх олгохдоо *** болгосон юм. Өмнө нь би *** гэсэн нэртэй байсан. Гэтэл одоогийн иргэний үнэмлэх ***, ажилд орсон, гарсан тушаал ***, цалингийн тооцооны хүснэгт *** нэрээр бичигдсэн байна. Эдгээр шалтгааны улмаас дээрх ажилласан жилүүд, нэрний зөрүүтэй байгаа тул шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон. Иймд миний бүрдүүлсэн материалыг үндэслэн 1990 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүртэлх, 1992 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл *** аймгийн *** сумын Ерөнхий боловсролын 10 жилийн сургуульд байрын хүмүүжүүлэгч багшаар ажиллаж байсан байдлыг тогтоож, нэрний зөрүүг арилгаж өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *** хүсэлтдээ: Ажлаас чөлөөлсөн тушаал нь 1992 оны 02 дугаар сарын 21-ний өдөр гарсан боловч 1992 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр ажлаас халсан байх тул уг хугацаагаар тогтоож өгнө үү гэжээ.

3. Хүсэлт гаргагч нь нотлох баримтаар:

-Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт,

-***ийн иргэний үнэмлэхийн лавлагаа,

-***аас ***д олгосон итгэмжлэл,

-***ы төрсний бүртгэлийн лавлагаа,

-*** аймгийн *** сумын арван жилийн дунд сургуулийн ***н 1993 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн *** дугаартай Зарим хүмүүсийг ажлаас чөлөөлөх ба ажил хүлээлцэх комисс томилох тухай тушаалын архивын хуулбар,

-*** аймгийн *** сумын арван жилийн дунд сургуулийн захирлын 1990 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн *** дугаартай Ажилд түр авах тухай тушаалын архивын хуулбар,

-*** аймгийн *** сумын арван жилийн дунд сургуулийн ***-н 1992 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн *** дугаартай Ажлаас халах тухай тушаалын архивын хуулбар,

-*** аймгийн *** сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн *** дугаартай цалингийн лавлагаа, цалингийн тооцооны хүснэгтийн хуулбар,

-*** аймгийн *** даргын тамгын газрын *** тасгийн 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн *** дугаартай архивын лавлагаа,

-Үндэсний архивын сан хөмрөгийн 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн ***, *** дугаартай архивын лавлагаа

-***, *** нарын гэрлэсний бүртгэлийн лавлагаа зэрэг баримтуудыг ирүүлжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад хүсэлт гаргагч ***ийн хүсэлтийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.

2. Хүсэлт гаргагч ***ийн *** нь 1990 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл, 1992 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл *** аймгийн *** сумын арван жилийн дунд сургуульд байрын хүмүүжүүлэгчээр ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргажээ.

2.1 ***ийн *** нь 1990 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл, 1992 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл *** аймгийн *** сумын арван жилийн дунд сургуульд байрын хүмүүжүүлэгчээр ажиллаж байсан болох нь:

-*** аймгийн *** сумын арван жилийн дунд сургуулийн захирлын 1990 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн *** дугаартай ***, *** нарыг түр хугацааны гэрээгээр байрын хүмүүжүүлэгчээр авч ажиллуулсан Ажилд түр авах тухай тушаалын архивын хуулбар,

-*** аймгийн *** сумын арван жилийн дунд сургуулийн захирлын 1992 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн *** дугаартай байрын хүмүүжүүлэгч багшаар сургуулийн захиргаатай түр гэрээгээр тохиролцон ажиллаж байсан *** нь зарим сурагчидтай нийлж архидсан нь тогтоогдсон, ***ийн энэ үйлдэл нь хүүхдийн дунд ажиллаж байгаа хүмүүжүүлэгч багш хүнд байж болзошгүй зүйл гэж үзсэний үндсэн дээр 01 сарын 15-нд ажлаас нь халсугай гэсэн Ажлаас халах тухай тушаалын архивын хуулбар,

-*** аймгийн *** сумын арван жилийн дунд сургуулийн захирлын 1993 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн *** дугаартай тус сургуулийн ажилчдын ажлын ачаалал, орон тооны нягтрал, амьдралын байдал зэргийг харгалзан үзэж доорх хүмүүсийг 02 дугаар сарын 1-ээр тасалбар болгон ажлаас чөлөөлсүгэй. *** гэж бичигдсэн Зарим хүмүүсийг ажлаас чөлөөлөх ба ажил хүлээлцэх комисс томилох тухай тушаалын архивын хуулбар,

-*** аймгийн *** сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн *** дугаартай тус байгууллагад байрын хүмүүжүүлэгч багшаар ажиллаж байсан ***д 1990 оны 10, 12 сар, 1991 оны 01-06, 10-12 сар, 1992 оны 03 сар, 1993 оны 01 саруудын цалингийн тооцооны хүснэгтийн хуулбарыг хүргүүлэв гэх цалингийн лавлагаа, цалингийн тооцооны хүснэгтийн хуулбар зэргээр тус тус тогтоогдож байна.

Дээрх тушаал болон цалингийн тооцооны хүснэгтэд хүсэлт гаргагч ***ийн ***г ***, *** гэж зөрүүтэй бичсэн болох нь *** аймгийн *** даргын тамгын газрын *** тасгийн 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн *** дугаартай архивын лавлагаа, Үндэсний архивын сан хөмрөгийн 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн ***, *** дугаартай архивын лавлагаа, ***, *** нарын гэрлэсний бүртгэлийн лавлагаа зэргээр тус тус тогтоогдож байна.

3. Иймд *** овогтой ***ийн ***г 1990 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл, 1992 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл *** аймгийн *** сумын арван жилийн дунд сургуульд байрын хүмүүжүүлэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүд, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан *** овогтой ***ийн ***г 1990 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл, 1992 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл *** аймгийн *** сумын арван жилийн дунд сургуульд байрын хүмүүжүүлэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор *** аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ҮЙТҮМЭН