Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 184/ШШ2024/04697

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Долгорсүрэн би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *****-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, *****-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 3,745,618 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч ******* ******* нь Хэрэглээний зээлийн эрхийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр 2021 оны 07 дугаар сарын 23-нд 7100760926 тоот Цахим хзэлийн гэрээ-г байгуулж, 1,100,000 төгрөгийн зээлийг 2.1 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, 2021 оны 07 дугаар сарын 06-нд 7100676111 тоот Цахим зээлийн гэрээ-г байгуулж, 2,950,000 төгрөгийн зээлийг 2.1 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, 2021 оны 07 дугаар сарын 05-нд 7100670775 тоот Цахим зээлийн гэрээ-г байгуулж, 1,300,000 төгрөгийн зээлийг 2.1 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, 2021 оны 08 дугаар сарын 03-нд 7100832029 тоот Цахим зээлийн гэрээ-г байгуулж, 800,000 төгрөгийн зээлийг 2.1 хувийн хүүгэй, 24 сарын хугацаатай тус тус зээлдэн авсан. Зээлдэгч нь нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрт 3,710,736 төгрөг, хүүгийн төлбөрт 1,493,232 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 0 төгрөг, нийт 5,203,968 төгрөг төлсөн байна. Зээлдэгчтэй байгуулсан 7100760926 тоот "Цахим зээлийн гэрээ-ний хугацаа 2023 оны 06 дугаар сарын 30-нд, 7100676111 тоот Цахим зээлийн гэрээ-ний хугацаа 2023 оны 06 дугаар сарын 30-нд, 7100670775 тоот Цахим зээлийн гэрээ-ний хугацаа 2023 оны 06 дугаар сарын 30-нд, 7100832029 тоот Цахим зээлийн гэрээ-ний хугацаа 2023 оны 07 дугаар сарын 31-нд тус тус дуусахаар байх бөгөөд зээлдэгч өнөөдрийн байдлаар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 7100760926 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 429,989 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 203,805 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 33,215 төгрөг, 7100676111 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 1,151,657 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 526,583 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 83,780 төгрөг, 7100670775 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 508,031 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 232,707 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 37,003 төгрөг, 7100832029 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 349,587 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 159,807 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 24,455 төгрөг төгрөг, нотариатын төлбөрт 5,000 төгрөг, нийт 3,745,618 төгрөгийг зээлдэгч ******* *******гээс гаргуулах гэжээ.

2. Нэхэмжлэгч ******* ******* ******* *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Зөвшөөрч байна гэжээ.

3. Хариуцагч Д.******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ******* ******* ******* *******-ийн нэхэмжилсэн 3,745,618 төгрөгийг бүхэлд нь төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна. Уг төлбөрийг 2024 оны 09 дүгээр сарын 15-нд 749,123.6 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 15-нд 749,123.6 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 15-нд 749,123.6 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 15-нд 749,123.6 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 15-нд 749,123.6 төгрөгийг тус тус төлж барагдуулах хүсэлттэй байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* нь хариуцагч Д.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3,745,618 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 3,745,618 төгрөгийг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 2024 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 749,123.6 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 749,123.6 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 749,123.6 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 749,123.6 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 749,123.6 төгрөгийг тус тус төлж барагдуулах хүсэлтэй байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх тайлбарыг шүүхэд ирүүлжээ.

Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэлээ.

Зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Д.*******д холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 3,745,618 төгрөг гаргуулах тухай, ******* ******* ******* *******-ийн нэхэмжлэлтэй, иргэний хэрэгт хариуцагч нь 3,745,618 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 749,123.6 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 749,123.6 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 749,123.6 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 749,123.6 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 749,123.6 төгрөгөөр бүрэн төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 74,880 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн данснаас 37,440 төгрөгийг, хариуцагч Д.*******гээс 37,440 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дах хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Э.ДОЛГОРСҮРЭН